Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Анхаарал төвлөрөл хийгээд Бхагти бясалгалд чин сэтгэлээр зүтгэх нь, 6 хэсэгт лекцийн 5-р хэсэг, 2019 оны 10-р сарын 13

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Суприм Мастер ТВ нь дэлхийг адислах, мөн хүмүүст боловсрол олгох суваг юм. Үүнд хоёр арга бий: Нэг арга нь ярьж харуулах; нөгөө арга нь чимээгүйгээр дотоодод, аниргүй. Тэгээд тэд цагаан (веган) хоол иднэ. Тэд сайн үйлсийг хийнэ, тэд бясалгана; мөн Суприм Мастер ТВ-д ажиллана. Тэд үл үзэгдэх хэсгийг хийнэ, мөн харагдах зүйлсийг ч хийнэ.

Өнөөдөр тэмдэглэцгээе, ирээдүйн Веган Дэлхий рүү хэдэн алхам хийгдлээ, хэдэн том алхам хийгдлээ. 100% биш ч, бүх алхам биш ч, хэдэн том алхам. Энэ бол хэдийнээ маш сайн, тийм үү? Та нар баярлаж байна уу? (Тийм.) За. Зөвхөн та бидний хооронд шүү, би үүнийг Суприм Мастер Телевизэд хэлэх гэж байсан ч, тэгчихвэл та нар сонсож чадахгүй. Сонсмоор байна уу? (Тийм.) Та нар юу вэ гэдгийг ч мэдэхгүй. За. Би энд зөвхөн Суприм Мастер Телевизэд зориулаад бичсэн байгаа ч, та нарт хэлье. 100%-р тооцож үзвэл, бид бүхний одоог хүртэл хийсэн бүх алхмын үр дүнд дэлхий веган болбол, үүний 62% нь Суприм Мастер ТВ-н хичээл зүтгэл. Харин бүх шавь, та нарынх 9%.

Та нар мэдэхгүй, би Суприм Мастер ТВ-н төлөө бас өдөр шөнөгүй ажилладаг. Мөн бүх ажилчид хэдэн цаг болж байгааг үл тоон, ямар нөхцөл байдалтай буйгаа үл хайхран ажиллаж байна. Тэд өдөрт хоёр удаа хооллож, дунд нь зууш иддэг ч, тэрийг нь тооцохгүй. Мөн тэд (нойл градусын) пиво гэх мэт бусад зүйлсийг захиалбал тооцохгүй. За хамаагүй, би тэднийг эрхлүүлдэг, гэвч би үүндээ дуртай, учир нь надад байгаа нь л тэд. Сайн, муу нь хамаагүй би тэдэнд хайртай бөгөөд үнэхээр их талархдаг, учир нь тэд гадуур илүү их мөнгө олох боломжтой. Энд бол тэд хүссэн бүхнээ авдаг, зүгээр л биччихдэг. Гэвч их зүйл бол хүсдэггүй.

Мэдээж, тэд магадгүй тус бүрдээ нэг машинтай байхыг хүсдэг. Тэгвэл сайхан боловч, байхгүй. Би хүртэл машинаа нохдоос зээлдэг. Нохдод зориулаад би том машин худалдан авсан. Хэрэв ноход тэр машинаар хаа нэгтэй явж байвал, би хэнтэй ч хамаагүй, гаднах ажилтантай, дүүрэн багаж ачсан машинтай нь явдаг. Би, “За хамаагүй, би тантай хамт явъя.” гэдэг. Заримдаа надад жолоо бариад өгөх хүмүүс байдаггүй. Машин маань ноходтой хамт явчихсан байдаг. Салхинд явсан биш харин ноходтой явсан байдаг. Тиймээс би өөр машинтай явах ёстой болдог. Та нар мэднэ, зарим тань үүнийг мэднэ. Ямар ч хамаагүй машинаар, номын эгчийн, ахын машинаар. Мөн тэд хэт их уучлал гуйдаг. “Уучлаарай, машин их бохир байна. Таныг ирж байгааг бид мэдээгүй.” гэдэг. Би, “Мэдээж, та нар мэдээгүй. Би ч мэдээгүй. Та нарын машинд сууна гэдгээ би ч мэдээгүй. За хамаагүй, хөдөлж яваад, намайг хүрэх газарт минь л хүргэж байвал, хамаагүй.” гэж хэлсэн. Би бүр үүнийхээ төлөө жаахан мөнгө төлдөг. Заримдаа ихийг төлдөг, заримдаа жаахныг төлдөг, надад сул мөнгө хэр байгаагаас хамаардаг. Энэ хамаагүй, бүгд гэр бүл дотроо. Тэгэхээр би ч өөрийн гэсэн машингүй. Тиймээс намайг тэдэнд сайн ханддаггүй гэж бүү бодоорой. Гэвч тэд компанийн машинтай. Тэд өөрсдийгөө энд авчраад, буцаагаад аваад явах боломжтой. Энэ бол баттай.

Би бас тэдэнд дотооддоо сайн ханддаг ч, тэднийг бас заримдаа шалгах ёстой байдаг. “Би” үзэл нь нэмэгдвэл хамт ажиллахад хэцүү. Би тэднийг эрхлүүлж, магтсанаас болоод “би” үзэл нь нэмэгдвэл юмс үймээн самуунтай болдог. Үнэхээр хэцүү, хяналтаас гардаг ба юмс үргэлж бурууддаг. Би тэднийг магтах дуртай. Хүмүүс сайн зүйлс хийвэл бид магтах учиртай ч, би бол үүнийг их хямгачаар ашигладаг, учир нь би хэн нэгнийг магтах бүрд, маргааш нь тэр буруугаар хийх юм уу, үймүүлчихдэг. Үргэлж ийм байдаг.

Би яагаад та нарт энэ бүх зүйлийг яриад унав? Тэжээвэр амьтдын зүйлс, тийм үү? Тэгээд календарь руу орж. Зөвхөн энэ нохой ч биш, магадгүй бусад ноход ч мөн адил. Зөвхөн миний тохиолдолд онцгой байгаа биш, бусад олон ноход ийм зүйл хийдэг, учир нь нохойн үүрэг бол эзнийхээ эд хөрөнгийг харж хандах учраас тэр ямар нэг хөрөнгө аваад зугтаж буйг харвал тэр эргүүлж аваад эзэндээ авчирч өгдөг. Энэ л асуудал. Сайн зүйл л хийгээрэй, учир нь хэрэв муу зүйл хийвэл нохой, муур тань хүндлэл, сайн зорилгоор эргүүлээд өгч мэднэ. Ойлгов уу? (Тийм.) Тэгэхээр, би юу ч хийх шаардлагагүй. Зарим амьтад миний өмнөөс үүнийг зохицуулдаг. Одоо та нар яагаад бид сайн байх ёстойг мэдлээ. Энштейн бас үүнийг шинжлэх ухаанч байдлаар хэлсэн. Хэрэв ямар нэг зүйл шидчихээд тэр газраа хангалттай удаан байвал, шидсэн зүйл нь эргээд өөр дээр тань ирнэ гэж хэлсэн. Тиймээс Зул сараар заримдаа ийм төрлийн онол хэрэгждэг. Хэн нэгэнд өөрөө тийм ч дуртай биш бэлэг өгвөл, тэр хүн өөр нэг хүнд өгч, тэр нь бас өөр нэг хүнд өгч, ингээд магадгүй хоёр, гурван жилийн дараа бүр боодол нь задраагүй эргээд ирдэг. Энэ нь Эйнштейний зөв гэдгийг баталж байгаа юм. Мөн Буддагийн үйлийн үрийн сургаал үнэн юм. Зул сарын үеэр, Шинэ жилийн үеэр та нар заримдаа энэ үйлийн үрийн хуулийг тун илт мэдэрдэг.

(Багшаа, эхнэр маань веган биш. Авшигтан биш. Би нэг удаа өвчин туссан. Хорт хавдар туссан юм. Хагалгаа хийлгэх цаг болоход, хагалгаанаас дөрвөн өдрийн өмнө, эхнэр маань надад, “Хонгор минь, үйлдвэрт үнэхээр завгүй байгаа. Чи мэс засалд орох гэж байхад чамайг харж хандахыг хүсэж байгаа ч би даргаасаа чөлөө авахаас айж байна. Би яах вэ?” гэж асуусан. Би, “Маргааш гэхэд гурван өдөр л үлдэж байна. Хэрэв чи чөлөө хүсэхгүй бол, цаг нь болоход бусдыг тавгүй байдалд оруулна. Хурдхан очоод чөлөө гуй.” гэж хэлсэн. Маргааш нь түүнийг ажил дээрээ байхад нь арван цагт, ерөнхий менежер нь орж ирээд, “Хатагтай тэр тэр, хоёр долоо хоног амарч болно.” гэж хэлсэн. Эхнэр маань намайг дарга руу нь яриад чөлөө хүссэн гэж бодсон. Гэвч би тэгээгүй. Тэр орой тэр ажлаасаа ирээд надаас, “Хонгор минь! Чи өглөө дарга руу минь яриа юу?” гэхэд нь би, “Үгүй, тэгээгүй.” гэж хэлсэн. “Би хагалгааныхаа дараа тэтгэвэрт гарахаар бэлтгэж байна. Тиймээс тэтгэвэрт гарах гээд ажилдаа завгүй байлаа. Надад утсаар ярих зав яаж гарах вэ? Тэгээд ч, би даргын тань утсыг мэдэхгүй” гэж хэлсэн. Тэр, “Үгүй ээ? Хачин юм даа. Тэгвэл тэр яагаад арван цагийн үед оффист орж надад хоёр 7 хоног амарч болно гэж хэлсэн юм бол?” гэсэн. Багш биднийг бүх талаар харж хандаж байдагт үнэхээр их талархаж байна. Өөр нэг удаад, би бүдүүн гэдэсний хорт хавдар туссан үед Багш надад эмч олоход тусалсан. Намайг эмнэлэг дээр байхад эмч, “Рентген зураг тань ойлгомжгүй байна. Та ахиад хэт авианд харуулах хэрэгтэй.” гэж хэлсэн. Хэт авианд харуулсны дараа би хагас цаг орчим хариуг нь хүлээсэн. Эмч нь, “Нааш ир” гэж дуудаад, бид тэрийг харж байхад, тэр гэнэт нэг эмчийг цахилгаан шатнаас гарч ирж байгааг харсан. Тэр надад, “Энэ эмч бол ходоод гэдэсний мэргэжилтэн. Тэр үүнийг эмчлэхдээ үнэхээр сайн. Түүнээс таны тохиолдлыг асуувал танд зүгээр үү?” гэхэд нь би “Зүгээр.” гэж хэлсэн. ) Яаж зүгээр биш байх вэ? (Би юу ч мэдэхгүй учраас мэдээж, би зүгээр гэж хэлсэн. Тэр хараад, дараа нь надад тайлбарласан. Тэр, “Энэ жижиг эмнэлэгт гамма хутга байхгүй. Танд хагалгаа хэрэгтэй болоход би Ахмад дайчдын нэгдсэн эмнэлгээс нэгийг зээлдэнэ.” гэж хэлсэн. Энэ нь Тайвань (Формоса)-д байдаг маш том эмнэлэг. Тэр миний төлөө гамма хутгыг нь зээлдэнэ гэсэн. Эхний эмч түүнээс, “Танд доод давхар руу бууж ирэх ажил байсан юм уу?” гэхэд тэр, “Үгүй” гэсэн. Тэгэхэд нь би Багш тусалж байгааг нь ойлгосон. Хожим нь миний хагалгаа бүх талаараа маш жигд сайн болсон. Би хоёр удаа хорт хавдраар өвчилсөн ба, Багш намайг харж хандсанд талархаж байна. )

(Сайн байна уу, Багшаа. )Сайн уу. (Надад байнга муугаар ханддаг аав ээжийнхээ талаар нэг асуулт асуумаар байна. ) Хэр муу вэ? (Би энэ талаар яах ёстойгоо Багшаас асуух гэсэн юм.) Тэд танд хэр муу ханддаг вэ? Бид хэлээч. (Тэд намайг яг л амьтан мэт ханддаг. ) Өө. Яагаад? Тэгвэл шаардлагагүй бол гэртээ бүү оч. (За.) Тэдний санасан үедээ л, тэднийг хайрласан үедээ л зочлохоор оч, за юу? (За.) Та тэдний хүүхэд нь учраас илүү ачлалтай бай. Гэвч энэ нь хэцүү. Заримдаа энэ нь үеийнхний заагаас болдог. (Тийм.) Ахмад үе өөр үзэл бодол, өөр хүлээлттэй, (Тийм.) ба залуу үеийнхэн өөр аргаар боддог. Бидэнд нийгэм нөлөөлдөг. Заримдаа, бидний сэтгэл таагүй байдаг. Жишээ нь охидын сарын тэмдэг ирвэл, заримдаа ааш нь хөдөлдөг. Нийгэмд амьдрах үнэхээр хэцүү. Таны буруу биш, гэр бүлийн тань ч буруу биш. Тэдэнтэй таарч тохирохгүй байвал зүгээр, гэртээ л ойр ойрхон очих хэрэггүй. (Гурван сарын өмнө, би машины ноцтой аваарт орж, зүүн хавиргаа гэмтээсэн. ) Одоо та зүгээр үү? Дээрдэж байна уу? (Би гурван сар амарсан. Тэгээд ханиад хүрээд дөнгөж эдгээд байна. ) Таны өмнөөс харамсаж байна. Та зовж, асуудал тулгарсанд тань харамсаж байна. Намайг уучлаарай. Бид бүгд өөрсдийн гэсэн үйлийн үртэй. (Би хүүхэд байхаасаа хар дарсан. Аав ээж минь заримдаа надад сайхан ханддаг ч бусад үед муугаар ханддаг. Багшаа би үнэхээр их айж байна.) Ойлгож байна. Одоогийн ажил тань зүгээр үү? (Зүгээр.) Танд мөнгө хэрэгтэй юу? Танд би жаахан мөнгө өгч болох уу? Биеэ тэтгэх эм тан, нэмэлт тэжээл авахад ашиглаарай. (За, баярлалаа, Багшаа. Хайртай шүү, Багшаа. ) Баярлалаа. Таныг өрөвдөж байна. Үйлийн үрийг бид яаж ч чадахгүй. Тэвчих хэрэгтэй, тэгвэл цаг нь болоход арилна. За юу? (За, баярлалаа, Багшаа.) Дадал бясалгалаа үргэлжлүүлж, бясалгалаа бүү зогсоогоорой. (За. ) Дадал бясалгалаа орхихгүй л бол сайн. (За, баярлалаа. ) Өөрийгөө сайн харж хандаарай. (За, баярлалаа, Багшаа. ) Намайг уучлаарай. Мэдэхгүй юм, яагаад заримдаа эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харилцаа нь ... Хүүхэд өөрийг нь тээн төрүүлж, өсгөсөн нэгэнд туйлын ихээр талархалтай байх учиртай. Та нарын хоорондын барилдлага яагаад тийм болсон юм бэ? Бид тогтсон үйлийн үрээ тэсэх ёстой, за юу? (За, баярлалаа.) Их Багш зөвхөн үүнийг бууруулж, эсвэл илүү жигд болгож чадна. Бүрэн арилах боломжгүй; тэгчихвэл та үхэх ёстой болно. Энэ дэлхийд амьдрах боломжгүй болно. Ойлгов уу? (Ойлголоо. Баярлалаа. ) Та тэсэх ёстой, за юу? (За, баярлалаа Танд. ) Намайг уучлаарай. (За, зүгээр дээ. ) Маш их зовлонг тэвчих үнэхээр хэцүү. Ийм залуу байж, ийм их айдсыг мэдрэх ёстой байдаг. Би ойлгож байна, уучлаарай. (Зүгээр дээ. Баярлалаа, Багшаа.)

(Багшаа, Суприм Мастер ТВ-н мэдээллийг хуваалцсанд баярлалаа, Суприм Мастер ТВ 62% )Тийм. (харин бусад шавь нар 9% гэсэн байна. Илүү олон шавь нар Суприм Мастер ТВ-н ажил хийдэг болж дэлхий веган болохыг нь түргэсгэх боломжтой эсэхийг асуух гэсэн юм. Тэгэхээр илүү олон шавь нар Суприм Мастер ТВ-н ажилд оролцож...) Тэд бүгд Суприм Мастер ТВ-д шууд бусаар ажил хийж байгаа. (За.) Гэвч 62% нь бүх Суприм Мастер ТВ биш; 53% нь Их Багшийнх. (Хөөх!) Тэгэхээр бүр ч олон хүмүүс, магадгүй хэдэн хувь илүү байна байх, (За.) их биш. Гэвч тэд бүгд Суприм Мастер ТВ-н ажил хийж байгаа. Суприм Мастер ТВ бол дэлхийг адислах, хүмүүст боловсрол олгох суваг. Хоёр арга байдаг: Нэг нь яриад үзүүлэх, нөгөө нь чимээгүйхэн дотооддоо, чимээгүйгээр хийдэг. Мөн тэд цагаан (веган) хоол идэж байна. Тэд сайн зүйлс хийж, бясалгадаг; тэд бас Суприм Мастер ТВ-н төлөө ажилладаг. Тэд үл үзэгдэх зүйлсийг нь хийж, мөн үзэгдэх хэсгийг нь ч хийдэг. Тэд гадагш гарч тараах хуудас тарааж, хүмүүст, цагаан, веган хоолны газрыг зааж өгдөг. Тэд хүмүүстэй ярьж, веган хоол идэж, сайн зүйлс хийхийг уриалдаг. Тэд бас Суприм Мастер ТВ-д ажиллаж буй юм. Бүх шавь нар, сайн шавь нар бүгд Суприм Мастер ТВ-н төлөө өөр өөр аргаар ажиллаж байгаа. (За, баярлалаа.) Тиймээс тэд илүү олноор үсэрч орох шаардлагагүй. Учир нь нэмээд ороод ирвэл тэдэнд хийлгэх ажил байх ёстой. Одоогоор бол бид болж байна. Мэдээж, ахиад хэдэн хүн байвал дээр байгаа ч, илүү олон хүн байлаа гээд тэр нь ажил дээрдэнэ гэсэн үг яг ч биш юм. Заримдаа илүү олон хүн орж ирээд зөвхөн надад асуудал тарьдаг. (Ойлголоо.) Нөхцөл болзолгүй биш. Ойлгов уу? Мөн авьяастай биш. Эсвэл дурамжхан. Нэрээс нь болж орж ирээд, шаргуу хөдөлмөрөөс болон төрөл бүрийн хэвийн бус зүйлсээс айдаг. Тиймээс зарим хүмүүс орж ирчхээд өөрсдөө гараад явдаг эсвэл үйлийн үр гээд өөр өөр шалтгааны улмаас би явуулдаг. Арын, урдах, баруун, зүүн, өнгөрсөн, одоогийн үйлийн үр болон хэдийнээ ирээдүйн үйлийн үрээ тарьж байдаг. Тэгэхээр илүү олон хүн гэдэг нь илүү жигдэрнэ гэсэн үг биш. Үйлийн үртэй “би” үзлүүд.

Хүмүүстэй ажиллах амаргүй. Өөр хэнтэй ч хамт ажиллах дүргүй хүн бол би. Хүн бүрд юу хийхийг нь хэлж өгөх үнэхээр дургүй хүн бол би. Үүнд би үнэхээр дургүй. Өөртөө хадгалж, чадах зүйлээ чимээгүйхэн хийх дуртай. Эсвэл дэлхийн бүх хүмүүсийн адил зүгээр л суугаад цай уудаг. Гэвч би их зүйл хийх ёстой. Надад ганц Суприм Мастер ТВ-н ажил байдаггүй. Бизнес байна, ажилчдын сэтгэл санааны байдал, зөрчил, тэмцэл гээд төрөл бүрийн зүйлс байна: арын, өнгөрсний үйлийн үр, одоогийн үйлийн гэх мэт зүйлс. Мөн харж хандаж, харгалзах ёстой ноход бас байна. Тэд сэтгэлийн хайр, ойр дотно байдалгүйгээр амьдарч чадахгүй. Би даяанд хэдэн хоногоор, хэдэн 7 хоногоор явах гэж тэднийг золиослох шаардлагатай болдог. Тэднийг өрөвддөг. Гэвч тэд ойлгодог, тэд бол сайн ноход. Би тэдэнтэй хамт байх тийм ч сайн харгалзагч биш гэж боддог. Тэднийг өрөвддөг. Би, “Та нар илүү дээр харгалзагчтай байх боломжтой.” гэж хэлэхэд тэд, “Үгүй, үгүй. Бид Танд хайртай. Зүгээр. Бидний мэдэрдэг Таны хайр хангалттай.” гэх мэт зүйл хэлсэн. Тэд үнэхээр сайн. Нохой харгалзагч байлаа ч би бас тэднийг харж хандах ёстой. Тэдний сэтгэл санаа сайн байгаа эсэхийг нягталж, өөрийгөө анзаарч байгаа гэдгээ мэдүүлдэг. Тэдэнд хайртай гэдгээ, талархдаг гэдгээ мэдүүлдэг. Тиймээс, бүх (веган) бялуу, гал тогооны надад өгдөг бүх уух зүйлс өөр тийш явдаг. Маш ховор тохиолдолд миний ходоод руу ордог. Надад веган бялуу идэх цаг зав гардаггүй учраас заримдаа мартсанаас болоод хатчихдаг. Жишээ нь тэд надад (веган) бялуу өгөхөд нь би тэнд орхиод; хүмүүст хэдийнээ өгөх юм уу үлдэгдэл байсаар байдаг, магадгүй дараа идэх гэж өөртөө үлдээдэг ч бүр мөсөн мартчихдаг.

Надад заримдаа бүр хоол идэх ч цаг гардаггүй. Тэд надад цагтаа хоол авчирдаг ч би хэзээ ч цагтаа иддэггүй. Учир нь магадгүй би бясалгалд хэвээр, зарим нэг зүйлийг шалгаж, ямар нэг зүйл хийж байдаг. Миний дотоод ажил, гаднахаас илүү чухал. Гэвч гаднах нь дотоодоо мөн дэмжиж байдаг. Доторх нь гаднахаа тэтгэж байдаг. Нэгийг нь л хийх боломжгүй. Тиймээс Суприм Мастер ТВ бол дотоодын гаднах нь. Дотоод бол Суприм Мастер ТВ-н гаднахад, дэлхийд зориулагдсан. Тиймээс би хоол иддэггүй. Харин би гарахдаа, идэхийг хүсдэг ч ажил гардаг. Тиймээс цаг хугацаанаас нь болоод би эхлээд ажлаа хийх ёстой. Заримдаа утаснаас болоод, эсвэл ирж байгаа ажлаас болоод би шүршүүрээсээ тал дундаас нь үсэрч гардаг. Мөн цаг хугацаа нь орой гарахаар байдаг учраас би аль болох эрт хийх тусам сайн байдаг. Өөрчлөх шаардлага байвал тэдэнд өөрчлөх хугацаа гарна, учир нь орчуулга бас хийгддэг. Олон хэлийг өөрчилнө. Би нэг Англи үг соливол тэд бүх 23, 26 хэлийг солих ёстой болно. Энэ бол маш том багийн ажил ба зохион байгуулалт. Тиймээс эдгээр нь та нарын ТВ үздэг шиг тийм ч хялбар биш. Хөөх! Суприм Мастер ТВ. Хөөх! Бурхан минь! Сайн байна! Үзэсгэлэнтэй, өнгөлөг, сайхан. Бид яг л, уучлаарай, нохой шиг ажилладаг. Хөшигний ард бид үхэр шиг ажилладаг. Мөн би бол тэдний ердөө л нэг нь. Тэд маш их хөдөлмөрлөдөг. Ихэнх нь маш шаргуу, чин сэтгэлээр хөдөлмөрлөдөг, ба маш авьяас чадвартай. Үүний төлөө би Бурханд өдөр бүр талархдаг. Тэдэнд ч бас талархдаг. Заримдаа би, “Сайн байна. Маш их баярлалаа. Бурхан ивээг.” гэх мэт зүйлс бичдэг. Эсвэл, “Хайртай шүү” эсвэл зүгээр л зүрх тавьдаг. Энэ нь тэднийг баярлуулдаг.

Гэвч жижиг зүйл бүр хугацаа шаарддаг. Жишээ нь энэ нохойтой очиж тоглоно, дараа нь тэр нохойтой тоглоно. Бүх зүйлд цаг ордог; зууш өгч, дараа нь шүдийг нь цэвэрлэж, усыг нь сольж, хооллож дууссаных нь дараа шал цэвэрлэхэд хоёр цаг болдог. Цэвэрлэхгүй бол шоргоолжнууд ороод ирнэ. Эсвэл шавжууд ороод ирнэ. Эсвэл тэд дээр нь алхаад орон дээр минь эсвэл хөнжил дээр минь ч юм уу тамгална. Тавхайгаараа тамгална. Би хурдан цэвэрлэхгүй л бол ус, наалдамхай хоол, зууш гэх мэт зүйлс орон дээр минь тамгалагдана. Ийм зүйл болбол туслах маань угааж, цэвэрлэх ёстой болох учраас тэгэхийг хүсэхгүй байна. Бид үргэлж юмс угааж, цэвэрлэхийг хүсдэггүй, бас байгаль орчноос болдог. Тиймээс би бас маш шаргуу ажилладаг. Даяаны үеэр хүртэл би үргэлж ганцаараа чимээгүйхэн байх боломжгүй байдаг, учир нь заримдаа миний зохицуулах шаардлагатай яаралтай ажил гардаг. Даяаны үед хүртэл та нар ийм зүйл хийдэггүй, ямар ч ажил хийдэггүй, харин би бол хийх шаардлагатай. Тийм учраас миний зарим даяан ердөө 50%-н амжилт, 30%-н амжилт олдог, учир нь би гаднах ажлыг, яаралтай Суприм Мастер Телевизийн ажлыг зохицуулахын тулд анхаарлаа гаргах ёстой болдог. Үргэлж л хийх ажил байдаг. Ажилгүй үе гэж байхгүй.

Та нар юу гэж бодож байна? Би гэртээ өдөржин ингээд сайхан суугаад, үзэсгэлэнтэй харагддаг гэж бодож байна уу? Чихнээсээ чихээ хүртэл инээж эсвэл ноходтой тоглож, цэцэгсийн зураг авдаг гэж бодсон уу? Өө, ямар романтик юм бэ! Багш ердөө зураг л авч, Ням гаригт л ажиллах юм. Би зөвхөн зураг л дашрамд нь авдаг. Жишээ нь тэд намайг ийш нь авчирч байхад би үзэсгэлэнтэй дүр зураг юм уу мод харвал, “Зогсоорой! Зогсоорой! Хурдхан зогсоорой!” гэдэг. Эсвэл магадгүй машины цонхоор авдаг. Замын хөдөлгөөн хэр байгаагаас болон хурдны зам уу эсвэл ямар зам дээр явж буйгаас хамаардаг. Заримдаа хурдны зам дээр тэвчимгүй үзэсгэлэнтэй Гуйя, нэг нь жолоочийн дэргэд сууж, нэг нь жолоо барьж, хоёулаа намайг зураг авах хүртэл хоёр талд минь сууж намайг хамгаалдаг. Цаг хугацаагаар аялдаг хүмүүс, “Пийп! Пийп! Пийп! Пийп! Аа! Аа!” гээд явдаг. Тэд толгой руугаа заагаад “Аа! Аа!” гэдэг. Тийм, тэд намайг галзуу гэж боддог. Тиймээс нэг удаа би Судрим Мастер Телевизийн багтай хамт зэрэг явсан. Тэгээд би зураг авч байхад намайг хамгаалж байсан хүнд, “Номын эгчээ, одоо Суприм Мастер Телевизийн дотоод хүрээний бүх номын ах, эгч нар тань намайг баттай галзуу гэж бодож байгаа. Өмнө тэд гадарлаж л байсан бол одоо Багш нь галзуу гэдэгт ямар ч эргэлзээгүй болсон.” гэж хэлсэн. Тэд өөрсдийн нүдээрээ харсан. Хурдны зам дээр зураг авах гэж зогсоно гэнээ? Юу нь тийм чухал байна вэ? Гэвч би тэсэж чадаагүй. харагддаг. Зарим хүмүүс миний зурагт дуртай ба тэр нь намайг баярлуулдаг. Хэн нэгэн, Их Багшийн авсан фото зургийг хараад, хормын төдий хар бүрд аз жаргалтай болдог гэж хэлсэн. Энэ нь намайг баяртай болгодог учраас түүнийг баяртай болгож буйг би мэднэ. Надад цаг зав гарах бүрд, эсвэл Суприм Мастер Телевиз рүү хальт харахад Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлэг гарч байвал, би өөрийнхөө авсан зургийг харах гэж хүлээдэг. Лекцийн бусад хэсгийг нь тоодоггүй. Зургийг харсны дараа тэгээд л болоо. За. Баяртай! Лекц-д юу гэж хэлснийг санахгүй байж мэднэ, эсвэл саналаа ч тоохгүй. Зураг руу л хардаг, “Хөөх! Үзэсгэлэнтэй! Таалагдаж байна.” Үнэхээр би урлагт дуртай.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (5/6)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-08
871 Үзсэн
32:16
2024-11-08
209 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд