Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Анхаарал төвлөрөл хийгээд Бхагти бясалгалд чин сэтгэлээр зүтгэх нь, 6 хэсэгт лекцийн 1-р хэсэг, 2019 оны 10-р сарын 13

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бхагти гэдэг нь чин бишрэлт гэсэн утгатай. Бурханд өөрийгөө зориулна. Түүнийг хараагүй ч өөрийгөө, бүх амьдралаа лам, гэлэнмаа нарын адил Бурханд чинхүү зориулна. Энэ ч бас Бхагти Йогт тооцогддог.

 

Сайн байна уу! (Сайн уу!) Сайхан байна уу? (Тийм.) (Багш үзэсгэлэнтэй харагдаж байна.) Баярлалаа. Баярлалаа, би сонссон. Дахиад хэл дээ (Багш аа, Та үзэсгэлэнтэй байна.) Та нарыг бүгд зэрэг хэлэг гээгүй юм шүү. Даяаны дараа та нар бүгд ямар сайхан харагддаг нь хөгжилтэй. Яагаад тэр вэ? (Багшаа, Та үзэсгэлэнтэй харагдаж байна.) Яг ч тийм биш. (Яг л гүнж шиг. ) Бараг л тийм. Жаахан жин хассан. Заримдаа даяан минь сайн болдог заримдаа бол үгүй. Юу гэдгээс хамаарна. Баярлалаа. Тийм ээ! Би энд аюулгүй байна. Та хоёр хоёул байсаар байна уу? Гайхалтай! Амитаба Будда. “Амитаба Будда” гэхийг Солонгосоор юу гэж хэлдэг вэ? (Амитаба. ) Амитаба! Өө, их амархан юм! (Тийм.) Амитаба!

Хэйе! Та тэнд давгүй юу? Эргээд ирээ юу? Өмнөд Африкаас ирсэн үү? (Энэ удаа Америкаас ирлээ. ) Америк? (Тийм.) Таныг Өмнөд Африкт байсан гэж бодсон, үгүй юу? (Тэнд байсан. ) Харин одоо та Америкт байна уу? (Тийм.) Ямартай ч их хол зам. Тэглээ ч эргээд ирэхэд энэ бол их хол газар. Хөөх! Та хичээнгүй юм. Зарим дур булаам зүйл татаа юу? (Үгүй, Багшаа. Танд татагдсан.) Залуус та нар хэр байна? (Сайн байгаа.) Тун сайн! Сонсоход таатай байна. Онцгой хүсэлт байна уу? Үгүй. Сайн байна. “Үгүй” гэж хариулна гэж найдъя. Тийм, асуудалгүй. Энэ бол асуудалгүй гэсэн үг. Үгүй – асуудалгүй. Тэндээс намайг харж байна уу? Холоос, за тэнд? Намайг харахгүй бол, 20 жилийн өмнө, 30 жилийн өмнөх шигээр төсөөлөөрэй.

Энэ Бямба, Ням гаригт би амарна гэж бодсон юм. Учир нь заримдаа амралт хэрэгтэй байдаг, юу ч хийгээгүй ч амралт хэрэгтэй байдаг. Тэгээд сайхан мэдээ ирсэн. Бидэнд сайхан мэдээ ирсэн: Нэгдсэн Үндэсний Байгууллага болон дэлхийн бүх улс орнууд махыг багасгах протоколд гарын үсэг зурсан. Махыг багасгахыг зөвшөөрсөн. Махгүй бол хамгийн сайн. Тиймээс одоо албан ёсны боллоо. Тэд цааш үргэлжлүүлнэ гэж найдъя. Махгүй болно гэж. Махыг багасгах биш, махгүй, ямар ч махгүй болно гэж найдъя. Тийм учраас би та нартай цуг тэмдэглэхээр ирсэн юм. Мөн би та нарт, бүгдэд тань, сайн, муу, дунд зэрэг, “сайн ч биш, муу ч биш” дундын, хар, цагаан, саарал, дундын, бор, кофены өнгөтэй кофены сүүний өнгөтэй гээд бүгдэд нь баярлалаа - бүгдэд тань баярлалаа. Сайн эсвэл муу, та нарын хийдэг зүйлд талархаж байна, өчүүхэн жаахан байсан ч энэ үр дүнд хувь нэмэр оруулдаг. Мөн бид баяртай, баяртай, баяртай байна. Дөхсөөр байна. Хэзээ гэдгийг нь би хэлмээргүй байна, учир нь та нар ямар нэг зүйл хэлчихвэл хойшилчихдог бөгөөд тэр нь надад таалагддаггүй. Эсвэл үгүй болдог. Үүнд би дургүй. Тиймээс, та нар хугацааг нь хэлэхгүй. Шүлсээ гоожуулаад махгүй өдөр ирэхийг хүлээгээрэй.

Үүнд би үнэхээр баярлаж байна. Тиймээс би илүү даяан хийхийг хийхийг хичээдэг, хэдхэн өдөр байсан ч хийхийг хичээдэг. Оргүйгээс дээр. Би дөнгөж сая гурван 7 хоногийн даяанаа дуусгаад та нартай уулзаж, уран бүтээлчидтэй баяр тэмдэглэхээр эргэж ирсэн ба дараа нь ахиад дөрвөн өдөр гарсан. Би өнөөдөр л гарч ирсэн. Өөр харагдаж байна уу, үгүй юу? (Тийм. ) Тэгж байгаа! Жаахан өөр харагдаж байгаа. Илүү настай! Дөрвөн өдрөөр илүү өтөлсөн. Дөрвөн өдөр хагас. За энэ хамаагүй. Заримдаа би их сайхан даяан хийдэг, онц сайн; заримдаа үнэхээр ядраадаг. Маш их зохион байгуулалт, тэмцэл, өөрийгөө хамгаалалт, хамгаалалт хэрэгтэй хэн нэгнийг хамгаалах гэх мэт зүйл болдог. Зарим тохиолдолд, энгийн тохиолдолтой адилгүй. Учир нь ийм байдаг, үнэхээр нэр алдартай үед, эсвэл, хэдийнээ тогтчихсон, нийгэмд гол байр суурьтай болчихсон зүйлийн эсрэг байгаа үед зарим хүмүүс хайрлаж, зарим нь хайрладаггүй. Эсвэл зарим хүмүүс зарим шалтгааны улмаас ирэх юм уу, ямар нэг зүйл хүсэж ирдэг. Тэд хула-хоп гээд л юмсыг төгс болгочихно гэж итгэж хүлээдэг ч, хүнд үйлийн үрээс нь болоод тийм зүйл болдоггүй. Гэтэл тэд бас дургүйлхэж, дараа нь туршиж эхэлдэг. Өөр өөр замаар туршдаг ба тэр нь үргэлж таатай байдаггүй. Учир нь тэд, “Өө! Хүмүүс өөрийг тань ийм тийм гэж байна. Та бол Их Багш, гэтэл юу ч хийж чадахгүй. Тиймээс одоо таныг хийж чадах эсэхийг тань харъя... Та яахыг харъя.” гэж боддог. Магадгүй би юу ч хийхгүй ч өөрийгөө хамгаалах ёстой ба энэ нь жаахан ажил болдог. Мөн миний эргэн тойронд ажилладаг зарим хүмүүсийг, үүнд хамааралтай зарим хүмүүсийг би хамгаалах ёстой болдог.

Намайг уучлаарай, үйлийн үр минь үргэлж хүнд байдаг учраас, надад үргэлж цаг зав гардаггүй... үүнийг захирах... Жишээ нь сүүлд, би энд Ням гаригт хэдийн ирсэн байсан ба та нартай Мягмар эсвэл Лхагва гариг хүртэл, бүх уран бүтээлчид явах хүртэл, та нар бүгд явах хүртэл хамт байя гэж бодсон ч чадаагүй. Зарим нэг зүйл болсон учраас би яваад эргэж ирэх ёстой болсон, мөн яваад эргэн ирэх ёстой болсон. Намайг уучлаарай. Би үргэлж та нарын хүссэнийг, эсвэл бүр өөрийнхөө хүссэнийг хийж чаддаггүй. Би тийм ч чөлөөтэй биш. Хэт их үйлийн үр. Намайг уучлаарай. Миний үйлийн үр хүнд, хүнд. Би яалтай билээ? Хүнд үйлийн үртэй бол, хүнд үйлийн үртэй, тэгээд үүнийгээ өөр өөр аргаар зохицуулах ёстой. Та нарын хүссэн зүйлийг үргэлж хийж чадахгүй бол эсвэл хүссэн үед тань хамт байж чадахгүй бол намайг уучлаарай. Амьдрал үргэлж бидний хүссэн шиг биш, харин бид юутай амьдарч чадах, юунд сэтгэл  хангалуун байх тухай байдаг.

Ням гаригаас Мягмар гариг хүртэл, уран бүтээлчдийн өдрөөр та нартай байнга цуг байгаагүйдээ баяртай биш байна. Би баяртай байгаагүй ч хүлээн зөвшөөрсөн. Маш олон гаднынхан холоос ирсэн учраас намайг уучилна гэж найдаж байна. Энд ирэх гэж хорь, гучин цаг онгоцоор нисдэг. Би зөвхөн уран бүтээлчдийг хэлээгүй, манай хүмүүс, манай номын ах, эгч нар ч мөн адил. Тэд маш холоос ирсэн. Тэд үүний төлөө мөнгөө хуримтлуулж байсан ч би тэнд нь цуг байгаагүй. Тэгээд үдэшлэгийн дараа би шууд явах ёстой болсон. Үүнд би баяртай байгаагүй. Тэд намайг уучилна гэж найдъя. Үргэлж намайг уучлах ёстой. Надад ямар ч шалтаг байхгүй. Байлаа ч, намайг уучлаарай. Азаар би амьд хэвээр, та нар үүнийг л хүсэж байгаа, тийм үү? Өчүүхэн ч шарх байхгүй. Магадгүй жаахан шарх байгаа ч нуучихсан; та нар юу ч харахгүй. Би үргэж жаргалтай, сайхан, өдөр бүр илүү залуу харагддаг. Тэгж найдаж байна. Найдаж байна.

Тиймээс баяр хүргэе. Та нарын хүсэл, мөрөөдөл, найдвар, ажил үйлс тань жаахан үр жимс хүртлээ. 100% хараахан боловсроогүй ч хэдийнээ жаахан жимсээ өглөө, тийм үү? (Тийм.) Хөөх. Би Нэгдсэн Үндэсний Байгууллага болон бүх улсын удирдагчдын ухаалаг шийдвэрт талархаж байна. Мөн тэд бүгд цаашид ч ухаалаг хэвээр байж, бичиж, гарын үсэг зурсан зүйлээ хэрэгжүүлнэ гэж найдъя. Яг л амьтдын талаарх олон хууль шиг, амьтдын хамгаалалт, амьтдыг зовоохгүй, айлгахгүй, ямар нэг зүйл хийхгүй гэдэг шиг. Гэвч мах идсээр байвал амьтад тэр бүхнээр зовж, далдуур бүр ч илүү зовно. Та нар үүнийг мэдэх ч үгүй. Хүмүүс зүгээр л мэддэггүй. Үнэхээр тийм. Ихэнх хүмүүс зүрх сэтгэл нь үнэхээр сайн, амьтдад хайртай. Тэд амьтдыг нүднийх нь өмнө зовж байгааг харвал, аврахын төлөө, тухайн амьтныг аврахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдэгт итгэлтэй байна. Тэдний хувьд үзэсгэлэнт лангуун дээр байрлах зүсэм мах болон насан туршдаа хөдлөхийн аргагүй орон зайд торонд хашигдсан үхэр хоёрыг хооронд нь хараахан холбож ойлгоогүй байна. Тэд мэдээгүй; бодоогүй. Дэндүү завгүй. Үнэхээр тийм. Завгүй үед бодох цаг байдаггүй, эсвэл холбож ойлгох, юмсыг судлах, эсвэл бүр юу нь юу вэ гэдгийг бодохыг хүсэх ч цаг зав байдаггүй. Зүгээр л гэртээ ядарч ирээд цахилгаан зууханд хийх зүйл байгаад баярлан, халаагаад идчихдэг. Боддог ч үгүй. Хөөрхий хүмүүс, үнэхээр ийм. Маяа одоог хүртэл хүмүүсийг маш ухаалгаар халхалж ирсэн. Үнэхээр тийм. Тийм учраас би цаг үргэлж бүх хүмүүсийг өрөвддөг. Надад гэмтэл учруулсан, учруулдаг хүмүүсийг хүртэл би өрөвддөг. Тэд дэндүү харанхуй мунхаг, хордсон, тархи нь угаагдсан, мөн дэндүү сохор. Би үүний талаар ярихгүй. Баяртай байна. Баярлалаа.

Нэгдсэн Үндэсний Байгууллага болон бүх улс оронд баярлалаа. Бурхан та бүхнийг үүрд адислаг, бид та нарт хайртай. Тийм үү? (Тийм.) Тийм. Би гадна байгаа бүх веганчуудад талархахыг хүсэж байна. Бидний төлөө болоо дараа үеийнхнийхээ төлөө нигүүлсэнгүй веган амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлдэг бүх хүмүүс, бүх бүлгүүд, бүх байгууллагууд, бүх засгийн газрууд гээд хэн бүхэнд талархахыг хүсэж байна. Зүрх сэтгэлдээ дэлхийг веган болохыг л хүсдэг ч байсан ч талархаж байна, мөн зөвшөөрч, хууль болгосон бүх засгийн газруудад, ард иргэдээ нигүүлсэнгүй, эрүүл веган хоолны дэглэмтэй болгох хууль гаргах гэж байгаа засгийн газруудад талархаж байна. Бүгдэд тань баярлалаа. Та бүхэн ирээдүй хойч үеийнхээ төлөө гараг дэлхийгээ аврах эдгээр эрхэм ариун үйлсээ үргэлжлүүлсээр байх болтугай. Бурхан та бүхнийг үүрд адислаг.

Би үүнийг уншсан эсэхээ мэдэхгүй. Энэтхэгт маш олон төрлийн бясалгал байдаг. Заримдаа би ямар нэг зүйл бичдэг ч та нарт уншиж өгсөн эсэхээ мэдэхгүй. Өө үүнийг, хэдийнээ уншчихсан байх. Үүнийг үгүй байх. Энэ бүх уран бүтээлчид, яг л та нар шиг ярьдаг, миний шавь нар мэт ярьдаг. Гаднын хүмүүс тэдэнд намайг ийм хэмжээний мөнгө өгч яриулдаг гэж бодохгүй байх гэж найдъя. Тийм, зарим хүмүүс алдартай бол бичигдсэн зүйлийг ярихдаа мөнгө авдаг. Жишээ нь би ерөнхий сайд байлаа гэе, жижиг арал байсан ч хамаагүй. Хэрэв тэд намайг хаа нэгтэй яриа хийлгэхээр уривал, нэг бол би өөрөө бичнэ, эсвэл нарийн бичиг маань бичиж, эсвэл тэд бичиж би зүгээр л уншина. Тэгээд би ямар нэг зүйл авна. Та нарын Багш тань хэзээ ч юу ч авдаггүй. Хэнд хамаатай гэж?

Дэлхий веган болж байна. Би жижиг оффис дотроо өөрөө ганцаараа үсэрч, бүжиглэж байсан. Мөн би ноходтойгоо бүжиглэсэн; Би, “Хөөе, юу гээч? Дэлхий веган болж байна! Дэлхий веган болж байна!” гэж хэлсэн. Хэрвээ намайг харсан бол, та нар, “Багшийн бодол оюун нь зөв байхаа больж дээ. Магадгүй бид өөр Их Багш олсон дээр байх.” гэж бодно. Оролдоод үз. Маш олон багш нар байна. Алдартай, нэр алдаргүй, маш олон, маш олон байна. Өө, тийм ч олон биш, гэхдээ нэлээд хэд байна. Дэлгүүр хэсэх дуртай хүмүүст хангалттай хэмжээний. Арьяабалын Аргыг олох хүртлээ би бас дэлгүүр хэсээд, олсныхоо дараа зогсоосон.

Үүнийг би та нарт уншиж өгсөн эсэхээ мэдэхгүй. Сатааралгүй, сарнилгүй анхаарлын тухай. Үгүй юу? (Үгүй.) Үгүй. За, та нар азтай байна. Тэгвэл би уншаад өгье. Энэтхэгт, олон янзын дадал бясалгал байдаг. Тэдгээрийн нэгийг Бхагти Йог гэдэг. Чин бишрэлт  дадал бясалгал гэсэн утгатай.Бхагти гэдэг нь чин бишрэлт гэсэн утгатай. Бурханд өөрийгөө зориулна. Түүнийг хараагүй ч өөрийгөө, бүх амьдралаа лам, гэлэнмаа нарын адил Бурханд чинхүү зориулна. Энэ ч бас Бхагти Йогт тооцогддог. Манай дэлхий дээрх бүх төрлийн лам, гэлэнмаа нар, Католик байна уу Буддын шашинтай эсвэл Хиндү, Жайн, Сик гээд аль нь байсан бүгд Бхагти Йогт хамаардаг. Үнэндээ тэд өөрсдийн цаг, өөрсдийн амьдралаа Бурханд үйлчлэхэд, зөвхөн Бурханыг бодоход, зөвхөн Бурханыг шүтэхэд зориулдаг, тэд харж чадах ч бай үгүй ч бай, мэдэрч чадах ч бай үгүй ч бай тэгдэг. Мөн тэд жаахан ахуй ойлголт авч чаддаг. Тэд хэр чин сэтгэлтэй, бодол тархиндаа хэр нэг чигт төвлөрч чадахаас хамаардаг. Гэвч зарим лам, эсвэл зарим гэлэнмаа нар насан туршдаа дадуулан бясалгадаг ч хаа ч хүрдэггүй. Яг л зарим Зен лам нарын хэлдэг шиг, “Тоосгыг өнгөлсөөр байвал, толь болохгүй,” гэдэг шиг, учир нь тэд жинхэнэ зүйл юу вэ гэдгийг мэддэггүй. Азтай та нар шиг биш. Гэвч Бхагти Йог нь, жинхэнэ утгаараа бол, эргэн тойрныхоо бүх зүйлсийг мартталаа үнэхээр, чин бишрэлтэй хичээнгүй байхыг хэлдэг.

Нэг жишээ бол Шри Рамакришна. Тэр хэдийнээ өөд болсон. Гэвч тэр маш алдартай. Тэр Хиндүизмийн нэг дарь эх болох Кали Эхэд үнэхээр чин бишрэлтэй байсан. Мэдээж, өнгөрсний бусад Гэгээнтнүүдийн адил хүмүүс түүнд хийд барьсан. Үхэхдээ та нар хийдтэй болдог. Тийм учраас би юу ч барихаа больсон гэж хэлсэн юм. Барилгууд хэдийнээ байсан. Бид үүнийг настай хүмүүст, эсвэл зарим нэг тийм ч сайнгүй байгаа хүмүүст эсвэл хүүхдүүдэд ашигладаг, харин та нар өөрсдийн байшингаа авчраарай. Орчин үед хүн бүр өөрийн байшингаа авчирч болно, маш хямд. Хорин доллароор байшинтай болно. Зүгээр л дэлгэхэд, агаарт шидэхэд болоо. Салхи борооноос хамгаална, бүр цаснаас ч хамгаална. Гайхалтай. Мөн та нар ороо аваад явж болно; аяны хөнжил байхад л болно. Нийлэг майхан, аяны хөнжил хоёр байхад болоо. Энэтхэгт би шавь байх үед, надад тийм зүйл ч байгаагүй. Шүхэр л байсан. Тэгээд бороо ороход түүнийхээ л дор суудаг байсан. Тэгсэн ч би байсаар л байна.

Тэгэхээр энэ Бхагти Йог бол Энэтхэгт маш алдартай. Хэдийгээр олон хүмүүс үүнийг мэддэггүй ч өөр өөр шашны чин бишрэлтнүүд Бхагти Йогийг дадуулж буй юм. Гэвч жинхэнэ Бхагти Йог бол шүтэж байгаа зүйлдээ үнэхээр ямар ч сатаарал, сарнилгүй анхаар юм. Тэгвэл та нар самадид орно. Жижиг самади, том самади, тэр бол баттай биш, гэсэн ч та нар үнэхээр сатааралгүй анхааралтай байвал ямар нэг зүйлийг хүртэнэ. Энэ бас өөр нэг төрлийн дадал бясалгал юм, бясалгал дадлын 84,000 аргын нэг юм. Хангалттай удаан амьдарч чадвал, та нар нэг нэгээр нь оролдож үзээд, хамгийн шилдэг нь аль нь болохыг надад хэлээрэй. Гэвч Будда бидэнд хэдийнээ хэлсэн гэж бодож байна, мөн Арьяабалын Бодисадва бидэнд хэдийнээ хэлсэн, ухаалаг Манзшир Будда хэдийнээ хэлсэн, гэх мэт. Олон Гэгээнтнүүд бидэнд Арьяабалын Аргаар бясалган дадуул гэж хэлсэн. Тиймээс, мунхаг, мунхаг хүмүүс бид зүгээр л Гэгээнтнүүдийг дагах нь хамгийн аюулгүй зам. Өөр ямар ч Тантрийн, Тантар, Үйлийн Үрийн Йог гэх мэт хэрэггүй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/6)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-09
888 Үзсэн
2024-11-09
382 Үзсэн
2024-11-08
718 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд