Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш Дайны Хааныг бараалхах зөвшөөрөл олгов, 6-ын 6-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Британичуудын талаар бас нэг зүйл хэлье. Ярих зүйл олон бий. Би ихэнхийг нь мартсан байх. Английн тухай ярьж байгаагийнх, санаж буй зүйлээ дашрамд нь хэлье. Нэг хөрш маань бүр хувцас хэрхэн угаахыг надад зааж өгсөн. Тэрээр хувцсаа нэг юм уу хэдхэн хоног өмсөөд угаавал удаан өмссөнөөс илүү хурдан, амархан угаагдана гэсэн. Учир нь толбо, хөлс, биеийн тос зах зэрэгт шингээд үлдчихдэг. Тийм үед машинд хийхээсээ өмнө тусгай савангаар сайтар үрэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэд надад ийм зүйлийг хүртэл зааж өгсөн юм. Би ямар ч зөвлөгөө гуйгаагүй. Тэр үед би өсвөр насны, дуу цөөтэй хүүхэд байсан. Сонин гэх мэтийг уншиж англи хэлээ сайжруулсаар л байлаа.

Тэгээд хөршүүдийн нэг нь, ойрхон ч биш хэдэн гудамжны цаана байдаг хүн, гэхдээ тэр үед би хөдөөд ойр амьдардаг байсан, та нарт харьцуулж ярихад тэнд коллежоос өөр өндөр барилга, том хорооллууд байгаагүй л дээ. Тэгээд тэр хүн надад “Би чамд нэг зүйл хэлэх үү?” гэв. Тэр намайг таньдаггүй байсан. Надаас “Чи хаанаас ирсэн бэ?” гэж асуулаа. Би Ау Лак (Вьетнам)-аас ирсэн оюутан байна гэж хэлсэн. Тэр “Өчигдөр чи тэнд байгаа манай гэрийн хажуугаар өнгөрсөн.” гэв. Тэр 100 метр орчим зайтай арай цаана буй газрыг заагаад, “Өчигдөр охин минь чамайг манай түүгээр явж өнгөрөхийг хараад ‘Ээж ээ, би амьдралдаа хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг харлаа.’ гэж хэлсэн.” гэв. Би итгэж чадсангүй. Би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж хэзээ ч бодож байгаагүй.

Надаас том охид, бүр ахмад үеэлүүд минь хүртэл намайг дээрэлхэж, шоолдог байсан. Би жижигхэн, турьхан байлаа. Сургуульд зарим хөвгүүд ч намайг шоолж, дээрэлхдэг байсан. Нэг хөвгүүн бүр ямар ч шалтгаангүй намайг алгадсан. Тэр яагаад гэдгээ ч хэлэлгүй хүрч ирээд л алгадчихсан юм даг. Тэр үед би кунфу бага зэрэг сурсан байсан ч өөрийгөө хэрхэн хамгаалахаа мэддэггүй байлаа. Би маш бүрэг, их дотогшоо хүн байсан. Энэ явдал Ау Лак (Вьетнам)-т болсон. Тиймээс би өөрийгөө үзэсгэлэнтэй гэж хэзээ ч бодож байгаагүй. Одоо ч, хэзээ ч ингэж боддоггүй. Гэхдээ ажлын хуваарийн хамт надад илгээсэн зарим зургаа харахад, жишээлбэл миний ярианаас эшлэхдээ зургийг минь оруулсан байдаг. Зарим зураг үзэсгэлэнтэй харагдахаар би “ Хөөх, энэ хэн гэдэг эмэгтэй вэ?” гэж бодсон. Энэ бол зургийн аппаратын ач. Сайн аппарат ингэж харагдуулсан. Заримдаа маш үзэсгэлэнтэй, заримдаа үгүй.

Амьдрал зарим мөчид багахан баяр баясал, таашаал өгдөг. Гэхдээ залуудаа би олон найзгүй байлаа. Надад дотнын найз байгаагүй. Эцэг эх минь сургуульдаа яваад гэртээ ирэхээс минь өөрөөр хэн нэгэнтэй хаашаа ч явахыг зөвшөөрдөггүй байсан. Гэхдээ манай болон хөрш сургуулийн найз гэгддэг хэдэн хүүхэд намайг гэртээ урьдаг байлаа. Тэр сайхан дурсамж юм. Би тэднийд очих юм уу ь сургуулруугаа явах замдаа хажуугаар нь өнгөрвөл хөршүүд маань үргэлж идэх юм өгдөг байсан. Бага, ахлах сургуульд байхад минь тэд намайг үргэлж дуудаж оруулаад будааны зутан, эсвэл будаатай хуурга өгдөг байлаа. Би жижигхэн харагддаг байсан тул хүмүүс бяцхан охиныг илүү хамгаалахыг хүсдэг байсан байх.

Англид ч бас хөршүүд надад юм өгч, хоолонд урьдаг байсан. Жишээлбэл: Тэд төмс болон өөр хоол, магадгүй зууш бэлтгэвэл надад “Халуун байна, хүлээгээрэй.” гэдэг байв. Хэсэг хугацааны дараа “Одоо идэж болно.” гэж хэлнэ. Англичууд ямар сайхан сэтгэлтэйг харж байгаа биз. Тэд надад маш сайхан хандсан. Дэлхийн хүмүүс үүнийг мэддэг байх. Британичууд очсон газруудаа хожим Хамтын Нөхөрлөлийн орнууд болгосон ч хүмүүс тэдэнд дуртай, хайртай хэвээр бөгөөд англичуудыг найрсгаар хүлээн авдаг. Бусад олон колоничлогчдыг аваад үз, хүмүүс тэднийг зочлох гэж эргэж ирэхэд ч дургүй байдаг. Би ингэж л сонссон. Үнэн эсэхийг баттай мэдэхгүй.

Гэтэл Британийн паспорт дэлхийн хамгийн шилдгүүдийн нэг, хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгддөг паспортуудын нэг хэвээр. Надад ингэж санагддаг. Дэлхийн хүмүүс ч үүнийг мэддэг гэж бодож байна. Тиймээс олон хүн завиар Англи руу явж, хууль бус цагаач болдог. Өмнө нь Британийн ард түмэн, англичууд, засгийн газар тэднийг бүгдийг нь хүлээн авдаг байлаа. Харин сүүлийн үед төдийлөн найрсгаар хүлээн авахгүй болсон байх. Учир нь хүмүүсийг дамжин өнгөрч, эсвэл цагаач болоод тухайн оронд ачаа дарамт учруулахыг өөгшүүлэхгүйн тулд хөрш орнуудтайгаа хамтран ажиллах шаардлагатай. Заримдаа хууль бус цагаачдын зарим нь асуудал тарьж, зарим тохиолдолд нутгийн иргэдийг, бүр цагдаа нарыг ч ямар нэг байдлаар шархдуулдаг. Үнэхээр харамсалтай.

Британи бол хамгийн сайн орнуудын нэг. Тайван, шударга, найрсаг, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, эрх чөлөөт улс. Европын Холбооны зарим орноос одоо ч хавьгүй эрх чөлөөтэй. Европын Холбооны хуулиас болж тэд урьдынхаасаа илүү хязгаарлагдмал, найрсаг бус, зочломтгой бус болсон. Би үүнд харамсдаг. Европын Холбооны хязгаарлалттай хууль гараагүй байхад би Европт хаашаа ч хүссэнээрээ аялж чаддаг байлаа. Энэ нэг ёсны саад тотгор юм даа. Гэхдээ тэд үүнийг зохицуулж, нөхцөл байдал сайжирна.

Олон засгийн газар тогтолцоогоо сайжруулж, ард иргэдээ хамгаалахын тулд энийг тэрийг хийх ёстой гэж үздэг. Гэвч тогтолцоо нь үүнийг хэтрүүлбэл дарангуйлал, хэт хяналттай мэт санагдана. Банкныхаа хувийн данс зэрэгтэй холбоотой асуудлаар надад заримдаа тэгж санагддаг. Би банкинд мөнгөө хангалттай хуримтлуулж байгаад та нарт зориулж жижиг, эсвэл том төв худалдаж авдаг гэж өмнө нь хэлсэн. Банкныхан надад ямар ч муу бүртгэл байхгүй гэсэн. Би “Тийм бол яагаад мөнгөний орлого, зарлагыг минь ингэж их хязгаарлаж байгаа юм бэ?” гэсэн. За энэ яах вэ, хамаагүй. Мөнгө том асуудал биш. Мөнгө байвал худалдаж авна. Байхгүй бол үгүй. Энэ бол миний байнгын зарчим. Ямар ч үед үүнийгээ л дагадаг.

Англи амьдрахад маш тав тухтай газар хэвээр байна. Тиймээс хүмүүс Англид очиж амьдрахыг хүсдэг байх. Англи болоод бусад олон улс орныг бас сайн гэж би боддог. Энэ нь тухайн улсын засгийн газар болон тэр оронтой таны барилдлага ямраас мөн шалтгаална. Юу л болох ёстой, тэр зүйл л болдог. Ямар ч байсан сайн амьдраарай. Амьдралаа үргэлжлүүлээрэй. Сайхан амьдарч байгаа үгүйгээсээ үл хамааран би амьдралаа үргэлжлүүлдэг. Миний майхан ордон, эсвэл байшинд амьдарч буй шиг л сайхан. Ер нь хүнд тийм ч их зүйл хэрэггүй. Өнөө үед хүргэлтийн үйлчилгээ бий. Тиймээс хаана ч амьдрахад маш тохиромжтой. Хүмүүс амьдарч буй газарт тань бүхнийг хүргэж өгнө. Хэрэв байшингүй бол хөршийнхөө хаягийг зээлж ашиглаад хүргэлтээ хүлээн авахаар тэнд очоод хүлээж болно. Ийм тогтолцоо надад маш тохиромжтой. Гэхдээ заримдаа ажилтан хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар амласан өдрөө ирэхгүй байх тохиолдол бий. Эсвэл хүргэлтийн ажилтанд ямар нэг зүйл тохиолдоно. Заримдаа буруу бараа илгээнэ. Тэгвэл буцаах эсэхээ шийдэх хэрэгтэй. Энэ нь танд хэр их цаг байгаагаас шалтгаална. Гэхдээ өнөө үед ширэнгэн ойд ч, ер хаана ч амьдрахад нэлээд тав тухтай болжээ.

Би та нарт Амазонд очиж суурьшаад, нутгийн уугуул иргэдтэй холилдон амьдрахыг зөвлөхгүй. Тэднийг зүгээр л тайван орхи. Тэд өөрсдийнхөө ертөнцөөс гадуурх хүмүүст дасаагүй. Зарим нь хэзээ ч гадагш гарч үзээгүй. Тэд БУРХАНЫ өгсөн бүхнээр байгальтайгаа зохицон амьдардаг. Тэдний биеийн дархлаа тийм ч сайн хөгжөөгүй. Тиймээс та нар очвол амар амгаланг нь алдагдуулж, эсвэл орчин үеийн эмгүй учраас эдгээж чадахгүй тийм өвчин халдааж болзошгүй. Тэдэнд эмнэлэг байхгүй. Ойн уламжлалт эмчээс өөр эмч байхгүй. Өөрсдийгөө эмчлэхэд нь шаардлагатай зүйл, тохиромжтой арга хэрэгсэл тэдэнд байхгүй. Харин бид багаасаа олон янзын хүнтэй нийгэмд амьдарсан. Бидний бие олон төрлийн хамгаалах тогтолцоог бий болгосон, харин тэднийх тийм биш. Тэд БУРХАНЫ ивээлд буй цэвэр ариун, энгийн орчиндоо хамт амьдарцгаадаг. Хэзээ ч хэнд ч хор учруулдаггүй. Тэдэнд өөрсдөд нь өвчин үүсгэх сөрөг бодол байхгүй. Тэд алив муу үр дагавар авчрах ямар ч муу үйлийн үрийг бий болгоогүй. Тиймээс та нар тэдэн дээр бүү очиж лай бол. Дэлхийн бусад хүмүүс угаас тэдэнд ойртохгүй байсан нь дээр.

Нэг улсад, хаана билээ санахгүй байна... уугуул иргэд нь ширэнгэн ойн гүнд, эсвэл өөрийн улсын нутаг дахь Амазоны ширэнгэн ойн гүнд амьдардаг. Засгийн газар нь тэднээс гурван милийн дотор ойртохыг хэн бүхэнд хориглосон. Энэ бол засгийн газрын хамгаалалтын маш сайн арга хэмжээ. Гадагш огт гарч байгаагүй бөгөөд урьд нь гадны хүмүүстэй уулзаж байгаагүй уугуул иргэдтэй бүх улс тэднийг хамгаалах ийм хуультай байх ёстой. Уугуул иргэд гэм зэмгүй, эмзэг, түүнээс гадна ширэнгэн ойг хамгаалдаг учраас боломжтой бүх аргаар тэднийг хамгаалаарай! Тэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар сайн мэдэхгүй. Тэд Диваажингийн адислал, БУРХАНЫ Ивээлд найдан амьдардаг. Тэд хэнд ч төвөг учруулдаггүй. Тэд хулгай хийдэггүй. Тэд хэнд ч ямар ч хор хөнөөл учруулдаггүй. Тэднийг зүгээр орхихыг гуйя.

Дашрамд нь хэлэхэд энэ бол уугуул иргэдийг хамгаалах тухай лекц биш. Яагаад гэнэт санаснаа ч мэдэхгүй байна. Би дэлхийн уугуул иргэдийг хэрхэн хамгаалах талаар өмнө нь олон зүйл хэлсэн. Гэхдээ тэднийг хэр хамгаалалтгүй байгаа, амьдрал нь хэчнээн эмзэг талаар би үргэлж боддог. Тэднийг би зүгээр асар их өрөвддөг. Тэд тэнд ганцаараа, эсвэл бөөндөө өөрсдийнхөөрөө амьдарч байгааг нь би өрөвдөөгүй. Харин соёлт гэгддэг хүмүүс очиж тайван байдлыг нь алдагдуулан, огтоос бодож санасан юмгүй, бүр өөрсдөө ч мэдэлгүй тэдэнд өвчин эмгэг халдаахад нь харамсдаг. Бүх засгийн газар энэ эмзэг бүлгийн хүмүүсийг хэрхэн хамгаалах талаар илүү их бодож, соёлт иргэдээ тийш очиж амгалан тайван байдлыг нь алдагдуулахгүй байхад сургана гэж найдаж байна. Тэр тусмаа тийш очиж ой мод, орон гэр, амар амгаланг нь сүйтгэж огт болохгүй. Тэднийг хамгаалаач гэж БУРХАНД залбиръя. Амен.

Photo Caption: “Хүргэлтийн Хүн Алгаслаа ч БУРХАН Өгдөг”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (6/6)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-10-06
4395 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-10-07
3993 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-10-08
3880 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-10-09
3798 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2026-10-10
3751 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2026-10-11
3783 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
34:38
Онцлох мэдээ
2026-11-01
1380 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-11-01
2343 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2827 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2548 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2012 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
1914 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах