Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багш Дайны Хааныг бараалхах зөвшөөрөл олгов, 6-ын 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Олон улс энх тайван оршиж байгаа нь сайн хэрэг. Тиймээс би бүр их хүч гаргах шаардлагагүй. Гэвч Дайны Хаанаас болж дайн яг одоо, нэн даруй дэгдэх гэж буй мэт манай дэлхийд заналхийлсээр байна. Зарим хүн түүнийг Дайны Бурхан гэдэг. Ямар гээч Бурхан ийм байдаг юм бэ? Тааралдсан гэм зэмгүй төрөлтөн бүрд хор хүргэхийн тулд цус, нулимсан замаар туучин урагшилдаг. Гэр бүл, үр хүүхэд, өндөр настнуудаа хамгаалах буу, хутга ч үгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийг хөнөөдөг. Ямар гээч бурхан ийм байдаг юм бэ? Өчүүхэн бурхан ч гэж нэрлэгдэх эрхгүй, бүр Хаан гэж нэрлэхэд ч зохисгүй. Тиймээс би түүнийг зүгээр л дайны удирдагч гэдэг.

Би дайныг өөрийн биеэр үзсэн. Манай гэрийн ойролцоо их бууны сум дэлбэрч, чихийг минь бараг дүлийрүүлж, зүрхийг минь зогсоох шахсан. Зам дээр нас барж, оршуулалгүй олон хоног болсон олон хүнийг би харж байсан. Бага ангид орохоос минь өмнө хичээл зааж байсан багш маань ч дайнд амь үрэгдсэн. Тэр ямар ч буруу зүйл хийгээгүй. Тэр цэрэг ч байгаагүй. Авга эгч минь ч бас амиа алдсан. Тэрээр зам дээр бөмбөгт өртөн, хэсэг хэсгээрээ тасарсан тул танихын аргагүй болсон байв. Тэр маш дөлгөөн, эелдэг агаад гэрээ авч явдаг ганц хүн нь байсан. Тэр будаа зардаг, гэхдээ бүр явган явж будаагаа худалдаж авдаг байсан. Тэр газар тариалангийнхаа бүтээгдэхүүнүүдийг зараад, хаа хол арван километрийн алсад буй гэртээ хүргэх будаагаа авдаг, гэр бүлийнхэндээ өгөхийн тулд хоёр сагс хүнд будааг мөрөндөө үүрч ирдэг байсан юм. Тэгж яваад амиа алдсан даа. Үеэл минь ч бас амиа алдсан. Зарим найз минь ч амиа алдсан. Үнэхээр аймшигтай. Бөмбөгдөлтөөс болж би ахлах сургуульдаа ч тайван сурч чадаагүй. Тэгээд эцэг эх минь намайг боловсролоо үргэлжлүүлэг гэж тухайн үеийн нийслэл Сайгон руу явуулахад хүрсэн.

Тиймээс би дайныг тэвчиж чаддаггүй. Би зовлонг өөрийн биеэр туулсан. Бага балчир, өсвөр насныхан, залуус, эсвэл ахмад хүмүүс амь үрэгдэхийг би олонтоо харсан. Дайнд сайн зүйл гэж огт үгүй. Тиймээс дайныг өдөөгч энэ удирдагч, Дайны Хаан гэгчийг үйлдэл дээр нь барьж чадвал би огтхон ч эргэлзэхгүй. Түүнийг шууд шоронд, тэр даруй там руу илгээхдээ би эргэлзэхгүй байсан. Энэ удаа надад хангалттай үндэслэл бий. Хэн нэгнийг там руу илгээх шалтаг, нотолгоо, тэр бүү хэл үл үзэгдэх нотолгоо тэр бүр олддоггүй. Гэвч эдгээр тэрслүү сувдаг сүнснүүдийн олон бүлэг там руу илгээгдсэн. Учир нь тэд надаар болон нохой-хүмүүс, шувуу-хүмүүсээр минь, мөн хун-хүмүүс, хунгийн дэгдээхэйнүүд нь гэх мэт зэрлэг амьтан-хүмүүсээр минь оролдсон юм. Миний хүмүүс, тэжээвэр амьтан-хүмүүс, ойрын хүмүүст тэд хор хүргэж, намайг болон миний сэтгэл зүрхийг шархлуулахыг хүсдэг. Гэвч би тэднийг (сувдаг чөтгөрүүдийг) зүгээр өнгөрөөхгүй. Үйл явдал ингэж л өрнөдөг.

Дашрамд хэлэхэд, Дайны Хаан надтай уулзахыг хүссэн учраас би энэ бүхнийг та нарт ярьж байна. Энэ бүхэн сэтгэлээс минь зогсолтгүй гарсаар байна. Би ярих, эсвэл болихоо ч бодож завдсангүй. Өөрөө л урсан гарч байна. Майхандаа ярихаас өөр аргагүй тул “унтлагын өрөөний хурлууд” гэж нэрлэж болохуйц бусад бичлэгтэй минь нэгэн адил та нар байгаагаар нь л хүлээн авна. Нэг удаа дэндүү халуун байсан тул хурлыг түр зогсоож, гадагш гарч сэрүүхэн газар олох шаардлагатай болсон. Тэр өдөр майхан дотор 38.7 хэм байсан. Дараа нь бүр ч халуун болсон тул сүүдэр бараадахад хүрсэн. Гадаа хааяа жаахан салхи үлээж байдаг юм. Эсвэл би сэрүүцэхийн тулд үе үе нүүр болон бие рүүгээ ус цацдаг.

Тэгж үсээ сайтар угаах зав шалтаг гарсанд баяртай байна. Би үсээ долоо хоног бүр, тэр байтугай сардаа ч угааж чаддаггүй. Заримдаа дэндүү хүйтэн учраас хэдэн сараар ч угааж чаддаггүй. Ус ихээр буцалгаж, хүйтэн устай холиод усанд орох, үсээ угаах боломж надад байхгүй. Тиймээс халуун өдрүүдэд үс болон бүх биеэ угаах сайхан боломж гардаг. Хоёрдугаар сард би үсээ ганц удаа угаасан. Гэхдээ битүү газар байсан. Би гадаа мод, бутны доор биш, халхлагдсан дотор газар угаасан. Өнөө үед шүршүүрийн майхан гэж байдаг. Их тохиромжтой. Үнэ ч өндөр биш. Гэвч дараа нь дахин усанд орох юм уу үсээ бүрэн угаахыг хүсэх болгонд минь БУРХАН надад “Үгүй, болохгүй, дэндүү хүйтэн байна. Та өвдөнө. Хүлээ.” гэж хэлсэн. Би ингэж л амьдардаг. Дулаарахаар нь усанд орж, үсээ угаадаг. Тэгэхээр жинхэнэ хүн болсон мэт санагдана. Тиймээс тав тухтай байдалдаа

талархаж байгаарай. Халуун ус гоожих сайхан шүршүүрийн өрөө юм уу хэвтэж амрах ваннтай бол хэдийн маш азтай хүн гэсэн үг. Амьдралаас их зүйл бүү хүс. Тав тухтай амьдарч, биеэ цаг агаарын нөлөө, өвчнөөс хамгаалах хэмжээний байхад л хангалттай. Бие махбод, мэдрэл, сэтгэл санаа, мөн мэдээж сүнслэг байдлаар эдэлж буй бүх тав тухынхаа төлөө БУРХАНД талархаарай. БУРХАНД даруухнаар талархаж, үргэлж талархаж явахаа бүү март. Бүү мартаарай. Та бүхэнд хайртай, хайртай, хайртай.

Үнэндээ байгальд амьдрах тийм ч муу биш. Заримдаа өөртөө хоол хийх нь ажлаас түр завсарлаж буй мэт санагддаг. Гэхдээ би маш энгийнээр хийдэг. Мөн хувцсаа гараараа угаадаг. Эргэн тойронд модод, үзэсгэлэнт байгаль байхыг харж байдаг тул үүнийг би маш жаргалтай хийдэг. Үнэгүй хүртэж буй борооны усыг би адислал гэж боддог. Ус нь хайраар дүүрэн, сэрүүхэн, бас надтай холбоотой санагддаг. Би юм зайлсан цэвэр, тунгалаг усаа эргэн тойрны моддод өгдөг. Тэд надад талархаж буй мэт санагдаж, би маш их баярладаг. Өөртөө хоол хийж, хувцсаа угаах нь машин ашигласнаас арай илүү хугацаа шаарддаг. Амьдралын минь энэ цаг үед миний хувьд цаг хугацаа хамгийн үнэ цэнэтэй зүйл. Үүнээс бусдаар бүх зүйл төгс. Байгальд ойр амьдарна. Өөрт ач тустай бүхний дэргэд амьдарна. Модод танд хүчилтөрөгч өгнө. Бут сөөг цэцгээ бэлэглэнэ. Олон мод жимсээ өгнө. Бороо ус өгнө. Булаг бүх усыг цуглуулна. Заримдаа тэр ус хөг хөгжим, хөөр баяраар халин урсдаг. Байгальтай хоёулхнаа амьдрах үнэхээр жаргалтай. Би хүмүүсийг нэг их үгүйлдэггүй бололтой. Үл ойлголцож, гомдоллож, заримдаа тушааж шаарддаг хүмүүсийн дунд байсан шигээ тэгж ганцаардахгүй байгаа санагддаг.

Гэхдээ хүүхдүүдээ ойд ганцааранг нь бүү амьдруулаарай. Ялангуяа хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн авч явах талаар хангалттай мэдлэггүй байдаг. Ойд майханд ганцаараа амьдрахад заавал мэдэх ёстой олон зүйл бий. Их зүйлийг мэдэх шаардлагатай. Гэхдээ энэ бол та нарыг тайвшруулах гэж хэлсэн зүйл. Угтаа бидний үхэх, амьдрах нь хувь тавилан, заяа төөрөг, буян заяанаас шалтгаална. Тиймээс хүүхэд тань ойд, эсвэл тантай ойрхон ой дотор амьдрахыг хүсвэл хэрэгтэй бүхнээр нь хангаж, чадах бүхнээ зааж, аль болох тав тухтай байлгаарай. Санаа зоволгүй БУРХАНД залбирч, хүүхдэдээ ч БУРХАНД залбирахыг хэлээрэй. Гэхдээ өсвөр наснаас хэдийн гарсан байсан ч хүүхдээ ингэж амьдруулахыг би зөвлөхгүй. Тэгэх шаардлагагүй. Харин ойд өөрийн эзэмшлийн байшинд хамт амьдарвал илүү аюулгүй.

Та бүхэнд хайр илгээе. Гэр бүлээ халамжлаарай. Миний дагагч мөн эсэх тань хамаагүй, гэр бүлээ халамжлаарай. Миний зарим сургаал өдөр тутмын амьдралд тань тустай байж болох тул Суприм Мастер Телевизийг үзээрэй. Тэндээс мөн их адислал хүртэнэ. Мөн Хамгийн Хүчирхэг Залбирлыг заавал хэрэглээрэй. Энэ нь олон гай зовлонгоос зайлсхийхэд тусална. Үүнийг сайтар санаж явбал бүр тамаас ч аварч мэднэ. Бурхан адислаж, Бурхан хайрлаж, Бурхан хамгаалаг.

Photo Caption: “Хамтдаа Ургаж Яагаад Болохгүй гэж, Болж Байна!”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (5/6)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-10-06
4395 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-10-07
3994 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-10-08
3881 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-10-09
3798 Үзсэн
5
Багш шавийн шүтэлцээ
2026-10-10
3752 Үзсэн
6
Багш шавийн шүтэлцээ
2026-10-11
3783 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
34:38
Онцлох мэдээ
2026-11-01
1384 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-11-01
2353 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2830 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2554 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2017 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
1919 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах