Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Зөгнөл дугаар 420 - Аюул гамшгийг арилгахын тулд Аврагчтай хамт Жинхэнэ Хайрыг сэрээ

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

люди повинні знати, що для червоних також було волею Вакан-Танки, Великого Духа, щоб тварина перетворилася на двоногого, щоб принести найсвятішу люльку Своєму народові; і нас також навчали, що ця Біла Буйволиця-Жінка, Яка принесла нашу священну люльку, з'явиться знову наприкінці цього ‘світу’ – прихід, який ми, індіанці, знаємо, що вже не дуже далеко.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-нд Ихэнктонван Дакота болон Чикасо Уугуул-Үндэстний Эрхэм хүндэт Ахлагч Фил Лэйн Жуниор (веган)-ын 2026 оны зургаадугаар сарын 21-нд эхлүүлсэн “Эв нэгдлээр энх тайвныг цогцлоох 99 өдөр” хэмээх санаачилгын сүүлчийн өдөр юм. Дэлхий нийтийн ийм хүчин чармайлтын ачаар бид уг арга хэмжээний– “Энх тайвныг сонго. Энх тайвнаар амьдар. Дайныг зогсоо” уриаг хэрэгжүүлэхэд улам ойртож байна.

Мөнхийн энх тайвныг хэрхэн бий болгох вэ? Оглала Лакота (Сиу) Уугуул-Үндэстний домогт зөнч, уламжлалт анагаах ухаан, сүнслэг зан үйлийн мэдлэгтэй ариун хүн Блэк Элк “гурван түвшний” энх тайвны тухай өгүүлжээ.

“Хамгийн чухал болох эхний энх тайван нь хүмүүс Орчлон ертөнц болон түүний бүхий л Хүчтэй өөрсдийн харилцан холбоо, нэгдмэл байдлыг ухаарч ойлгох үед, мөн Орчлон ертөнцийн төвд Вакан-Танка оршдог бөгөөд тэр төв нь үнэндээ хаа сайгүй, бидний хүн нэг бүрийн дотор оршдог гэдгийг ухаарч ойлгох үед тэдний сэтгэл дотор нь бий болдог энх тайван юм. Энэ бол жинхэнэ Энх тайван бөгөөд бусад энх тайвнууд нь үүний тусгал юм. Хоёр дахь энх тайван бол хоёр хувь хүний хооронд бий болдог энх тайван юм. Харин гурав дахь нь хоёр үндэстний хооронд тогтдог энх тайван юм. Гэхдээ хамгийн чухал нь, хүмүүсийн сэтгэл доторх жинхэнэ энх тайвныг ухаарч ойлгоогүй цагт үндэстнүүдийн хооронд хэзээ ч энх тайван тогтож чадахгүй гэдгийг, миний олонтаа хэлж байсанчлан, та нар юуны түрүүнд ойлгох хэрэгтэй.

Наян гаруй жилийг хамарсан амьдралынхаа туршид Блэк Элк өөрийн амьдрал ба эрхэм зорилго, өөрийн ард түмний амьдрал болон дэлхий нийттэй холбоотой олон сүнслэг зөнгийн үзэгдлийг туулж, хүлээн авчээ.

Тэрээр есөн настайдаа гэнэт хүндээр өвдөж, 12 хоног ухаангүй байв. Энэ хугацаанд тэрээр зургаан Их Өвөгтэй уулзсан хүчирхэг зөнгийн үзэгдэл үзэж, Тэдгээрээс түүнд дамжуулан, зааж сургасан ариун сургаалыг хүлээн авчээ. Ялангуяа дөрөв дэх Их Өвөг түүнд хоёр замыг үзүүлсэн: нэг нь улаан, нөгөө нь хар.

“[…] Тэр дахин өгүүлэв: ‘Дэлхийг хардаа!’ гэв. Тэгээд би доош харахад, алс тээр тэнд хүмүүсийн тойрог төв дунд ариун мөчир буюу мод цэцэглэн ургаж байв. Тэр модны байгаа газарт хоёр зам огтлолцож байсан бөгөөд нэг нь улаан, нөгөө нь хар байлаа. ‘Аварга биетэн амьдардаг газар буюу (Хойд зүг)-ээс чиний үргэлж харж байдаг (Өмнөд зүг) хүртэл Улаан зам үргэлжилнэ. Энэ бол сайн сайхны зам’ гээд ‘тэр замаар чиний ард түмэн явах болно гэж Их Өвөг хэлэв. Хар Зам бол аянгат төрөлтнүүд амьдардаг (Баруун Зүг)-ээс нар үргэлж мандаж байдаг (Зүүн Зүг)-рүү чиглэсэн айдсын зам, зовлон бэрхшээл болон дайны зам юм. Та нар мөн энэ замаар алхах болно. Мөн энэ замаас ард түмнийхээ дайснуудыг устгах хүчийг олж авах болно. Дөрвөн удаагийн өгсөлтөөр та нар Дэлхий дээр хүч чадалтайгаар алхах болно.’”

Хойд зүгээс Өмнөд зүг хүртэл сайн сайхны Улаан Зам, сүнслэг зам юм. Лакота Уугуул-Үндэстний ахмад буурлуудын хэлдгээр, сөрөг хүч зүүн зүгт оршдог, эерэг хүч баруун зүгт оршдог. Бид заримдаа зүүн эсвэл баруун тийш хазайх буюу амьдралд нэг тийш хэт хэлбийж болох ч, үргэлж дунд замдаа эргэн ирж, сүнслэг тэнцвэрийг илэрхийлдэг “сайны Улаан Замаар” явах ёстой. Энэхүү зөн билгийн үзэгдэл Блэк Элк-т өөрийн ард түмнийг Улаан зам буюу сайн сайхны замаар хөтлөн явуулах нь түүний эрхэм зорилго гэдгийг ойлгуулжээ.

1890 онд Сүнсний Бүжигт оролцох үеэрээ Блэк Элкт өөр нэгэн чухал зөнгийн үзэгдэл үзжээ. Тухайн үед уг зан үйлд оролцсон олон хүн Ванекиа хэмээн нэрлэгддэг Аврагчийн дүр буюу Агуу Сүнсний Хүүгийн тухай ижил төстэй зөнгийн үзэгдэл үзсэнээ ярьж байжээ. Ванекиа гэдэг нь Лакота (Сиу) Уугуул-Үндэстний хэлний үг бөгөөд “Амьдруулагч” гэсэн утгатай. Блэк Элк бүжиглэж байх үедээ, сүнс нь биеэсээ салан гарсныг мэдэрчээ.

“Тэгээд намайг газарт хүрэхэд, арван хоёр хүн над руу ирээд, ‘Бидний Эцэг, хоёр хөлтний тэргүүлэгч, та харах болно!’ гэж хэлэв. Дараа нь тэд намайг тойргийн төвд хөтлөн аваачихад би навчаар бүрхэгдэн, цэцэглэж буй ариун модыг дахин харлаа. Гэвч миний харсан зүйл үүгээр дууссангүй. Модны өмнө гараа алдлан зогссон нэгэн эр байв. Би түүн рүү анхааралтай ажиглан харсан ч, тэр ямар ард түмнээс гаралтай хүн болохыг нь мэдэж чадсангүй. Тэр Васичу [цагаан арьст хүн] ч биш, индиан хүн ч биш байв. Түүний үс урт бөгөөд задгай унжсан байв. Толгойнхоо зүүн талд тэр бүргэдийн өд зүүсэн байлаа. Түүний бие чийрэг, сайхан харагдаж байсан бөгөөд улаанаар будсан байв. Би түүнийг танихыг хичээсэн ч, хэн болохыг нь мэдэж чадсангүй. Тэр үнэхээр сайхан төрхтэй хүн байв. Намайг түүн рүү анхааралтай ширтэн харж байтал, түүний бие хувирч эхлэн, гэрлийн бүх өнгөөр туяарсан маш үзэсгэлэнтэй болж, эргэн тойронд нь гэрэл цацарч байлаа. Тэр дуулах мэт аялгуулан өгүүлэв: ‘Миний мөн чанар тийм болохоор Газар дэлхийн бүх оршихуйнууд болон ургаж буй бүхэн надад харьяалагддаг. Эцэг тань болох Агуу Сүнс ийн айлдсан. Та ч мөн үүнийг хэлэх ёстой.’ Тэгээд тэр салхинд унтран, бөхөх гэрэл мэт гэнэт алга болов. Тэнд байсан арван хоёр хүн, ‘Тэднийг харагтун! Танай үндэстний амьдрал ийм байх болно!’ гэв. Би тэр өдөр хэчнээн үзэсгэлэнтэй байсныг дахин харлаа – ногоорон буй газрын дээрх тэнгэр цэв цэнхэр, шаргал гэрлээр дүүрэн байв. Мөн бүх хүмүүс үзэсгэлэнтэй, залуу байсныг би харлаа. Тэнд хөгшин хүмүүс ч байгаагүй, хүүхдүүд ч байгаагүй – бүгд ойролцоо насны, үзэсгэлэнтэй хүмүүс байлаа. Дараа нь арван хоёр эмэгтэй миний өмнө зогсоод, ‘Тэднийг харагтун! Та тэдний амьдрах хэв маягийг Дэлхийд буцаан авчирах болно’ хэмээн хэлэв.”

Сонирхолтой нь, Блэк Элкийн дотнын анд Стэндинг Беар-ийн энэхүү зөнгийн үзэгдлийг дагалдсан зурагт Ванекиаг арьсан нөмрөг өмссөнөөр дүрсэлсэн байдаг нь Түүнийг Цагаан Одос Эмэгтэйн эргэн ирэлт гэсэн утгыг илэрхийлж байгаа мэт байдаг.

Блэк Элкийн зөнгийн үзэгдэл дэх урт үстэй бөгөөд цагаан бүргэдийн өд зүүсэн Аврагч дүр нь өрнийн хүн ч биш, уугуул үндэстний хүн ч биш байв. Энэ дүрслэл нь 2024 онд манай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай-н Олон Улсын Нийгэмлэгийн нэг гишүүний (бүгд веган) зөнгийн үзэгдэлд гарч ирсэн Цагаан Одос Эмэгтэйг бидэнд санагдуулдаг.

Сүүлийн үед дэлхийг аврах ажил маш хүнд хэцүү байсан нь намайг сэтгэлээр унагасан. “Нэг өдөр би уй гашууд автан бясалгаж байтал гэнэт Их Багш (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай) өндөр настай Америкийн Уугуул эмэгтэйн дүрээр үзэгдэв. Тэр маш өргөн, урт цагаан нөмрөг өмссөн бөгөөд духандаа хэдэн үрчлээтэй байлаа. Тэр 60 орчим насны жирийн эмэгтэй хүн шиг харагдаж байв. Түүний духан дээр гурван өнгийн толгойн тууз уяатай, толгойн туузанд нь урт цагаан өд хавчуулсан бөгөөд хүзүүндээ хэд хэдэн эртний, бараан улаан шүрэн уугуул үндэстний зүүлт зүүсэн байлаа. […]

Бид бүргэд-хүмүүс мэт нисэж, би духан дээрээ хар бүргэдийн өднүүд байхыг харлаа. Хэсэг хугацаанд ниссэний дараа бид завин дээр буув. Их Багш бид хоёр завины нэг нэг үзүүрт суув. Тэр сэлүүрт завь хоёр хүнийг багтаахуйц хангалттай том байв. Нүүрэндээ зөөлөн, дөлгөөн төрхтэйгээр Их Багш надтай ярилцаж, сэтгэлд минь зангирсан олон зовнил, түгшүүрийг тайлж өгсөн.

Дараа нь Их Багш босоход, Түүний цагаан нөмрөг нь сайхан хэлбэрээр газар хүрч унжсан. Тэр алсад буй Нар өөд харав. Энэ нь материаллаг буюу биет Нар биш байлаа; Тэр үнэхээр нүд гялбам тод байсан! Түүний нүд гялбам цагаан гэрэл миний Билгийн Мэлмийд тусав. Дотоодын Багш, “Чи тэдэнд ‘Би бол Цагаан Одос Дарь Эх’ гэж хэлж болно” гэв. Би сөхрөн суугаад “За” гэж хэлэв.

Энэ хоёр зөнгийн үзэгдэл 130 жилийн зайтай, хоёр өөр хүнд үзэгдсэн боловч, тэдгээр нь ижил Ариун дүр буюу Цагаан Одос Эмэгтэйн эргэн ирэлт, мөн БУРХАНЫ Хүү, Эзэн Есүс Христ болох Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-г багтааж байсан мэт санагдана.

Үнэндээ Блэк Элк зөнгийн үзэгдэлдээ харсан Ванекиаг зохиолч Жон Найхардтад дүрслэн ярихдаа ийн хэлжээ

“Түүний гарын алганд шарх байсан мэт санагдсан […] Энэ тухай сайтар эргэцүүлэн бодоход би Агуу Сүнсний Хүүг Өөрийг нь харсан юм шиг санагдаж байна.” гэжээ.

Хэдийгээр энэ мэдэгдлийг бидний хувьд баталгаажуулахад хэцүү ч, Блэк Элк-ийн сүнслэг замнал нь Уугуул-Үндэстний уламжлалт анагаах ухаан, сүнслэг зан үйлийн мэдлэгтэй ариун хүн байснаар нь зогсоогүй гэдгийг бид мэднэ. 1904 онд, 41 орчим настайдаа тэрээр баптисм буюу усан баталгаа хүртэж, “Николас” хэмээх нэртэй болжээ. Тэрээр үлдсэн амьдралынхаа турш нийгэмлэгийнхээ шашны сургаал заадаг энгийн католик сүсэгтнээр үйлчилсэн.

Миний бодлоор, Блэк Элк үймээн самуунтай цаг үед энэ хоёр эсрэг тэсрэг соёлын хоорондын зөрүүг арилгахын тулд чадах бүхнээ хийсэн. Эдгээр хоёр соёл заавал зөрчилдөх албагүй. Түүхийн туршид бие биедээ дайсагнаж ирсэн хоёр нийгэмлэгийн хооронд жинхэнэ эдгэрэл, эвлэрэл бий болж болохуйц боломжтой нөхцөлд хүрээд байна гэж би бодож байна.

Блэк Элкийн зөнгийн үзэгдэл дэх ариун тойрог, цэцэглэж буй мод, өөрөөр хэлбэл ариун Улаан Замын төгсгөлд хүмүүсийн хүрч очдог дүр зураг нь “Илчлэл” номын төгсгөлийн зөн билгийн үзэгдэлтэй маш их төстэй. Тэнд бүх зүйл бүрэн биелэлээ олдог бол харин Сүнсний Бүжигчдийн үзэлд бол урьд нь байсан зохицол, эв нэгдэл дахин сэргэдэг.

Блэк Элкийн амьдрал ба өвийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу. rapidcitydiocese.org/docmentary-nbe

Блэк Элк өөрийнхөө зөнгийн үзэгдэл болон хоорондоо зөрчилдөж байгаа мэт харагддаг өөрийн итгэл үнэмшлүүдийг өөрөө хэрхэн тайлбарлах байсан бол? “Ариун гаанс: Оглала Сиу-гийн долоон зан үйлийн тухай Блэк Элкийн хүүрнэл” номд тэмдэглэн үлдээсэн түүний хэлсэн үгээр дамжуулан түүний бодол санааг бага ч болов ойлгож болох юм.

“Цагаан арьст хүмүүсээс, эсвэл хамгийн багадаа Христэд итгэгч хүмүүс, Бурхан хүмүүст Өөрийн Хүүг илгээсэн бөгөөд Тэрээр Дэлхий дээрх эмх журам, амар тайвныг сэргээх болно гэж бидэнд хэлж ирсэн; Мөн Есүс Христ цовдлогдсон боловч Эцсийн Шүүлтийн үед, өөрөөр хэлбэл энэ ертөнц буюу мөчлөгийн төгсгөлд Тэр дахин ирнэ гэж бидэнд хэлж ирсэн. Би үүнийг ойлгож, үнэн гэдгийг нь мэднэ. Гэвч Агуу Сүнс Вакан-Танка хамгийн ариун гаансыг Өөрийн ард түмэндээ хүргүүлэхийн тулд нэгэн амьтныг хоёр хөлт хүн болгон хувиргахыг хүссэн гэдгийг цагаан арьст хүмүүс ч бас, улаан ард түмний хувьд ч мөн мэдэх ёстой. Бидний ариун гаансыг авчирсан Цагаан Одос Эмэгтэй энэ ‘дэлхийн’ төгсгөлд дахин ирнэ гэж бидэнд мөн зааж, сургасан – Индианчууд бид энэ удаагийн ирэлт одоо тийм ч хол биш гэдгийг мэдэж байна.”

Энэ мэдэгдэл нь Блэк Элк өөрийн зөнгийн үзэгдэлд харсан Ванекиа бол Христийн шашин болон Уугуул-Үндэстний уламжлалт итгэл үнэмшилд аль алинд нь урьдчилан зөгнөсөн Ариун Оршихуйн эргэн ирэлт гэдгийг аль эрт ойлгож байсныг харуулж байна; Шүтэн дээдлэгддэг Эзэн Есүс Христ болон Цагаан Одос Эмэгтэй хоёр бол нэгэн адил, нэг л Нэгэн юм.

Тэрээр амьдралдаа хоёр итгэл үнэмшлийн хооронд эвлэрэл бий болгосноор, хоёр талын хүмүүст бие биетэйгээ эв зохицолтой амьдрахын зэрэгцээ мөн Агуу Сүнс буюу БУРХАНЫ талаарх ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлэхийг зааж сургасан.

“Бүх зүйл Агуу Сүнсний бүтээл гэдгийг бид сайтар ойлгох ёстой. Тэр модод, өвс ургамал, гол мөрөн, уулс болон дөрвөн хөлт бүх амьтан, жигүүртэн хүмүүс гээд бүх зүйлд оршдог гэдгийг бид мэдэх ёстой; Үүнээс ч илүү чухал нь, Тэр эдгээр бүх зүйлс болон хүмүүсээс дээгүүр оршдог гэдгийг бид ойлгох ёстой. Бид энэ бүхнийг зүрх сэтгэлээрээ гүнээ ойлгож ухаарвал, Агуу Сүнсийг хүндэтгэн биширч, хайрлаж, танин мэдээд, Түүний хүссэнээр оршин, үйлдэж, амьдрах болно.”

Өнөөдөр бид Блэк Элкийн зөнгийн үзэгдэл биелсэн цаг үед амьдарч байна – Удаан хүлээсэн Нэгэн бүх шашныг холбон ойртуулж, мөн хүмүүсийг сэтгэл зүрхэндээ хэрхэн энх тайвныг бий болгохыг заахад амьдралаа зориулсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дүрээр бидний дунд амьдарч байна.

Бүх сайн шашны жинхэнэ мөн чанар нь нэг БУРХАН-д чиглүүлдэг. Би жинхэнэ сургаал гэсэн утгаар хэлсэн. Тэгэхээр нэг талаас нь авч үзвэл, шашин бүр нь Таоизм, шашин бүр нь Буддын шашин эсвэл Христийн шашин юм. Будда нас барсны дараа, тэд өөрсдийгөө “Буддын шашинтан” гэж нэрлэсэн. Христ нас барсны дараа, тэд өөрсдийгөө “Христийн шашинтан” гэж нэрлэсэн. Зам мөрийг зааж сургасан Их Багш нас барсны дараа, тэд өөрсдийгөө “Зам мөрийг шүтэгч” буюу “Таоизм” гэж нэрлэх болсон. Та үүнийг харж болно. Бид бүгд нэг учраас бидэнд нэр томьёоны талаар маргалдах шаардлага байхгүй.

Цорын ганц л Бүтээгч байдаг ба бид бүгдээрээ үүнийг мэднэ. Гэхдээ цаанаа нэг л мөн чанар бий. Бүх шашны мөн чанар нь судруудад бичигдээгүй байдаг. Учир нь БУРХАН-ыг хүний хэлээр бичиж илэрхийлэх боломжгүй, зөвхөн Б-У-Р-Х-А-Н гэсэн нэрийг нь л болно. Харин жинхэнэ мөн чанарыг нь зөвхөн бидний сүнсээр танин мэдэх ёстой. Тийм ч учраас бидэнд сүнснээс сүнсэнд дамжуулах холбоо хэрэгтэй.

2017 онд Өмнөд Дакота-гийн Рапид Сити хотын, католик шашны захиргааны нутаг дэвсгэр Блэк Элкийг гэгээнтнээр өргөмжлөх үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн. Магадгүй Блэк Элк-ийн хувьд түүнийг Гэгээнтэн гэж нэрлэх эсэх нь ямар ч ялгаагүй байж болох юм. Харин бид соёл болон шашны зааг ялгааг даван харж, бие биеийнхээ сайн сайхан, ариун чанарыг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх тэр өдөр нь өнгөрсөн зөрчил, шарх, хуваагдлаас ангижирч, бид бүхэн нийт олны хувьд жинхэнэ эвлэрэл, эдгэрч эхлэх өдөр байж болох юм. Тэр үед амьдралын ариун мод навчлан, цэцэглэж эхэлнэ!
Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (97/99)
1
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-10
18863 Үзсэн
2
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-17
12355 Үзсэн
3
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-11-24
11169 Үзсэн
4
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-01
10804 Үзсэн
5
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-08
12351 Үзсэн
6
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-15
29819 Үзсэн
7
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-22
11000 Үзсэн
8
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2024-12-29
11003 Үзсэн
9
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-05
10482 Үзсэн
10
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-12
10257 Үзсэн
11
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-19
11242 Үзсэн
12
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-01-26
9867 Үзсэн
13
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-02
10246 Үзсэн
14
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-09
9735 Үзсэн
15
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-16
12523 Үзсэн
16
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-02-23
10728 Үзсэн
17
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-02
11623 Үзсэн
18
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-09
11606 Үзсэн
19
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-16
9871 Үзсэн
20
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-23
10346 Үзсэн
21
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-03-30
10348 Үзсэн
22
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-06
10340 Үзсэн
23
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-13
9845 Үзсэн
24
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-20
10721 Үзсэн
25
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-04-27
9906 Үзсэн
26
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-04
11861 Үзсэн
27
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-11
10062 Үзсэн
28
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-18
8948 Үзсэн
29
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-05-25
9485 Үзсэн
30
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-01
9356 Үзсэн
31
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-08
9142 Үзсэн
32
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-15
11270 Үзсэн
33
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-22
10330 Үзсэн
34
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-06-29
12033 Үзсэн
35
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-06
11361 Үзсэн
36
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-13
9584 Үзсэн
37
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-20
11252 Үзсэн
38
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-07-27
9105 Үзсэн
39
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-03
10475 Үзсэн
40
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-10
8870 Үзсэн
41
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-17
8986 Үзсэн
42
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-24
8916 Үзсэн
43
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-08-31
8663 Үзсэн
44
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-07
9100 Үзсэн
45
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-14
8538 Үзсэн
46
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-21
8420 Үзсэн
47
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-09-28
8680 Үзсэн
48
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-05
8273 Үзсэн
49
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-12
9072 Үзсэн
50
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-19
9236 Үзсэн
51
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-10-26
8660 Үзсэн
52
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-11-02
11966 Үзсэн
53
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-11-09
8988 Үзсэн
54
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-11-16
8691 Үзсэн
55
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-11-23
8827 Үзсэн
56
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-11-30
8476 Үзсэн
57
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-12-07
8983 Үзсэн
58
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-12-14
8883 Үзсэн
59
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-12-21
8610 Үзсэн
60
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2025-12-28
8387 Үзсэн
61
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-01-04
8204 Үзсэн
62
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-01-11
8470 Үзсэн
63
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-01-18
9617 Үзсэн
64
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-01-25
8022 Үзсэн
65
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-02-01
8565 Үзсэн
66
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-02-08
8720 Үзсэн
67
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-02-15
8595 Үзсэн
68
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-02-22
10347 Үзсэн
69
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-03-01
10164 Үзсэн
70
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-03-22
8583 Үзсэн
71
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-03-29
8080 Үзсэн
72
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-04-05
7930 Үзсэн
73
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-04-12
8067 Үзсэн
74
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-04-19
8811 Үзсэн
75
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-04-26
8461 Үзсэн
76
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-03
7879 Үзсэн
77
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-10
7999 Үзсэн
78
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-17
7768 Үзсэн
79
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-24
7734 Үзсэн
80
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-05-31
7592 Үзсэн
81
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-06-07
8051 Үзсэн
82
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-06-14
7539 Үзсэн
83
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-06-21
7298 Үзсэн
84
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-06-28
7459 Үзсэн
85
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-05
7670 Үзсэн
86
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-12
7311 Үзсэн
87
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-19
6969 Үзсэн
88
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-26
6621 Үзсэн
89
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-08-02
6460 Үзсэн
90
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-08-09
6504 Үзсэн
91
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-08-16
5813 Үзсэн
92
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-08-23
5494 Үзсэн
93
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-08-30
5927 Үзсэн
94
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-06
4155 Үзсэн
95
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-13
3974 Үзсэн
96
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-20
3885 Үзсэн
97
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-27
3300 Үзсэн
98
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-10-04
3195 Үзсэн
99
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-10-11
2260 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:03
Онцлох мэдээ
2026-10-11
963 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-10-11
2258 Үзсэн
Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц
2026-10-11
932 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-11
2075 Үзсэн
34:26
Онцлох мэдээ
2026-10-10
999 Үзсэн
Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц
2026-10-10
965 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-10
2237 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах