Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Мэргэн ухааны үүдийг нээхүй, 12-ын 8-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Буддын орон нь дотоод ухамсрын түвшнүүдийн ердөө нэг нь, харин Диваажнууд бол Орчлон ертөнцийн ердөө нэг хэсэг нь юм. Хэрэв бид зөв аргаар бясалгахгүй бол, яаж гэдгийг нь мэдэхгүй бол бид тэдгээрийг хэзээ ч мэдэхгүй, эсвэл үхэх хүртлээ тэдгээрийг мэдэж чадахгүй. Тэгээд бид үхсэнийхээ дараа сайхан зүйлсийг мэдэж авах шаардлага байхгүй болдог. Магадгүй бид арай доогуур түвшний оршихуйд унахад энэ дэлхий дээр амьдарч байснаас илүү их зовлонд унаж болзошгүй.

Тиймээс, бид энэ махан биетэйгээ бас сонголттой байх нь хавьгүй дээр бөгөөд бид өөр өөр гарагуудаар, өөр өөр түвшний оршихуйгаар аялж энэ дэлхийгээс явсан хойноо дараагийнхаа амьдралд зориулж өөрийн гэрээ сонгож болно. Тэгвэл бид хаашаа явж байгаагаа мэдэх болно. Учир нь бид Бурханы хөвгүүд, охид; бид Буддагийн шавь нар; бид бол агуу төрөлтнүүд. Бид хувь заяагаа хянах чадваргүй, энэ хорвоог орхисны дараа хаашаа явж байгаагаа, юу болохыг ч хэлж чаддаггүй амьтан шиг удирдагддаг, чирэгддэг байж болохгүй.

Энэ дэлхий дээр төрөөд өөрсдийн гарал үүсэл болон ирээдүйнхээ талаар ямар ч мэдлэггүй байна гэдэг хангалттай муу хэрэг юм. Харин энд байгаа цагт бол бидэнд сонголт бий, бидэнд ирээдүйгээ бүтээх боломж бий. Учир нь бид буянтай байсан ч, Гурван Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, ариун дагшин газруудаар зочилж, өнгөрсөн үеийн Гэгээн Багш нарын судрыг уншдаг ч гэсэн амьдрал ба үхлийн мөчлөгийг давж гарахгүй бол бид Буддагийн болон Гэгээнтнүүдийн мөнх амьдралд хүрч чадахгүй.

Буддын судрууд дээр амьд байгаа Буддад хүртэл өргөл барьц өгсөн ч гэтлэхийг хүсдэггүй хүмүүсийн тухай их олон түүх бий. Тэгэхээр тэд ердөө олон олон төрөлдөө ийм өргөлийн материаллаг ашиг тусыг л хүртэх болно. Энэ нь үнэхээр гэтэлгэгдэх аргыг олж авах хүртэл олон мянган жил гэсэн үг. Учир нь бид юу ч хийсэн үүнийхээ үр дүнг хүртэж байдаг. Хэрэв бид материаллаг өргөл баривал материаллаг шагнал л хүртэнэ. Хэрэв бид сүнслэг шагналыг хүсвэл биет бус, материаллаг бус сүнслэг арга замыг дадуулах хэрэгтэй гэсэн үг юм.

Тиймээс шидийн хүч биднийг хүргэж чадахаар бол шидийн оронд л хүргэхээс биш Буддагийн оронд хүргэхгүй. Орчлон ертөнц дээр оршихуйн Нэгдүгээр түвшинд хүрэхийн тулд гэхэд л тэнд хурдан очих аргыг мэдэхгүй бол асар их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог. Жишээлбэл, хэрэв бид энэ дэлхий дээр амьд байх үедээ ямар нэг шидийн хүчтэй бол үхсэний дараа тэр нь байхгүй болно. Өндөр түвшний бясалгагчдын үзэж байгаагаар, шидийн хүч болон бусад физик чадварууд нь ухамсрын Нэгдүгээр түвшин буюу Асурын ертөнцөд харьяалагддаг байна. Асурын ертөнцөд л гэхэд маш олон, хэдэн зуу гаруй түвшин бий.

Тэнд Диваажин бий; тэнд там бий; тэнд зовлон байдаг; асурын оршихуйн өөр өөр түвшний жаргал бас бий. Бүх хүмүүс гэтэлгэгдэх аргыг мэдэхгүйгээр нас барсны дараа Асурын ертөнцөд очих болдог ба харин өөр өөр түвшнүүдэд хуваарилагдах юм. Тэр бол шидийн ертөнц. Бид тэнд хүрэхэд бүх зүйл ид шидээр хийгддэг. Шагжамуни Будда амьд байх үед Түүний шавь шидийн хүч ашиглан Орчлон ертөнцөөр тойрон хардаг байв. Гэвч тэр Асурын ертөнц дахь хэдэн доогуур түвшинд л хүрч хардаг байсан. Учир нь тэр ч мөн шидийн ертөнцөд харьяалагддаг, үүнийг физик биеэ ардаа орхиж, бусад бүх биеийг өөрсдөдөө авч, Астрал Ертөнцөд очих боломжтой байдаг астрал тусгал гэж нэрлэдэг.

Бидэнд өөр өөр биеүд бий. Тийм учраас нас барсан хүмүүс Диваажин мэт газар хүрсэн ч чөлөөлөгдөөгүй байдаг, тэгээд эрт орой нэгэн цагт үйлийн үрийнхээ дагуу эсвэл Диваажингийн шийтгэлийн дагуу тэд физик дэлхий рүү өөр нэгэн төрлийг авч буцаж ирдэг. Астралын тусгал нь түр зуур үхээд диваажинд очдог, эсвэл үүрд үхээд Астралын Диваажинд очдог хүмүүсийн туршлагатай төстэй.

Гэвч энэ нь ердөө л Астралын ертөнц ч гэлээ үнэхээр үзэсгэлэнтэй, тэнд очсон хэн ч болов энэ дэлхий дээр дахиж ирэхийг хэзээ ч хүсэхгүй. Америкийн эмч нарын эмнэлгийн судалгаанаас та олон түүх сонссон байх, үүнд түр зуур үхээд эргээд дэлхий рүү ирсэн хүмүүсийн тухай түүхүүд байдаг. Тэгээд тэд хэдэн долоо хоног, сараар уйлдаг, учир нь тэд тийм үзэсгэлэнтэй ертөнцийг үзсэнийхээ дараа энэ ертөнцөд үлдэхийг хүсдэггүй. Учир нь дотоод ертөнц, сүнслэг ертөнц нь үнэхээр их адислалтай, доод түвшний Астралын Ертөнц хүртэл бид хэчнээн их мөнгө төлөөд ч, хэчнээн их гэмшиж наманчлаад ч, мөн хэдэн зуун удаа Буддад мөргөн залбираад ч энэ дэлхийгээс хэзээ ч амсаж чадахгүй тийм гайхалтай мэдрэмж, аз жаргал эрх чөлөөг мэдрүүлдэг.

Тийм учир эрт цагаас эхлэн олон хүн ой мод, Гималайн уул зэрэг газарт бясалгахаар, сүнслэг бясалгалаар дамжуулж тэрхүү адислалт мэдрэмжид үргэлжлүүлэн баясахаар тав тух, албан тушаал, эд хөрөнгө гээд бүхнээ орхидог. Нэгэнт бид (дотоодын Диваажингийн) Диваажингийн Гэрэл болон Бурхан, Буддагийн сургаалыг мэдэж авсан бол өөрсдөдөө мөн гэр бүлдээ, улс орондоо тусалж, үргэлжлүүлэн ажиллаж байгаа ч энэ дэлхий дээрх ертөнцийн зүйлсийг дахин хүсэхээ больдог. Бясалгаж байхдаа эсвэл магадгүй унтаж байхдаа Диваажинд түр саатах хугацаандаа мэдэрсэн тэрхүү аз жаргалтай харьцуулах ямар ч зүйл энэ дэлхий дээр байхгүй.

Заримдаа хүмүүс туйлын чин зүрхнээсээ, гүн гүнзгий залбирч байхдаа эсвэл хаашаа эргэхээ мэдэхгүй, хэнд итгэхээ мэдэхгүй хямралд орсон үедээ ийм адислал мэдэрч болно; тэгээд тэд өөрсдийгөө бүрэн умартаж, өөрсдийгөө Бурханы, Буддагийг гарт даатгадаг, энэ бол тэдний богино хугацааны адислалыг мэдэрдэг цаг үе байдаг. Хэрэв бид үүнийг байнга эсвэл үүрд мэдрэхийг хүсэж байвал ухамсрын энэхүү илүү өндөр түвшинд хэрхэн хүрэхийг мэдэх хэрэгтэй, ингэвэл бидэнд өдөр бүхэн Нирваан, Диваажин байх болно. Тэгээд энэ дэлхийн зовлон бидэнд дахиж хүрч чадахгүй болно.

Мэдээж бид энэ дэлхийн хүмүүсийн өвдөлт, зовлонг мэдрэх ба тэдэнд туслахаар чадах бүхнээ хийх болно. Гэхдээ энэ нь бид өөрсдөө зовж байна гэсэн үг биш юм. Ийм л учраас Будда хэдийгээр ханхүү байж, асар их тав тух, тансаглалыг хүртэж байсан ч гэлээ, гэгээрснийхээ дараа Тэрээр өчүүхэн ч тухгүй байдал, харамслыг мэдрэхгүйгээр бадарчин ламын амьдралаар амьдарсан байдаг.

Photo Caption: Биднийг ямагт харж хандаж, хайрлаж байдаг билээ.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (8/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
38:04
2024-12-20
153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд