Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Мэргэн ухааны үүдийг нээхүй, 12-ын 6-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бидний нээх гэж хичээх тэр “хаалга” хамгийн чухал хаалга юм. Энэ бол Гэтлэлийн Хаалга, Эрх Чөлөөний Хаалга, Амьдралын Хаалга. Энэ Хаалгыг нээхгүйгээр бид үргэлж зэрэглээ адил хуурмаг, зовлонт энэ ертөнцөд нэг төрлөөс нөгөөд төрөл дамжин төрсөөр байх болно. Бидэнд энэ чухал хаалга нээгдсэн л бол Диваажин ба Нирвааныг мэдэхэд маш амархан. Эс бөгөөс Гэгээрэл, эсвэл Нирваан,эсвэл Диваажин, энэ бол бидний хувьд зүгээр л нэг төрлийн үлгэр бөгөөд бид диваажинд хүрч, таньж чадна гэж хэзээ ч мөрөөдөхгүй. [

Эрт дээр үеэс олон шашин, янз бүрийн бясалгагчид энэ Хаалгыг өөр өөр нэрээр нэрлэж ирсэн. Зарим хүмүүс үүнийг Гурав дахь нүд гэж нэрлэдэг; зарим хүмүүс үүнийг Диваажингийн нүд гэж нэрлэдэг; зарим хүмүүс үүнийг Буддагийн нүд гэж нэрлэдэг; зарим хүмүүс үүнийг "Хаалгагүй хаалга" гэж нэрлэдэг; Зарим хүмүүс үүнийг Билгийн мэлмий гэх мэтээр нэрлэдэг. Гэхдээ энэ ертөнцийн хуурмаг оршин тогтнол, энгийн мэдлэгээс дээгүүр ямар нэг зүйлийг ойлгохын тулд энэ хаалгыг онгойлгон, чанагуухь ертөнцүүд рүү орох боломж бидэнд, хүн нэг бүрт бий.

Эрт дээр үеэс өөр өөр улс орон, гарал үүсэл, арьсны өнгө, шашин шүтлэгтэй янз бүрийн хүмүүс Билгийн мэлмийг таньж мэдэхийн тулд энэхүү хаалгыг нээхийг оролдсоор иржээ. Энэхүү хаалгыг олохын тулд олон хүмүүс өөрсдийн амьдрал, тав тух, тансаг хэв маяг, тэр ч байтугай, тэднийг чиглүүлэх гэгээрсэн Их Багш, эсвэл Гэгээрсэн найзтай байх газар руу явахын тулд аав, ээж, хань ижил, эхнэр, хүүхдүүд, найз нөхөд гэх мэт гэр бүл,хайрын харилцаагаа золиослодог. Учир нь эдгээр хүмүүс энэ Хаалгыг онгойлгохгүйгээр, мэргэн ухааны мэдлэггүйгээр, тд хичнээн баян, хичнээн их тав тухтай эбайлаа ч, свэл тэдний нийгэмд эзлэх байр суурь хэр өндөр байгаагаас ч үл хамааран, үүрд зовж шаналах болно гэдгийг мэддэг юм. Ханхүү Сиддхарта ч, Будда болохоосоо өмнө, Тэрээр сүнслэг мэдлэгийг эрэлхийлэн, лам болохын тулд тулд өөрийн эрх чөлөөтэй байх ёстой байсан тул өөрийн бүх таашаал, ирээдүйн хааны байр суурь, хайрт эхнэр хүүгээ орхиж явсан. Тэр гэгээрсэн хойноо ч, тэр хүүдээ хаан болж, энэ дэлхийд үлдэхийн оронд сүнслэг дадлага хийхээр ирэхийг хүртэл хэлсэн байдаг. Түүхэнд маш олон чухал хүмүүс үүнтэй адил зүйлийг хийж, туйлын Дээд мэргэн ухаанд хүрсэн.

Дэлхий дээр өдөр бүр олон мянган хүмүүс хаашаа явахаа урьдчилан мэдэхгүй, мөн энэ ертөнцөөс дараагийн газраа хүрэх зам мөртөө ямар ч хяналт үгүйгээр насан эцэслэдэг. Буянтай хүмүүсийн олонх нь заримдаа түр зуур нас барж, дараа нь тэрхүү ертөнцийн талаар туршлага хуримтлуулж, буцаж ирээд түүхээ ярьдаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь амьдралдаа, эсвэл ядаж зүрх сэтгэлдээ маш буян хураасан, мөн тэд маш даруухан, Бурханаас эмээдэг, Бурханы Мөн Чанарыг мэдэхийг хүсдэг бол тэд дээш одохдоо, эсвэл түр хугацаагаар явах үедээ олон сайхан үзэгдэл, Диваажингийн Гэрэл ба Аялгууг харж мэдрэх болно.

Гэвч бид эдгээр ахуй ойлголтуудыг харж, Диваажин эсвэл Нирвааныг олж мэдэхийн тулд насан эцэслэх, эсвэл түр зуурын үхлийг хүлээх шаардлагагүй. Бид амьд, эрүүл байхдаа ч, үүнийг хийж чадна. Түр зуур нас барсан буюу эмч нарын " клиник үхэл" гэж нэрлэдэгээр түр зуурын үхлийн дараа дахин амилсан хүмүүсийн ихэнх нь түр зуурын хугацаанд энэ ертөнцөөс гарахдаа, Диваажин, Бурхны Орны Гэрэл гэгээг харж мэдэрснийхээ дараах баяр баясал, аз жаргалын мэдрэмжийн тухай ярьдаг.

Excerpt from “NDE: EVERYTHING WAS SO CLEAR, VIVID & REAL” - Mar. 19. 2024: Өө, үгүй ээ, би үхчихлээ гэсэн ойлголттойгоор би тэр үед байгаа орон зайгаа эзэлж эхэлдэг. Энэ бол жинхэнэ орон зай бөгөөд би дэлхийн бүдэг бадаг байдлыг ардаас нь харж чадах ба үүнийг олж чадаагүй газар тийм ч хол биш, түүний нарийн зүйлсийг харахаар тийм ч ойр биш. Мөн энэ нь яг л галактик, одод, сансар огторгуйн адил бөгөөд зөвхөн түүний гялбаа миний анхаарлыг татсан. Тэр үед намайг гэр бүлийнхээ тухай бодох ч аргагүй байхад надад маш их шаардлага тавьж байв. Би хүүхдүүдээ, хуучин эхнэрээ, ихэр дүүгээ, хайртай бүх хүмүүсээ бодож огтхон ч чадаагүй. Энэ нь яг л миний мэддэг байсан хүмүүсийн тухай холын дурсамж юм шиг санагдсан. […]

Excerpt from “Woman Dies, Sees Astral World & Says The Other Side is Beautiful!” - June. 4. 2024: Тэр, “Чи Бурхан руу явмаар байна уу?” гэв. Тэгээд би түүний юу хэлэх гээд байгааг мэдэж сэтгэл хөдлөн... Сүнс минь тэр даруй Нар шиг харагдах энэ асар том Гэрэл рүү ниссэн ч энэ бол Бурхан гэдгийг би мэдэж байсан юм. Би тийш нисэх үед хүмүүсийн залбирал намайг буцаан татаж байгааг мэдэрч, тэдний хэлсэн үг бүрийг сонсож байлаа. Тэгээд би, “За, юутай ч хамаагүй ээ, би Бурхантай л уулзах хэрэгтэй байна гэж тэр залбирал дундуур хэлснээ санаж байна. Хайртай хүнийхээ төлөө залбирч байгаа хүмүүст хэн нэгэн зүгээр л дэргэдүүр нь өнгөрөх аятай гунигтай сонсогдож байгааг би мэдэж байна. Гэхдээ энэ нь хүмүүс Бурхантай уулзахдаа маш их догдлон, хайр мэдэрч эхэлж байгаа гэсэн итгэл найдвар төрүүлдэг. Төгс төгөлдөр, энэ дэлхийгээс хамаагүй дээр. Энэ бол миний мэдэрч эхэлсэн зүйл бөгөөд тун сайхан байсан. Миний ямагт хүсэж ирсэн зүйл. Энэ бол миний үргэлжид хүссэн зүйл.

Бурхан руу чиглэн явахад минь миний хүүхэд нас, өсвөр нас, насанд хүрсэн бүх үеийн минь шарх шууд эдгэрсэн. Би хором бүр хуучин би гэж санагдахгүй байлаа. Хүмүүс одоо бясалгал хийж, цэвэрлэж, өөртөө буулгаж авдаг юм биш санагдсан. Тэгэхээр Түүнийг ялах аргагүй санагдсан. Тэр Нэгэн бол шилдэг нь, ойлгож байна уу? Зөвхөн Бурханы Цэвэр Ариун Хайр таны сүнсээр тэр аяараа гэрэлтэн, та Бурханы нэг хэсэг гэдгийг тань сануулж, таныг хайр гэдгийг, таныг хайрлагдсан гэдгийг, таныг аюулгүй гэдгийг, тэр бүхэн сайн сайхан гэдгийг сануулна. Тэгээд Бурханд ойртоход би энд эргэн ирэхийг улам л хүсэхгүй болж байв. Мөн надад ийм бодол төрж эхлэх тэр мөчид бараг л нөлөө бүхий хана нуран унах шиг болж, би түүнийг цохиод авсан. […]

Янз бүрийн орны олон эмч нарын судалгаагаар, эдгээр хүмүүс түр зуур нас барах үедээ илүү Дээд Орчлон ертөнцийн (Дотоодын Диваажингийн) Гэрэл-ийг харж, (Дотоодын Диваажингийн) Аялгуу-г сонсч чаддаг бөгөөд харагдахуйц эерэг өөрчлөлтийг хамгийн их мэдэрсэн байдаг хэмээн мэдээлсээр байгаа билээ. Энэ төрлийн (Дотоодын Диваажингийн) Гэрэл, Аялгууны сургаал бол бидний Бурхан Мөн Чанар мөн бөгөөд өдөр тутмын амьдралдаа болон Чөлөөлөгдөн гэтлэгдэх явцдаа үргэлж ашиглаж чадах хүн нэг бүр эзэмшиж буй өөрсдийн маань Билэг Ухаан юм.

Энэ ертөнцийн хүмүүсийг сэрээх, (Дотоодын Диваажингийн ) Гэрэл ба Бурханы, эсвэл Буддагийн Сургаалыг номлон таниулахын тулд олон Их Багш нар энэ ертөнцөд залран буусан ба Тэд мөнхийн сургаал, болзолгүй хайраараа манай гарагийг чимсээр байдаг. Тэдний золиослол, энэрэн нигүүлслийн ачаар өнөөдөр бидэнд агуу ном сургаал үлдсэн бөгөөд иймээс манай гараг хувьсан өөрчлөгдөж, хүн бүрийн хувьд амьдрах илүү сайн газар болсон билээ. Эрт дээр үеийн, түүнчлэн одоо ч заларч буй Агуу Их Багш нар бидэнд орчлон ертөнцийн нөгөө тал, оршихуйн нөгөө талын гайхамшигт, үгээр илэрхийлэхийн аргагүй Алдар суугийн тухай үргэлж сургаж хэлсээр байдаг. Бид үүнийг шинжлэх ухааны нэр томьёогоор дөрөв, тав, долоо,ес дэх хэмжээс гэж нэрлэж болно.

Гараг дэлхийгээ үргэлжлүүлэн хадгалж, сүнслэг уур амьсгал, түүнчлэн энэ гарагийн хүмүүсийн билэг ухааныг дээшлүүлэхийн тулд бид Буддагийн зам мөр, Багш нарын зам мөрийг чанадлан даган хэрэгжүүлэх ёстой. Энэ нь энэ ертөнцөд сайн, буянтай хүн байх явдал юм. Бид Билгийн мэлмийгээ нээж, энэ бие махбод болон сүнслэг ертөнцийн хооронд биднийг тусгаарладаг хуурмаг байдлын хаалгыг нээж сурах ёстой.

Photo Caption: Өөр хаана илүү сайхан мөрөөдлийн газар байна? Тийм ээ! Дэлхийд биш. Гэхдээ хичээгээд үз, та олно.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (6/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
38:04
2024-12-20
153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд