Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн (веган) ‘Гэрт тань хүргэж өгөхөөр Би ирлээ’ номоос, Их Багш гэж хэн бэ, 2-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
5-р Бүлэг Их Багш гэж хэн бэ Гурван янзын Багш

"Хэрэв бид янз янзын Багш байдгийг мөн бидэнд аль нь хамгаас илүү таарч тохирохыг мэдэж байвал Багшийг эрж олоход амархан. Миний бодлоор Багш нар гурван янз байдаг. Эхнийх нь мэдлэг ухаантай, эрдэмтэд. Тэд бичиг судрыг маш сайн мэддэг, гүн ухааны хүрээнд нэр томьёог сайтар эзэмшсэн байдаг. Тэд тухайн судрыг хэн, хэзээ бичсэн болон нэр томьёоллынх нь утга учрыг тайлбарлаж өгч чадна. Ийм Багш нар бидний хүндэтгэлийг бүрэн хүлээнэ. Нэр томьёог нь мэдэхгүй юм уу, сурч судлах цаг завгүйн улмаас бидний ойлгож чадаагүй байж болох эртний сургаал номлолыг тэд бидэнд дамжуулж чадна. Энэ бол нэг янзын Багш. Бид тэднээс янз бүрийн шашин, сургаалын тухай сурвал бидний мэдлэг нэмэгдэнэ.

Хоёрдахь янзын багш бол цаг үргэлж, асар сэтгэл хангалуун жаргал буюу Самадид байдаг. Тэд Эзэн Бурхан, Түүний Таалал төлөвлөгөөнд өөрийгөө бүрэн зориулсан байдаг юм. Тэд Бурхантай шууд холбоотой бөгөөд эрдэм ухааныг шууд Эзэн Бурханаас хүлээн авдаг. Тэд Эзэн Бурхантай нүүр тулан уулзаж чадна. Хэрэв бид ийм Багш нартай санаандгүй юм уу, эсвэл хүсэж зориод холбогдвол ач тусыг нь хүртэнэ. Эгэл ухаан санаа маань ертөнцийн амьдралын дарамтанд өртөх нь багасч, бид урам орж, баяр баясгаланг мэдрэн, Эзэн Бурханыг танин мэдэх эрмэлзлээ эргэн олж авна. Бидэнд ертөнцийг огоорох хүслэн төрж буйг мэдэрнэ. Энэ нь үсээ хусуулж, ой ширэнгэд амьдрах тухай бус, харин ертөнцийн олз ашиг болон биеийн таашаал мэдрэмж хүсэхээ багасгах тухай хэлж байгаа юм. Ийм Багш нар ер нь ном тавьдаггүй, ердөө л дотоод зохирол, аз жаргалдаа умбаж, асар сэтгэл хангалуун сууж байдаг тул Тэднийг олоход тун хэцүү.

Гуравдахь янзын Багш бол мөн л Эзэн Бурханы хайранд автсан байдаг ч мунхагт нэрвэгдсэн зовлонт хүмүүсийг нигүүлсэж хайрлах сэтгэл тэдэнд бас байдаг. Тийм учраас тэд хэрэгцээтэй газар болгонд явж байдаг. Тэр байтугай, чин үнэн сэтгэлийн угаас Эзэн Бурхантай эргэн нэгдэхийг эрмэлзэгч ганц, хоёрхон хүн байхад ч тэд ирж, Бурханы Орны тухай нууц, бидний дотоодод байдаг Дао, Үнэн Мөр, Бодит байдлыг олох аргыг хуваалцдаг. Мөн амьдралын зовлон зүдгүүрийн эрчийг бууруулахын тулд хүмүүс өөрсдөдөө итгэж, уг гарал буюу бүхнийг чадагч эх булагтайгаа нэгдэн нийлэхийн тулд дотоод дахь авралын хүч чадал, эрдэм ухааны агуу эх булгаа хэрхэн нээж олохыг хэлж өгдөг.

Гурван янзын Багшийг ерөнхийд нь тодорхойлоход ийм байна. Тиймээс бидний хүсэл, хэрэгцээ, мөрөөдлийг биелүүлж чадах Багшийг л бид хайх ёстой. Багштай учирвал, бидний хүсэж буй тэр Багш мөн үү, бидний итгэл, хүндэтгэлийг хүлээж чадах уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй болно.”

“Эхний маягийн Багшийг их эрдэм мэдлэгээр нь таньж болно. Тэрээр ярьж чаддаг, хамаг судар бичгийг мэддэг болохоор бид энэ хүн бол эрдэм ухааны хүн гэж шууд хэлж чадна. Ертөнцийн эрдэм ухааныг ойлгож, шалгахад амар тул үүнийг тодорхойлох нь хялбар.

Хоёр дахь янзын Багшийг гадаад төрхөөр нь, асар их аз жаргалд автсан бишрэмээр байдлаар нь танихад мөн л амархан. Гурав дахь янзын Багшийг танихад амаргүй, яагаад гэвэл хүн Самадид байгаа биш бол Түүнийг тийм байдалд ер байсан эсэхийг мэдэхэд хэцүү; учир нь ийм Багш хоногийн хорин дөрвөн цагийн туршид үл үзэгдэх "Самади", туйлын их аз жаргалд байдаг. Самади гэдэг нь туйлын их аз жаргал, асар их баяр цэнгэл, амар амарлингуй болон Бурханы гэрлийг илэрхийлдэг.

Та энэ дэлхий дээр амьдарч байхдаа ч туйлын их аз жаргалтай байж болно. Хоёр төрлийн Самади байдаг. Нэг нь, та энэ ертөнцөөс ангижирмагц Бурханы Оронд, мөнхийн агуу их аз жаргал, баяр цэнгэлд умбана. Та Эзэн Бурхан - Энэрэл Нигүүлслийн Далайд нийлнэ. Хоёр дахь нь, Самадид хүрэхийн тулд бясалгалаар, сүсэг бишрэлээр эсвэл аливаа зан үйлийн тусламжтайгаар асар их аз жаргалыг өдөр бүр багахан мэдрэхийг хэлнэ. Самадид орсон үедээ та бүх ертөнцийг мартана. Зарим үед та орчныхоо хүмүүсийг сонсож болох боловч дэлхийд нэг л хамааралгүй санагддаг. Та гүн гүнзгий Самадид орвол бүх ертөнц алга болоод, зөвхөн гэрэл болон Эзэн Бурханыг л ажиж, амар амгалан, асар их цэнгэл, туйлын аз жаргалыг мэдэрнэ.

Гурав дахь маягийн Багш нар Есүс болон Будда шиг нэгэн зэрэг Самадид ба Самадид биш оршдог болохоор тэднийг танихад амаргүй. Тэд жирийн хүн шиг л харагддаг. Гурав дахь маягийн Багш байхын аюул үүнд оршдог. Эхний янзын Багшийг бүх хүн таньж, хүндэлдэг, мянга мянган хүн түүнийг шүтдэг. Хоёр дахь янзын Багшийг мөн л бүх хүн мэдэж, хөлд нь сөгдөн мөргөдөг. Тэр байнга Самадид байдаг учраас ингэж байгааг нь мэдэж ч байж болох, үгүй ч байж болох ба хүмүүс үүнийг нь харж байдаг. Гэтэл Есүс, Будда нарын адил гурав дахь янзын Багшид юу тохиолддог вэ гэвэл, хүн биетэй, хамгийн эгэл хүмүүс шиг аяглах Тэднийг ертөнцийн Аврал, Гэрэл, Мөр, Бурханы хүүхдүүд гэдэгт олон хүн итгэж чаддаггүй учраас тэдэн лүү чулуу шидэж, тэднийг хараан зүхэж, алж хөнөөж, загалмайлан цовдолж мэднэ.

Тэгэхээр Есүс, Будда нарын нэгэн адил явж, Бурханы орны нууцаас хуваалцаж байдаг тийм хүмүүс бол нэг зэрэг Самадид байж ч чадна, байхгүй байж ч чадна. Яагаад гэвэл сургаал номоо дэлгэрүүлэх цаг үедээ Түүний жинхэнэ мөн чанар нь Самадид оршдог, харин бие нь, гуниг шаналлыг амсаж, зовж зүдэрсэн хэвээрээ байдаг. Хоёр дахь маягийн Багшийн бие зовохгүй, сандарч шаналах юмгүй зөвхөн асар их аз жаргалд умбаж, зовлон гуниг нь тэр чигтээ арилах бөгөөд үүнийг хүний хэлээр илэрхийлэхийн аргагүй. Хэрэв Багш нэг болон хоёр дахь маягт хамаарах бол хүмүүс Түүнийг хүлээн зөвшөөрч, шүтэн биширнэ. Гуравдахь маягийн Багш байхын аюул нь тэд эгэл жирийн хүн шиг харагддаг. Хүмүүс Тэднийг авралын зам мөр гэдэгт итгэдэггүй учир чулуугаар шидэж, тэр ч байтугай амь насыг нь хөнөөж ч мэднэ.”

“Гэрт тань Хүргэж Өгөхөөр Би Ирлээ” номыг үнэ төлбөргүй татаарай SMCHBooks.com мөн энэхүү ном нь дараах олон хэл дээр орчуулагдсан байгаа: араб, аулак (вьетнам) болгар, чех, хятад, англи, франц, герман, грек, унгар, индонез, итали, солонгос, перс, польш, румын, орос испани, турк гэх мэт.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-11
0 Үзсэн
2024-11-09
909 Үзсэн
2024-11-09
393 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд