Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хайр, Нигүүлслийнхээ хүчийг эргэн олж аваарай, 8-ын 7-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Баяр ариун байх учиртай. Баяр гэдэг нь “ариун өдөр” гэдэг үгнээс гаралтай. (За.) Мөн хүмүүс илүү сайн мэдэх учиртай. Гэтэл оронд нь тэд Их Багшийн зааснаас эсрэг зүйлсийг хийдэг. Есүс Зул сар тэмдэглэхийн тулд цацагт хяруул ал гэж хэзээ ч хэнд ч хэлж байгаагүй. (За.) Зөнч Мухаммад, Тэрээр амгалан байг, хүмүүст Өөрийг нь хооллохын тулд амьтны амь хороо гэж хэзээ ч хэлж байгаагүй. Гэтэл одоо баяр болгоноор, зөвхөн Христийн төрсөн өдрийг тэмдэглэх гэж тэд олон тэрбум амьтдыг хороож байна.

Өөр... энэ таны асуулт уу? (Тийм ээ, баярлалаа.) Өөр асуулт байна уу? (Нэг асуулт байна.) За. (Багш аа, ойрын ирээдүйд Их Багшийн оршихуй, шаргуу хөдөлмөр хэрхэн манай дэлхийг аварсныг хүмүүсийн ухамсар ойлгох үе ирэх болов уу? Хүн төрөлхтөн Тим Ко Тү-г, бүхий л Ертөнцөд Хайрлагдсан Эзнийг шүтэх өдөр ирэх болов уу?)

Тэд Тим Ко Тү-г шүтэх шаардлагагүй, Бурханыг л шүтэх хэрэгтэй, (За.) мөн өөрсдийн төрөлх Бурхан чанараа шүтэх хэрэгтэй. Хэрэв тэд зөвхөн веган байж, Энх тайвныг цогцлоовол бусад сайн зүйлс ирэх болно. Тэгвэл тэд илүү ойлгоно. Бурханыг илүүтэй санаж, нэг нэгнийхээ итгэл үнэмшилд магадгүй илүү хүлээцтэй болж, улмаар Энх тайван дэлхий илүү урт удаан үргэлжилж, энэ хайр энэрэлт, эелдэг энерги, нигүүлслийн хүчнээс болж цаг үргэлжид улам бүр дээрдсээр байх болно. (За, Багш аа.) Учир нь эдгээр нь Бурханы хүч юм: нигүүлсэл, хайр, сайхан сэтгэл, ивээл. Эдгээр нь Диваажингийн чанар. Хэрэв энэ дотоодод тань байвал, өөрийгөө хэр хүчтэй гэдгээ төсөөл дөө. (За.) Үүний утга учир нь энэ юм. Одоо ойлгов уу? (Тийм, Багш аа.) Тийм учраас би энэ нь амьтдын тухай биш, та нарын тухай гэж хэлсэн юм. Энэ нь бидний тухай юм.

Бид ариун чанаруудаа, Диваажин дахь болон Дэлхий дээрх өндөр статусаа эргүүлэн олж авах учиртай ба Дэлхийгээс эхэлнэ. Тэгвэл бусад бүхэн бас дагаад ирэх болно. Тэгснээр та нар Бурханыг илүүтэй санаж, Бурханд үнэхээр илүү итгэх болно. Зөвхөн аман үйлчилгээ хийж, “Өө Бурхан минь, энэ тэр,” гэж, үргэлж л, “Надад энийг, тэрийг өгөөч,” гэхгүй. Мөн Бурханд үнэхээр итгэхгүй юм уу, Бурханыг шүтэхгүй, хайрлахгүй байх биш. Бурханыг хайрлаж байвал эсвэл Их Багшийг маш чанартай хайрлаж байвал та нарт тэр чанар ирэх болно. Бурханд та нараар хайрлуулах шаардлага байхгүй. (За) Их Багш та нараар хайрлуулах шаардлагагүй. Их Багшийн чанар та нарт шилждэг юм. (За, Багш аа.) Тэгээд мэдээж, бүхнийг нэг дор авах боломжгүй. Гэвч ядаж л, дотоодод тань үргэлж сайжирсаар байх болно. (За, Багш аа.) Тийм учраас та нар илүү сайн хүн, илүү сайн төрөлтөн болдог. Тэгээд тийм учраас та нар Диваажинтай улам бүр ойртож, Бурхантай ойртож, сүнслэг билиг ухааны илүү өндөр түвшинд ойртдог юм. (За Багш аа.)

Тим Ко Тү, Тим Ко Тү-г шүтэх шаардлагагүй. Хэрвээ хүмүүс хэдийнээ үнэхээр тийм Бурхан мэт байвал, тэд шүтэх, шүтэхгүй нь хамаагүй, (За,) энэ нь тэдний бараг л хоёр дахь мөн чанар болно. (За.) Тэгснээр тэд өөрсдийгөө Бурханыг шүтэж байна гэж юм уу Бурханыг хайрлаж байна гэж бодохоо больж, зүгээр л тийм байх болно. Аяндаа. Яг л хүүхдүүдтэй болоод тэднийгээ хайрладаг шиг. Та нар “Өө, би хүүхдүүдээ хайрлаж байна. Үгүй юу?” гэж боддоггүй шиг. Охинд эсвэл залууд дурласан үедээ та нар асуудаггүй; зүгээр л мэддэг. (Тийм.) (Тийм, Багш аа.) Та нар хүүхдүүдээ хайрладаг ба, үүнийгээ зүгээр л мэддэг. Хүүхдүүдээ хайрлаж, үүнийгээ мэддэггүй, энэ талаар асуудаггүй. (Тийм, Багш аа.) Та нарт хангалттай хариулсан эсэхээ мэдэхгүй. (Тийм ээ, Баярлалаа Танд.) Хангалттай юу? (Тийм. Баярлалаа Багш аа.) Зүгээр ээ, хайраа.

(Бүрэн веган, энх тайван дэлхийтэй болохын тулд хүмүүсийн зүрх сэтгэл өөрчлөгдөх ёстой гэж Багш бидэнд үе үе сануулдаг. Багш аа, Пүрэв болон Ням гаригт хийдэг Веган Дэлхийн Төлөөх Дэлхий нийтийн Залбирлаар дамжуулан хүмүүсийн зүрх сэтгэл илүү нээлттэй болох болов уу? Эсвэл энэ нь өөр онцгой анхаарал, нөлөөлөл шаардах зүйл үү?)

Аль аль нь. Аль аль нь. (За, Багш аа.) Хүмүүс залбирахад нөлөө үзүүлдэг. (За.) Шашинд, магадгүй Христийн болон Жүдэйзмд дагагч нар нь хамт нийлээд эсвэл гэртээ ганцаараа хэн нэгний төлөө залбирдаг, тэд таних танихгүй нь хамаагүй хэн нэгний төлөө залбирдаг. Өөрсдийнх нь төлөө залбирах хүнгүй хүмүүс байдаг. (За.) Thương khó. Англиар үүнийг юу гэж хэлэхийг мэдэхгүй. Төөрсөн сүнснүүдийн төлөө, хэнийгээ ч гэх хүнгүй нэгний төлөө, Бурханд итгэдэггүй хүмүүсийн төлөө залбирдаг. Эсвэл хэн нэгэн ачийг нь санаад тэдний төлөө залбирахуйц ямар нэг сайн зүйл хийгээгүй хүмүүсийн төлөө залбирдаг өдөр. Ихэнх хүмүүс, хэн нэгэнд сайн зүйл хийхэд тэр хүн тэдэнд талархдаг. Тэгээд өөд болоход тань юм уу асуудалд ороход тань тэд таны төлөө залбирдаг. Дараа нь та нар үүнээс ач тусыг хүртэнэ. Хэрэв залбирч чадахгүй бол, учир нь зарим хүмүүс магадгүй дэндүү нүгэлтэй, дэндүү мартамхай, амьдралдаа хэзээ ч Бурханыг шүтдэггүй эсвэл Бурханыг санадаггүй, хэрхэн залбирахаа мэддэггүй, асуудал гарсан үедээ залбирдаггүй хүний төлөө хэн нэгэн залбирвал, эмзэг үед нь залбирвал, тэд үүний нөлөөг хүртдэг. Тийм учраас өөд болоход тань, эсвэл зарим хүмүүс өөд болоход, эсвэл үхэх үед нь, үхэх өдөр нь олон шашинд тэд лам, номлогч нарыг дуудуулж, залбируулдаг. (Тийм.) Гэвч зарим хүмүүст тийм тансаглал байдаггүй, зарим хүмүүс бүр шашны талаар юу ч мэддэггүй. Тиймээс тэр өдөр, Христийн шашны хүмүүс, эсвэл Жүдэйн шашны хүмүүс таних ч бай, танихгүй ч бай тийм хүмүүсийн төлөө залбирдаг. Гэвч тэд таньж мэддэг бол тэр хүнийхээ төлөө залбирдаг ба энэ нь залбирч байгаа, залбируулж байгаадаа аль алинд нь ач тустай. (За, Багш аа.) Аль аль нь ач тусыг хүртдэг. Гэвч “залбируулж” байгаагаасаа илүү залбирч байгаа нь илүү ач тус хүртдэг. Буддын сударт ингэж бичсэн байдаг. Жишээ нь, та залбирвал, хэн нэгэнд номлогчийн залбирал үйлдсэнээрээ та нар гуравны хоёрыг нь хүртдэг. Харин өөд болж байгаа хүн, залбируулж байгаа нэгэн ач тусынх нь гуравны нэгийг хүртдэг. (За, Багш аа.) Тиймээс аль аль нь ач тус хүртдэг. Тийм байх нь сайн, сайн. (Баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ. Гэхдээ Христийн шашинд ингэж хэлээгүй байдаг. Буддын шашинд бол хэлсэн байгаа. Будда урт насалсан. Тэр 80 гаруй насалсан учраас маш олон өдрөөр ярьж, маш олон лекц айлдсан.

Мөн Есүс бас маш их ярьсан. Гэвч дараа нь Ромын удирдлагууд мах идэх гэх мэттэй холбоотой олон зүйлсийг нь хас гэж хэлсэн. Тиймээс одоо Библи-д цагаан/веган хоолны талаар жаахан л үлдэгдэл байдаг. Өмнө нь, Есүс энэ талаар үнэхээр их ярьдаг байсан ба, дахин төрөл авах гэх мэтийн талаар ч ярьсан. Тэд бүгдийг нь хасчихсан. Тэд үүнийг хүсээгүй. Тиймээс тухайн үед, зарим номлогчид хийхээс өөр аргагүй болсон ба тэгээгүй бол тийм төрлийн захиргаадалтад тэд угсаагаа үргэлжлүүлэх боломжгүй байсан. (За, Багш аа.) Энэ нь парадокс, ба одоо Христүүдийн нийслэл Ром-д байгаа нь хачирхалтай. (За.) Өмнө нь, Христүүдийг мөрдөж мөшгөсөн нь тэд бөгөөд харин одоо үүний нийслэл нь тэдний улс дотор байна. Та нар Ватиканыг мэдэх үү? (Мэднэ, Багш аа.) Италийн Ром-д байдаг. (Тийм.) Би асуултад тань хариулав уу? (Тийм, Багш аа. Баярлалаа.) Магадгүй илүү, магадгүй бага. За, дараагийнх нь.

(Багш аа, баярын улирал бол хүмүүс сэтгэлээрээ нэгдэж, жилийн бусад өдрүүдээс илүүтэй нэгдмэл байдлыг мэдэрч, хүмүүсийн дунд итгэл найдвар сайхан сэтгэл илүү тархдаг. Багш аа, уламжлал хүмүүсийг нэгтгэдэг үү эсвэл баярын үеүдэд, үйл ажиллагаан дээр зарим тусгай сэтгэл өргөсөн энерги байдаг уу?)

Тийм ба үгүй. Баяр ариун байх учиртай. Баяр гэдэг нь “ариун өдөр” гэдэг үгнээс гаралтай. (За.) Мөн хүмүүс илүү сайн мэдэх учиртай. Гэтэл оронд нь тэд Их Багшийн зааснаас эсрэг зүйлсийг хийдэг. Есүс Зул сар тэмдэглэхийн тулд цацагт хяруул ал гэж хэзээ ч хэнд ч хэлж байгаагүй. (За.) Зөнч Мухаммад, Тэрээр амгалан байг, хүмүүст Өөрийг нь хооллохын тулд амьтны амь хороо гэж хэзээ ч хэлж байгаагүй. Гэтэл одоо баяр болгоноор, зөвхөн Христийн төрсөн өдрийг тэмдэглэх гэж тэд олон тэрбум амьтдыг хороож байна. (Тийм, Багш аа.) Олон шашин үүнтэй төстэй. Тэд бүхнийг мушгисан. Ариун зүйлс энэ дэлхийд бууж ирэхэд, тэд өөрсдийнхөө таалалд, дадал зуршилдаа нийцүүлж мушгидаг. (За.) Тэгээд энэ нь түгэн тарж, бусад нь дагадаг ба шашны мөн чанар нь үгүй болдог. Одоо бол зүгээр л бэлгэдэл төдий болсон. Бүр ч дор, бүр ч дордож Бурханы нэрийг барьж, Есүсийн нэрийг барьж тэд хэт олноор нь хороож байна. Ямар нэг Диваажин... мэдэхгүй... Ийм төрлийн зовлонг Диваажин тэвчинэ гэдэг, Бурханы бусад бүтээлүүд, өөр өөр хэлбэр дүрстэй Бурханы бусад хүүхдүүдийг ингэж тамлахыг тэвчинэ гэдэг ямар ч учир логикгүй. (За, Багш аа.)

Та нар бидний өөрсдийн Суприм Мастер Телевизээр амьтад сүнстэй, ухамсартай, хайр энэрэлтэй, өрөвдөх сэтгэлтэй болохыг харж байна. Тэд нэг нэгнээ авардаг, нэг нэгнээ хайрладаг, өөр өөр төрөл зүйлийн амьтад ч, нэгнээ мэдэхгүй байж хайрладаг. Жишээ нь нохой буга аварч дараа нь түүнийг үнсэж, хатах хүртэл нь долоодог ба удалгүй буга ухаан ордог, гэх мэт. Эсвэл муур тахиа тэвэрдэг, жижигхэн дэгдээхэйнүүдийг тэвэрч дулаан унтуулдаг. Бар хүртэл нохойг тэвэрдэг. Бурхан минь. Тэд их бага хэмжээгээр яг л хүнтэй адилхан. (За, Багш аа.) Би олон амьтадтай холбогдож байсан, үүнийг бол баттай мэднэ, зөвхөн зурган дээр ч биш.

Би учирч байсан зэрлэг амьтдынхаа зарим түүхийг та нарт хэдийнээ хэлж байсан. (Тийм, Багш аа.) Тэд үнэхээр эелдэг, үнэхээр эелдэг, өрөвч сэтгэлтэй ба үнэхээр маш сайн, үнэхээр ухаантай. Үүнийг харах боломжтой; бидний өдөр бүр гаргадаг амьтдын бичлэгүүдийг илүү үзээрэй, (За, Багш аа.) тэгвэл та нар харах болно. Амьтад бидэнтэй яг адилхан, илүү ч байж мэднэ. (За, Багш аа.) Хүмүүс веган болчихвол мэдээж бүгдэд илүү дээр. Та нарын түрүүчийн асуулт шиг тэд илүү нээлттэй болно. (За, Багш аа.) Хүмүүс орчин үед улам л илүү веган болж байна. (За, Багш аа.) Веган чиг хандлага улам илүү хурдтай хөгжиж байна. (Тийм.) Энэ бол сайн мэдээ, гэвч миний хувьд хэт удаан байна. Аль эрт тийм болохыг хүсэж байсан. Баярын улирал...

Баярын улиралд тэд та нарт ямар нэг шашны номлол ярихыг хүсвэл, энэ нь тэд зүгээр та нарыг шашиндаа нэгтгэж, илүү хүнтэй болгохын төлөө юм. Хэрэв тэд веган биш бол, гэгээрээгүй бол, тэр л гол зорилго нь. Эсвэл зөвхөн “би” үзлээс үүдэлтэй, ахиад нэг хүн татаж оруулж чадсандаа баярлаж, үүндээ бахархаж, номлогчид эсвэл гэр бүлийн гишүүддээ, “Өө, тийм, тэр залуу надаас болж Католик шашинтай болсон.” гэж ярьдаг. Эсвэл, “Тэр хүн надаас болж Буддын шашинтай болсон.” гэдэг. Зүгээр л “би” үзлийн зүйлс.

Бидний залбирлаас болж тэд веган болбол илүү үр дүнтэй, (За, Багш аа.) яагаад гэвэл тэд үнэхээр үүний утга учрыг ойлгодог, веган байхын утга учрыг ойлгодог. Тэд үнэхээр хайр нигүүлслээ хөгжүүлэх болно. Тэгэхгүй бол ямар ч нэмэргүй. (За, Багш аа.) Нэмэргүй, баяр байна уу, хамаагүй. (За, баярлалаа, Багш аа. Баярлалаа.)

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-08
871 Үзсэн
32:16
2024-11-08
209 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд