Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Дэлхийн төлөөх баатарлаг ажил үйлс, 12 цувралын 1-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Их олон зүйлийг тэр зөв хийсэн. (Тийм.) Дэлхийн төлөө хийснээс гадна Америкчуудын төлөө тэр олон сайн үйлийг хийсэн. Энэ тухай бодоорой, түүний юу хийснийг эргэж нэг хараарай. Тэгээд миний юу хэлээд байгааг та нар ойлгох болно. Хэрвээ та нар эх орноо илүү сайжруулахыг хүсэж байвал Ерөнхийлөгч Трампд зорилгоо үргэлжлүүлэх боломж олгоорой. Яагаад гэвэл Диваажин үүнийгх үсэж байна.

( Сайн байна уу, Багш аа! ) Сайн уу! Намайг харж байна уу? ( Тийм ээ, харж байна, Багш аа. ) Хэр сайн? Хагас, тийм үү? ( Үгүй ээ, нүүрийг Тань бүтнээр. ) Зөвхөн бүтэн нүүр л үү? ( Хүзүү хүртэл Тань. ) Хүзүүнээс үү. Тун харамсалтай. Би бүтэн хэвээр, за юу? Би бүрэн гүйцэт хэвээр. Зөвхөн технологийг би яахыг мэддэггүй. Энэ бүхнийг хэрхэн ажиллуулахыг мэдэхгүй. Намайг жаахан оройтож та нарт хэлж байгаад уучлаарай, гэвч юмс үргэлж сүүлийн минутад болдог. Миний зохицуулах ёстой юм гарч ирэх юм уу, ямар нэг зүйл болохоо больж, мөн би бүхнийг бэлтгэх ёстой байдаг. ( За, Багш аа. ) Миний өрөө их жижигхэн учраас би тавилгаа ийш тийш нь зөөх ёстой болдог юм. (Аан.) (За.) Намайг ямар том, ямар булчинтайг та нар мэднэ. (Тийм.) Тиймээс юмсыг зөөхөд жаахан хугацаа ордог. Та нарт асуулт байгааг мэдэж байна. За, хэлээрэй.

( Багш аа, яагаад энэ сонгуулийн үеэр ийм өргөн хэмжээний хууль бус үйлдлүүд гарсан юм бэ? Ерөнхийлөгч Трамп болон түүний дэмжигчид болон Бүгд Найрамдах Намын гишүүд сонгуулийн ялалтыг хулгайлсан гэж мэдээлж байна? Их Багш энэ тухай бидэнд тайлбарлаж өгөөч? болох уу? )

Энэ үнэхээр хэцүү, Хмм гунигтай. Гэхдээ энэ хэний ч буруу биш. За юу? (За.) Ардчилсан намын хүмүүс Арчилсан намын гишүүд, дэмжигчид гээд Би хэнийг ч буруутгамааргүй байна. За юу? (За.) Тэд ийм зүйлийг хүсээгүй. (За.) Булхай гарсан. Эргэлзээгүй. Энэ хэний ч буруу биш. Бидний хэлдэг зарим муу санаат чөтгөрүүд үлдэж хоцорсныг би нарт түрүүн ярьсан даа, (Тиймээ.) би тэднийг бүгдийг нь арай л гаргаж хаяагүй байсан юм. Сүүлд дахин гучийг явуулсан. Гэхдээ оройтсон гэх үү дээ. Тэд энэ хүмүүсийн хажууд байсан. Энэ хүмүүсийг тэд шахсан. Хм, Би өдрийн тэмдэглэлдээ бичсэн байгаа. Түр хүлээгээрэй. (За, Багш аа.) Ингэсэн байна. Энэ Анхдагч Ертөнцийн Хамгаалагчдаас ирсэн. Миний. Надад хоёр мэдээ ирсэн. Эхнийх нь, “Трамп маш өндөр оноогоор ялсан” гэсэн байна. (Хөөх) Гэвч муу санаат чөтгөрүүд ажилтнуудаар луйвар хийлгэсэн.” Яг л ингэж бичсэн байна. Ийм л зүйл болсон. Тэгээд би, “Баярлалаа.” гэсэн. Би Америкчууд санал хураах системдээ итгэсээр байгаа гэж найдаж байна. (За.) Учир нь ардчилал хэвээр байгаа. Зарим үед чөтгөрүүд ингэж будилуулдагт л асуудал байна. (За.) Тэд хүмүүсийг шахан муу зүйлс хийлгэдэг. Ийм зүйл зөвхөн АНУ-ын саяхан болоод өнгөрсөн сонгуулийн үед биш, аль эрт үеэс болсоор байна. (За.) Америк хүмүүсийн сонгуульд итгэх итгэл нь бүү алдагдаасай гэж би хэлэх байна. (За.) Гэвч, та нарт зориулан би нэг зөвлөгөө өгмөөр байна. (За, Багш аа.) Та нар америкчууд. Америк хүмүүс энэ Ерөнхийлөгчийг ядаж дахин дөрвөн жил үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ та нарт сайн! (Тиймээ.) Тэр танай эх орон болон дэлхийд сайн зүйл хийнэ. Их олон зүйлийг тэр зөв хийсэн. (Тийм.) Дэлхийн төлөө хийснээс гадна Америкчуудын төлөө тэр олон сайн үйлийг хийсэн. Энэ тухай бодоорой, түүний юу хийснийг эргэж нэг хараарай. Тэгээд миний юу хэлээд байгааг та нар ойлгох болно. Хэрвээ та нар эх орноо илүү сайжруулахыг хүсэж байвал Ерөнхийлөгч Трампд зорилгоо үргэлжлүүлэх боломж олгоорой. Яагаад гэвэл Диваажин үүнийг хүсэж байна. (Баярлалаа, Багш аа.) Зүгээр дээ.

( Багш аа. Та ерөнхийлөгч Трампын талаар энэ бүх мэдээллийг бидэнд яагаад эрт хэлээгүй юм бэ? )

Би бүр огт хэлэхийг хүсээгүй. Эрт, орой нь хамаагүй. (Аан.) Учир нь, би угтаа чимээгүйхэн ажиллах болдог. Тийм. Би мянга мянган зүйлсийг хэнд ч хэлэлгүй хийдэг. Мөн олон зүйлсийг бүр хүний хэл рүү хөрвүүлж бичиж ч чадаагүй. Чадах ч үгүй. (За.) Учир нь Диваажингийн шийдвэр, үүнийг хүмүүст тайлбарлах бас хэцүү. (За, ойлголоо.) Яагаад гэвэл хүмүүс үнэхээр халхлагдаж, юмсыг ойлгохгүй, эсвэл итгэхгүй байдлаасаа болоод тэд илүү их түвэг учруулах юм уу, элэг доог болгох гэх мэт зүйлс болдог. (За.) Тэгээд магадгүй түүний зорилгод, миний ажилд ч гэсэн түвэг болж мэднэ. Миний хэлж байгааг ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Сонгуулийг гуйвуулснаас л болсон хэрэг. (За.) Тэгэхээр би биеэ барихаасаа ч өмнө ямар нэг юм хэлэх хэрэгтэй болсон. Ойлгож байна уу? (Тийм ээ.) Заримдаа юмс зүгээр л хальж гарч ирэх үе байдаг. Би огт юу ч хэлээгүй байсан бол илүү дээр байхсан. (Өө.) Би ажиллахдаа ер нь... Диваажингийн заавраар чимээгүйхэн ажиллах нь (За.) үргэлж илүү дээр байдаг. (За, Багш аа.) Диваажингийн илчлэлийг дэлгэхгүй байх нь дээр байдаг. (За.) Гэхдээ заримдаа ингэж чаддаггүй. Зүгээр дээ. (Баярлалаа, Багш аа.) За. Сайн байна.

( Багш аа, 12 сарын 10-нд веган дэлхийн төлөөх залбирлын үеэр Тайваньд (Формоса) газар хөдлөлт болсон. ) Тийм. ( Тэр үед хүмүүс залбирч байсан учраас сүнслэг хүч нь газар хөдлөлийн нөлөөг бууруулахад тусалсан байх боломжтой юу? )

Мэдээж тэгдэг. Мэдээж тэгсэн. Та нар 6.1 баллыг төсөөлж байгаа. (Тийм.) Ахиад ямар их хэмжээний хохирол учрах байсан бол. (Тийм ээ, Багш аа.) Гэтэл үр дүн нь? Юу болсон бэ? ( Бараг юу ч болоогүй. Их гэмтэл учраагүй. Би асуудал гарлаа гэж сонсоогүй. ) Ямар ч асуудал гарсан гэж сонсоогүй. Их биш. Магадгүй дурдах шаардлагагүй жижиг байсан байх. (Тийм.) Үгүй бол хэвлэл мэдээллээр дүүрэн гарах байсан. (Тийм, Багш аа.) Тиймээс бид бүх Бурхдад талархах учиртай, мөн томоохон гамшгаас зайлсхийхэд тусалсан Тайванийн (Формоса-н) бүх сүнслэг хүмүүст талархах учиртай. (За, Багш аа.) (Баярлалаа.) Бурхан ивээг. Би бас үүнийг их зүйл биш гэдгийг сонсоход таатай байна. Тийм учраас тэд мэдээлээгүй юм. За юу? Сонинд ямар нэг хохирол гарлаа гэж мэдээлсэн үү? (Ямар ч хохирол учраагүй.) (Үгүй.) ( Хохирол гарсан гэсэн тайлан байгаагүй, хүмүүс л айж байсан. Нэлээд хүчтэй чичирхийлэл болсон. Гэвч азаар ямар ч гэмтэл, хохирол учраагүй. ) Тийм ээ, би мэднэ. Тэгвэл сайн. Үнэхээр азтай. (Тийм, Багш аа.) (Баярлалаа.) Үнэхээр азтай. Хүний амь хамгийн үнэ цэнтэй. Тэгээд мэдээж, хүмүүсийн насан туршдаа хөдөлмөрлөн байж барьж, байгуулсан, гэр бүл нь амьдарч, дотор нь аюулгүй тайван байх байр, өмч хөрөнгө нь үнэ цэнтэй. Тиймээс тун сайн.

Асуудал гараа юу? (Тийм ээ.) Камер уначихсан уу? (Тийм, дэлгэцүүд нь. Бидний дэлгэцүүд уначихлаа.) Клубт нэгд дээ. Тийм учраас би их удсан юм. Ядаж л та нар олуулаа. Нэг нэгэндээ туслах боломжтой. (Тийм, Багш аа.) Мөн та нар мэргэжлийнх. Гэтэл би мэргэжлийн бус. Мөн ширээ маань их жижигхэн учраас миний юмс унаад байдаг.

Ноход энд байхгүй ч би доор нь бэлтгэж, тойруулаад хөшиг татсан, тэгснээр ноход орж ирвэл, заримдаа бид уулзах аз таарсан үед тэд ширээний маань доор хэвтдэг. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тийм учраас би ширээг бүхэлд нь эзэгнэх боломжгүй, нэг буланд л нь суудаг учраас ширээний дээд хэсэг бүхэлдээ хоосон байдаг. Мэдээж ном, компьютер зэргээ тавьдаг л даа. Гэвч доор нь нохдод зориулаад хоосон байдаг, яг л үүр шиг, тэдний байшин шиг. Ойлгож байна уу? (Тийм ээ.) (Тийм, Багш аа.) Ялангуяа Гүүд Лов үүнд дуртай. Гэвч бусад бүх ноход тэнд байх гэж өөр хоорондоо өрсөлддөг. Тиймээс би өөрөө ч ашиглаж чаддаггүй хоёр ширээ байх ёстой болсон. Би нэг л буланг нь ашигладаг, (Өө.) ширээний дөрөвний нэгийг. Хоёр ширээний би нэгнийх нь дөрөвний нэгийг л ашигладаг, нохдыг доод хэсэгт байхад нь үймүүлэхгүй гэж тэгдэг юм. Ойлгож байна уу? (Тийм, Багш аа.)

Учир нь ширээ хоосон. Энэ ширээ та нарынх шиг биш. (За, Багш аа.) Доод хэсэг нь хоосон; бөгөөд ширээг өндөр болгохын тулд доор нь байгаа бүхнийг нэг номын ахад тань аль эрт хэлээд авхуулсан. Ширээний доод хэсэг нь зайтай болог гэж. (За.) Илүү зайтай, ямар нэг саадгүй болгуулсан, тэгснээр тэд үүнд толгойгоо цохихгүй. Тиймээс хөөрхий Их Багш тань нэг ширээний дөрөвний нэгийг л эзэлдэг. За юу? (Өө.) Ширээний бусад хэсэг нь бүхэлдээ, буюу дөрөвний гурав нь нохдын өмч.

Мартахаасаа өмнө би ноходтой холбоотой нэг зүйл нэмээд хэлье. Тэдэнд зориулаад би хэдийнээ олон буйдан бэлтгэсэн. Тус бүрдээ нэг нэг буйдантай. Мөн нохойн үүр бас бий. Тэдэнд зориулсан зөөлөвч энэ тэртэй хайрцаг гээд бүх зүйл бий. Гэтэл тэд ширээнд дуртай. Хэн түрүүлж ирнэ, тийш түрүүлээд үсэрч ордог. Анх бол надад нэг ширээ байсан ба түүн дээрээ ажилладаг байсан. Гэтэл том нь, Гүүд Лов тийш ордог. Тэгээд боломж гарах бүрд, тэр хэсэг хоосон байвал, өөр нэг нь ороод ирдэг. Эсвэл жижиг нь түрүүлээд ороод ирвэл, тэр тэнд түрүүлээд орчихдог. Гүүд Лов маш эелдэг, тэр зөвхөн, “Гаа” гэчхээд өөр тийшээ яваад өгдөг.

Миний өрөө их жижигхэн, бүх юм нь ороод 4-ийг харьцах 6 метрийн хэмжээтэй. Нойл, угаалгын өрөө, гал тогоо гээд бүгд, бусад бүх зүйлс нь ороод тийм. Тиймээс би нэг л жижиг буйдантай, зарим нохдынхоос ч жижигхэн. Гэтэл тэд ширээн дор орж чадахгүй бол, буйдан дээр минь гарахыг хүсдэг. Тиймээс би ахиад нэг ширээ авсан юм. Илүүг байлгах боломжгүй. Зайгүй. Би тэднийг ийш тийш гүйх арай жаахан илүү зай талбайтай байхыг хүсэж байна. Хэрэв тэд миний өрөөнд байвал, ийш тийш гүйж зүрхэлдэггүй, зүгээр л буйдан дээр гарах юм уу ширээний дор орох гэж зодолддог... зодолдох биш ээ, өрсөлддөг. Учир нь ширээг би алчуураараа бүтээдэг. Том алчуур, индонезийн батик алчуур шиг, үүгээр биеэ тойруулан ороох боломжтой. (За.) Хагас даашинз шиг, цээжнээсээ доош ороох боломжтой. Доороо зузаан зөөлөвчтэй, маш тухтай ор болог гэж би бүхэлд нь тойруулж бүтээсэн. (За.) Мэдээж, бүтээлгийг нь байн байн сольдог. Тиймээс, энэ нь их тухтай бөгөөд том бас өнгөлөг, учир нь алчуур нь өнгөлөг. Тэд бүгдэд нь дуртай. Боломж олдвол үргэлж тийш үсэрч ордог.

Тиймээс би ахиад нэг ширээ хийсэн, гэхдээ өөртөө биш. Тэдэнд зориулж. Бүхэлд нь тэдэнд зориулж. Мөн нөгөө нэг ширээ угаасаа тэнд байсан юм. Тэд дээр нь намайг үзэг гээд ТВ тавьсан байсан. Гэхдээ Бурхан минь, тэд намайг тийм азтай гэж бодсон юм байхдаа? ТВ-г тэнд байгаа гэж санах эсэхийг ч мэдэхгүй. Гэрт маань ТВ байдаг гэдгийг санах эсэхийг ч мэдэхгүй. За, ямартай ч хэдийнээ тэнд байгаа учраас тэнд нь үлдээсэн. Хүнд учраас би хааш нь аваачхаа мэдээгүй юм. Зүгээр л тэнд нь орхиод, ашигладаггүй. Би доод дөрвөн хөлийг нь бас халхалдаг, батик алчуураар бүгдийг нь халхалдаг, тэгснээр энэ нь яг л үүр шиг, тухтай ор шиг болдог. Гурван талыг нь халхалж, урд хэсгийг нь нээлттэй үлдээсэн ба тэрүүгээр нь тэд орж гардаг. Мөн хоол, ус нь тэнд байдаг. Тийм учраас ноход надтай хамт байвал тэднийг хооллох шаардлагатай байдаг учраас надад цаг зав маш бага гардаг. Тэд аяганаас иддэггүй, ширээн доор аваачаад тэндээ иддэг. Тиймээс би арчих юм уу өөрчлөх ёстой болдог. (За, Багш аа.) Үүнд хавьгүй илүү хугацаа ордог.

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-09
897 Үзсэн
2024-11-09
384 Үзсэн
2024-11-08
718 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд