Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Амьд Буддагийн зурагны ариун ивээл, 4 хэсэгт лекцийн 2-р хэсэг, 1991 оны 03-р сарын 21

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Миний заасан сургаал бүхэн нь та нарыг дээш дэвшүүлэхийн төлөө юм. 84,000 сургах арга гэдэг нь ийм учиртай. Зарим хүмүүст энэ хэрэгтэй, заримд нь тэр хэрэгтэй, бусад заримыг нь эрхлүүлэх хэрэгтэй бол заримыг нь дэвшүүлэхийн тулд загнах хэрэгтэй байдаг. Дэвшүүлэхийн тулд заримд нь бага зэрэг хүйтэн хандах хэрэгтэй байдаг. Зарим хүмүүст зөөлөн дулаан хандах хэрэгтэй, жишээ нь тийм. Заримд нь дотоодод нь маш их “эм” хэрэгтэй байдаг. Бусдыг нь аажуухан залах хэрэгтэй байдаг. Гадаад болон дотоод нь холбоотой байх учиртай; тэгснээр тэр хүн

дэвшинэ. Та нарыг гадаад төрхөд хүчээр татагдуулж байгаа юм биш. Миний зургууд, хэдий зургууд ч гэлээ, би амьд байгаа учраас дотор нь байдаг, ойлгов уу? Амьд байсаар байна. Надтай холбоотой бүхэнд миний энерги бий. Энэ нь миний нэгэн хэсэг. Тийм учраас дотор нь би байдаг. Тийм учраас, заримдаа та нар намайг зургаас гарч байхыг хардаг юм. Тийм учиртай. Би хаа саагүй оршдог атал өөрийн зурган дотроо байхгүй байна гэж үү, ойлгож байна уу? Би зөвхөн зурган дээр харагдаж байгаагаас гадна дотор нь бас байгаа юм. Ийм л учиртай. Би дотор нь байхгүй биш. Хэрвээ зургууд дотор байхгүй юм бол би “хаа сайгүй оршдоггүй” гэсэн үг, тийм үү? Би хаа сайгүй байдаг, тиймээс зураг дотор ч байгаа. Тэр нь үнэн, учир нь би амьд байсаар байна. Та нар өндөр түвшний ертөнцүүдэд очвол бас намайг харна. Там руу явсан ч намайг харна. Цэвэрхэн, үзэсгэлэнтэй зургийн талаар бүр ярилтгүй, би яах гэж “хөгжилдөхөөр” тэнд, дотор нь оршихгүй байх билээ?

Тийм учраас заримдаа та нар миний зургийг зүүхэд гайхамшигтай зүйлс тохиолддог. Эсвэл та нарт өгсөн зүйлийг идвэл, эсвэл миний өмссөн, хүрсэн хувцас, эсвэл дээр нь сууж байсан зүйлд миний хайр, энерги оршдог. Би хаа сайгүй оршдог. Нэн ялангуяа миний бие махбод үүнд хүрсэн бол мэдээж миний энерги бүр ч илүү байна. Надтай холбоотой, надтай хамааралтай бүхэн минийх байдаг, ойлгов уу? Хэрвээ та нар намайг хаа сайгүй оршдог гэж хэлбэл би ертөнц даяар хаа сайгүй оршдог. Надад зориулагдсан онцгой газрыг дурдалтгүй. Жишээ нь миний зураг бол миний оршдог газар, дотор нь би яаж байхгүй байх вэ? Энэ нь бүр ч илүү онцгой, ойлгов уу? Тийм учраас, заримдаа та нар хэн нэгэн намайг гэрт нь ирж, сандал дээр нь суусан гэж ярьдаг. Хэдийгээр байшинд тань надад зориулсан онцгой газар байхгүй байлаа ч би очдог, миний сандлын тухайд ярилтгүй, яагаад би дээр нь суухгүй гэж?

Тийм учраас гаднын хүмүүс заримдаа мэддэггүй. Тэд миний зургийг зүүх нь хөшөө шүтэх мэт гэж хэлсэн. Гэвч тийм биш. Учир нь би амьд байсаар тул ертөнц бүхэлдээ миний харьяалалд, үүнд миний зургууд ч багтана. Тиймээс та нар зүүж болно. “За, би хэдийнээ амлалаа!” гэж хэлье. Баталгаатай, ойлгов уу? Бид Есүстэй уулзаагүй. Тэр хэдийнээ өөр ертөнц рүү явчихсан байж мэднэ. Есүс Христ загалмайд байх боломжтой л доо. Гэвч бид Түүнтэй уулзаагүй, Түүнтэй биеэр таарч байгаагүй учраас бидний итгэл хүчтэй биш. Энгийн хүнийг хараагүй зүйлдээ итгэ гэж хүчлэх боломжгүй, учир нь түүний тархи тийм байдаг. Харж, мэдэж, авч чадаж байгаа бүхнээ оршин байдаг гэдгийг мэддэг. Учир нь энэ бол биет дэлхий, материаллаг дэлхий учраас хийсвэр зүйлсийг төсөөлж, хийлгэхэд маш бэрх. Сүнслэг талдаа хүрэхийн тулд түших ямар нэг материаллаг зүйл бидэнд хэрэгтэй. Тиймээс, амьд Их Багшийн зургийг зүүх нь нүүрийг нь ч хараагүй аль нэг өөд болсон хүний зургийг зүүснээс илүү итгэл бишрэлтэй. Тэр нь түүний жинхэнэ төрх мөн эсэхийг мэдэхгүй, эсвэл тэр та нарын зүүж байгаа зурагт байгаа эсэхийг мэдэхгүй. Тиймээс итгэл байдаггүй.

Хэрвээ итгэл бишрэл байхгүй бол холбогдоход бэрх. Тийм л юм. Учир нь хоёул нэг нэгнээ бодох учиртай ба, тэгснээр холбогддог юм, ойлгов уу? Учир нь нэг хүн ингэж бодож байтал нөгөө хүн нь тэгж бодож байвал үйлчлэхгүй. Жишээ нь хэрвээ Будда болон Есүс та нарыг бодож байтал та нар Тэднийг байдаг эсэхийг мэдэхгүй бол энэ нь яг л агаарт оршин холбогдохгүй, тиймээс үйлчилдэггүй. Гэвч би энд байсаар байна, олон хүмүүс маш олон гайхамшигтай ахуй ойлголтууд авсан ба тэд хэдийнээ мэднэ, хэдийнээ итгэдэг. Тэд миний царайг харж, миний хоолойг өдөр бүр сонсдог учраас маш ойлгомжтой, ингэснээр бид хоёул нэг нэгнээ бодож байдаг. Би үргэлж та нарын тухай боддог ба та нар ч үргэлж намайг боддог. Хоёул нэг болж холбогддог. Нэг дээр нэмэх нь нэг бол хоёр, ингээд бүр илүү холбогддог. Тэгээд баталгаатай. Тэгэхээр миний зургийг зүүх болон бусад зургийг зүүхийн хооронд ялгаа бий, ойлгов уу? (Тийм.) Бусад зургуудыг бид хараагүй, эсвэл бид тэр хүнийг мэдэхгүй. Гэвч бидний харсан болон мэдэх зургууд илүү үнэ цэнэтэй. Энэ нь бидэнд илүү итгэл өгдөг. Тийм л юм. Гэвч хачирхалтай!

Чин сэтгэлээр бясалган дадуулж, Бурхан, Буддад бүрэн итгэж байгаа авшигтнуудын амьдар асуудал багатай ба өвчин нь бас багасдаг. Хэдийгээр тэд өвчтэй байлаа ч тоодоггүй, энэ нь чухал биш гэж боддог, тийм үү? Тэд өвчин зовлон хайж явдаггүй. Сүнслэг дадуулан бясалгагчид бид аяндаа хөнгөн байдаг, өвдөхийг хүссэндээ биш юм. Харамсалтай нь, бид өвчтэй байвал хүлээн зөвшөөрдөг; үүнийг ноцтой авч үздэггүй. Энэ үнэн үү? Сүнслэг зам мөрийн түлхүүрийг атгаагүй л бол, хэдийгээр эрүүл биетэй байлаа ч их ач тусгүй. Бие махбодын хувьд хүчтэй олон хүмүүс байдаг. Тэд улаа бутарсан хацартай маш эрүүл харагддаг ба залуу, үзэсгэлэнтэй байлаа ч сүнслэг байдал нь тун доор байдаг. Хэлсэн зүйлийг тэд ойлгодоггүй. Сүнслэг зүйлсийг тэд асууж, эрэлхийлдэггүй. Тэдэнд сонирхолгүй. Хөгжилтэй, тийм үү? Олон хүмүүс үзэсгэлэнтэй байдаг ч амаа нээхэд сайхан зүйл огт байдаггүй, тийм үү? Тэд бүдүүн баараг эсвэл утгагүй зүйлс ярьдаг. Гэвч сүнслэг дадуулан бясалгагчид тайлбарлахын аргагүй үзэсгэлэнтэй, сэтгэл татам.

Хэдэн хормын өмнө тэр эмэгтэйн хэлсэн зүйлс намайг их баярлууллаа. Ядаж л би их олон хүнд нөлөөлсөн. Тэдний сүнслэг дадал бясалгал нь сайжирсан. Энэ нь тэд дэвшсэн гэсэн үг, ойлгов уу? Өнгөрсөнд тэд ногоон бус хоолтноос веган хоолтон болж өөрчлөгдсөн, жишээлбэл ийм. Өмнө нь тэдэнд юу ч зааж болох байсан ч, одоо веган байх нэг л шулуун зам байна, жишээ нь ийм. Олон бүлгэмүүд өөрчлөгдсөн. Их олон хүн тэгж хэлж байна. Би сайн мэдэхгүй ба, сонин ч уншдаггүй. Гэтэл тэд, “Багшийг Тайванд (Формосад) ирснээс хойш сэтгүүлчид илүү сайнаар, бага зэрэг төстэй бичиж эхэлсэн...” “Багштай бага зэрэг ойролцоо.” гэж хэлсэн. Өнгөрсөнд, олон сүмүүд хүмүүсийг гурван эрдэнэд аврал одуулахыг хүсэхэд нь цагаан хоол идэхийг сануулдаггүй байсан.

Одоо тэд үүнийг сонинд тодоор нийтэлсэн: “Гурван эрдэнэд аврал одуулахын тулд хэдэн өдрөөр эсвэл сараар веган байх ёстой.” Зөв үү? Урьд нь ийм байгаагүй. Намайг гурван эрдэнэд аврал одуулахад веган байх талаар хэн ч дурдаагүй, сонинд нийтлэх талаар бүр ярилтгүй. Тухайн үед би веган байсан ч бусад хүмүүс веган бус байсан ба хэн ч энэ талаар дурддаггүй байсан.

Гэвч энэ аргаар дадуулан бясалгавал энэ төрөлдөө чөлөөлөгдөх боломжтой гэж намайг хэлэхэд тэд их гайхсан уу? Гурван эрдэнэд аврал одуулснаар гурван зовлонт мөрөөс гэтэлгэгддэг. Энэ нь тамд унахгүй, бэрд чөтгөр болж төрөхгүй эсвэл амьтан болохгүй, харин хувьтай хүн болж дахин төрнө гэсэн утгатай. Харин энэ аргаар бясалган дадуулахад, веган байж, өдөр бүр хоёр цаг хагас бясалгал хийж, нийтийн бясалгалд сууж мөн сахилуудаа сахина. Тэгвэл та нар энэ төрөлдөө чөлөөлөгдөнө гэхэд тэд итгэдэггүй. Хачирхалтай, тийм үү?

Та нарт хэлье: хэдийгээр хүмүүс дотооддоо ижил ч гэлээ, өөрсдийгөө мэдэх түвшин нь өөр өөр. Тиймээс олон хүмүүс сүнслэг байдлаар тун мунхаг. Тиймээс тэд үйлийн үрд итгэдэггүй, дараа төрөлд итгэдэггүй, дахин төрдөгт итгэдэггүй. Хэдийгээр дүрс нь хүнийх мэт байв ч сүнслэг түвшин нь АБВ түвшинд хэвээрээ. Тиймээс хүн бүрд заах боломжгүй.

Жишээ нь, хэдийгээр та бид хоёр ижил ч, бидний огоорлын түвшин өөр ба зоригийн түвшин өөр. Өнгөрсөнд би Дао-г хайн явахдаа, бүхнийг орхиж чадах байсан, амь насаа ч мөн адил. Жишээ нь, хэрвээ Будда гарч ирээд: “Хэрвээ чи одоо үхвэл, би чамайг шууд Будда болгоё,” гэж хэлсэн бол, би шууд л тэгэх байсан. Би тийм түвшинд байсан. Тиймээс хурдан байсан юм. Магадгүй би тоолшгүй олон төрөлдөө их удаан дадуулан бясалгасан учраас надад ийм бодол, ийм үйлдэл байж, улмаар сүнслэг түвшин маань аяндаа тийм байсан байх, ойлгов уу? Гэтэл бас өөр хүмүүс бий, Бурхан минь! Гуйсан ч тэд Дао-г боддоггүй.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
119 Үзсэн
38:04
2024-12-20
153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд