Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уйтгар гунигаас ангид Пи Орны Эрхэм Дээдэс Рүү Хаан, 4-ын 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр 2026 оны 8-р сарын 15 байх ёстой. МАПА дахиад хэлж байна. МАПА намайг майхныхаа бясалгалын хэсгээс гарахгүй байхыг захисан. Миний майхан хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Нэг жижиг хэсэгт нь ширээ тавьж, нөгөөд нь бясалгаж, амран, эд зүйлсээ багтах газарт нь чихэж тавьдаг. Хэдхэн алхвал байгаль бүхэлдээ харагдана. Харин майхныхаа дотогш хэдхэн алхам алхахад харанхуй, бараг л шөнө болж буй мэт санагддаг. Гадаа байгаа шиг, эсвэл майхны гадна давхарга илүү цайвар өнгөтэй байдаг шиг нүд гялбуулахгүй, хавьгүй бүдэг байдаг. Майхны дотор хар биш бол, хэтэрхий гэрэлтэй. Заримдаа майхан дотор хэт халбал гадагш гарахаас өөр аргагүй. Жишээ нь: Өчигдөр (Цельсийн) 36,7 хэм орчим болсон. Нэлээд халсан. Ингэж халсан майханд удаан байх боломжгүй л дээ. Тиймээс би гарчихсан. Би зөвшөөрөл хүсээд “Уучлаарай. Уучлаарай, ЭРХЭМ ЭЭ, гарах хэрэгтэй

байна.” гэсэн. Өнөөдөр үнэхээр тухтай бясалгаж байсан ч ажиллахын тулд гарах ёстой гэж бодсон. Амраад ердөө гурван цаг орчим л өнгөрсөн. Одоо гэгээ орчихсон байна. Зун болохоор маш эрт гэгээ ордог. Тэгтэл надад Энх Тайвны Хаантай ярилцах хэрэг гарсан тул БУРХАН намайг байж бай гэлээ. Би Түүнээс “Та бас нэгэн алс холын Хаантай уулзуулахаар зохицуулсан юм уу?” гэж асуув. Тэрээр “Тийм ээ, яг одоо.” гэсэн. Хөөх. Ядаж л хоолой минь бараг хэвийн сонсогдож байна. Би “За, тэгвэл тэрхүү алс холын Хаан…” гэж хэлээд зогсоход Тэр надад Эрхэм Дээдсийн алдрыг Р-Ү-Ү гэдэг, П-И хэмээх гаргийн Рүү Хаан гэж хэлсэн. За, Тэрээр морилон ирлээ.

Пи Орны Эрхэм Дээдэс Рүү Хаан Таны амгаланг айлтгая. Үүнийг англиар R-О-О гэж бичдэг. Эрхэм Дээдэс Таныг өнөөдөр энд хүлээн авч байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг, их завшаан юм. Тэрхүү алс холын орноос наашаа саадгүй сайн явж ирэв үү? Эрхэм Таны лагшин тунгалаг уу? Хаан “Тийм, тийм. Тэгсэн, хайрт Хаадын Хаадын Хаадын Хаан минь. Энд ирэх хэцүү байсан байлаа ч ялгаагүй, Тантай уулзахаар бүх хүчээ дайчлах байлаа.” гэв. Өө, Эрхэм Дээдэс минь, Танд маш их баярлалаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна.

Өөрийн алдар болон Хаант Улсынхаа нэрийн утгыг бидэнд тайлбарлаж өгнө үү. Өмнө нь бидэн дээр зочилсон Хаадаас олж мэдсэнээр Тан шиг Будда Хааны алдар, гараг болон Хаант Улсын нэр тодорхой утга, ерөөл агуулдаг юм билээ. Бидэнд тайлбарлаж өгнө үү. “Өө, тийм ээ. Бүхнийг мэддэг учраас Та Өөрөө тайлбарлаж чадах ч би энэ гаргийн хүмүүст үүнийг тайлбарлаж өгөх үүрэгтэй.” Өө, Эрхэм ээ, би зөвхөн мэдэх ёстой зүйлээ, Төгс Хүчит БУРХАН, бидний МАПА надад мэдүүлснийг л мэддэг.

“За, би Таны даруу зангийн талаар маргахгүй. Ертөнц даяар намайг Рүү гэдэг нэрээр мэддэг. Миний Рүү гэдэг нэр “таатай” гэсэн утгатай. Учир нь би Будда болбол надтай учрал ерөөлтэй, намайг харсан хүн бүрийн сэтгэлд таатай мэдрэмж төрнө гэж тангарагласан юм. Тэгээд өнө эртний үед Будда болсон тэр цагаас минь хойш өнөөг хүртэл тийм байсаар ирсэн.” За, Эрхэм ээ, бидний өмнө буй Буддагийн ийм чухал чанарыг мэдүүлсэнд баярлалаа. Таны дэргэд бидэнд үнэхээр таатай сайхан байна. Энэ үнэн. Таны бараа бологсдоос ч хүртэл бидэнд таатай мэдрэмж төрж байна. Өнөөдөр бид тэдэнтэй ч бас уулзсандаа баяртай байна. Хамгаас Агуу, ХЭМЖЭЭЛШГҮЙ Хүчит БУРХАНЫ Нэр, Ивээл дор Та бүгд бүх зүйлд аль ч талаар сайн сайхан байх болтугай.

“Миний Орныг Пи гэдэг бөгөөд энэ нь ‘уйтгар гунигаас ангид’ гэсэн утгатай. Манай Хаант Улсад үнэхээр тийм байдаг. Манай хэлэнд ‘уйтгар гуниг’ гэсэн үг ч байдаггүй. Та асуусан учраас энэ дэлхийн хүмүүст зориулан уг нэр ‘уйтгар гунигаас ангид’ гэсэн утгатайг би дурамжхан хэлж байна. Харин манай Оронд уйтгар гуниг огт байдаггүй. Манай Хаант Улсын хаана ч хүмүүсийг гуниглуулах зүйл нано секунд төдий ч тохиолддоггүй. Танай ертөнцийг ажиглавал уйтгар гуниг гэж тодорхойлж болох олон зүйл харагдана. Гэсэн ч бид Дэлхий дээрх та нар шиг уйтгар гунигийг мэдэрдэггүй. Бид үргэлж дээд самадид орсон мэт баяр баясгалан, аз жаргал, адислалыг мэдэрч байдаг. Бие махбодод оршдоггүйгээ мэдрэвч бид оршиж, хувь мөн чанараа хамгийн дээд түвшинд мэдэрдэг.

Бидний хүрч чадах хамгийн дээд самадид л дээд Мөн чанар маань илэрнэ. Гэхдээ Дээд Мөн чанартаа хүрэхээсээ өмнө ч Ертөнцийн мандлын буюу Ертөнцийн илүү өндөр хэмжээс, илүү хөнгөн, сэтгэл өөд татах энергийн ачаар баяр баясгалан, аврал ивээл, аз жаргал, амар амгаланг мэдэрнэ. Дээшлэх тусам улам өөдрөг болдог. Гэвч бид өөрсдийн ертөнц болон Танай ертөнцийн ялгааг мэдэж байна. Бид ажиглах юм бол хүмүүс эмх замбараагүй байдал, уй гашуу, зөрчил мөргөлдөөн, зовлонгоос ангижруулахыг БУРХАНААС гуйн залбирч буй нь харагдана. Гэвч бидний мөн чанарт түүний нөлөө үр дагаврыг ямар болохыг хүлээн авах чадвар байдаггүй. Бид та нарын мэдэрдэг зовлонг мэдэрдэггүй. Бид та нарын мэдэрдэг эмх замбараагүй байдлыг мэдэрдэггүй. Манай Оронд үргэлж амар амгалан, үргэлж өнөөдөр, үргэлж сайхан өдөр, таатай, аз жаргалтай өдөр байдаг.”

Хөөх! Тэгээд би “Гайхалтай, Эрхэм Дээдэс Рүү Хаан минь, бид Танай гаргийнхтай адил буянтай болохыг үнэхээр хүсэж байна. Гэвч энэ дэлхийн төрөлтнүүд билиг ухааны дээд түвшинд хараахан хүрээгүй тул бид тэвчээртэй байх ёстой. Тиймээс бид ‘Үнэхээр өрөвдөлтэй, гунигтай ч нөхцөл байдал ийм байна.’ гэж хэлдэг. Залбирч, найдаж явбал нэгэн өдөр манай дэлхий Танай Хаант Улс шиг болж, хүмүүс бүгд аз жаргал, баяр баясалтайгаар, бүрэн эрх чөлөөтэй, хүсэл зоригоороо дуртай зүйлээ хийдэг болно.” гэв. “Өө, бид ч бас Танай гараг, эндхийн бүх төрөлтний төлөө Тантай хамт залбирдаг. Гэхдээ Хаадын Хаадын Хаадын Хаан Та энд байна. Та тэдэнд тусална. Та тэднийг дээшлүүлнэ.”

Өө, Эрхэм ээ, тэгдэг ч болоосой. БУРХАНЫ Нэр, БУРХАНЫ Ивээлээр тэгдэг болоосой гэж бид хүсдэг. Гэвч миний санаанд хүрэхгүй, дэндүү удаан байна. Миний хүссэнээс дэндүү удаан байна. Хүмүүсийн зовж байгааг хараад би ч их зовдог. Дайн, ядуурал, шударга бус явдлын хохирогчид болон өвдөж, зовлон шаналал эдэлж буй амьтан-хүмүүс гээд өрөөл бусдын мэдрэмжийг би мэдрэхгүй байж чаддаггүй. Тийм ч учраас, Эрхэм ээ, би одоо хүртэл энд байна. Эс бөгөөс би энэ ертөнцөд нано, нано нано секундийн төдий байхыг ч үнэхээр хүсэхгүй. “Өө, тийм ээ, бид ойлгож байна. Та энэ гаргийн зовж буй төрөлтнүүдтэй хамт байхын тулд бүх баяр жаргал, уйтгар гуниг, шаналлаас ангид байх эрх чөлөөгөө золиосолсон учраас бид Таны нөхцөл байдал, байр суурь, сэтгэл санааг ойлгодог. Тийм учраас бид бүгдээрээ Таны агуу золиослолыг гүнээ биширч, алмайран гайхаж, асар их хүндэтгэж байна. Эдүгээ Таны хийж буйг өөр ямар ч Будда хийж чадахгүй, Эрхэм ээ.”

Аан, би үргэлж БУРХАНЫ Ивээлд түшиглэдэг. Эс бөгөөс би зөвхөн өөрийн хүчээр байсан бол аль эрт оршин байхаа болих байлаа. Яагаад гэвэл энэ дэлхийн дарамт нуруун дээр Гималайн их уулс дарсан мэт бөгөөд зугтах боломжгүй. Энэ дэлхийн үйлийн үр үнэхээр туйлын хүнд дарамттай. Бүх хүн төрөлхтөн ялангуяа энэ гараг дээр энэ бүхнийг тэвчих асар их хүчтэй байдаг мэт санагддаг. Энэ нь мөн БУРХАНЫ Адис, БУРХАНЫ Аврал, БУРХАНЫ Өршөөл юм. Үгүй бол тэд хормын төдийд л тоос болон бутарч, бүрэн устах байлаа. Бид БУРХАН, МАПА, ХЭМЖЭЭЛШГҮЙ Өршөөл, Авралт БУРХАНДАА талархъя. ЭРХЭМ ЭЭ, Танд баярлалаа. Үр хүүхдүүдээ ингэж зовж буйг харж байгаа хэдий ч Та энх тунх байх болтугай. Би өдөр бүр боломж гарах бүрд тэрхүү аргаар Таны шаналлыг багасгадаг, ЭРХЭМ ДЭЭДЭС минь. Надад хоногт 24-өөс илүү олон цаг олддог ч болоосой. Тэгвэл Таны шаналлыг улам багасгах сан.

Photo Caption: “Амьдралыг Диваажин Хайрладаг Учраас Талархан Бүжнэ!”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (1/4)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-09-14
3478 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-09-15
2810 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-09-16
2592 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-09-17
2644 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-09-21
1569 Үзсэн
Онцлох мэдээ
2026-09-20
8638 Үзсэн
34:29
Онцлох мэдээ
2026-09-20
875 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-20
1843 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-09-20
2024 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах