Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Эмэгтэй хүн байхын бишрэм тал” 20 цуврал лекцийн 1-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу, бүх ариун сүнснүүд минь? Та нарынхаа амгаланг айлтгая. Бурханы Адислалыг өргөе. Өөрт тань болон хайртай хүмүүст тань хамгийн сайн сайхныг хүсье. Өнөөдөр би эмэгтэйчүүдтэй ярилцахыг үнэхээр их хүслээ. Энэ дэлхийн болон бүхий л орчлон ертөнцийн бүх сайхан эмэгтэйчүүд. Бүсгүйчүүд ээ, та нар минь өөрийгөө үргэлж хүндэлж байгаарай. Учир нь та бүхэн гайхалтай, дахин давтагдашгүй юм шүү. Бүх эрчүүд араас тань гүйж байна гэж төсөөлөөд үз дээ! Та нар бол дэлхийн эхчүүд, Гэгээнтэн Мэргэдийн эхчүүд, Есүс Эзний эх, Будда нарын эх шүү дээ. Тиймээс өөрийгөө хүндэл. Бардам биш, харин өөрөөрөө бахархаж, өөртөө анхаарал сайн тавиарай.

Би өндөр эрх мэдэлтэй, нийгэмд өндөр байр суурь эзэлдэг өндөр албан тушаалтай эмэгтэйчүүдэд, мөн гудамжинд, нисэх онгоцны буудал дээр тааралдсан, тааралдах ямар ч бүсгүйчүүдэд, жишээ нь үйлчлэгч бүсгүйчүүдэд, гэрийн эзэгтэй нарт гээд ер нь ямар ч эмэгтэйд, тэр дундаа ямар нэгэн шалтгааны улмаас шоронд хоригдож байгаа, мөн нийгмээс болж, өөр хэн нэгний өрөөсгөл үзлээс болж, бага наснаасаа, эсвэл өсөж торних үедээ, тэр ч бүү хэл одоо насанд хүрсэн хэр нь ямагт өөрийгөө сайнаар боддоггүй эмэгтэйчүүдэд, эх хүнд, өтөл насандаа ганцаардсан хэн нэгэнд, өөртөө итгэлгүй хэвээр байгаа зарим залуу эмэгтэйчүүдэд хандан хэлэх гэсэн юм.

Харамсалтай нь тэдгээр охид, эмэгтэйчүүд өөрсдийгөө жирэмслэх ёсгүй гэж боддог ч тэд жирэмслэх эрхтэй. Бүр харамсалтай нь тэд Бурханаас хэвлийд нь заяасан гайхамшигт төрөлтнүүдээс салах гэж оролдсон, эсвэл салчихсан байдаг. Би энд та бүхний хэнийг ч буруушааж, шүүх гээгүй юм шүү. Та бүхэнд одоо байгаачлан ийм тийм ч байдал, байр суурь, нөхцөл байдал гэж бий. Үргэлж ганцаараа, өөрийнхөөрөө шийдэж чадалгүй сайн ч бай, муу ч бай нийгмийн нөлөөнд автдаг. Тэгээд заримдаа үр хөндөлт гэх мэт харамсах шийдвэр гаргадаг.

Зарим буурай, эсвэл дайнд нэрвэгдсэн улс орнуудад эмэгтэйчүүдэд ажил олоход хэцүү байдаг. Энэ төрлийн шийдвэрүүд огт сайнгүй ч тэднийг мэдээж ойлгож үзэх учиртай. Ямар ч байсан илүү сайн арга замыг хайж олоорой. Чинээлэг орнуудад олон зүйл боломжтой байдаг. Ийм шийдвэр гаргах нь огтхон ч сайн зүйл биш юм. Та насан туршдаа харамсах болно. Гэхдээ надад шийдэл байна. Гэм буруутай мэдрэмжээсээ та ангижрахын тулд, эсвэл гаргасан шийдвэртээ харамсахгүйн тулд одоогоос эсрэгээр нь хийгээрэй. Нялхсыг өмгөөлөгч бол. Үр хөндөлтийг эсэргүүцэгч бай. Үр хөндөлтийг эсэргүүцэгч бүлэг, байгуулал, нийгэмлэгт элсээрэй. Хүүхдүүдийг хамгаалж, хүүхдүүдийг үрчилж аваарай. Тэгвэл та алдаагаа залруулж, сэтгэл тань дээрдэх болно. Та залуу хүн бол гэр бүл тань тогтвортой, гэр бүлтэй, санхүүгийн хувьд тогтвортой байх үедээ үүнийгээ залруулж, алдаанаасаа суралцан, хамгийн сайн ээж байх болно гэдэгт тань итгэлтэй байна.

Буддын шашинд амь хорооно гэдэг огт байж болшгүй зүйл. Бусад олон “-изм”-д мөн адилхан. Гэвч Буддын шашинд илүү хатуу байдаг. Буддын шашны сургаалаар хүмүүжсэн эмэгтэйчүүд үр хөндөлт хийх шийдвэр гаргахаасаа өмнө илүү сайтар бодож тунгаадаг. Харин одоо та ямар ч алдаа хийсэн бай, түүнийгээ наманчилж, одоо болон ирээдүйгээ шинээр эхлэх боломжтой. Нэг удаа Махатма Гандигаас хүн юу гэж асууж байсныг санаарай. Нэг хүн Мусульман шашинтай хүүхдийг хороосон учраас тамд унах нь гарцаагүй тул яавал дээр тухайгаа асуудаг. Хариуд нь Махатма Ганди түүнд та үүнийг өөрчлөх боломжтой гэж хэлсэн. Та Мусульман шашинтай хүүхдийг үрчилж аван, аль чадлаараа сайн өсгөснөөр гэмээ цайруулах боломжтой гэсэн. Хүмүүс мунхаг байдлаасаа болж, тааламжгүй нөхцөл байдал, санхүүгийн бэрхшээлээс болж алдаа гаргах магадлалтай. Гэхдээ гэмээ наманчлах боломж үргэлж байдаг. Нүглийг сайн зүйл болгон өөрчил. Эсрэгээр нь хий. Муу дурсамж, гэм буруутайн мэдрэмж, муу алдааг арилгахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Одоогоос эхлэн сайхан ирээдүйг бүтээгээрэй.

Буддын шашинд, зарим сударт бичигдэж үлдсэнээр, хэн нэгний хэлснээр буюу одоо ч гэсэн Буддын шашны зарим сүсэгтнүүд, ялангуяа эрэгтэйчүүд “Өө, эмэгтэй хүн Будда болж чадахгүй.” гэх байх. Тэр эмэгтэй хэдийн Будда болсон бол яах вэ? Хэрэв Тэрээр хүн төрөлхтөнтэй нэгдэхийн тулд дахин жирийн хүн болон эргэн ирсэн бол, ​​эмэгтэй хүний дүрээр дэлхийд тусалж чадах бол яах вэ? Учир нь эрэгтэй хүн байх нь Бурханы даалгаврыг биелүүлэх хангалттай хүч чадалтай байхад тэр бүр таатай байдаггүй. Тухайн нөхцөл байдлаас хамаарна. Учир нь Будда буюу Бодисадва нар олон зүйлийг хийж чадна.

Хэрэв та бүхэн Бадамлянхуа судрыг санаж байгаа бол Арьяабал Бодисадва хэнд ч, ямар ч нөхцөлд туслахын тулд онгон охин, зандан хүү, түшмэл, баян чинээлэг хүн, бизнесийн худалдаачин гэх мэт төрөл аван оршиж байгаа л бол тухайн хүнд, тухайн бүлэг хүмүүст, тухайн улсад туслахад тохиромжтой гэж үздэг. Тэгвэл Арьяабал Бодисадва хүн төрөлхтөнд туслахын тулд манай дэлхий дээр бүсгүй хүний төрөл аван ирсэн бол яах вэ? Ямар ч байсан эмэгтэйчүүд та нар бол хүмүүн төрөлтний эх хүн гэдгийг онцлон хэлмээр байна. Будда хүртэл эмэгтэй хүний овоолсон ясыг хараад уйлсан шүү дээ. Учир нь нөгөө талд байгаа эрчүүдийн ястай харьцуулахад яс нь хар өнгөтэй болсон байж. Эдгээр нь эмэгтэй хүний ​​яс байсан гэдгийг сонсоод, эмэгтэй хүн бие махбодын хувьд маш их зовдгийг бодон, уйлсан хэрэг.

Гэр бүлд ээж байх, охин байх хэцүү. Ялангуяа эмэгтэйчүүд илүү хязгаарлагдмал байсан хуучин цагт. Ганцаараа ч гарч чаддаггүй байсан. Одоо ч гэсэн олон улс оронд эмэгтэй хүн ганцаараа гарвал эрчүүд нь асуудал тарих магадлалтай. Бүр шашин шүтлэгтэй Энэтхэгт, тэр байтугай Африкийн зарим оронд ч гэсэн ийм зүйл болдог. Гэхдээ та бүхэн бол хүн төрөлхтний эх юм. Хүмүүс та бүхнийг маш ихээр хайрлан, талархаж, хүндэтгэх учиртай. Та бүхэн бол дэлхий даяар шүтдэг Буддагийн, Христийн ээжүүд билээ. Бүхий л Гэгээнтэн Мэргэдийн, бүх эрэгтэй, эмэгтэй Гэгээнтэн Мэргэдийн эх юм. Та бүхэн ерөнхийлөгч, ерөнхий сайд, өндөр албан тушаалтан, хүмүүсийн биширдэг, шүтэн биширдэг, атаархдаг бүх шилдэг бэлгэдлийн, шилдэг төрөлтний ээжүүд билээ. Та нар бүгдийн ээж. Тиймээс бахархаж, өөрийгөө хүндэтгэн, өөрийгөө дээдлэгтүн. Бардам зангаар биш, харин өөрийгөө дээдлэн, ээж болох хүчтэй байлгахаар Бурхан танд юу хайрласныг санаж яваарай. Энэ бол маш эрхэм ариун, туйлын өндөр байр суурь юм шүү. Тийм ч учраас олон шашинд хүүхдүүд эцэг эхдээ хүндэтгэлтэй хандаж, тахимдуу байх ёстой гэж хэлдэг. Мэдээжийн хэрэг үүнд ээж орно.

Би санаанд орж ирснээ ярьдаг болохоор сэдвийн хувьд жаахан үсчээд байж мэдэх юм. Өнөө үед Буддын шашны зарим урсгалд эмэгтэй хүний ​​бие бузартсан, Будда болж болохгүй гэж ярьдаг. Гэхдээ энэ бол зүгээр л ерөнхий яриа. Будда нар хэн ч байж болно. Будда яагаад дандаа эрэгтэй байх гэж? Тэгээд ямар ялгаа байна? Будда гэдгийг тэр доорх ганц жижиг зүйл батлах болж байна уу? Эсвэл энэ нь таныг Будда болгох боломжтой юу? Санаанд багтамгүй юм. Би үүнд итгэхгүй байна. Учир нь би өөрөө ч, жишээ нь олон удаа Арьяабал Бодисадва байсан. Тэгээд тэр олон удаадаа эмэгтэй хүн байн, эмэгтэй хүний ​​дүрээр ирж байв. Тэр бүр шүтэгдэж, ойлгогдоод байдаггүй, заримдаа бас чимээгүйхэн ирж байлаа. Бидэнд бас олон эмэгтэй Будда бий. Манай бүлэгт Бурханы зэрэгт хүрсэн дор хаяж хоёр гэрээс гарагч, гэлэнмаа байсан. Тэд аль хэдийн өөд болсон л доо. Мөн манай Шинэ Газар Ашрамд тэдний гэрэл зураг байдаг тул зарим хүн үүнийг харж, оюун санааны дадал бясалгал хийх зөв аргатай бол эмэгтэйчүүд ч гэсэн Будда болж чадна гэдгийг өөртөө сануулах боломжтой.

Photo Caption: Өдөр бүр сүнсний хаврын өдөр

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/20)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд