Эрхэм Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай, Таныг хэн нэгэн хорлохоор хар ид шид ашигласан гэж хэлэхийг Тань би саяхан сонслоо. Тэд хүнд үйлийн үр дагавартай тулгарч, магадгүй тамд унана гэдэгт би итгэж байна. Эдгээх ид шидийг хэрэглэхдээ ч бид үйлийн үрийн хуульд хөндлөнгөөс оролцож, сүнслэг төлбөр төлөхөд хүрдэг. Хэрэв ийм эрх мэдлийг бусдыг хорлоход ашиглавал үр дагавар нь бүр ч хүнд болно. Арьяабалын Аргыг дадуулахын өмнө би нэг удаа ид шид сурч, “мастер”-ийн зэрэгт хүрсэн юм. Жишээ нь, нэг удаа манай хөршийн нэгэн залуухан охин өвдөж, хяналтгүйгээр хаа сайгүй гүйж байв. Хэдий тэр жижиг байсан ч бусад хүн түүнийг номхруулж чадаагүй. Ингэхийг оролдсон насанд хүрсэн томчууд хүртэл хоцорч, хаягдсан. Харин би зөвхөн сахиус зурж, тарни уншиж, түүний зүг үлээхэд тэр гэнэт ухаан алдан унасан. Тэр сэрэхдээ хэвийн байдалдаа орсон бөгөөд юу ч санахгүй байсан. Би энэ явдлыг дотроо хадгалсан. Би ер нь үе мултрах, хатги гэх мэт жижиг өвчнийг эмчлэхэд л зөвхөн ид шидийн хүч ашиглаж, хэзээ ч хэнд ч хор учруулж байгаагүй. 2019 онд Таны “Агшин зуур гэгээрэхийн түлхүүр” хэмээх сургаалыг олж уншаад, хэрэв Та үнэхээр амьд Будда бол итгэх ямар нэгэн тэмдэг хүлээн авахыг хүсэн би залбирсан юм. Тэр шөнө миний өрөө аурагаар гэрэлтэж, урьд хэзээ ч миний мэдэж байгаагүй нууцлаг үнэр ялгаруулж байлаа. Тэр цагаас хойш би ид шидийн хүчээ орхихоор шийдэж, Гурван Ертөнцөөс гарах арга замыг олсондоо баярлан, Таны шавь болох хүсэлт гаргасан юм. Таны бүх жинхэнэ бясалгагч өөрсдийнхөө үйлдлийг мэдэлгүй, үйлдэхгүйгээр үйлдэж, “аминч бус шидэт хүч”-ийг өөртөө агуулж байдаг. Тухайлбал, хүнд осолд орж, ослын газарт амьгүй болсон ч яаралтай хагалгаанд орохоор эмнэлэгт хүргэгдсэн нэгэн авшигтан байсан. Бусад авшигтнууд ирж цусаа өгөхийг хүсэхэд тэр гайхамшигтайгаар сэргэсэн. Тэрээр осол болоход сүнс нь биеэсээ гарсан бөгөөд тэнд хэвтэж буй бие нь харагдаж байсан ч дахин орж чадаагүй тухайгаа ярьсан юм. Авшигтнууд ирээд тэд тус бүрдээ Гэрэл цацруулж, тэдний Гэрэл нь асар том Гэрэл болон нэгдэж, түүний сүнсийг бие рүү нь буцаан түлхэхэд нь тусалж байхыг тэр харсан байна. Тэд түүнийг өөрсдөө ч мэдэлгүй аварсан аж. Их Багш аа, Та үнэхээр хамгийн Агуу Гэгээрсэн Их Багш билээ. Та намайг шавиа болгон хүлээн авсанд би гүнээ талархаж байна. Ау Лак (Вьетнам)-аас Таны шавь Тиень Нхань Гэх мэт...
Давтан хэлэхэд хэрэв та энх тайвныг хүсвэл өөрөө эв найртай байж, энх амгалангийн жишээ болох ёстой. Дэлхийн энх тайвныг агуулсан энэ үйлийн үрийн бүрхүүл нэг л өдөр шууд хуурч унан, алга болж, задран бутарч, хойшид оршин байхгүй гэж би төсөөлдөг. Удахгүй тэгнэ гэж бид найдаж байна. Та залбирлаа үргэлжлүүлж, энэрэнгүй хооллолт, энх тайвны хооллолт болох веганизмаа үргэлжлүүлэн, эргэн тойрныхоо таньж мэддэг бусад хүмүүсийг боломжтой бүх аргаараа урамшуулж, тэд өөрсдийгөө хэн болохыг буюу энэрэлтэй, хүчирхэг, нигүүлсэнгүй гэдгээ санахад нь чиглүүлээрэй. Бүхий Орчлон ертөнцийн хамгийн сайн чанарууд хүний энэ өчүүхэн, эмзэг зөөлөн хэлбэрт агуулагдсан байдаг. Үүнийгээ сэрээж, ашиглах л хэрэгтэй. Тэгвэл өөрийгөө өөр болсныг, жинхэнэ хүн болсныг мэдэрнэ. Гэгээнтэн, эсвэл өөр хэн нэгэн байх тухай ярих ч хэрэггүй, хүн гэдгээрээ л гайхамшигтай байх болно. Та бол гайхамшигтай. Тэгснээр та өөрийгөө илүү хайрлаж, амьдралд тань болон энэ дэлхийд хамгийн сайнаар ямар нэгэн хувь нэмэр оруулж буй эргэн тойрныхоо ачтай тустай хүмүүс, хамаг төрөлтөнд талархах болно. Тэгээд эдгээр бүх ач тустай төрөлтний дунд амьдралаа маш аз жаргалтай өнгөрүүлэх болно. Та жинхэнэ хүний амьдралд буюу энэрэл, хайраар бялхсан, асрал ачлал дүүрэн, амгалан тайван, эрхэм ариун агуу оршихуйд, БУРХАНЫ хүүхэд, ирээдүйн Буддагийн амьдралд шилжихээрээ үүнийг улам илүү ойлгож, улам илүү үнэлнэ. Веганизм бол гол түлхүүр нь юм. Үүнийг санаарай. БУРХАНЫГ хайрлах нь агуу гол түлхүүр. БУРХАНЫГ шүтэх, БУРХАНЫГ санах нь хамгийн агуу, бүр агуугаас агуу түлхүүр. Хийх ёстой зүйл тань ердөө л веган байх, БУРХАНЫГ хайрлах, бусдад туслах. Та миний шавь байх албагүй. Миний шавь гэгддэг хүмүүс яарч байгаа юм. Тэд амьдралын мөнх бус чанарыг ойлгодог. Тэд энэ биет хэлбэрийн амьдралын цаана илүү сайн сайхан зүйл байдгийг мэддэг. Тиймээс тэд яарч байгаа. Тэд хүлээж тэвчилгүй над дээр ирж, Дэлхий дээр амьдрах зуур нь мөнхийн чөлөөлөлт, асар их хүчийг олгож мэдрүүлэн, дараа нь улам бүр дээшлүүлж, бүр дээшээ, хамгийн дээдийн дээд Диваажинд хүргэх тэр Бэлгийг хүссэн. Бид өдөр тутмын мэдээ, нэвтрүүлгүүдээрээ веган хооллолт хэр эрүүл байж болох талаар олон зүйлийг та бүхэнд үзүүлдэг. Энэрэнгүй байх албатай учраас л та веган хоол идэх ёстой юм биш. Үгүй шүү! Та өөрийгөө хайрлах ёстой. Өөртөө хамгийн сайн хоолыг өгөөрэй. Шинжлэх ухааны бүх судалгаанаас харахад эрдэмтэд бүгдээрээ бүх төрлийн ногоо, жимсийг бие махбодын амьдралын жинхэнэ эрдэнэс гэцгээж байна. Зүгээр бодоод үз дээ, тэр эгэлхэн, эмзэгхэн, нарийхан, хэврэгхэн яншуй хүртэл, тэр яншуйны жижиг навчис, эсвэл иш нь хэчнээн олон өвчнийг эмчлэхэд, хэчнээн үхлийн аюултай өвчин, бүр хорт хавдраас хүртэл сэргийлэхэд хэчнээн их тустай байдаг билээ. Жижигхэн улаан лооль таны эрүүл мэнд, биеийн чийрэгжилтэд хэчнээн ихийг өгдөг билээ. Зүгээр гуава гэхэд л бие махбодыг тань олон өвчнөөс сэргийлж, хэр их хамгаалдаг билээ. Эд бүгдийг нэг бүрчлэн судлаарай. Жижиг өвсөн ургамлууд, яншуй, итали ургамлууд, ганга, розмарин гэх мэт нь маш жижигхэн, өчүүхэн боловч таныг хүчтэй, эрүүл, маш ялагдашгүй хүн болгон тэнхээ суулгах асар их хүчтэй.Америкийн Зүрхний Эмгэг Судлалын Коллежийн хийсэн судалгаагаар эрүүл веган хооллолт нь таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг зүрхний бодисын солилцооны эмгэгтэй хүмүүсийн нас барах эрсдэлийг 24% хүртэл бууруулдаг болохыг харуулжээ. Хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, самраар баялаг хоолны дэглэм нь цусны даралтыг бууруулж, холестериныг сайжруулж, цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулж, үрэвслийг бууруулахад тусалдаг нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болдгийг мэргэжилтнүүд баталж байна. (ВежНьюс) Шинжээчдийн үзэж байгаагаар яншуй нь үл исэлдүүлэгч, А, К амин дэмүүд болон хүнд металлыг биеэс зайлуулахад тусалдаг ургамлын гаралтай нэгдлүүдийг агуулсан байгалийн хоргүйжүүлэх ургамал юм. Энэ нь элэгний үйл ажиллагааг дэмжиж, үрэвслийг намжаан, цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд байлгадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Шөл, салат, эсвэл ногоон смүүти дээр шинэхэн яншуй нэмж, тэжээллэг, бие цэвэрлэх веган хооллолт болгон хэрэглээрэй. (Healthline) Хоол тэжээлийн мэргэжилтнүүд улаан лооль нь хүчтэй антиоксидант болох ликопин агуулдаг тул түрүү булчирхай, уушги, хөхний хорт хавдраас хамгаалдаг гэж үздэг. А, С амин дэм, калигаар баялаг тул цусны даралтыг тогтворжуулж, арьсыг өнгөлөг болгоно. Эрүүл, веган хооллолтын нэг хэсэг болгон долоо хоног бүр түүхийгээр нь, чанаж, эсвэл шүүс болгон чидуны тос юм уу авокадотой хамт зооглоорой. (Радио 247) Мэргэжилтнүүдийн өвлийн улиралд өдөр бүр нэг бүтэн гуава идэх нь дархлааг мэдэгдэхүйц бэхжүүлж, бодисын солилцоог зохицуулдаг гэж онцолж байна. Гуава нь жүржээс дөрөв дахин их С амин дэм агуулдаг тул ханиадны хугацаа, амьсгалын замын өвчний шинж тэмдгүүдийг бууруулдаг. Түүний арвин эслэг нь гэдэсний эрүүл мэндэд ашигтай бактериудыг идэвхжүүлэхэд тусалж, цусан дахь сахрын түвшнийг тогтворжуулж, өвлийн улиралд жин нэмэгдэхээс сэргийлж, инсулины мэдрэг чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ элэгний өөхлөлтийн өвчнөөс хамгаалдаг. (Лао Дон) Эмч нар розмарин нь тархи, зүрх, дархлааны эрүүл мэндийг дэмждэг үл исэлдүүлэгч, үрэвслийн эсрэг нэгдлээр баялаг гэж үздэг. Судалгаанаас харахад үүний үнэр нь ой санамж, анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулдаг. Шинэ эсвэл хатаасан розмариныг веган шөл, хуурсан ногоо, цайнд хийж, анхилуун үнэртэй, ургамлын гаралтай эрч хүч өгдөг нэмэгдэл болгон хэрэглээрэй. (Өнөөдрийн эрүүл мэндийн мэдээ) Эмч нар базилик нь үл исэлдүүлэгч, К амин дэм, үрэвслийн эсрэг байгалийн нэгдлээр баялаг анхилуун үнэртэй ургамал бөгөөд зүрхний эрүүл мэнд болон дархлааг дэмждэг. Эугенол, линалол зэрэг базиликийн эфирийн тос нь стрессийг бууруулахад тусалдаг, цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлж, халдварын эсрэг тэмцдэг болохыг судалгаагаар харуулж байна. Шинэхэн базиликийг веган шөл, салат, эсвэл цайнд хийж хэрэглэн оюун ухаан, бие махбодыг сэргээх, ургамлын гаралтай тэжээллэг нэмэлт болгон зооглоорой. (WebMD) Гэх мэт...
Хэрэв тэдгээрийн аль нэгийг өдөр бүр идэх буюу ээлжлүүлэн идлээ гэхэд та хэзээ ч өвдөхгүй. Энд тэнд бусад хүн өвдсөн байсан ч танд нөлөөлөхгүй, хүрч чадахгүй, та дэндүү хүчтэй байна. Хүний хувьд хэр хүчтэйгээ бодоод үз дээ. БУРХАН тэдгээрийг өөрт тань зориулж бүтээснийг бод. БУРХАН ингэж хэлсэн: “Би цэцэрлэг дэх энэ бүх ургамал, ногоо, жимсийг та нарын хоол хүнс болгон бүтээлээ.” БУРХАН хэзээ ч “Би амьтан-хүнийг та нарын хоол хүнс болгон бүтээлээ.” гэж хэлээгүй. Хэзээ ч үгүй. Тиймээс надад туслаач дээ. Энэ энх тайвны үйлийн үрийн бүрхүүлийг хагалан нээж, энх тайвныг гаргах багаж хэрэгслийг надад авчирна уу. Энэ биет ертөнцөд бид зөвхөн адислалын хүч, Бурханы хүчийг ашиглаад зогсохгүй бидэнд багаж хэрэгсэл ч бас хэрэгтэй. Бидэнд багаж хэрэгсэл хэрэгтэй. Тэдгээр нь илүү үр ашигтай. Тиймээс Буддад ямар ч арми байгаагүй, Тэрээр байлгахыг ч хүсээгүй. Дайсан улсын арми тэдний улс руу гэнэт дайран орж, Түүний овгийг эцэс төгсгөлгүй алж, хөнөөж, тарчилгасан. Гэвч Будда хүртэл зэвсэг хэрэглэхийг оролдоогүй, Тэрээр Өөрийн багаж хэрэгслийг ашиглаж, нас барсан хүмүүсийг дараа нь адисалсан. Мөн Тэр Өөрөө биечлэн гудамжинд гарч, энх тайвны бэлгэ тэмдэг, энх тайванч байдал, улсдаа энх тайвныг хүсэж буйн илэрхийлэл болон суусан. Гэвч энэ хангалтгүй. Энэ нь дайны эсрэг хэрэглэх хангалттай биет хэрэгсэл биш юм. Photo Caption: “Урлагийг, Ямар ч Хэлбэрт Байсан Гярхай Нүд л Харж Баясдаг БУРХАНЫ, Ямар ч Хувилгаан Дүрийг Зөвхөн Дэвшсэн Сүнс л Мэддэг










