Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Тамд унагадаг хамгийн ноцтой шалтгааныг Бурхан илчиллээ, 11-ын 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Агуу Их Багш Баба Саван Синг Жи гэх мэт Их Багшаас авшиг хүртсэн байлаа ч олон авшигтан там руу явдаг гэж Тэр хэлсэн. Яагаад гэвэл тэд Их Багшийн сургаалыг дадуулдаггүй. Авшиг хүнийг маяагийн эдгээр хуулиас бүрэн хамгаална гэж тэд итгэдэг. Үгүй тийм биш. Ямар ч улс оронд очсон, хатуу чанд хуультай оронд очвол засгийн газрын хэлснийг хэрэгжүүлэх ёстой, тухайн засгийн газрын хууль хэчнээн харгис хэрцгий, утгагүй, хэчнээн дорд төвшнийх байлаа ч тэнд амьдарч, бизнес эрхэлж, эсвэл юу ч юм хийхийн төлөө тэдгээр хуулийг дагах ёстой.

Тиймээс олон тагнуулууд бусад бүгдийн адил авирладаг. Тэд ажилд орно. Бүр гэр бүл, үр хүүхэд энэ тэртэй болж, хэний ч хардлагыг төрүүлэхгүйн төлөө яг л бусдын адил болдог. Энэ Трань Там шиг, ахин хэлэхэд тэр бүр хүмүүсээс мөнгө хулгай хийж, өөртөө хүчээр мөнгө, өд хөрөнгө өгүүлж, үүгээр нь тэр засгийн газрын албан тушаалтнуудтай очиж нөхөрлөж, хамгаалалт авч байна. Бурхан-шавиас минь надад илгээсэн нэг тайланд тэгж бичсэн байсан. Би асуугаагүй. Би ийм зүйлсийг хаанаас мэдэх, хаанаас авахыг огт мэдэхгүй бөгөөд иймэрхүү зүйлс хаанаас авдгийг мэддэггүй. Дээрээс нь дэндүү завгүй.

Харин тэд наманчилж, муу үйлээ арилган, Гэрэлд орохгүй бол бид маяаг бүхэлд нь, мөн маяагийн төлөө зүтгэгч бүх ажилтныг устгана. Тэд мөнхөд устгагдаж, эсвэл харанхуйд түгжигдэж, зовж шаналах болно. Би үнэнийг хэлж байна. Эцсийн эцэст Бурхан энэ дэлхийг илүү сайхан газар болгож, үнэхээр гэгээрсэн эрин, дэлхий дээрх диваажин болгохын тулд цэвэрлэж байгаа учраас тэд зугтах арга байхгүй. Гэхдээ ихээхэн ялзарсан хогийг эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Тийм ч учраас бидэнд маш олон гамшиг тохиолдож байна. Дэлхийн үйлийн үр маяад тусалж буй учраас тэр юм.

Бурхан биднийг хайрладаг учраас бидэнд үргэлж туслахыг хүсдэг. Гэвч бид маяаг дагавал бид яг л маяачуудын хийдэг шиг үйлдлүүдийг, тухайлбал бузар муу үйл хийж, бусдыг, зэрэгцэн оршигч төрөлтнүүдийг хөнөөж, амьтан төрөлтнүүд, модыг тасралтгүй, шалтгаангүй хөнөөдөг. Тэгвэл Бурхан тусалж чадахгүй. Маяа ашиглахын тулд энэ бүх муу энергийг авах болно. Тэд муу энергиэр тэтгэгдэж, тэрхүү хүчийг хүмүүсийг болон бүх гарагийн хувь заяаг удирдахад ашигладаг. Бурхан туслахыг хүсдэг ч хүмүүс өөр зүг рүү явж татгалздаг юм. Тиймээс Бурхан үүнийг дараа нь бүгдийг нь цэвэрлэх ёстой. Энэ бол Бурханы хамгийн том тусламж бөгөөд энэ гараг дэлхийг диваажин мэт болгосноор энд сайн хүмүүс, хүртэх эрхтэй хэн бүхэн амар амгалан, аз жаргалтай амьдрах болно. Мөн энэ гараг бүх үймээн самууны дараа сайн сайхан, хамгаалалт, гэгээрлээрээ ижил түвшний Тэнгэрийн гарагуудтай нэгдэж, хамаг төрөлтний жаргалаа эдлэх өөр нэг диваажин болох болно.

Хаягдсан бүх зүйл, тэр бүү хэл тийм төрөлтнүүд ч өөр газар очих юм уу үүрд, бүрмөсөн устаж үгүй ​​болно. Бурхан сүнсийг нь буцаан авч, Бурхан буцааж авсан тэр сүнсээ дараа нь өөр төрөлтөн болгон дахин бүтээх болно. Энэ бол маш аймшигтай цаг үе хэдий ч Бурхан үргэлж бидний дэргэд байдаг. Зүгээр л бид сонсдоггүй. Бид эсрэг чиглэлд явж байна. Тиймээс маяа өөрийг тань барьж аваад, шийтгэж, там руу чирэх болно. Учир нь хэрэв та Диваажинд байхад хангалттай нийцэхээргүй бол тэнд очиж чадахгүй. Яг л хэрэв та эх орондоо гэмт хэрэгтэн, цагдаагийн газарт бүртгэлтэй бол өөр улс руу явах виз авч чадахгүй байдагтай адил юм.

Зарим улс орон, тухайлбал, саяхан ерөнхийлөгч Трампын засгийн газар Америкийн иргэншил авчихсан ч хууль бус олон сая хүнийг олиггүй муу байсных нь улмаас эх орон руу нь буцаах талаар авч үзэн, буцаах гэж байна. Тэд Америкт хор хөнөөлтэй хууль бус муу зүйл, хөнөөлтэй гэмт хэрэг үйлдэж байна. Харж байгаа биз? Тиймээс хэрэв нүгэлтнүүдийг бүхэлд нь цэвэрлэж чадахгүй бол тэд нүгэл үйлдэж, бусад сайн хүмүүст хор хөнөөл учруулах болно. Тийм ч учраас Америк ч мөн адил сайн иргэдээ хамгаалахын тулд хор хөнөөлтэй хүмүүсээс ангижрахыг оролдож байгаа юм. Өөрсдийн иргэдээ ч сайнгүй бол шоронд хийчихдэг. Тийм байж яах гэж бусад орны хор хөнөөлтэй, муу хүмүүсийг тэвчих ёстой билээ дээ?

Excerpt from “Life, Liberty & Levin” by Fox News - Nov. 24, 2024, The Honorable Tom Homan: Террористууд манай хилээр нэвтэрснийг бид мэднэ. Трен дэ Арагуаг жишээ болгон авъя. Тэд манай үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг. Мексикийн бүлэглэлүүд фентанилаар дамжуулж 250,000 америк хүний амь насыг бүрэлгээд байна. Энэ улсад маш олон аюултай хүн бий. Бид тэднийг олоод, гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл яг одоо тэд энэ улсын аюулгүй байдалд хамгийн том аюул учруулаад байна. Миний огтхон ч хүндэлдэггүй Кристофер Врэй хүртэл хэд хэдэн удаа үүнийг үндэсний аюулгүй байдалд маш их аюул учруулж буйг хэлсэн.

Excerpt from “BREAKING: Trump Announces He Will ‘Invoke The Alien Enemies Act Of 1798’ To Deport Migrant Gangs” by Forbes Breaking News - Oct. 11, 2024, His Excellency Donald J. Trump: Ажлаа хүлээн авсныхаа дараа эдгээр зэрлэг бүлэглэлүүдийг арчихын тулд бид засгийн газрын хэмжээнд Аврора ажиллагааг хэрэгжүүлэхээ би өнөөдөр зарлаж байна. Америкийн хөрсөн дээр үйл ажиллагаа явуулж буй цагаачдын гэмт хэргийн бүх бүлгийг нураах зорилгоор би 1798 оны Харийн Дайснуудын Хуулийг сэргээх болно. Манай улсад асар их зовлон нүүрлээд байна. Манай улс нурж, дэлхий дахин биднийг шоолж байна. Бид Цагаачлал ба гаалийн хүчийг нэмэгдүүлэх (ЦГХН) элит багийг мөн Хилийн Эргүүл, төрийн хууль сахиулах элит багуудыг илгээж хууль бус харийн танхай бүлгийн гишүүдийг нэгийг ч үлдээлгүй мөшгөн, баривчилж, эх орон руу нь хөөх болно.

Хэдийгээр хүмүүсийг уруу татах гэж бүх муу аргыг ашигладаг байсан ч маяа хүртэл шударга ёсыг баримталдаг. Тэд Таван Дүрмийг хэлдэг. Хэрэв тэдгээрийг зөрчихгүй бол тэд таныг дахин төрөхийг, эсвэл бүр арай өндөр Диваажин, Асуурийн юм уу Хоёрдугаар Диваажингууд руу явахыг зөвшөөрдөг.

Мөн Бурханыг зүрх сэтгэлдээ чин сэтгэлээсээ үнэхээр дагадаг бол Бурхан болон Диваажингууд хамтын үйлийн үрийг үл харгалзан тэднийг хамгаалахын тулд Хүчийг ашиглах эрхтэй. Хэрэв аливаа хүн Бурханыг чин сэтгэлээсээ хүсдэг, эсвэл Арьяабалын арга шиг аргаар хэрхэн бясалгаж, Бурханд агшин зуур хүрэхийг аль хэдийнээ мэддэг, үүнийгээ насан туршдаа үргэлжлүүлж байгаа бол маяа хүрч чадахгүй. Учир нь тэд Бурханы агуу Хүчээр, Диваажингийн Хүчээр хамгаалагдсан байдаг. Учир нь Бурханы Хүч тэднийг бүрэн бүрхэж, хамгаалж чадна.

Гэхдээ үүнийг усны цорготой, ус гоожиж алдагдах нүхтэй зүйрлэвэл ганц жижиг цоорхой байсан ч ус гадагш гоожиж, таны ус багасан, саванд орохдоо магадгүй илүү их хугацаа шаардагдах болно, эсвэл саванд тань ус огт орохгүй. Гол нь энэ. Алдаж байгаа хэмжээнээс хамаарна. Тэгэхээр хэрэв хүрээгээр зүйрлэвэл Таван Сахилын хүрээнд өөрийгөө бүрэн бүтэн байлгавал аюулгүй байж, бүх Бурханы Хүч өөрийн тань дэргэд байх болно. Учир нь таны өнгөрсөн амьдралдаа хураасан буян энэ насандаа хийсэн муу үйлийг тань арилгаж, таныг хамгаалахад хангалттай эсэхийг мэдэхгүй шүү дээ. Тиймээс сайн байж, Таван Сахилыг зөрчих нүгэл үйлдэхээс зайлсхийсэн нь дээр.

Өөр нэг зүйл гэвэл хооронд залгаж нэхэж оёсон юм уу хэвлэсэн хэт олон өнгөлөг хувцас бүү өмсөөрэй, учир нь Диваажингийн Хүч өөрийг тань маяагийн гэр бүлийнх гээд бодчихно! Яагаад гэвэл Ном эцэслэх цөвүүн цагт буюу одоогийн бидний энэ Жинхэнэ Номлол мөхөх эринд маяа бүх хүүхдүүд, ач гучаа, бүх овгийнхноо илгээж Буддагийн Жинхэнэ Номлол устгана гэж хэлсэн байдаг.

Буддагийн Жинхэнэ Номлол бол бүх шашны Жинхэнэ Номлол гэдгийг мэдэх хэрэгтэй! Аль эртнээсээ өр өөр сэтгэлгээтэй хүмүүст зааж сургахын тулд Будда өөр өөр шашинтай болж төрөл авч байсан. Тэгэхээр Будда бол Христ. Будда бол Гүрү Нанак гэх мэт. Мөн олон өөр өөр Будда нар өөр өөр улс оронд, дэлхийн өөр өөр цаг үед гарч ирж, өөр өөр итгэл үнэмшилтэй, өөр өөр сэтгэлгээтэй, өөр өөр барилдлагатай хүмүүст зааж сургадаг. Тэгэхээр Мара гэж хэн болох, хэрхэн таних зэргийг Будда Буддын сударт илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Гэвч бусад олон Их Багш нарын сургаал номлол Буддагийнх шиг сайтар хадгалагдаагүй. Тийм учраас Буддын шашных шиг тийм нарийн тайлбарууд сонсогддоггүй. Буддын шашин шилдэг нь юм уу, аль нэг шашнаас илүү болохоор биш юм, бүх шашин Бурханд харьяалагддаг.

Photo Caption: Хайр Хамгааллыг Илтгэдэг Үйлдэл

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:18
2024-12-23
141 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд