Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүнд үе ирэхэд бэлтгэлээ базаан, веган байж, энхийг сахиж, залбирч бясалга” лекцийн 12-ын 6-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Надад мөнгө хэрэгтэй байна гэж би хэзээ ч хэлдэггүй. Яах гэж мөнгө хэрэг болох вэ? Би өөрөө мөнгөө олох чадалтай. Тэгээд илүү гарсан мөнгөө бид дэлхийн хаа сайгүй ядарч зүдэрсэн, ядуу хүмүүст өгч, буяны ажлаа үргэлжлүүлж, асрах төв зэргээ ажиллуулахад нь тусалж хандивлах юм уу өлссөн хүмүүст болон амьтан-хүмүүст хоол хүнс авч өгдөг. Хувийн хэрэгцээндээ би юу ч хадгалдаггүй. Надад юу хэрэг болох вэ? Надад юу хэрэгтэй гэж? Амьдрахад их зүйл хэрэг болдоггүй, хэдэн хос хувцас, энгийн хоол байхад л болно.

Сэтгэгдэл булангаас би нэг номын ахыг тань тулааны урлагийн багш гэдгийг харсан. Дантианы, зөвхөн гэдэсний хүчээрээ тэр их том, зузаан төмрийг нугалж чаддаг. Гэтэл тэр зөвхөн цагаан будаа, зэрлэг багваахай цэцэг, бас зэрлэг эсвэл энгийн ногоон ургамал, хуурсан газрын самар л иддэг. Тэгээд л гүйцээ. Одоо үргэлжлүүлсээр. Ау Лакаас (Вьетнамаас) хол байх үедээ багаар бодоход хоёр жилийн хугацаанд тэр тийм зүйл идсэн. Одоо ч тэр зөвхөн гэдэснийхээ хүчээр зузаан төмөр нугалах аргаа шавь нартаа заасаар байгаа. Гэхдээ зөвхөн булчин биш. Тийм нэг нууц чи энерги байдаг. Бидний биед нууц энерги, амин хүч байдаг. Үүнийгээ цуглуулж бид хүч болгон ашиглах боломжтой.

Excerpt from a heartline from Khánh Vinh in Âu Lạc (Vietnam): Эрхэм хүндэт, хязгааргүй, өгөөмөр Их Багш болон Суприм Мастер Телевизийн хамт олон, 2014 оны тавдугаар сард би хүйтэн газар амьдарч байсан. Би Ау Лак (Вьетнам) дахь найзынхаа фэйсбүүк хуудаснаас Таны сургаалыг унших завшаан тохиосон бөгөөд гайхамшигтайгаар би тэр даруй веган болсон. Тэр үед ч гэсэн миний хоол бол зүгээр л нэг аяга цагаан будаа, багваахай цэцэг, морин шарилжийн навч, шарсан газрын самраар амталж байсан. Эдгээр энгийн хоол хүнс нь надад Лам Сон Донг тулааны урлагийн удирдагч байхад эрүүл мэндийг өгсөөр байв Би залуу сурагчдыг Лам Сон Донг тулааны урлаг (Аулак (Вьетнам) уламжлалт тулааны урлаг) дадлагажуулахад чиглүүлсэн. Би Вьетнамын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан нэг тулааны урлагийн үзүүлбэрийн хөтөлбөрт Тик Ван Ди (ган савааг гэдсээрээ нугалах) үзүүлбэр үзүүлсэн. Хөтөлбөрөөс авсан бүх мөнгийг Ау Лак (Вьетнам) дахь үерийн гамшигт нэрвэгдэгсэд болон гачигдалтай хүүхдүүдийг дэмжих зорилгоор илгээсэн! Ау Лак (Вьетнам) улсаас шавь Хан Вин

Сайхан амьдрахын тулд бид бүгд сайн идэх ёстой, их идэх ёстой гэдэгт итгэж байвал, энэ нь буруу үзэл. Зарим хүнд үнэн байж болох ч, магадгүй энэ нь тэдний үйлийн үр байх магадлалтай. Гэвч та нар хоолоор амьдардаггүй. Хүн зөвхөн талхаар амьдардаггүй гэдгийг Эзэн Есүс хэлсэн.

Бидэнд бие махбодын хүч хэрэгтэй ч, Бурханы Диваажингийн сүнслэг хүчнээс хамааралтай, мөн дотоод дахь сүнслэг хүчээ хүчирхэгжүүлэх өөрсдийн дадал бясалгалаас хамааралтай. Бурхан дотоодод тань оршдог. Бурхан Чанар дотоодод тань бий! Бүх шашинд тэгж хэлсэн байдаг ч бид энэ зарчмыг, хамааралтай байх ёстой цорын ганц Хүчээ умартдаг. Тийм учраас л би гуниг дүүрэн

байдаг юм. Бид ядуу зүдүү, гачигдалтай, олон зүйлс дутуу амьдардаг. Хамгийн чухал нь сүнслэг хүч дутуу амьдардаг. Энэ нь амьдралыг тань өөрчлөх боломжтой. Амьдралыг тань илүү аз жаргалтай болгож, бодол тархийг тань цэвэрлэгдэж, хийсэн болгон тань үр дүнтэй болдог. Яагаад гэвэл сүнслэг хүч дотоодод тань байдаг. Арьяабалын бясалгалын хүчээр тэрхүү Бурханы Хүчийг сэрээх боломжтой. Арьяабалын бясалгалыг зөвхөн Бурханы Хүч, Бурхан Өөрөө Их Багшаар дамжуулан уламжилдаг. Өөрсдөө дотоод дахь Бурханы Хүчээ хөгжүүлэх хүртэл тань энэхүү Бурханы Хүчийг агуулж та нарт нэг бүрчлэн тодорхой хэмжээнд тарааж өгөх хүчирхэг Их Багшаар дамжуулдаг. Хөгжүүлэх биш ээ, өдөр бүрийн бясалгалаараа бага багаар эргүүлэн олж авах.

Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд нэгэн цаг үед ганц л Будда байсан тухай бид сонссон, нэг цаг үед ганц л Эзэн Есүс Христ, эсвэл нэг Гүрү Нанак, нэг Зөнч Мухаммед, Тэрээр амгалан байг, нэг Баха’у’лла, нэг Эзэн Махавира, гэх мэт байдаг. Мөн нэг энэ Их Багш, тэр Их Багш байдаг. Яагаад ганц гэж? Яагаад? Яагаад гэвэл Тэд бол Бурханы Хүү, тухайн цаг үедээ цорын ганц нь. Яагаад гэвэл зөвхөн Бурханы Хүү, жинхэнэ Их Багш, жинхэнэ Будда, жинхэнэ Христ л ийм Бурханы-Анхдагч Оройн Дээд Хүчийг Оршихуй дотроо хадгалах боломжтой ба улмаар Бурханы Ивээлээр Тэдэнд итгэдэг Тэднээр дамжуулан Бурханд итгэдэг сүсэгтэн олонд түгээдэг.

Учир нь тэд бас Бурхантай адил. Бараг л гэх гэсэн юм. Мэдээж Тэд материаллаг бие махбодтой үед шүү дээ, Диваажинд Бурхан байх үе нь биш. Тийм учраас Есүс, “Би энд байхад та юунд Бурханыг асуусаар байна вэ?” гэж хэлсэн. Яагаад гэвэл Тэр төрөл авсан Бурхан гэдгээ мэднэ. Тэрээр энэ дэлхийд 90 гаруй хувийн Бурханы Хүч агуулж ирсэн. Өөр хэн ч тэгж чадахгүй. Бурханы Хүүгээс өөр хэн ч тэр бүх Хүчийг агуулж чадахгүй. Тиймээс Бурханы Хүү бол цорын ганц нь. Тийм учраас тэр мөчийг дуусах хүртэл, Дэлхий дээрх хүмүүсийн бүх буян дуусах хүртэл Бурхан Түүнийг хааяа нэг илгээсээр байдаг.

Тийм учраас хэдийгээр надад өвчин зовуурь байв ч би бүх хүмүүсийг, бүх сүнсийг аврахыг хичээдэг юм, гэвч хэн нэгэн чадахгүй бол энэ нь тэдний буян биш гэдгийг би мэдэж байдаг. Хүн бүрд Бурханы Хүүтэй тухайн цаг үед учрах хангалттай буян, хангалттай итгэл үнэмшил, хангалттай ёс суртахуун байдаггүй. Бурханы Хүү бас энэ Дэлхий дээр нууц дүрээр ирэх боломжтой, жишээ нь Хааны халхавчин дор, эсвэл Хатан хааны төрхөөр ирсэн байдаг. Гэхдээ тэд 100% биш. Бурханы Хүүгийн жинхэнэ хувилгаан шиг, жишээ нь Эзэн Есүс шиг 100% байдаггүй. Жишээ нь Будда, Эзэн Махавира гэх мэттэй адилгүй...

Тодорхой гараг дээр Бурханы Хүү өөр өөр ажил хийхийн тулд нэмэлтээр олон хувилгаан биетэй байх боломжтой. Жишээ нь Бурханы Хүү зарим улс орны хатан хаан болж төрсөн ч, ахиад өөр улс оронд хаан эсвэл ерөнхийлөгч, ерөнхий сайд нь болоод төрсөн байх боломжтой. Гэвч тэдгээр нь өөр өөр ажил хийхийн тулд нэмэлтээр гаргасан хувилгаан дүрүүд нь. Учир нь хэрэв Бурханы хүү ганцаараа байвал, цор ганцаараа бол, өөр өөр биеүдэд илгээх хүчтэйгээр ирэхгүй бол маш бага ажил хийдэг. Тиймээс Бадамлянхуа сударт Арьяабал Бодисадва хүмүүст туслахын тулд өөр өөр албан тушаалд төрөл авах боломжтой, бүр засгийн газрын албан тушаалтан, айл гэрт эсвэл бүр онгон охин, зандан хүү болж төрөх боломжтой гэж Будда хэлсэн байдаг. Арьяабалын Бодисадвагаас хэнд ямар тусламж хэрэгтэй байгаагаас

хамаарна. Бурханы Хүүгийн нэмэлт хувилгаан биетэй учрахын тулд та нар олон төрөлдөө, олон эрин галавын төрлүүддээ маш их буян хуримтлуулсан байх шаардлагатай. Яагаад гэвэл энэ нь үнэхээр хэцүү. Энэ гарагийн тухайд л ярихад хүмүүсийн хувьд Бурханд төвлөрөх хэцүү байдаг. Хэдийгээр Бурхан бидний дотоодод амьдардаг ч бид дэндүү завгүй байдаг болохоор сүнсээрээ ч Бурхантай холбогдох хэцүү байдаг. Байнга гадагшаа төвлөрдөг. Тийм учраас Будда, “Дотооддоо төвлөрөх хэрэгтэй, сүнсээ сонс.” гэж хэлсэн. Арьяабалын Арга нь аргагүй арга, энэ аргаар та нар дотооддоо төвлөрч, сүнсээ сонсох боломжтой, жинхэнэ Их Багшаас уламжилсан жинхэнэ Хүч байвал шүү дээ. Жинхэнэ Их Багш бас нэмэлт биеүдтэй адилаар ахиад бас Их Багш нартай байх боломжтой. Тэднийг Бурхан-хүн гэдэг эсвэл Их Багш нар: “Махаражи”, “Гүрүжи.” гэдэг.

Олон хүн өөрсдийгөө Сатгүрү гэдэг ч тийм биш. “Сат” гэдэг нь жинхэнэ гэсэн үг бөгөөд “гүрү” гэдэг нь Их Багш гэсэн үг. Жинхэнэ Их Багш ховор. Жинхэнэ Их Багшийн буюу Бурханы Хүүгийн нэмэлт жинхэнэ хувилгаан Дүр нь бас тун ховор. Зөвхөн яриа төдий биш, интернэтэд хаа сайгүй байгаа, могой, хулгана, байр суурь гээд юу ч хамаагүй шүтэж, юу ч хамаагүй ярьцгаадаг. Тэд жинхэнэ биш. Хэрхэн ярихаа л мэддэг. Тэд зөвхөн ном уншдаг. Та нарт өгөх хүч тэдэнд байхгүй.

Нэр төрийн төлөө тэд буяны ажил хийдэг болохоор эсвэл үг яриа, үйлдлээ тэд яаж олонд хүргэхээ мэддэг байж магадгүй, мөн тэд тун чамин дэгжин хувцасладаг. Таашгүй. Тэдгээрийнхээ ард, тэр ганган хувцас, зан авирынхаа цаана тэд хүүхдүүдийг хүчиндэж байж мэднэ. Яг л Тран Там болон Католик системийн бусад олон номлогч нартай адил. Та нар одоо мэддэг болсон. Гараг дэлхий даяар уншиж мэдэх боломжтой. Номлогч нар, лам нарын тухай тэр бүх аймшигтай, тамын мэт түүхүүдийг хаа сайгүй унших боломжтой. Гэлэнмаа нар

бас адилхан. Тран Там жишээ нь миний Аргыг хуулбарласныг та нар мэдсэн. Түүний хоосон-бүрхүүлт арга нь ямар ч адислалгүй, ямар ч хүчгүй, юу ч үгүй, ба түүний дотоодод муу ёрын хүч бий. Тийм учраас тэр өөрөө татагдан дэргэдээ байлгадаг хүмүүсээ хагдруулан үхүүлдэг. Түүний хүчирхийлэхийг хүссэн, эсвэл хүчирхийлсэн залуу хүмүүс хатаж хагдраад үхсэн гэдгийг тэдний илгээсэн зарим захидалд бичсэн байсан. Тэд над руу шууд илгээгээгүй. Илгээх боломжгүй. Тэгэхийг зөвшөөрдөггүй юм. Харин та нар рүү илгээгдэж, та нар боловсруулаад сэтгэгдэл хэсгээр гаргадаг байх жишээтэй. Би бас яг л та нартай адилаар анх удаа уншиж байдаг.

Тэд шууд надад хэлдэггүй. Би дэндүү их ажилтай учраас захидлууд шууд надаар дамждаггүй. Бүх захидлыг би шууд хүлээн авах боломжгүй. Нэг нэгээр нь хариулах боломжтой. Харин бүгдийг нь хүлээн аваад боловсруулах боломжгүй. Яаж? Ялангуяа би аюулаас, эрсдэлээс, муу хүмүүсээс, эдгээр хорон муу бүлгүүдээс зугтаах ёстой байдаг.

Энэ дэлхийд муу санаат бүлэглэлүүд байдаг. Зөвхөн материаллаг биш, бас сүнслэг бий. Сүнслэг биш ч сүнслэг оршихуйд тэд шавь нарын үйлийн үрийг авах боломжтой. Үүнийг би дотооддоо авах ёстой байдаг ч тэд үүнийг ашиглан надад төвөг удаж, асуудал тарьж, амь насыг минь хүртэл сүрдүүлж, төрөл бүрээр төвөг уддаг.

Гэвч тэд миний Аргыг хулгайлсан ч энэ талаар үнэхээр сайхан ярьж, миний урьд өмнө мэддэггүй байсан сүрлэг үгсийг ашиглаж, бага зэрэг өөрчилснийг анзаарсан. Өөр зүйл мэт харагдуулах гээд бага зэрэг л өөрчилсөн. Гэхдээ тэд үг бүрийг нь надаас хулгайлж, өөрсдийгөө бахдам харагдуулдаг. Хаа нэгтэйн хэдэн хүнд хариулахдаа хүртэл “Өө сүр жавхлант Гүрү минь, Европыг бүхэлд нь гэрэлтүүлээч” гэх мэт зүйлс хэлдэг! Зүгээр л нэг тэнэг, энгийн асуултад хариулахдаа шүү, миний таван-настай шавь ч хэлж чадна. Гэтэл тэд үүнийгээ үнэхээр сүрлэг, нүсэр том, агуу болгож, өөрсдийгөө агуу их багш гэдэг! Đại minh sư! Энэ тэр. Ичгүүргүй. Гэхдээ мэдээж тэд ичих нүүргүй. Тэд юуны ч тухай хамаагүй ярьж, худал хэлж, эсвэл утгагүй зүйл ярьж буй нь шууд л харагдана. Надаар ч тайлбарлуулах шаардлагагүй.

Гэвч зарим хүмүүс үнэхээрийн харанхуй мунхаг, үүнийг ч харж чаддаггүй! Тэгж л тэрээр тийм хүмүүсийг татаж, тэднийг ашиглан миний шавь нарыг хохироодог. Зарим нэг гэмгүй, эмзэг шавь нарыг. Яагаад гэвэл тэд итгэмтгий. Миний шавь нар шударга, итгэл даахуйц гэдгийг мэддэг. Тэд зарим нь миний шавь нар биш, зүгээр л дүр эсгэж байдгийг мэдээгүй. Орж ирээд, Аргыг хулгайлж, миний яриаг хулгайлж, сургаал номлолыг хулгайлж, өөрсдийнхөө болгон ашиг хонжооны төлөө хүмүүсийг хуурдаг.

Photo Caption: Ер бусын чамин гэрэлтсэн үзэсгэлэнд нь цэцэрлэгийн дагинад баярлалаа

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (6/12)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд