Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Та нар илүү бясалгах тусам тань асуулт тань багасаж, асуудал тань багасаж, ээдрээтэй зүйлс тань багасдаг гэдгийг туршлагаасаа хэлье. […]Бүгд үүнийг мэднэ. Биднийг бясалгаж байхад заримдаа яг л аянга шиг маш том дэлбэрэлт болдог. Тэгээд гэнэт заримдаа бид үүгээр сэрдэг. Гэвч уг нь бол та нар үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ бол Зен хүмүүсийн дунд маш элбэг тохиолддог ахуй ойлголт, тэд сатори (сэхээрэлд) хүрэхэд тэгдэг. Та Зззен түүх сонсож байгаагүй юу? Зен түүх та сайн уншмаар юм байна, тэгвэл та тэгтлээ их айхгүй болно. Сүнслэг дадал бясалгалынхаа үед бид маш их ахуй ойлголт цуглуулах боломжтой. Юунаас ч бүү ай. Олон хүн ахуй ойлголттой болох дуртай. Жаахан ахуй ойлголт хараад тэд, “Өө! Энэ юу вэ?” гэдэг. Эсвэл заримдаа сүнс нь биеэс нь гарч, улмаар тэд айн, “Намайг буулгаач!” гэдэг. Хэн ч тэнд байхгүй. Яг л тэнгэр өөд нисэж буй мэт санагдана, барьж зуурах юм юу ч байхгүй болохоор та нар айдаг. Гэвч тийм учраас гэтлэгдэхэд тэгж их уддаг юм, учир нь бид энэ шорондоо дэндүү дасчихсан, орхиж явахыг хүсдэггүй. […]Photo Caption: Үүрдийн Хавар Мэт Санагдана! Дагинын Хүндэтгэлийн Мэндчилгээ