Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Шударга хичээл зүтгэл, Их Багшийн Ивээл, Бурханы Өршөөлөөр дээд Түвшинд хүрдэг” 19 цуврал лекцийн 14-р хэгсийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дэлхийд хүн... Бурхан минь! Ямар ч шалтгаанаар эсвэл зохиомол шалтгаанаар, шалтгаангүй байсан ч ямар ч үед хүн хорлогдож, хохирч, гүтгүүл, шоронд орох боломжтой.

Мөнгөтэй байлаа ч алс хол байгаа улс орны маань ард иргэд гамшигт нэрвэгдсэнээс болоод ч юм уу өрөвдөж байгаа хамаг мөнгөө зарим шавь нартаа өгч тэдэнд туслуулахаар явуулдаг. Гэсэн ч засгийн газраас тэр шавь нарыг барьж аваад ямар ч хамаагүй зүйлээр гүтгэж энэ тэр зүйлийг буруу хийсэн гэж албадан гарын үсэг зуруулдаг. Тухайн газарт засгийн газрын албан тушаалтан нь юу л гэж хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэний дагуу үйлдэх ёстой. Буруу ч бай зөв ч бай тэднийг яг тэнд нь урдаас нь харж байгаад шууд буудна гэдэг учраас гарын үсэг зурахаас өөр аргагүй, үгүй бол тэд шоронд орж, эсвэл шууд буудуулна. Засгийн газраас тэднийг хийгээгүй зүйлийг нь хуурамчаар гарын үсэг зуруулж, мөнгөнөөс нь хүртэл авсан байсан. Бусад мөнгө нь яасныг мэдэхгүй.

Дэлхийд сайн бүхнийг хийлээ ч, нэг улсад засгийн газраас нь авшиг хүртээдэг танхимыг очиж нэгжиж, эсвэл өөр улс оронд байгаа шавийн компьютерыг хураан авчхаад та хүмүүст мөнгө өгч КОВИД-19-ийг шалтаг болгон ашиглаж хүмүүсийг “уруу татаж”, дагалдагчаа болгох гэж байна гэнэ. Бурхан минь, Тийм амархан ч байсан болоосой. Хүмүүст мөнгө, шагнал өгөөд л авчраад шавиа болгочихдог тийм амар байсан ч болоосой. Өдийг хүртэл ганцхан гэлэнмаа л тэгсэн, тэрээр ядууст тусалдаг ашгийн бус байгууллагатай. Тэрхүү байгууллагад нь би жаахан мөнгө өгсөн юм. Миний мэдэхээр ганцхан тэр л үүний дараа ирж авшиг хүртсэн. Гэхдээ тэр бас тийм ч сайн бясалгадаггүй. Ойр ойр ирдэггүй. Бурма, Камбож ч билүү өөр тийш өөр лам нар хайгаад явсан. Тийм амар биш гэдгийг хэлье.

Хувь хүмүүст болон ямар ч улс оронд ухаалаг сэрэмжлүүлэг хүргэхэд, хэрэв та хэн сайн хэн муу вэ гэдгийг мэдэхгүй бол эхлээд гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Доромжлохоосоо өмнө тухайн хүнээ шалгаарай, үгүй бол өөртөө хүнд үйлийн үр тарина. Та нар хэдийнээ хангалттай муу үйлийн үртэй, үгүй байсан бол тийм зүйл хийхгүй байсан. Муу үйлийн үр нь хүнийг доод төвшин рүү чангааж улмаар энэ нь бүр ч дорд ертөнц рүү, энэ дэлхийгээс ч илүү зовлонтой гараг руу, эсвэл бүр там руу унагадаг.

Сайн хүнд муу хандсан, буруугаар гүтгэсэн ямар ч улс орон, жишээлбэл тухайн улс оронд сайныг үйлдэж, ямар ч гэм хор учруулаагүй сайн хүнийг доромжилбол маш хүнд үйлийн үртэй. Улс орондоо муу үйлийн үр тарьж, улмаар тухайн улс бусад орны дайралтад өртөх ч боломжтой. Тиймээс гуйя, хэлж байгаа, бичиж байгаа, бүр бодож байгаа зүйлдээ болгоомжтой бай. Хэн та нарт сайн, хэн улс оронд тань сайн бэ гэдгийг ойлгох хэмжээнд Бурхан та бүхнийг гэгээрүүлэх болтугай. Тухайн хүнийхээ төлөө та нар юу ч хийх шаардлагагүй, нэн ялангуяа юу ч асуугаагүй байхад нь. Тэд нөхцөл байдлыг зохицуулж, ядарсан хүмүүст тусалдаг. Тийм хүн сайн гэдгийг мэдэх учиртай.

Тэр яах гэж ийм зүйл хийж буйд санаа зовох хэрэггүй. Яах гэж? Тэд хариу юу ч хүртдэггүй, юу ч нэхдэггүйгээс нь яагаад ийм тийм зүйл хийдгийг нь мэдэх боломжтой. Шагналд дагалдуулан өгдөг миний бүх захидалд бид урьдчилан ийн бичсэн байдаг: “Энэ үлгэр жишээг тань бусад хүмүүс дагаж, магадгүй яг л тань шиг бусдад сайн зүйл хийгээсэй гэж өгч байгаа шагнал билээ. Ямар ч нөхцөл болзолгүй. Бид тантай холбоо барихгүй. Үүний дараа танаас ямар ч бэлэг хүлээн авахгүй. Хэрэв телевизээрээ гаргахыг зөвшөөрвөл бид гаргах болно. Үгүй гэвэл гаргахгүй. Шагналын дараа бид тантай ямар ч шалтгаанаар холбогдохгүй.” Тиймээс бид зөвхөн нөхөрлөлийн төлөө, хүнээс хүнд, эсвэл хүн төрөлхтний төлөө, дэлхийд туслах гэж, илүү амьдарч болохуйц газар болгохын төлөө зорьж буй нь илт. Үүнээс ямар ч ашиг хонжоо

хардаггүй. Би хаа ч юм мөнгө хандивладаг. Чин сэтгэлээсээ өгдөг. Миний тусалдаг олон хийд бий. Ганцыг л дурдсан. Тусалдаг олон лам нараасаа би ганцыг нь л хэлсэн. Суприм Мастер ТВ-ын тодорхой хэлтсээр дамжуулж үүнийг зохицуулдаг учраас тэр. Бусдыг нь хэзээ ч ТВ-ээр гаргаж байгаагүй. Хэдэн арван мянган ам.доллар ч биш, олон зуун мянган доллар, олон удаагийнх нийлээд хэдэн сая ам.доллар болох ч, хэн ч хэзээ ч мэдэж байгаагүй. Өмнө нь бидэнд Суприм Мастер ТВ байгаагүй, хэн ч тэнд очиж, ийм зүйл харж байгаагүй. Бид энэ бүхнийг Бурханы Нэрийн өмнөөс, Бурханы Ивээлээр, бүхий л Их Багш нарын Өршөөлөөр, хайрын сэтгэлээр, ариун сэтгэлээсээ, зөвхөн ариун Хайраар хийдэг. Би юу ч хүсээгүй.

Үнэхээр шүү, хэрэв би мөнгө, нэр алдар хүссэн бол бүх баян чинээлэг улс орнуудаар эрэн хайж, алдартай, эрх мэдэлтэй хүмүүстэй холбогдохыг хичээнэ шүү дээ. Би хэзээ ч тэгдэггүй. Ямар ч үед алдартай хүмүүс юм уу улс төрчидтэй холбоотой юу ч бай, тэд эхлээд хэн нэгнээр дамжин надтай холбогддог. Би тэднийг өмнө нь таньдаг байгаагүй. Үнэн гэдгийг та нар мэднэ. Мөнгө төгрөг юм уу шагнал өгөөд хүмүүсийг элсүүлчихдэг бол амархан шүү дээ. Гэвч үгүй, тийм биш! Би бас олон томоохон, алдартай хүмүүст шагнал өгдөг. Тэднээс хэзээ ч миний шавь болоогүй. Заримдаа тэд талархлын захидал бичнэ, заримдаа бүр бичих ч үгүй.

Гавьяатай зарим нь хүлээн авсанд би баяртай байгаа. Улс төрчийн хувиар тэд насан туршдаа олон зүйлийг золиослон байж улс орноо залж, ард түмэндээ тусалж, тэдний төлөө, хамаг чадлаараа ажиллаж ирсэн, тэд гавьяатай бол ядаж л гартаа миний талархлыг хүртсэн гэдгийг батлах зүйл бариад байж байна шүү дээ. Хэн нэгэн тэдний хийсэн зүйлд талархдагийг, ариун сэтгэл зүрхээрээ уйгагүй хөдөлмөрлөдгийг нь мэдэж буйг ойлгоно. Ядаж л тэтгэвэртээ гараад өөд болохоосоо өмнө жаахан ч гэсэн тайтгарал мэдэрнэ. Жишээ нь тэд энэ тухай бодох болно. Эсвэл ажил үүргийнхээ хугацаанд ч гэсэн надаас хүлээн авсан шагналаа, бүхий л магтаал, урам хайрласан үгсийг санаж дэлхийн төлөө, улс эх орон, ард түмнийхээ төлөө илүү сайныг үйлдэх болно. Энэ бол цорын ганц зорилго нь.

Би маш олон амьтан-хүмүүсийн асрах төвд олон шагнал, санхүүгийн тусламж хүргэдэг. Амьтан-хүмүүс ирээд миний шавь болж, авшиг хүртэж байхыг нь би харсангүй. Нэг удаа бид анх Коста Рика дахь миний газарт очихдоо авшиг хүртээх байв. Тэнд авшиг авахын тулд веган байж, архи уухгүй, тамхи татахгүй, хулгай хийхгүй, аллага үйлдэхгүй гэх мэт дүрэм бичсэн олон хувь цаас байсан. Шинэ авшигтнуудад өгөх гээд олон хувь хэвлээд бэлтгэж өрсөн байв. Би Коста Рика-н тэр Төвд очсон юм. Тэнд надад нэг жижиг газар бий. Тухайн үед надад их мөнгө байгаагүй. Гэвч тэнд нэг газар байсан бөгөөд одоо ч бий. Ингээд тэд цааснуудаа машинд ачаад, ардаа ачаатай машинд ачаад Төв рүү явж байв.

Би өөр нэг машинд суусан байсан, өөр машин байсан билүү дээ. Магадгүй яг л өмнөх Калифорни шиг бууны сум нэвтэлсэн нүхтэй. За хамаагүй. Миний амьдрал яг л кино шиг. Хэрэв би болсон бүх явдлаа яривал өчнөөн олон кино хийгээд ч барагдахгүй.

За тэгээд Төв рүү задгай ачаатай машин дээр авшигт зориулсан олон боодол цаас ачаад явж байтал нэг үхэр-хүн ирээд ачаанаас нэг ширхэг цаасыг нь сугалаад авчхав. Тэд цаасыг нь нийлүүлээд боосон. Машинаар явж байхад салхинд хийсгэхээргүй боосон байсан. Гэтэл үхэр-хүн яаж ч юм мэдэхгүй авшгийн зааварчилгаатай нэг цаас сугалж аваад зугтаачхав. Төв тэр үед бүхэлдээ маш их өтгөн ногоон зүлэгтэй, шинэ ургамал цэцэг навчтай байсан ч тэр шууд л машин руу очоод амаараа авшгийн цаас зууж аваад зугтаачихсан. Бид бүгд дараа нь инээлдсэн л дээ. Тэр үүгээр яах гэж байсныг мэдэхгүй.

Тухайн үед Хуанг Хон Хай амьд байсан юм. Тэрээр Коста Рика дахь Тайвань (Формоса) улсын элчин сайдын яаманд ажилладаг байв. Тэр энэ тухай бас хүн бүрд хэлсэн байсан. Үүнийг хараагүй хүмүүс бас бүгд инээлдэж, тэр үхэр-хүний өмнөөс баярлаж байсан. Гэвч гайхмаар... Тэр үхэр-хүн гэтлэгдэхийг хүссэн ариун сэтгэлээрээ адислагдах нь гарцаагүй. Бурхан үүнийг үл тоохгүй. Бурхан харах болно. Мөн бүхий л Гэгээнтэн Мэргэд, Будда нар тэрхүү үхэр-хүн үнэхээр үй олон хүмүүсийн хийхийг хүсдэггүй, боддог ч үгүй, эсвэл бүр дорд үзэж, доромжилдог зүйлийг хийхийг хүссэнийг харах болно. Миний олон уул давж, голыг гаталж, Гималайн ууланд олон удаа амь насаа эрсдүүлэн байж олж буцаан авчраад бүгдэд үнэ төлбөргүй зааж буй аргыг тэд доромжилдог. Тэд хүртэхгүй байгаад зогсохгүй доромжилж, хов жив ярьж, мөн бусдыг авшиг хүртэж гэтлэгдэх талаар бодох ч сөхөөгүй болгон саад болдог.

Photo Caption: Бид Бүгд Амьдралаас Даван Ургахад Рашаан Хэрэгтэй!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (14/19)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд