Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Жинхэнэ Их Багш, лам, номлогч нарыг танихуй, 10-ын 7-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Зарим томоохон гэгээрүүлэх дадал бясалгалын бүлэгт үргэлж агуу Гэгээрсэн Их Багш байдаггүй ч ядаж л Их Багш нь саяхан өөд болсон байдаг. 300 жилийн дотор тухайн Их Багшийн залгамжлагчид, бүр дараагийн залгамжлагчид нь хүртэл уламжилсан Хүчийг хүртэх боломжтой. [...] Хэдийгээр тэд Гуравдугаар Төвшнийг даваагүй ч одоогийн дагалдагч нартаа хүрэлцэхүйц хангалттай Хүчтэй. Энэ ертөнцийн дараа Таван Төвшин байдаг. Энэ Таван Төвшний хэмжээс дотор Тавдугаар Төвшин хамгийн дээд нь. Тав дахь нь хамгийн өндөр.

Дөрөвдүгээр Төвшинд хүрсэн бол та гэтлэгдсэн гэсэн үг. Харин Гуравдугаар Төвшинд байвал, Гуравдугаар Төвшний хэчнээн өндөрт байлаа ч гэтлэгдэхгүй. Гэвч урд тань буй хамгийн агуу Багшид (Их Багшийн Хүчинд) найдаж болно. Их Багш та нарт, дагалдагч нараа гэтлэгдэхэд нь туслах зорилготой байдаг, хэдийгээр дөнгөж Гуравдугаар Төвшинд

байвч, тийм. Би ажиглаж байсан. Өмнөх Их Багштайгаа адил сургаал номлодог бүгд дөнгөж Гуравдугаар Төвшнийх байдаг, ихдээ л Гуравдугаар Төвшний дээд хэсэгт. Би олон хүнийг бухимдуулах байх, гэсэн ч үнэнийг хэлэх ёстой. Худал хэлж болохгүй. Хүмүүс намайг хайрлаж, надад дуртай байг гэж би худал хэлж чадахгүй. Тэртээ тэргүй би байнга асуудалд ордог, одоо бүр ч илүү асуудалд орно, яагаад гэвэл би өөрийнхөө жинхэнэ дүрийг, Майдар Бурхан гэдгээ, Христ гэдгээ, Есүс Христийн эргэн ирэлт гэдгээ хүчээр илчлэх ёстой болсон. Одоо бол аюулгүй байдалдаа найдахгүй байгаа. Хамаагүй. Энэ дэлхийд би удаан амьдармааргүй байна. Амьдарсан өдөр тутамдаа би зовдог. Бусад бүх төрөлтнүүдийн зовлонг хараад зүрх сэтгэл минь... өдөр бүр зүсэгдэх мэт болдог, эргээд эдгэрдэг ч, ахиад л эмтэрнэ, тэгээд буцаад эдгэнэ. Хэр удаан тэсэхийг мэдэхгүй. Энэ дэлхийгээс би юу авахыг хүсэх билээ дээ. Ихдээ л ахиад нэг өрөө, бүр илүү тохижуулсан, илүү гоёмсог тавилгатай өрөөтэй болно - тэглээ гээд яах вэ? Надад ямар хэрэгтэй гэж?

Надад зовлонгоос өөр юу ч алга, хаана ч амьдарч байсан, юу ч идэж байсан, юу ч өмссөн зовлон л байдаг. Хамаг төрөлтнүүд энэ аймшигтай, харгис хэрцгий, өршөөлгүй, хий хуурмагийн хүрднээс, сөрөг гаргаас гэтлэгдэхээс өөр би юу ч хүсэхгүй. Та нарын харж байгаа бүхэн жинхэнэ биш. Зөвхөн дотооддоо хардаг Диваажингийн зүйлс л жинхэнэ. Тийм байхад хүн энд юу хүсэж амьдрах вэ? Тэгээд ч удахгүй шүү дээ - таашгүй. Маргааш үхэх эсэхээ хэн ч мэдэхгүй. Зарим Гэгээрсэн Их Багш нарыг эс тооцвол шүү дээ - Тэд олон шавь наргүй бол урьдчилан мэдэх боломжтой. Харин олон шавьтай бол өөрсдийнхөө үхлийн талаар нэг их мэддэггүй - магадгүй төгсгөлд нь мэдэх байх. Гэвч Тэд амьд байх хугацаандаа Бурханы Ивээлээр, мөн Их Багш нарын Өршөөлөөр чадах зүйлээ л хийдэг. Тэд ажлаа хийж буй.

Жишээ нь Тэд хэрэв Суприм Мастер Телевизэд ажилладаггүй бол, мөн төрөл бүрийн харгис хэрцгий юмс харж засварладаггүй, Суприм Мастер Телевизээр үзэж, зохицуулах шаардлага гардаггүй бол илүү жаргалтай байх болно. Олон шавь наргүй бол Тэд илүү жаргалтай, илүү эрүүл, илүү бодож санах зүйлгүй амьдрах болно, яг л би анх гарч ирж байх үе шиг, цөөн хэдхэн шавьтай байх үе шиг. Өдөр бүр би үнэхээр итгэлтэй, халдашгүй, үнэхээр жаргалтай, баяр хөөртэй, бодож санах юмгүй байв. Бараг л өдөр бүр баяр найр мэт байлаа. Хэдийгээр бид их мөнгөгүй, хоол хүнсгүй байсан ч амралтын өдрүүдэд, ямар ч төлөвлөсөн ажилгүй, даяангүй, онцгой зохицуулалтгүй, энд тэнд лекцгүй байх үедээ энгийн веган шорлог хийдэг байлаа. Тэгээд хамтдаа сууж, веган шорлог идэж, дуу дуулж, гитар энэ тэр тоглож, хэн нэг нь ситар тоглож, бусад нь лимбэ үлээж, өөр нэг нь өөр ямар ч юм хөгжмийн зэмсэг тоглодог байлаа.

Би хэдэн лам гэлэнмаа нарын хамт шөнөөр өөр өөр хөгжмийн зэмсэг тоглодог байсан. Дүрс бичлэг хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Ашрамд камертай байсан хүнд хэн нэг нь бичиж авахыг сануулсан эсэхийг мэдэхгүй. Магадгүй тэгсэн байх. Би санахгүй байна. Гэхдээ л тийм сайхан цагийг хамт өнгөрүүлж байлаа. Одоо тэр бүх сайхан үе өнгөрчээ. Би амьд байгаадаа л баярлаж, азтай санагдах болж.

Амьд байгаа өдөр бүрдээ, амьдралынхаа нано секунд бүрд бусдын төлөө хамаг зүрх сэтгэлээсээ, хамаг л сүнсээрээ, бүхий л хайраараа чадах бүхнээ хийж байгааг минь Бурхан мэднэ. Диваажин тэр чигээрээ мэднэ. Намайг анх гарч ирэхэд Диваажингууд, сахиусан тэнгэрүүд, хэн бүхэн надад хэрэгтэй, миний хүссэн бүхний төлөө яардаг байв. Би тэгж их хүсээгүй байлаа ч тэр. Сүүлийн үед Тэд ихэнхдээ зөвхөн уйлж л байна. Яагаад гэвэл Тэд надад тусалж болохгүй. Иймд би бүр л цор ганцаар. Тэд надад туслахыг хүслээ ч болохгүй. Үйлийн үр Тэдэнд саад болдог. Тэдэнд хүртэл дэндүү ихдэх үйлийн үр байна.

Гэхдээ бид ямагт мөрөөдөл, итгэл найдвартай байх хэрэгтэй. Учир нь мөрөөдөхгүй бол мөрөөдөл хэзээ ч биелэхгүй гэж хүмүүс ярьдаг. Тиймээс бүх Диваажин миний төлөө урам хугаран, уйлах шаардлагагүйгээр, бүгдээрээ аз жаргалдаа баясаж, ядаж л хорвоогийн хөгжил цэцэглэлт, амар амгалангийн төлөө эрх чөлөөт амьдралыг би мөрөөдсөөр байгаа. Урьдын Энхжиний орон шиг, Дэлхий дээр дахин Диваажин цогцлох шиг. Тэгвэл хэн бүхэн жаргалтай болж, би ч хамгаас жаргалтай байх болно.

Тэр цаг хүртэл юу болохыг би мэдэх аргагүй. Учир нь сүүлийн үед дордоод л байна. Буддагийн үеийнхээс ч илүү их төөрөгдөлтэй байна. Мөн Есүс Эзний үед ч одоогийнх шиг муу байгаагүй ч Есүс Эзэн харгисаар цовдлуулсан шүү дээ. Түүний бүх Дагагчид, төр засгийнхны гарт баригдсан нь харгисаар хөнөөгдөж, шатаалган цовдлуулж, эсвэл хэн нэгэнд, хэн нэгэн гэм зэмгүй, ариун хүнд хийж болох бүхий л төрлийн төсөөлшгүй харгислалыг амссан. Ай, энэ талаар бодох бүрдээ би уйлаад ч барахгүй. Одоо зогсох хэрэгтэй байна. Уйлахаа болихоороо (эргээд) ярина аа.

Аан гээч, сүүлийн үед хүмүүс надад сайн лам, сайн биш лам нарыг хооронд нь ялгахгүй юм гэж хэлэх болсон. Би үүнийг ойлгож байна, хүлээн зөвшөөрч ч байна. Номлогчид хүртэл харагдах байдал нь сайн сайхан, сайхан хувцасласан, эрүүл саруул, сайхан ярьж, зарим зан байдал, үйлдэл нь хүмүүст итгэл төрүүлэхүйц харагддаг. Жишээ нь: Өнчирсөнд тусалж, хүмүүст амьтан-хүнийг хүнсэнд бүү хэрэглэ гэж хэлж, тэр бүү хэл ядуу амьдардаг. Зарим лам нар, зарим номлогчид шиг баян тансаг амьдардаггүй бол хүмүүс тэднийг танихад илүү амар хялбар. Гэхдээ зарим нь тийм биш байдаг. Тэд өөрөөр ашигладаг. Зөвхөн нэг замаар ашигладаггүй.

68 тэрбум VND ($2.7 сая доллар) олон тактик ашиглан хууран мэхэлж авсан хамба лам асан Пуок Куанг пагода-н шүүх хурлын бэлтгэл”-ийн хэсгээс. Лам болон шашны тэргүүн байсан ийм олон хүн хууран мэхлэх ажиллагаанд оролцож байсан тохиолдол урьд хожид байгаагүй хэмжээгээр 2021-2022 оны хооронд бүртгэгджээ. Хэд хэдэн лам, хамба байсан хүмүүс илчлэгдэж, хэвлэл мэдээллийн байгууллага болон албаныхан оролцож шалгасны үр дүнд эдгээр хуурамч лам нар болон хуурамч багш нар мэргэжлийн луйварчид болох жинхэнэ төрхөө харуулжээ. Вин Лон Аймгийн Ардын Прокурорын газраас 40 настай, Пуок Куан Пагода-н хамба лам байсан Пам Ван Чун болон 54 настай Нгүеэн Туан Си нарыг үл хөдлөх хөрөнгө луйвардсан хэргээр яллах дүгнэлт гаргажээ. Чанг маш олон хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулжээ нэр төрөө өсгөхийг хичээсэн байна. Чанг өөрийгөө олон өндөр түвшний удирдагч нартай холбоотой хэмээн хохирогч нарт танилцуулдаг байж. Тэрээр Пуок Куан Пагода-н болон Сүой Нгүон Тин Түон Буддын өнчин хүүхдийн асрах төвийн буяны ажлын талаар бичлиг хийж, үүндээ өөрөө гол дүрд нь тоглож, олон нийтийн сүлжээгээр цацжээ. Эдгээр бичлэгээрээ дамжуулан Чан нэр төрөө өргөж, олон хүний итгэлийг олсон аж. Үүгээр дамжуулан Чан буяны ажлаа танилцуулж, өнчин хүүхдүүдийг өсгөхийн хүнд нөхцөл байдлыг тайлбарлан хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг хөдөлгөж тусламж авдаг байв. Чан мөн мөнгө зээлэх гэж үйл ажиллагаа зохион байгуулсан мэт дүр эсгэдэг байжээ. Пам Ван Чан нийт 77.7 тэрбум VND ($3.1 сая доллар) дөрвөн хүнээс хувийн зардалдаа зээлсэн бөгөөд эргээд төлж чадаагүй байна. Түүнийг хуулийн байгууллагад мэдээлсний дараа Чан 10 тэрбум орчим VND ($400,000 доллар) хохирогчдод өгсөн байна. Ингээд тэрээр 67.7 тэрбум VND (2.7 сая долларын) өртэй хэвээр буй юм.

Тэд баян тансаг байдлыг нийгмийн өөр өөр төрлийн хүмүүсийг татахад ашигладаг. Мөн зарим нь маш ядуу, машид огоорсон байдлаар өөр төрлийн зарим хүмүүсийг татдаг юм. Зарим нь мөн энгийн нэгэн шиг байснаар өөр хүмүүсийг татдаг. Зарим нь бүр бисексуал, гомосексуал ч байдаг. Би ийм хүмүүсийг гомдоох гээгүй юм шүү. Зүгээр л тэд (муу лам, номлогч) нар жинхэнэ биш гэх гэсэн юм. Тэд бол хүмүүс биш. Тэд бол чөтгөр. Тэд бол сувдаг сүнснүүд. Тэд бол бүхий л өөр өөр төрлийн тэнүүл сүнс, өөр өөр төрлийн чөтгөрүүд юм. Тэд бүгд Марагийн Хаант улсаас ирээд лам, гэлэнмаа, номлогч, тэр бүү хэл буяны үйлстэн болсон байдаг. Тэд өөр өөр үйлийн үртэй хүмүүсийг татаж, сайн сайхнаас, Бурханаас, Буддагийн, Христийн жинхэнэ номлолоос холдуулахын тулд бүхий л төрлийн зүйлийг хийж байдаг.

Тэд зөвхөн нэг төрлийн зүйл хийдэг юм биш. Зарим нь танаас мөнгө ч, юу ч авахыг хүсдэггүй учраас тэдэнд бүрэн итгэчихдэг. Мөн тэд нийгэмд өөр өөр хүйс (чиг баримжаа) байдгийг мэддэг учраас зүгээр л жинхэнэ, жирийн эрчүүд шиг төрөлтнүүдийг томилдоггүй. Тэд мөн өөр өөр хүйсийн (чиг баримжаатай) адил төрлийн хүмүүсийг өөртөө татаж, тэр бүү хэл өнөөх хүмүүс нь тэдний төлөө үхэх нь бий. Учир нь тэр хүмүүс ядуу, огоорсон байдлаас нь болоод тэдэнд маш их итгэдэг байсан хэрэг. Гол нь тэр.

Тэр энэ гэж хэлэх аргагүй. Гагцхүү дотоод зүрх сэтгэлдээ чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй. Өөрт тань туслах боломжийг Будда, Христэд олго, Бурханд өөрийгөө энэ бүх самуурлаас хамгаалах боломж өг. Үгүй бол Диваажин дахь Гэрээ дахин хэзээ ч олж чадахгүй. Тэд таныг зүгээр л төөрөгдүүлж, там руу чиглүүлэх гэж оролддог. Эсвэл та хүмүүний энэ амьдралд эргэн ирье ч гэсэн маш хэцүү, ирлээ гэхэд дахиад л хууртагдаж, сатааралд орж, энэ нь үүрд үргэлжлэн Жинхэнэ Би-дээ хэзээ ч эргэж хүрч чадахгүйд хүрнэ.

Жинхэнэ Би тань энд байхгүй! Энэ махан биед тань оршоогүй. Энд харж байгаа бүхэн тань жинхэнэ биш! Бясалгаж байхдаа дотооддоо харж байгаа тань л жинхэнэ. Бурхантай холбогдсон үе тань л жинхэнэ юм. Зөвхөн жинхэнэ Их Багш тань Гэрт тань хүргэж өгч, Гэртээ харих замд тань Гэртээ харих Диваажингийн Замын янз бүр байдлыг үзүүлж байгаа нь л жинхэнэ юм. Миний хүмүүсийн хийж байгаа, харж байгаа нь л жинхэнэ юм. Тэд Диваажинг; жинхэнэ Буддаг, Есүс Христийг харж чаддаг бөгөөд хуурах гэсэн хуурмаг үзэгдэл тохиолдлуудаас өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэддэг. Зарим

хуурамч их багш нар ч шавь гэгдэх хүмүүсийг хүлээн авдаг. Хожим нь тэдгээр шавь нар нь над дээр ирж, уйлаад “Яагаад тэр вэ? Яагаад энэ вэ?” гэдэг. Учир нь бүгд худал, бүгд хуурамч байдаг! Хүн бүр Суприм Мастер Телевизийг үзээд миний ярьж байгааг харчих амархан учраас тэд бүр миний сургадагтай яг адилхныг хийж, өөрсдийнхөө байр байдалд хөрвүүлээд, өөрсдийн дагагчдыг мунхруулчихдаг.

Дагагчид нь ядарсан л хүмүүс. Тэд юу ч мэдэхгүй! Тэдний зүрх сэтгэл цэвэр ариун, Буддаг, Бурханыг харах чин хүсэлтэй учраас шууд итгэчихдэг. Бас өөр олон лам нар, номлогчид, бусад багш нар интернэт, сонин, телевизээр гарч буй бусад хүмүүсийг илт доромжилж байдаг тул эсрэгээрээ цэвэр ариун, эрүүл саруул, юу ч хайхрахгүй мэт харагддаг хэн нэгнээс зуурч авдаг. Тэгээд тэд цэвэр ариун хүмүүсийн дүрд хувирсан чөтгөрүүдээс хүртэл зуураад авдаг. Тэдэнд тэр этгээдүүд “хэрэгтэй” байдаг учраас зуураад авдаг юм. Яг л усанд живж буй хүн нэг модноос шүүрч аваад, тэрийгээ ойр хавьдаа байгаа бүхнээс илүү гэж бодохтой адил - эдгээр бүгд л живүүлэх ус ба хог. Ийм л учиртай.

Photo Caption: Өөрсдийгөө Саадаас Чөлөөлөхөд Хугацаа Орох ч, Чөлөөлөх Ёстой!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (7/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд