Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Махакашьяпа-н (веган) түүх” 10-ын 7-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгэхээр Буддын Сургаалыг зүгээр л хоёрдогч, эсвэл гуравдагч хэн нэгнээс сурах буюу Буддын Сургаалаас улбаалсан номыг уншиж давтаж сураад гэгээрэлд хүрч чадна гэсэн үг биш юм. Амьд сэрүүн Их Багштай байх хэрэгтэй. Мөн Ананда болон бусад лам нар ч мөн Буддагийн Өөрийнх нь агуу их Хүч, Буддагийн өршөөлт Замчлалын дор байхаас өөр аргагүй байсан.

Шашнуудын олон сударт бүгдэд нь амьд Их Багшийг, амьд Буддаг олох ёстой гэсэн байдаг ч олон хүн үүнийг зүгээр л үл тоож, үүнд анхаарал хандуулдаггүй. Тэд бас Их Багшийг хаанаас эрж олохыг болон ямар Их Багш байхыг мэддэггүй. Тухайн Их Багш нь сайн эсэхийг яаж туршиж мэдэх вэ? Дэлгүүрт ороод хувцас өмсөж үзээд өөрт тань таарч байгаа эсэхийг хардагтай адилгүй. Илүү хэцүү.

Хэрэв тухайн Их Багшийн сургаалыг ном болгоод ч юм уу хэвлэсэн байвал магадгүй эхлээд уншиж үзээд дараа нь тэр Их Багш нь та нарт сайн эсэхийг мэдэх боломжтой. Эсвэл хангалттай хувь ерөөлтэй, жаахан цэвэр ариун, мэдрэмжтэй бол та нар Их Багшийг дотоод Диваажингийн оршихуйд, гэтлэгдсэн Оршихуйд харах боломжтой бөгөөд Их Багш нь энэ тэр зүйл хийж, бусад хүмүүсийг аварч буйг сүнслэг нүдээрээ, ахуй ойлголтоороо хараад улмаар тэр Багшийг үнэхээр жинхэнэ Их Багш гэдгийг мэддэг. Эсвэл Түүний дэргэд авшиг авах үедээ та нар Диваажингийн дотоод Гэрэлийг харах юм уу Бурханы унгалаг Хоолойг, дотоод Диваажингийн Аялгууг буюу бидний нэрлэдгээр Хэлбэлзлийг сонсох болно. Тэгвэл мэдээж та нар жаргалтай байж, бүтэн авшиг авсан өдрөө бүх үйлийн үрээ цэвэрлэх болно. Эерэг сөрөг хоёр холилдох боломжгүй учраас үйлийн үр тань орхиж эхэлнэ.

Тэгэхээр Буддагийн шавь байж, Буддагаас хэрхэн бясалгахыг юм уу магадгүй Арьяабалын Аргаар бясалгах аргыг заалгасныхаа дараа Махакашьяпа өдөрт нэг хооллосоор, өмнөх шигээ 13 буян, 13 огоорлын сахилга баттай амьдарсаар байсан. Гэвч Тэр огоорогч байсан болохоор ч юм уу өдөрт нэг хооллодгоосоо болж Архад болсон юм биш. Үгүй. Хэрэв та нар Буддатай учирвал, Шагжамуни Будда шиг агуу Буддатай учирвал өдөрт гурван хоол идлээ ч Архад болох боломжтой. Мөн баасан гарагт загас-хүмүүсийг ч юм уу амьтан-хүмүүсийн мах иддэггүй, эсвэл нэг их залбирдаггүй юм уу сүнслэг дадал бясалгал гэж юу болохыг огт мэддэггүй байсан ч Эзэн Есүс гэх мэт агуу Их Багш нартай учирвал та нар өөрсдийнхөө Гэгээрэлд дараа нь хүрнэ - өөрсдөд тань хэр бага үйлийн үр байгаагаас хамаардаг, мөн цэвэр ариун байдал, чин сэтгэл тань ямар байгаагаас хамаарч та нарыг урагш нь, дээш нь хөтөлдөг.

Тухайн үед Шагжамуни Буддагийн олон шавь нар өдөрт нэг л хооллож, магадгүй үдээс хойш нь жаахан жимс ногооны шүүс уудаг. Будда тэгэхийг зөвшөөрсөн. Гэвч тэд өдөрт нэг хооллосноороо ч юм уу гарч бадар барьснаараа Будда болсон юм биш. Үгүй, үгүй. Тэд агуу Их Багштай байсан учраас юм. Будда, амьд Их Багш тэдэнд сайн сүнслэг бясалгал дадлыг уламжилсан. Өөрийгөө хүчээр огооруулснаараа та нар Будда болдог юм биш. Та нар огоорсон огоороогүй хамаагүй, зөв Зам Мөрийг уламжлах Их Багш л байвал та нар гэтлэгдэх боломжтой. Учир нь Тэрээр (амьд сэрүүн Агуу Их Багш) зүгээр нэг зөв Замыг, тарни заагаад зогсохгүй та нарыг өөрсдөө бие дааж чадах хүртэл цус сэлбэхтэй адил дэмжиж, дэвшүүлэх Эрчмийг өгдөг. Ингэх нь Номын-төгсөх цаг Буддагийн үеэс хамаагүй хэцүү юм. Гэхдээ бид үүнийг хийж чадна. Одоо хүртэл бид үүнийг хийж чадсан, үргэлжлүүлж ч чадна. Мөн бид амьд байгаа цагтаа зовж шаналсан хүмүүсийг, төрөлтнүүдийг орхихгүй. Хэдий хэцүү, хүнд үйлийн үр, бүх төрлийн хориг хязгаар байдаг ч гэсэн бид хичээдэг.

Жишээлбэл: Миний одоогийн амьдарч байгаа байдал яг л шоронд хоригдсон мэт. Гараад алхаж ч чадахгүй, хэдэн зуун метрийн зайд ч алхаж чадахгүй байна. Гэрэл зураг авахыг хүслээ ч гэсэн тэр газарт хүн байхгүй байна уу, цэцэрлэг рүү хэн нэгэн хүн хараагүй байна уу гэдгийг шалгаж байгаад, хэн ч байхгүй бол хаалганаасаа хэдхэн алхам холдож явдаг. Тэгээд буцаж ирээд үүнд оюун санааны төлөөс төлөх ёстой болно. Илүү их нөхөж аван, илүү удаан бясалгах ёстой болдог. Гэтэл заримдаа нэлээд завгүй байдаг л даа. Суприм Мастер Телевизийн нэмэлт ажил бол, ээ Бурхан минь - заримдаа үүрд мэт санагдах юм. Өчигдөр өглөөнөөс эхлээд өдийг хүртэл Суприм Мастер Телевизийн зөвхөн надад зориулсан хэт их ажлаас болоод би цурам хийлгэсэнгүй. Би компьютер, өндөр технологи энэ тэрд тийм ч сайн биш. Тэгэхээр хэрхэн зөв бичихээ мартсан ч юм уу утгыг нь мэдэхгүй зарим нэг англи үгээ ольё гэвэл их хугацаа ордог. Толь бичиг гаргаж ирээд энд тэндгүй хайх ёстой болдог. Заримдаа тэр толь бичигт нь байхгүй. Надад ганц л бий; зугтан явж байхдаа би бүхнийг авч явах боломжгүй.

Заримдаа аюулгүйн шалтгаанаар зугтаж байхдаа би ганц хос хувцас, гар цүнх биеэ аваад л явдаг. Өөр юу ч авдаггүй. Бусад бүгдийг нь би өөр нэгнийг явуулж өгөөч гэж гуйх юм уу, орхиж яваад, замаасаа авна. Тиймээс биедээ олон толь бичигтэй байх боломжгүй. Надад 25 боть англи толь бичиг бий, үнэхээр зузаан номууд. Тус бүрдээ дор хаяж нэг кг жинтэй, үнэхээр зузаан том ном. Гэвч үүнийгээ би хаа хамаагүй авч явах боломжгүй. Өмнө нь өөр өөр улс орон руу авч явдаг байсан ч тэгэх боломжгүй болсон. Тэр бол миний хүмүүстэй амьдардаг байсан үе. Би даяаны үеэр гарч ирээд та нартай уулзаж, өдөр тутамдаа уулздаг байлаа. Харин одоо бол би “гэрийн хорионд” орсон, сайн дураараа гэрийн хорионд орж, хаашаа ч явах боломжгүй, их зүйл хийх аргагүй болж. Гомдоллоогүй юм шүү. Та нар мэдэхийг хүсдэг учраас би амьдралынхаа зарим хэсгээс дурдсан юм.

Та нарын Их Багшаа болгохыг хүссэн хэн ч бай угсаа дамжсан уламжлах Хүчтэй байх ёстой. Аз тань таарвал Их Багшийг олох байх, тэр лам байлаа ч, гэлэнмаа биш байлаа ч дотоод Оршихуйд нь Их Багшаас нь Түүнд уламжилсан гэгээрлийн угсаа байдаг. Тэгвэл та нар магадгүй Түүний жинхэнэ Их Багшийг, эсвэл магадгүй Түүнийг Их Багш байгаагаар харж магадгүй.

Гэгээрлийн угсаа үргэлж нэг шашны урсгалдаа байдаггүй. Та нарын өөр шашин гэж боддог өөр нэг шашинд орж магадгүй ч өөр биш юм. Өөр өөр шашин байдаг юм биш. Шагжамуни Будда гэгээрсэн Их Багш, агуу гэгээрсэн Их Багш байж, сүнслэг угсаагаа ойрын шавь нартаа уламжилсантай адил юм. Эдгээр ойрын шавь нар нь Өөрсдийн цаг үедээ зориод ирсэн бусдад зааж, салбарладаг. Бүр Арван тийм Шавь байсан ба Тэд ээлжилдэг байлаа. Эсвэл магадгүй тухайн үед бүх уламжлах/авшиг хүртээх ажлыг хийдэг ганц л удирдагч байсан байх. Хожим нь тэр лам өөд болоод Нирваан дүр үзүүлэхэд дараагийнх нь залгамжлагч болон үргэлжлүүлнэ. Тэгээд дараа дараагийнх нь явсаар Буддагаас Рахула хүртэл үргэлжилнэ. Рахула бол Түүний хүү, Арав дахь залгамжлагч. Тэр угсаа, тэр сүнслэг цусан угсаа хаашаа алга болсныг мэдэхгүй.

Жишээ нь Будда амьд байхдаа өөр өөр шашны хүмүүст авшиг хүртээдэг байсан. Тиймээс Түүнд магадгүй Брахмин шавь нар, Лалын шавь нар ч юм уу хуучны ямар ч шашны шавь байсан байх. Тэд Түүний шавь нар болцгоосон. Гэвч Будда дарангуйлагчтай адилгүй байсан учраас Тэрээр ямар ч шавьдаа шашнаа дагахыг зөвшөөрдөг байв. Яг л манай авшгийн нөхцөл шиг, та нарт би шашнаа үргэлжлүүлэн дагаж, шашныхаа зан үйл энэ тэрээ хийж болно гэж хэлсэн. Өөрчлөгдөх шаардлагагүй.

Photo Caption: Диваажингийн Сануулгад Баяс. Гэхдээ Диваажинг Олохыг Хичээ

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд