Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Дайн ба энх тайвны талаарх дайны Хааны илчлэл” 7-ын 2-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Америкт бас миний дуртай бас нэг газар бий - Калифорни мужийн Сан Хозе-д байдаг нэг уул. Зөвхөн тэр уул л модод, ургамалтайгаа үлдсэн бөгөөд зэрлэг цэцэгс хавартаа маш үзэсгэлэнтэй дэлбээлдэг. […] Надад үнэхээр их таалагдсан. Цэцэгс, модод, нуур харж би өдөржин алхсан ч чадна. Тэнд үнэхээр жаргалтай байж билээ. […] Энэ хэдэн газарт би үүрд баймаар л байна, учир нь эргэн тойрон хэн ч байдаггүй - гав ганцаараа, уулс, шувуу- хүмүүс, модод болон бага зэрэг усны эх үүсвэртэй. […]

Тэр өдөр би та нарт өдөрт нэг удаа хоол идэх талаар ярьж байсан даа. Би хэлье гэж огт бодоогүй юм шүү. […] Гэтэл амнаас хэл халтираад гарчихсан. […] Учир нь би үүнээс үүдэх олон дахин их үйлийн үртэй үр дагаврыг нь хүсээгүй юм. Бас зарим хүн дуурайгаасай гэж хүсээгүй. […] Гэхдээ дараа нь Диваажин надад үүнийг илчлэх учиртай байсан гэсэн. Хэдийгээр санаа амарсан ч гэлээ олон нийтэд үүнийг цацсан маань надад таалагдахгүй хэвээрээ байсан. Гэхдээ яагаад ийм зүйл болсныг би ойлгосон. Та нарыг хэтэрхий туйлшралгүй биеэ бодож, эрүүл мэндээ анхаарч байгаарай гэх зэргийг хэлэх учиртай өөр шалтгаан байж. Учир нь Бурхан хүмүүсийг зарим тийм ч шаардлагатай биш галзуу гэмээр дэгээр өөрсдийгөө хэтэрхий их зовоогоосой гэж хүсдэггүй.

Тэгээд дараа нь би бас Будда лам нартаа, гэлэнмаа нартаа өдрийн цагт нэг удаа хооллохыг зөвшөөрдөг байсан гэдэг ч үдээс хойш буюу үд өнгөрсөн хойно хүнсний ногоо, жимсний шим тэжээлтэй шүүс уухыг зөвшөөрдөг байсныг санасан. Бас олон егүзер, бясалгагчид биеэ бүхий л янзаар шийтгэж дадуулдаг гэдгийг санасан юм. Тэгээд би Бурханаас ингэх нь тэдний гэтлэлд хэрэгтэй эсэхийг асуун, “Яагаад гэвэл тэд Таны төлөө энэ бүгдийг хийгээ биз дээ?” гэхэд Бурхан, “Үгүй.” гэв. Бурхан хүмүүсийг Өөрийн сүмийг хохироогоосой гэж хүсдэггүй. Бие махбод гэдэг бол Бурханы сүм учраас бид хүндэтгэн, сайн халамжлах учиртай. Үнэхээр зарим үед шаардлага тулгараагүй л бол мэдээж хэрэг туйлшрах хэрэггүй гэх гэсэн юм. Жишээлбэл: Суприм Мастер Телевизээр гарах хэрэгтэй болсон учраас зохих байдлаар хувцаслан, нүүрээ будах шаардлагатай болдог шиг юм. Миний л бодлоор ийм байна.

Би дэлхийн хүмүүс бие биеэ ойлгодог байгаасай, бусад улс үндэстэн, бүс нутгийнхны үндэсний хувцас, ёс уламжлалыг мэддэг байгаасай гэж хүсдэг. Мэдэлцэх тусам сайн. Иймд бид дэлхийн ард түмнийг хүндэтгэлтэй, хайр дүүрэн, харилцан ойлголцлын сэтгэлээр ингэж зэрэгцэн амьдраасай гэсэндээ янз бүрийн нэвтрүүлэг ийм маягаар хийдэг юм шүү дээ. Тэгж байж бид энх тайвнаар, эв зохиролтойгоор оршин, хэзээ ч дайтахгүй байж чадна.

Гэхдээ энэ мэдээж хангалтгүй. Яагаад гэвэл Дайны Хаанаас би “Тэгвэл бид энэ дайны энергийг, аллагын энергийг устгахын тулд; Дэлхийд энх тайвныг цогцлоон, хүмүүсийг аз жаргалтай, золтой амьдруулахад яах ёстой вэ?” гэж асуусан. Тэр надад “Үйлийн үрийн хүч хэрээс хэтэрсэн их байна. Аллагын үйлийн үрийг дэлхийн хүмүүсээс өөр хэн ч устгах аргагүй...” гэсэн. Яг үгээр нь хэлбэл Тэр: “...дэлхийн хүмүүс л амьдралын хэв маягаа өөрчилж, хүчирхийлэл, аллагыг бүрмөсөн үгүй хийх юм бол дайн үгүй болно. Энх тайван тогтож үргэлжид оршино.” гэсэн юм. Эшлэл нь төгслөө.

Бид хэдэн арван жил ажиллаа. Ганцаараа шахам ажилладаг байхдаа би ганцаарддаг байсан. Харин одоо интернэт сүлжээ, харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрсэн энэ үед дэлхийн маш олон хүн энх тайвныг хүсэж, амьтан-хүний бус гаралтай хооллолтоор дамжуулан веган дэглэм, веган амьдралын хэв маягийг сурталчлахын тулд чин сэтгэлээсээ чадах бүхнээ хийж байгааг би мэдэрч байна. Мөн бусад олон адил төстэй буюу холбоотой хэв маягийг сурталчилж байна. Би их баяртай байгаа, тун талархаж байгаа. Тоо хэмжээ нь хараахан аллага хүчирхийллийн үйлийн үрийг хаахад хангалтгүй.

Бурхан минь, бид жил бүр хэдэн тэрбумаар нь амьтан-хүмүүсийг алж байгаа. Бид үүнийг яаж нөхөх билээ? Бид бүгд энэрэнгүй амьдралын хэв маягтай болж өөрчлөгдөхгүй бол үүнийг яаж хаах билээ дээ? За тэгэхээр, миний ярьж байгааг таван настай хүүхэд ч ойлгоно гэж бодож байна. Даанч маяагийн шид хүн бүрийг харалган, дүлий болгож, сэтгэл дэх ухамсарт мөн чанарыг нь унтуулчихдаг. Ихэнх хүмүүс тийм.

Бусад амьтан-хүн хүчирхийллийн үйлийн үрд биднээс бага хувь оруулдаг. Зарим амьтан-хүмүүс веган болж чадахгүй байж магадгүй байгаа биз. Харин хүмүүст сонголт бий. Бидэнд маш олон олон сонголт байгаа. Бас бид хүнсний ногооноос аль хүссэнээ идэж, хангалттай шим тэжээл авч чадна. Гол нь ийм юм: Бидэнд амь таслах хэрэг байгаагүй, одоо ч байхгүй, амь таслах шаардлага гарах ч үгүй. Бид зориуд энэрэнгүй амьдралын хэв маягаас татгалзаж, аллагыг, цус шүүрсэн махыг сонгож, заримдаа бүр түүхийгээр нь хүртэл иддэг. Амьтан-хүний мах идэх тухай бодоход л, тэр тухай санахад л хэдийн ой гутам санагдана. Цустай шүүрхий мах идэх, эсвэл бүр амьдаар нь идэх тухай бодох ч юм биш. Бурхан минь! Зарим хүн маш хорон муухай байдаг! Санаанд багтамгүй. Зарим тамын-чөтгөрүүдээс ч дор.

Үүнийг хэрхэн томьёолж болохыг би дахин бодож үзнэ. Бичиж болдог сон бол надад унших нь илүү амар байх сан. Даанч би Суприм Мастер ТВ-ийн маш олон нэвтрүүлгийг зассаны дараа бичиж чадахгүй юм. Тийм их зүйл бичмээргүй байдаг. Би ер нь бичих дуртай байгаагүй. Зөвхөн сургуульд байхдаа юм уу залуудаа шүлэг бичиж, тухайн үеийнхээ мэдрэмжийг илэрхийлдэг байсан. Урсаад л гарчихдаг байсан болохоор зүгээр л биччихдэг байлаа. Шүлэг богинохон учраас надад илүү амархан. Бас амархан урсаад гарчихдаг. Иймд бараг л санаандаа орж ирснээр хурдхан, шууд л биччихдэг байсан юм. Харин үйлийн үрийн тухайд тэр бүхнийг та нарт тайлбарлах нь өөр зүйл. Яв цав тодорхой, үнэн байх ёстой. Миний мэдрэмж төдий зүйл биш, жинхэнэ, үнэн байх учиртай. Тэгэхээр энэ нь сургуульд байхдаа шүлэг, богино зохион бичлэг бичдэг байснаас илүү хэцүү зүйл.

Өдөр тутмын амьдралыг л хар. Би мэйл гэх зэргийг бичдэггүй. Надад байдаг ч үгүй. Яаж бичихийг ч мэдэхгүй. Мэддэг байлаа гэхэд мэйл бичихийг би хүсээ ч үү. Би зөвхөн Суприм Мастер ТВ-ийн нэвтрүүлгүүдэд саналаа бичих, засах хэрэгтэй болбол ажлын багийнхаа гишүүдтэй холбогддог. Түүнээс биш богино тэмдэглэлүүдийг эс тооцвол би юу ч бичдэггүй. Хамгийн чухлуудыг бичнэ үү гэхээс тэр бүр тэмдэглэл ч бичдэггүй. Тухайлбал Дайны Бурхантай хийсэн ярилцлага гэх мэт. Би Түүний хэрэглэсэн зарим үгийг мартсан байна. За тэгэхээр, ямар ч байсан ижил төстэй. Жишээлбэл: Хүчирхийллийн “үйлийн үр”, хүчирхийллийн “энерги” адилхан юм. Адил зүйлийг заадаг. Та нар мөн намайг юу гэх гэснийг ойлгож байгаа. Тэгэхгүй бол ямар нэг санаа, ямар нэг зүйл бичих ёстой байсан ч цаг зав байгаагүй бол, эсвэл багийнхандаа бичих зав байгаагүй бол, өдрийн төгсгөлд нэмж, цацраг үүсгэхийг хүсэхгүй бол би гараараа бичдэг. Эс бөгөөс би Суприм Мастер Телевизийн ажлаас өөр шалтгаанаар хэн рүү ч бичдэггүй. Энэ ажилд надад хэдийнээ маш их хийх зүйл байдаг.

Учир нь буруу захидал бичсэн байвал дахин бичих болно. Тэгээд засахын тулд үүнийг та нар яг адилхан, эсвэл яг тийм жижигхэн зайд нэвтрүүлгийн зохиолд тааруулж бичих болно. Үүнд их хугацаа зарцуулдаг. Би арван хуруугаар ч шивдэггүй. Энэ мэтчилэн надад хангалттай их ажил байдгийн дээр бас дотоодын ажлаа ч хийх ёстой. Тэгэхээр урт өгүүлэл гэх мэт зүйлсийг бичих санаа сэдэл байдаггүй. Би зөвхөн богино өгүүлбэр, веган, энх тайван зэрэг сэдэвтэй уриа зэрэг богино бичвэр, эсвэл багийнханд зориулсан товч мэдээ, хийж болох нэвтрүүлгүүд, нэвтрүүлгүүд дээр санал сэтгэгдэл бичих, нэвтрүүлэгт нэмэлт оруулах зэргийг л бичдэг. Энэ бүхэн надад хэдийнээ их ажил болдог. Яагаад гэвэл дотоодынхоо ажилд гаднахаас илүү цаг зарцуулах хэрэгтэй. Гэхдээ би алийг нь ч орхиж болохгүй.

Гималайд, бас Хао Цад өнгөрүүлсэн үеэ би үнэхээр үгүйлж байна. Хао Ца гэдэг нь Тайвань (Формоса) дахь уулархаг бүс нутаг бөгөөд би ганцаараа, бас цөөн хэдэн гэрээс гарагчийн хамт дияан хийдэг байсан юм. Тэгээд бас заримдаа гэрээс гарагчидтай бүгдтэй нь хамт голын хөндийд майхан бариад маш эгэл байдлаар амьдардаг байлаа. Тухайн үед хоёр гуравхан том тогоонд идэж болох жаахан хүнсний ногоогоор хоол хийж, хуваагаад иддэг байсан. Амтат төмс, төмс, жаахан жимсийг түүхийгээр нь юм уу багахан түүдэг асааж, шараад, шарсан алим, шарсан жүрж, шарсан эрдэнэ шиш гэх зэргийг иддэг байлаа. Тэгээд бид тун жаргалтай байж. Гэтэл урьдаас төлөвлөсөн лекц ч билүү байсан учраас би явах ёстой болсон. Тиймээс энэ хоёр газрыг би үнэхээр их санадаг; Хэзээ ч юм ахиж амьдрах боломж гардаг ч болоосой.

Америкт бас миний дуртай бас нэг газар бий - Калифорни мужийн Сан Хозе-д байдаг нэг уул. Зөвхөн тэр уул л модод, ургамалтайгаа үлдсэн бөгөөд зэрлэг цэцэгс хавартаа маш үзэсгэлэнтэй дэлбээлдэг. Харин одоо тэр дээр амьдарна гэвэл байшин барих зөвшөөрөл авах ёстой. Тэгээд бас тэр жижиг уулын бэлээс орой хүртэл нь явсан зам хийх ёстой болно. Гэвч би чадаагүй. Тэгэхийг хүсээгүй юм, гудамж гаргах гэж моддыг тайрыг хүсээгүй юм. Эргэн тойрноо бүхэлд нь харж, олон уулс толгодыг харахад бүгд хоосорсон байсан. Зөвхөн тэнд л ургамал модод – том мододтой үлдсэн байв. Тиймээс надад тайрах сэтгэл байгаагүй юм. Тэр газар надад үнэхээр их таалагдсан. Шөнө болгон бид жижигхэн түүдэг гал асааж, гурван чулуу тавьж, түлээ түүж түлээд веган хоолоо хийдэг байв. Бид хуучин, дөрөв таван гар дамжсан чингэлэгт амьдардаг байлаа. Тэр уулан дээр нэг жижиг худагтай. Урдаа бас нууртай ба тэр нь хотыг усаар хангадаг.

Надад үнэхээр их таалагдсан. Цэцэгс, модод, нуур харж би өдөржин алхсан ч чадна. Тэнд үнэхээр жаргалтай байж билээ. Гэвч хаа нэгтээ лекц хийх байсан болохоор гарч явсан даа. Явахдаа дандаа л дургүй байдаг ч би, “Өө, би буцаад ирж болно” гэж боддог. Гэвч яагаад ч юм би хэзээ ч эргэж очоод тэнд үүрд амьдарч, суурь баазаа болгох боломж гардаггүй. Энэ хэдэн газарт би үүрд баймаар л байна, учир нь эргэн тойрон хэн ч байдаггүй - гав ганцаараа, уулс, шувуу- хүмүүс, модод болон бага зэрэг усны эх үүсвэртэй. Одоо бол тэс өөр болсон.

Photo Caption: Цэцэрлэгийн Алслагдмал Булан ч Дотоод “Би”-гийн Жинхэнэ Амар Амгалангийн Мөрөөдөл Мөн!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
30:46
2024-11-06
188 Үзсэн
32:53
2024-11-05
216 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд