Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Others
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • polski
  • italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Others
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Гурван төрлийн Их Багш, 5-ын 3-р хэсэг

2024-05-09
Lecture Language:English
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бид хэт олон мод огтолсноос болж дараа нь олон зүйл ургах боломжгүй болдог. Дээрээс нь шош буурцаг, эрдэнэ шиш ч юм уу тарьж, хүмүүсээс илүү амьтан-хүмүүсийг хооллох гэж гербицид шавж устгагч ашигладаг. Хүмүүс бас өлсөж буй - олон саяараа өлсгөлөн нэрвэгдсэн ч бид тэр хүнс, үр тариагаар амьтан-хүмүүсийг хооллодог. Ганцхан кг амьтан-хүмүүсийн мах нь маш их хэмжээний ус, үнэхээр их хэмжээний газар, нүсэр их хүч хөдөлмөр зарж, маш их тээвэрлэлт, үлэмж их агаарын бохирдолт тарьж, шатахууны хомсдол, эмийн хомсдол бий болгож, дэлхийд, бидний амьдрал, эрүүл мэнд, эндийн засаг, сүнслэг дэвшил зэрэгт нөлөөлдөг өөр олон сөрөг талтай. […]

Бид энэ гаргаа алдаж, бүхнээ алдвал өөрсдийгөө л буруутгахаас өөр аргагүй. Ийм аймшигтай зүйлтэй бид нүүр тулахгүй байх гэж найдаж байгаа ч, хэн мэдэх билээ дээ?

Бид бүгд аль чадахаараа хичээж байгаа ч хангалтгүй л байна. Бурханд, мөн бүх Их Багш нар, энэ Ертөнцийн бүх Эрхэм Ариун, Оройн Дээд Төрөлтнүүдэд бидэнд тусална гэж найдан, залбирч, итгэж байна даа. Гэвч бидний үйлийн үр хэт хүнд бол нэг их зүйл хийж чадахгүй; Тэд их зүйл хийж чадахгүй. Хамгийн агуу Их Багш, Бурхан ч нэг их зүйл хийж чадахгүй. Аливаа зүйл зохион байгуулалт, механизмынхаа дагуу явах учиртай байдаг. Энэ нь яг л машин тань дэндүү хуучраад, та олигтой арчлаагүй бол эрт, орой хэзээ нэгэн цагт осолд орох юм уу тэр чигтээ ажиллагаагүй болохтой адил юм. Тэгэхээр машинаа дахин явдаг болгохын тулд засах хэрэгтэй. Засварчин дээр очиж болно, тэгээд болгоомжтой жолоодож, батарейг нь, моторыг нь, бараг бүхэлд нь солих юм бол машин тань явах болно.

Тайваньд (Формосад), Шихү-д надад нэг гольфийн машин байсан, эх хуучных. Солонгос шавь нарын нэг авто механик байсан уу эсвэл машины талаар мэдлэгтэй нэгэн байсан учраас надад шинэ хөдөлгүүр хийж өгсөн. Тэгээд л их хүчтэй машин шиг явдаг болсон доо! Гольфийн машины хөдөлгүүрээс өөр. Илүү хүчтэй, бас их хурдан явах боломжтой. Тэгэх ёсгүй л дээ, гэвч боломжтой. Тэр үед би залуу байлаа. Мэдээж хурдан давхих дуртай. Уул руу дээш доош явж, газар орныхоо өөр өөр хэсгүүдээр явж, дээш доош явж шавь нартайгаа уулздаг байсан. Үнэхээр жаргалтай байсан шүү, дээр нь бас хөгжим тавьчихсан.

Хэдийгээр бид цөхрөм нөхцөлд байгаа ч энэ дэлхийд бид ийм зүйл хийх боломжтой. Гэхдээ Бурханд, Их Багшийн Хүчинд, бүхий л Гэгээнтэн Мэргэдэд, ертөнцийн бүхий л Бурхдад найдаж болно, бид өөрсдөө туслуулъя гэвэл Тэд бүгд Хүчээ нэгтгэн туслах болно. Машины зассаны дараа засвар үйлчилгээ хийлгэж, сайтар анхаарч, сайн тос, сайн түлш хийж, эсвэл сайн тогоор цэнэглэж байх ёстой, гэх мэт. Машинаа цэвэрлэж, шавар шалбааг рүү орж болохгүй - гольфийн машин гарч чадахгүй шүү дээ. Эсвэл гуу жалга, нүх рүү санамсаргүйгээр, эсвэл хайнга байдлаар, эсвэл аваар хийн орж болохгүй. Болгоомжтой байж машинаа харж хандах ёстой.

Тэгэхээр энэ ертөнцөд юмс сайн ажиллах нөхцөлүүд байдаг. Та нар мэднэ. Гэрээ бас сайн харж хандаж байх ёстой. Байшингийн тань дотор тал хэдийгээр хана, цонх, хаалгаар хамгаалагдсан байдаг ч хүйтнээс хамгаалж, хаалга, цонхоор ч юм уу, ямар нэг цоорхойгоор борооны ус орж, хөгцрөлт үүсэхээс зайлсхийх ёстой. Учир нь хөгц байшинг үнэхээр муухай харагдуулдаг, энд тэндгүй хар болохоос гадна аймшигтай өвчлөл үүсгэдэг. Үүгээр хэт хүнд өвдвөл амь насанд аюултай. Тэгэхээр энэ биет ертөнц дэх бүх зүйл физикийн хуульд захирагдан, физик багажаар засагдана.

Тиймээс дэлхийгээ засах арга нь өршөөнгүй байх юм: Учир нь бидэнд амьдралаа сайн сайхан байлгаж, дэлхийг тэнцвэртэй байлгахад өршөөнгүй энерги хэрэгтэй. Өршөөнгүй байна гэдэг нь бусдыг өөрөөсөө өөрцгүй хайрлаж, уучилж, тусална гэсэн үг. Мөн хэнд ч хөнөөл учруулахгүй, хэнийг ч, өчүүхэн жаахан шавж хорхойг ч хөнөөхгүй. Гайхамшигт төрөлтнүүд болох заан-, анааш-, халим-, одос үхэр-, үнээ-, бух-хүн зэрэг томыг нь бүр ярих ч юм биш. Тэд бүгд сүнстэй. Мөн томоохон модод бас сүнстэй байдаг. Жижиг ургамлууд бас сүнстэй байдаг. Байж болох бүх л замаар тэднийг хохироох хэрэггүй.

Одоо тэгэхээр өөртэйгөө, “Өө, эрт цагийн Есүс зэрэг бусад Их Багш сүү уудаг байсан шүү дээ.” гэж зөрчилдөх хэрэггүй. Есүс сүү уудаг байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Зүгээр л Түүнийг веган байсан эсэхийг хэлээгүй байдаг. Гэхдээ бид Эссен уламжлалд бүгд цагаан хоолтон байсныг мэднэ. Ядаж л үүнийг мэдэх юм. Магадгүй цагаан хоолтон гэдэг нь тэд заримдаа сүү ууж, бяслаг хийдэг, эсвэл нярайн эх сүүгүй бол нярайд өгдөг байсан байх.

Гэхдээ тэр цагт саах, өнөө цагт саах хоёр өөр гэдгийг санаарай. Тэр үед саахдаа цэвэр, хүнлэг байдлаар багахныг л авдаг байсан. Өнөө цагт бид бүх төрлийн зүйлийг зөвхөн таашаалаа хангах гэж иддэг шиг биш юм шүү. Энэ нь бидэнд сайн биш. Бид улам бүр шунаж, дэндүү шунаж байна. Маш их бяслаг идэж, маш олон үнээ-хүмүүсийг зовоож, сүүг нь авах гэж тэднийг сульдаж унатал, гэдэс ходоодыг нь хагартал, алхаж чадахгүй болтол, ядарч, туйлдтал, үхэх хүртэл нь зовоож, эцэст нь нядалдаг. Тэгээд ч ийм сул дорой, ядарсан төрөлтнийг идэх нь та нарт сайнгүй. Та нарт халдаж болох өвчнүүдийн талаар ярих ч юм биш.

Өнөө цагт шувууны ханиад хэдийнээ үнээ-хүмүүсийг өсгөх тогтолцоонд халдварлачихсан. Тэр бүү хэл зарим муур-хүмүүс, тэжээвэр амьтан-хүмүүс, зэрлэг амьтан-хүмүүст ч хэдийнээ шувууны ханиад халдварлачхаад байна. Одоогоор мэдэгдэж байгаагаар багадаа долоон муур-хүнд хаа ч юм халдварлачихсан байна. Гэхдээ шувууны ханиад туссан муур-хүн бүрийг тодорхой мэдэх аргагүй. Тэд бас зэрлэг муур-, орон гэргүй муур-хүмүүс, эсвэл гэрийн муур-хүмүүс ч байх боломжтой. Гэхдээ муур-хүмүүс ихэвчлэн ирэн очин байдаг. Тэд дотогш ордоггүй. Олон оронд тэд ийм эрх чөлөөтэй хэвээр байдаг. Тиймээс тэд шувууны ханиад тусах боломжтой. Гэхдээ хэн ч анзаардаггүй. Эсвэл гадаа үхдэг. Бүр эзэн (асран хамгаалагч) нь ч үүнийг анзаардаггүй. Өнөө үед муур-хүнээ орон сууцанд, гэртээ байлгадаг болж. Тиймээс зүгээр байж магадгүй. Гэхдээ энэ бол муур-хүнийг аз жаргалтай байлгах жам ёсны арга биш юм. Нохой-, муур-хүмүүс гадаа гарч, гүйж харайх шаардлага байдаг. Тэд хааяа гадагшаа гарахдаа шувууны ханиад тусаж магадгүй. Тэгээд л тэр. Та ч бас халдвар авсан байж магадгүй.

Media report from PBS NewsHour – April 4, 2024, Geoff Bennet: Өнөө орой АНУ-д шувууны гоц халдварт ханиад үргэлжлэн тархаж байгаад санаа зовниж байна. Тус вирус сүүний чиглэлийн малд тархаад байгаа бөгөөд нэг хүн өвчлөөд байна. Уилъям?

William Brangham: Тийм ээ, Жефф. H5N1 хэмээх шувууны ханиадны энэ омог сүүлийн хэдэн жил Америк даяар шувууны сүргийг өвчлүүлж байна. Тархахаас сэргийлж сая саяар нь хөнөөгөөд байгаа. Өчигдөр гэхэд тус улсын өндөг үйлдвэрлэгч хамгийн том үйлдвэрийн нэг байгууламжийн тахианууд өвдсөнөөс үйлдвэрлэлээ зогсоолоо. Энэ вирус бас сүүн тэжээлтэнд ч халдварлаж байна. Хамгийн сүүлд гэхэд таван өөр мужийн сүүний үнээ халдварлалаа. Энэ долоо хоногт Техаст малтай ажилладаг нэг хүний шинжилгээ эерэг гарчээ.

Media report from WKYC Channel 3 – April 22, 2024, Matt Rascon: Олон хүн энэ вирусийг гэрийн тэжээвэр нохой, мууртаа халдах вий гэж санаа зовж байна. Учир нь АНУ-д нэг ямаанаас илэрч, хэдийнээ хоёр хүнд халдварлаад байгаа юм. Эрүүл мэндийн ахлах сурвалжлагч Моника Роббинс тэжээвэр амьтдын эзэд юу мэдэх ёстойг тайлбарлалаа.

Monica Robbins: Шувууны ханиад нь тахиа, зэрлэг шувуу, саалийн үнээнд эрсдэл учруулж байгааг бид мэднэ. Харин хамт амьдардаг гэрийн тэжээвэр амьтдын тухайд яах бол?

Dr. Alice Jeromin, DVM: Франц, Польш, АНУ, Өмнөд Солонгос зэрэг дөрвөн улсад муур халдварласан мэдээ бий.

Monica Robbins: Мууруудад ямар үед халдварлаж байна вэ?

Dr. Alice Jeromin, DVM: Хэрэв байшинд тань, эсвэл амбаарт тань орон гэргүй муур ороод үхсэн, эсвэл амьд шувууг идвэл халдана. Тэр үед л санаа зовних ёстой юм.

Monica Robbins: Гэхдээ нохой ч бас эрсдэлд байгаа байх.

Dr. Alice Jeromin, DVM: Бидний гэрийн тэжээвэр амьтад зэрлэг шувуудын сангаснаас халдвар авч байгаа гэж тогтоогоод байна.

Monica Robbins: Тэжээвэр амьтдад вирусийн эсрэг тусгай эмчилгээ байхгүй бөгөөд зөвхөн асрах ёстой болдог.

Dr. Alice Jeromin, DVM: Энэ нь үхэлд хүргэж болзошгүй ч ихэнхдээ сэтгэл хямралын шинж тэмдэг илэрдэг. Тэд хоолоо идэхийг хүсдэггүй. Идэвхгүй болж халуурна. Тэд согтуу юм шиг, эсвэл толгойгоо гилжийлгэх зэрэг мэдрэлийн шинж тэмдэг илэрч, энэ тохиолдол заримдаа үхэлд хүргэдэг.

Monica Robbins: Тийм ээ, нохдод халдсан тохиолдол ч бий.

Манай дэлхий дээр гай зовлон эцэс төгсгөлгүй шүү дээ. Асуудал бэрхшээлүүдтэй харьцуулахад шийдлүүд тун цөөн байна. Өнөө үед бидэнд шийдвэрлэх арга замаасаа олон зовлон бэрхшээл, гай гамшиг байна. Байгаль оршин байхын тулд өөрийн алхмуудыг хийж, амьтан-хүмүүсийг идэх, амьтан хүмүүсийг хөнөөх, ойн модыг гектар гектараар нь огтлох, манай дэлхийн уушгийг устгах гэх мэт хүн төрөлхтний, хүний үйл ажиллагаа, хүний эрүүл бус амьдралын хэв маягаас үүдэн хуримтлагдсан халдвараас өөрийгөө цэвэрлэн ариусгаж байна. Тиймээс л амьтан-хүмүүс бидэнтэй улам бүр ойртож, тэдний халдвар бидэнд тун ойр, дэргэд байдаг болсноос бид эрүүл мэнд, мөнгө санхүү, байгаль орчны асуудал, эдийн засгийн асуудал гэх мэт олон асуудал бэрхшээлтэй тулгарч байгаа юм. Яг л цар тахал манай санхүүгийн тогтолцоог сөхрүүлэх шахсан шиг. Олон улс орон одоо ч сэргэж амжаагүй байна.

Мод огтлох явдал бас цаг уурын асуудал үүсгэдэг. Учир нь дараа нь бороо оруулах хангалттай модгүй, борооны үерийг хаах хангалттай модгүй болчихдог. Бороо хурыг тэтгэх модгүй, усны урсгалыг хаах модгүй болно. Мод борооны усны урсцыг зохицуулж, усыг шингээж чаддаг тул борооны ус аажмаар гол мөрөн, нуур, горхи руу урсаж, тэрхүү усыг дэлхий даяар, бидэнд, амьтан-хүмүүст жигд хуваарилдаг. Харин модгүй бол бороо хаашаа ч хамаагүй урсаж, модыг ургуулахын оронд хаа сайгүй үерлэнэ. Тиймээс саяхан сүүлийн энэ хэдэн арван жил илүү үер болж байгаа нь бид байгалиа хэт их сөнөөж хэт олон мод тайрснаас болсон.

Модод нь хүчил төрөгч ялгаруулж, эмээр хангаж, бороог зохицуулж бороог татдаг гэх мэт модод бидэнд өөр олон ач тустай. Модод олон байх тусмаа илүү бороо татагдана. Үүлс модод дээр бороо болон ордог, моддын байгаа газарт. Модод нь мөн борооны урсгалыг зохицуулдаг учраас үер болгодоггүй; үерлэсэн газрынхаа хөрсийг урсгахгүй. Хүмүүсийн байшин, машиныг усанд автуулахгүй, зам харгуй, ургацыг хамж одохгүй бөгөөд хүн ба амьтан- хүмүүсийн аминд хүрэхгүй!

Бид хэт олон мод огтолсноос болж дараа нь олон зүйл ургах боломжгүй болдог. Дээрээс нь шош буурцаг, эрдэнэ шиш ч юм уу тарьж, хүмүүсээс илүү амьтан-хүмүүсийг хооллох гэж гербицид шавж устгагч ашигладаг. Хүмүүс бас өлсөж буй - олон саяараа өлсгөлөн нэрвэгдсэн ч бид тэр хүнс, үр тариагаар амьтан-хүмүүсийг хооллодог. Ганцхан кг амьтан-хүмүүсийн мах нь маш их хэмжээний ус, үнэхээр их хэмжээний газар, нүсэр их хүч хөдөлмөр зарж, маш их тээвэрлэлт, үлэмж их агаарын бохирдолт тарьж, шатахууны хомсдол, эмийн хомсдол бий болгож, дэлхийд, бидний амьдрал, эрүүл мэнд, эндийн засаг, сүнслэг дэвшил зэрэгт нөлөөлдөг өөр олон сөрөг талтай. Ганц зүйл биш. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт бол бидний харгис хэрцгий амьдралын хэвшлээс, бидний алж хөнөөсөн, бидэнд адислал болсон, бидэнд, бидний дараагийн дараагийн дараагийн, хойч үе, мөнхийн хойч үед сайн бүх зүйлийг устгаснаас төрсөн үр дагавар юм.

Тиймээс бид дахин эргэцүүлэн бодож, судалгаа хийн, бидэнд юу сайн болохыг мэдэх хэрэгтэй. Веган хоол хүнс хүн бүрд тохиромжтой, харин амьтан-хүний гаралтай махан хоол тийм биш. Олон хүн амьтан-хүний махаар хооллодог тул өвддөг, харшилтай байдаг. Та нар одоо үүнийг мэдэж байгаа. Хэрэв мэдэхгүй бол энэ талаар судалж үзээрэй. Жишээлбэл: Та бүхэн (Хариуцлагатай анагаах ухааны) эмч нарын хорооны программ буюу мэдээллийн сайт, эсвэл бусад веган сайтуудыг үзэж болно. Эсвэл Суприм Мастер Телевизийн мэдээллийн вэбсайтаас үзээрэй. Тэгээд та бүхэн мэддэг байснаасаа илүү ихийг мэдэж, веганы эерэг нөлөөний талаар илүү ихийг ойлгож авах болно. Ерөнхийдөө энэ нь бүх зүйлд ашиг тустай байх болно. Өөрийн тань бодож байгаа бүх зүйлд, нэрлэж чадах бүх зүйлд веган хоол сайн нөлөө үзүүлэх болно.

Excerpts from ‘What Being Vegan Means to Us’ by Physicians Committee for Responsible Medicine – Nov 1, 2017, Dr. Neal Barnard, MD, FACC (vegan): Веган болох шалтгаан болгон байгаа хэр нь веган болохгүй байх шалтгаан байхгүй. Миний хувьд бол эрүүл мэндэд веган хооллолт гайхалтай гэдгийг хэлэх ёстой. Энэ бол артерийн титэм судсаа бөглөрөлгүй байлгах арга. Энэ бол илүүдэл жингүй байх арга. Энэ бол хорт хавдрын эрсдэлийг аль болох бууруулж, эрүүл, эрч хүчтэй байх сайн арга юм. Байгаль орчны талаасаа би та нарт хэлмээр байна, Умард Дакота мужийн Фарго дахь хүүхэд насныхаа гэрт орчих бүрдээ үхэр, гахай, тахиа зэрэгт зориулсан тэжээлийн үр тарианы олон га талбайг хардаг. Үүнд их хэмжээний усалгаа, шавж устгагч, бордоо хэрэглэсэн гэсэн үг. Энэ бүхэн байгаль орчинд огт сайн биш. Эцэст нь ёс зүйн талаасаа бүх зүйлийг бид туйлын буруу хийж байна. Хэрэв эрүүл, сайн идэж байгаа бол хоолны тавгаасаа амьтдыг хасчих юм бол хамаагүй дээрдэж, танд ч бас сайн байх болно. Иймд веган хооллолт гайхалтай.

Dr. Hana Kahleova, MD, PHD (vegan): Аав, ээжийнхээ үеийнхнийг харахаар тэднийг улам бүр өвчилж байгааг ойлгосон. Тэд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хэт таргалалтад өртөж байна. Би эрүүл, чийрэг байхыг хүссэн. Тэгээд шилдэг боломжит үр дүнд хүрэхийн тулд ямар нэгэн зүйлийг өөрчлөх ёстой гэдгийг ойлгож, веган болсон доо.

Elizabeth Mader (vegan): Хамт ажилладаг нэг хүн маань хорт хавдартай болчхоод үүнтэй хамгийн сайнаараа тэмцэхийн тулд веган болсон. Тэгээд би “Хэрэв би хорт хавдартай болбол веган болох юм шүү.” гэж бодож байсан санагдана. Тэгээд “Юунд хүлээнэ вэ? Урьдчилаад сэргийлье. Өвчин тусчхаад, дараа нь болох албагүй.” гэж бодсон.

Shirley Miree (vegan): Би мах идэж л өссөн. 2007 оны 12-р сарын 31-нд чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэртэй гэж оношлогдлоо. Тэр үед миний A1C 7.2 байсан. Цусан дахь сахар 140 байв. Одоо таван жил орчмын хугацаанд би чихрийн шижингээс ангижран, A1C маань 5.2 болсон. Цусны даралт 116 / 75 байгаа. Би дахин хэзээ ч мах идэхгүй.

Надад итгээрэй. Надад хүртэх зүйл байхгүй. Би ердөө дэлхийг илүү сайхан болгохыг л хүсэж байна. Миний хувьд мэдээжийн хэрэг би ч бас үүнээс ашиг хүртдэг. Баярлалаа. Амьдралаа, үр хүүхдээ тэжээхийн тулд веганыг сонгож, дэлхийг маань тэжээж, эх дэлхийгээ тэжээж байгаад тань баярлалаа. Хүн ам маань өссөн ч хэн ч өлсөх учиргүй. Хэрэв бид веган болох аваас хангалттай хоолтой байна. Органик веган байвал бүр ч сайн.

Photo Caption: Бурхан Дэлхийд Хаврыг Ахин Бэлэглэснийг Бүгд Мэдээсэй Гэж Бид Тод Гэгч нь Гэрэлтдэг Билээ!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Цуврал  3 / 5
1
2024-05-07
5222 Үзсэн
2
2024-05-08
3375 Үзсэн
3
2024-05-09
2919 Үзсэн
4
2024-05-10
2774 Үзсэн
5
2024-05-11
2264 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:08
2024-05-18
70 Үзсэн
2024-05-17
432 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд