Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бусдад муу юм хийхгүй бол одоо эсвэл дараа нь өөрт тань тэгж хандахгүй. Заримдаа үр дагавар нь шууд ирдэггүй ба аллага үйлдчихээд ямар ч үр дагавар амсахгүй гэж боддог. Тийм биш. Ирэх л болно. Засгийн газрын хууль өөрийг тань барихгүй ч ертөнцийн хууль та нарыг чөлөөтэй орхихгүй. Мөн өөрсдийн тань ухамсар та нарыг чөлөөтэй байлгахгүй. Гаднаа хүчтэй мэт харагдавч, юуг ч тоохгүй байгаа мэт, дахин төрдөг хуульд итгэхгүй байгаа мэт, хийж байгаа зүйл тань ямар ч үр дагаваргүй мэт харагдавч, ирэх л болно. Та нарт баттай хэлье.