Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Энх тайвныг сахигчид л Диваажинд хүрч чадна

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Host: 2-р сарын 23-ны лхагва гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай энэ гаргийн төлөөх эрчимтэй бясалгалынхаа үеэр Суприм Мастер Телевизийн ажлын багийнхантай конференц хийж олон сэдвээр санаа болдлоо айлдлаа. Асуултын зарим нь сүүлийн үед дэлхийд өрнөөд байгаа санаа зовоосон асуудлуудын тухай байлаа.

“Interviewed: Jan. 28, 2022 London, United Kingdom David Finney: 10-р сарын сүүлээс өнөөдөр буюу 1-р сарын сүүлч хүртэл энэ улсад шувууны ханиадны 80 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Гэтэл анх удаагаа хүмүүс Английн баруун өмнөд хэсэгт шувууны ханиадаар өвчилжээ. Яагаад ч юм төр засаг нь Их Британид мал амьтан үржүүлж жил бүр тэрбум гаруйг нядалж буй нь ердийн хэрэг гэж бодоод байх шиг байна. Эдгээрийн дийлэнх нь болох тахиа болон гахайны 90 гаруй хувь нь аж үйлдвэржиж эрчимжсэн бөгөөд өвчин тархалт ихтэй фермийнх. Мөн тийм нөхцөлд антибиотикийг хэтрүүлж, эсвэл буруугаар хэрэглэдэг. Бидний цуглуулсан 1200 гаруй хуудас нотлох баримтыг шүүхээр хэлэлцэх хангалттай үндэслэл болохгүй гэсэн нь үнэхээр санаанд багтамгүй явдал юм. Ёстой итгэмээргүй.

Jane Tredgett: Энэ маскийг зүүгээд аятайхан санагддаг хүн байна уу? Үүнийг яагаад зүүж байгаа талаар бодож байгаа хүн байна уу? Үүнийг бид зүүх албатай болоход төр засаг ер нь тоож байна уу? Засгийн газар одоогоор ард түмнээ Их Британи дахь фермийн аж ахуйгаас дахин гарч болох зоонозын цар тахлаас хамгаалж чадах боломж байсан. Энэ асуудлуудыг шийдэж чадаагүй. Цар тахлуудын тухай шинжлэх ухаан маш өргөн цар хүрээтэй. Шувууны юм уу гахайн ханиад цар тахал энэ улсад эхлэх эрсдэл бодитой нүүрлээд байна. Гэвч үүнийг авч үзсэнгүй. Антибиотикт тэсвэртэй байдлын эрсдэлээс болж өдөр бүр 3480 хүн амиа алдаж байгааг ч анхаараагүй.”

(Багш аа, саяхан Их Британийн Лондон дахь Хатан Хааны Шүүхэд мэдүүлсэн хэрэг дээр Их Британийн засгийн газрыг амьтан-хүний үйлдвэрүүдээс болж хүн болон амьтан-хүмүүс асар ихээр хохирч байгаа гэсэн нотолгоог харж авч үзсэнгүй гэж үзсэн байна. Үүгээрээ Хүний Эрхийн Европын Конвенц болон 1998 оны Их Британийн Хүний Эрхийн хуулийг зөрчиж байна. Шүүх шударга ёсны төлөө юм бол хэргийг яагаад хэрэгсээгүй юм бол, Багш аа?)

Энэ дэлхий дээр хуулийг дээдэлдэг иргэн тийм ч олон байхгүй гэж би хэлсэн дээ. Ямартай ч Английн иргэд энэхүү харгислал болон хүний хор хөнөөлийг шүүхийн анхааралд авчрахад хүрсэн нь амьтан хамгаалах хуулиудыг хүмүүс хэдийнээ зөрчиж байгааг харуулж байна. (Тийм.) Их Британид амьтан-хүнийг хамгаалах хуулиуд бий. Хаа сайгүй бүх улс оронд байна, зөвхөн Англид ч биш. Гэхдээ хаа нэгтээ эхлэл тавигдсанд нь баярлаж байна. (Тийм, Багш аа.)

Би хэдийн хэлсэн дээ. Хэрэв би оюун санааны Их Багш биш байсан бол хуулиа зөрчсөн гэж дэлхийн бүх улсыг шүүхэд өгөх байсан. (Тийм. Яг зөв, Багш аа.) Хуулийг тэд гаргадаг болохоор тэднийг хэн ч шүүхэд өгдөггүй. (Тийм.) Өнөөг хүртэл ийм л байна. Гэхдээ хэн нэгэн хаа нэгтэйгээс эхэлж буй нь зөв. Угаасаа маш зөөлнөөр үзэж байна. Мах болон амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүн идэх нь хүмүүс болон амьтан-хүмүүст хэр их хор хөнөөл учруулж буй гэдгийг ямартай ч анхааралд нь оруулчихлаа.

Гэхдээ мэдээж шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон л доо. Өөр яах вэ дээ? (Яг үнэн, Багш аа. Тийм, Багш аа.) Тэд нэг гартаа мах барьж байж, нөгөө гараараа яаж гарын үсэг зурах вэ дээ? (Тийм, Багш аа.) Тэдний аманд амьтан-хүний цус нь дусалсан түүхий, хагас шүүрхий болгосон, эсвэл ямар л шүүрхийг хүснэ тэгж болгосон мах чихээтэй байна. (Тийм.) Тэгэхээр гомдол гаргагчтай яаж санал нийлэх вэ дээ? (Яг үнэн, Багш аа. Тийм.) […]

Шүүх магадгүй тэдэнд улам сайн судлах жаахан цаг өгөх ёстой байх. Энэ бол зүгээр л булзааруулах маш зөөлөн шалтаг болохоос биш тэд энэ бүхнийг мэдэж л байгаа. (Тийм, Багш аа.) Шүүх нь өөрийн улсын хуулийг мэдэхгүй байна гэж байх уу? Тийм биз дээ? (Тийм. Үнэн.) Тэд чинь шүүн тасалж, хууль зөрчсөн (Тийм.) бүх хүнийг барих ёстой биз дээ. Иймд тэд бүгдийг мэдэж байгаа. Тийм биз? (Яг үнэн, Багш аа. Тийм, Багш аа.) Тийм.

Хэрэв... Тэдэнд мэдэхгүй, эргэлзэх зүйл байлаа гэж бодлоо ч олоод л мэдчихэж чадна шүү дээ. Интернэтээс тэр хуулийг олоод л харчихна. (Тийм.) Би тэдэнд бүр сэжүүр өгье. Интернэтээс хайгаад үз. Хуулийнхаа номоос хайж үз. Суприм Мастер Телевизээс олж үз. Амьтан-хүмүүстэй харгис хэрцгий харьцах тухай танай хуулиудыг бид бараг өдөр тутамдаа сануулдаг. Үүнээс болж маш олон зоонозын өвчин гарч хүмүүсийг хохироож, хөнөөж байна. (Тийм, Багш аа.) […]

Тэд тэнд байгаа болохоороо л аливааг шударга шийддэг гэсэн баталгаа биш. (Тийм.) Энд тэндхийн том, жижиг янз бүрийн хэргийг шүүдэг л биз. Гэхдээ өөрсөд дээрээ тулаад ирэхэд тэд өөрсдийгөө шүүдэггүй. (Тийм. Яг үнэн, Багш аа. Үнэн.) Тэднийг өөр хэн нэгэн шүүж чадах эсэхийг би мэдэхгүй юм. Тэднийг шүүхэд өгч чадах өөр хэн нэгэн бий үгүйг би мэдэхгүй. Яагаад гэвэл тэд шүүхийнхэн. (Тийм, Багш аа. Яг үнэн.)

Дан ганц Английг буруутгах хэрэггүй. Дэлхий бүхэлдээ л ийм. (Тийм дээ.) Өдөр бүр хэдэн сая, хэдэн тэрбум гэм зэмгүй амьтан-хүмүүст учруулж буй энэ бүх харгис хэрцгий явдлыг хараагүй мэт өнгөрүүлдэг. (Тийм, Багш аа.) Тэд тэгээд яаж унтаж чаддаг юм бол, бүү мэд. Дэлхий даяар өдөржингөө, өдөр бүр – өдөр шөнөгүй дайн болж байна. (Тийм, Багш аа. Яг үнэн.)

Хүмүүс хоорондоо ч гэсэн дайтаж байгааг энд ярих ч юм биш. Энэ бол адилхан л дайн. Гэхдээ буруугүй, гэм зэмгүй хөндлөнгийн төрөлтний эсрэг хийж буй дайн. Тиймээс би та нарт дэлхийг там, бараг л там гэдэг. Ээ, Бурхан.

За, арай дээр асуулт байна уу? (Байгаа, Багш аа. Билл Гэйтс хэлэхдээ Омикрон нь вакцинаас илүү хурднаар дархлааг нэмэгдүүлж байна гэжээ. Багш аа, Та КОВИД-ын тэргүүнтэй энэ талаар ярилцав уу?) […]

За тэгэхээр, ноён Билл Гэйтс, тэр алсдаа учруулах нөлөөллийг нь мэдэхгүй байгаа. (Тийм, Багш аа.) Тийм болохоор л ингэж хэлж. Яагаад гэвэл хүмүүс Омикроныг “гайгүй” гэж бодож байгаа, тийм биз? (Тийм, Багш аа.) Бас Омикроны дэд-хувилбар хэдийн гараад ирчихсэн. Тэгэхээр санаа зовох юмгүй, энэ нэг нь дархлаа нэмлээ гэхэд нөгөө нэг нь дархлааг унагах болно. (Өө!)

Хүмүүс өөрчлөгдөхгүй л юм бол хувь тавилан нь өөрчлөгдөхгүй. (Тийм, Багш аа. Үнэн. Яг үнэн.) Энд тэнд зарим хувь хүмүүс юм уу, бүлэг хүмүүс нүглээ наманчлан, амьдралын хэв маягаа хүчирхийлэлгүй хэв маягаар сольж байгаа бол жаахан өөрчлөгдөж магадгүй л юм. Тэгвэл л өөрчлөгдөнө.

Гэхдээ хүн төрөлхтөн бүхэлдээ өөрчлөгдөхийг хүсэхгүй байна. Үүний нотолгоо бол иргэд нь энэ бүх зоонозын өвчин, цар тахлуудыг зогсоохын төлөө (Тийм, Багш аа. Яг үнэн.) амьтан-хүмүүсийг харгислахаа зогсоох ёстой гэж гомдол гаргасан ч Английн шүүх хэрэгсэхгүй болгосон явдал юм. (Тийм, Багш аа.) Хамгийн дээд удирдагчид, шударга ёсыг тогтоох шүүх засаглал ийм байна шүү дээ. Бусад хүнээс, жирийн иргэдээс ямар өөрчлөлт хүлээх юм бэ? […]

Ээ, Бурхан минь, хаа сайгүй төр засгуудын зарим нь маш ихээр авлигалд идэгдсэн, сул дорой, хулчгар байгаа нь (Тийм, Багш аа.) ухаан санаанд ч багтамгүй юм. Өөр юу ч гэх вэ. (За, Багш аа.) Надад заримдаа итгэл найдвар төрдөг, заримдаа үгүй. […]

КОВИД-ын тэргүүнтэй би дахин ярилцсан уу, үгүй юу гэж үү? Ярилцсан. Жаахан тодруулах гээд.

КОВИД-ын тэргүүнээс би яагаад надад Омикрон намжих болоогүй байна гэсэн юм бэ, КОВИД-19-ийн давлагаа зарим газар багасаж байна шүү дээ гэж асуусан юм. Ядаж л дэлхийн цөөн хэдэн газар. “Тэгээд энэ дээрдэх нь үү үгүй юү?” гэлээ. Тэр “Яг ч тийм биш. Хүмүүс ... дараа” Түүний хэлснийг яг үгчлэн эш татвал “Яагаад гэвэл Таны анхааруулга хүмүүст нөлөөлсөн. Тэд итгэж үнэхээр чин сэтгэлээсээ залбирч, бас наманчилсан. Бас олон хүн веган болсон. Иймээс дээрдэж байгаа юм.” Хашилтаа хаана.

Тэд өөрсдийгөө хамгаалсан болохоор Омикрон болон КОВИД намжсан санагдаж байгаа юм. Гэхдээ тэд үргэлжлүүлсээр байх хэрэгтэй. (За, Багш аа.) Үгүй бол өөр хэлбэрээр, өөр хувилбараар эргээд л ирнэ. КОВИД-ын тэргүүн надад тэгж хэлсэн. Мэдээж би жаахан баярласан. Бас түүнд талархсан. Түүнд би, “Хөөх, хүмүүс юмс дээрдсэний дараа тайвширч назгайралгүй, сонор сэрэмжээ сулруулалгүй, энэ хэвээрээ үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Би тэднийг амьтан-хүнийг иддэггүй, энэ гараг дээр ямар ч хэлбэрээр ямар ч төрөлтнийг хүчирхийлдэггүй буянтай, эелдэг амьдралын хэв маягаа хадгалан үлдэнэ гэж найдаж байна. Тэд хэмнэлттэй, эелдэг, нигүүлсэнгүй, үнэнхүү даруухан амьдарч өдөр бүр залбирах хэрэгтэй. Тэгвэл юмс дээрдэнэ. Одоо ойлгосон уу? (Тийм ээ, Багш аа.)

Өөр асуулт байна уу? (Байгаа. Финляндын ерөнхийлөгч хэлэхдээ Оросын ерөнхийлөгч Путин өөрчлөгдсөн, сүүлд утсаар санал солилцоход зан байдал нь өөрчлөгдсөн байсан тухай, Оросын ерөнхийлөгч илүү шийдэмгий болсон санагдсан гэсэн. Багш аа, Путин яагаад өөрчлөгдсөн юм бол?)

Зөвхөн Финляндын ерөнхийлөгч ч биш. Францын ерөнхийлөгч эрхэм Макрон ерөнхийлөгч Путинтэй биечилж уулзахдаа (Тийм.) Путиныг бас ямар нэг байдлаар өөр хүн болсон юм шиг, (Тийм.) өөр энерги мэдэрсэн гэсэн. (Хөөх.) Бусад олон удирдагчид адилхан мэдрэмж төрсөн ч тэд энэ тухай дурдаагүй байх гэж бодож байна. (Тийм, Багш аа.) Тэд өөрсдийн мэдрэмж, санаа бодлоо илэрхийлээгүй.

Үүнд олон хүчин зүйл бий. (Тийм, Багш аа.) Мэдээж хэрэг олон хүчин зүйл байгаа. Зүгээр сүрийг үзүүлэх, дайнд ялах, газар нутгаа тэлэх гэх зэрэг. […] Гэхдээ гол шалтгаануудын нэг нь вакцин байсан. (Өө.) Вакцин хүмүүсийг өөрчилдөг. (Өө, хөөх.) Удаан юм уу хурдан байдлаар. (Өө, хөөх.) Энэ нь гаж нөлөө юм. (Хөөх.) Зарим сөрөг нөлөөг хүмүүс олж мэдсэн, зарим сөрөг нөлөөг хүмүүс олж мэдээгүй. (Өө.) (Ойлголоо.)

Омикрон ч мөн адил. КОВИД-ын ахлагч надад Омикроны зарим гаж нөлөө эрдэмтэд, эмч нарт тодорхойгүй байгаа, тодорхойгүй (Үнэн. Тийм ээ.) байх болно гэсэн. (Өө. За, Багш аа.) Тэр надад тэгж хэлсэн юм.

Диваажин бас надад энэ бол Путинд вакцины үзүүлж буй нөлөө гэсэн. Би түүнийг өрөвдөж байна. (Өө. Хөөх.) Гэхдээ би хоёр орны гэм зэмгүй иргэдийг илүү өрөвдөж байна. (Тийм ээ, Багш аа.) Дайн гарвал юу болох талаар санаа нь зовж, (Тийм ээ, үнэн.) мэгдэж сандран, айдастай байгаа.

Бүх эм, тариа гаж нөлөө үзүүлдэг. (Тийм ээ, Багш аа. Тийм шүү. Тийм ээ. Тэр үнэн, Багш аа.) Тэгээд тухайн хүн хэдийнээ түүн шиг тусгаарлагдсан бол... Тэр бүрэн тусгаарлагдсан. Тэр олны дунд ч, ард түмний дунд ч, төрд ч бараг харагддаггүй. (Тийм ээ.) Тэр ч байтугай дэлхийн удирдагчид, эсвэл түүнтэй уулзахыг хүссэн хүмүүс халдваргүйжүүлэлтийн хонгилоор дамжин өнгөрөх ёстой. (Өө.) […] Ийм л юм болоод байгаа юм.

“Media Report from MSNBC Feb. 25, 2022 David Ignatius (m): Тэр (Путин) бол хүрэх аргагүй хүн. Тэр Кремльд тусгаарлагдан суудаг. Түүнийг хэдэн зөвлөх л хүрээлдэг. Миний сонссоноор маш цөөн тооны зөвхөн ойрын хүмүүс нь л байдаг гэсэн. Тэрээр КОВИД-ын тархалтын үед ингэж тусгаарлагджээ. Хэнд ч харагддаггүй. Хүмүүс түүнтэй ярилцаж ч чаддаггүй. Урт ширээний ард суусан түүний жигтэйхэн зургуудыг санаж байна уу? Ямар гээч удирдагч вэ? Боулингийн зам шиг ширээ. Гэхдээ тэр бол Путин. Мөн тусгаарлалтаас үүдэлтэй, бодит байдалд үл нийцэх бодлогоос болж дайралт хийснийг харлаа гэж бодож байна.”

Ерөнхийлөгч Путин хэдийнээ тусгаарлалтад байгаа. (Тийм, Багш аа.) Энэ бол түүний хэв маяг биш, тэр бол идэвхтэй хүн. Идэвхтэй байсан. Маш идэвхтэй. Тэр тулааны урлагт дуртай, тэр тогоруутай хамт нисэж байсан. (Тийм ээ.) Мөн тэр хаа сайгүй байдаг. Тэр хаа сайгүй байсан. Залуучуудтай ярилцаж, парламенттайгаа ярилцаж, засгийн газартайгаа ярилцаж, дэлхийн удирдагчидтай ярилцдаг.

Харин одоо тэр вакцин хийлгэсэн ч гэсэн КОВИД-оос маш их айж байна. […] Тэгэхээр вакцин түүнд ямар нэг нөлөө үзүүлж. (Өө.) Түүнийг илүү түрэмгий, зоргоороо болгосон. Мөн тэр тусгаарлагдмал байгаа, энэ нь хүнийг бухимдуулдаг. (Тийм ээ, Багш аа.) […] Тиймээс тэр маш их бухимдаж, бачимдаж байна. (Тийм, Багш аа.) Зүгээр л гэртээ юм уу ордондоо, иддэг хоолоо идээд л, зурагт, компьютерын өмнө суугаад л. Энэ бол амьдрал биш. (Тийм ээ.) Тэгэхээр жирийн иргэд өөрсдийн өчүүхэн, жижигхэн орон сууцанд яаж түгжигдэх ёстойг төсөөлж байна уу? Хүн бүр том байр авах боломжгүй шүү дээ. (Тийм ээ, Багш аа.) […]

Ихэнх удирдагч нар ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүсвэл олон нийтийн төлөө байдаг. (Тийм ээ, үнэн.) Тэр нь байхгүй бол тэд түүнийгээ үгүйлнэ. […] Иймд тэр цөхөрч залхжээ. (Тийм.)

Мөн тэрээр арчаагүй байдалтай байна гэж эр хүний эгогоор мэдэрсэн. Учир нь НАТО эх орныг нь бараг хүрээлчихсэн. Тэд ямар нэг юм хийх ч гээгүй л дээ. Тэд түшиц газраа л тэлж байгаа юм. (Тийм ээ.) Крымын хойгоос болоод ч юм уу, эсвэл зүгээр л[...] газар нутгаа болон Европ дахиныг хамгаалах гэсэн байх. […] Тэгмэгц ерөнхийлөгч эрэлхэг дүрээ алдсан юм шиг санагдаж л дээ. Учир нь Оросын ард түмэн түүнийг ихэд хүндэлдэг юм шиг санагддаг. […] Өчүүхэн болсон мэт, хүссэн шигээ том биш санагдаж цөхрөл төрж. Энэ бүхэн түүнийг хурцалжээ (Тийм, Багш аа. Тийм ээ.) Тиймээс, тэр цөхөрч, дотроо сэтгэл нь хямарч байгааг та нар харж байгаа. (Тийм ээ.)

Саяхан би бас түүний хэдэн зургийг харсан. Тэр өөрчлөгджээ. (Тийм.) Юуны өмнө жин нэмсэн байна билээ. (Өө, тийм, жин нэмсэн байсан.) Магадгүй сайн хоолноос болж, эсвэл бухимдсандаа хэт их идэж, тэгээд тусгаарлагдсанаас болж хэт их зүйл хийхгүй байгаа байх. (Тийм ээ. Үнэн.) Мөн царай нь догшин болсон. Түүний харц, нүд, энэ бүгд. Өмнө нь тэр илүү тайван, илүү зөөлөн, (Тийм ээ, тэр үнэн.) эелдэг, илүү инээмсэглэдэг байсан шүү дээ. Одоо тэр ширүүн царайтай харагдаж байна. Дотоод байдал нь түүний гадаад төрхөд нөлөөлж байгаа болов уу. (Тийм ээ, Багш аа. Яг тийм.) […]

Одоо та нар түүнийг яагаад өөрчлөгдсөнийг ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Энэ (вакцин) нь хүмүүст янз бүрээр нөлөөлдөг. Ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Хүмүүс үүнийг анзаардаггүй, эсвэл жирийн хүмүүс байдаг тул олон улсын түвшинд ямар нэг хүч чадлаа үзүүлэх боломж тэдэнд байдаггүй. (Тийм ээ.) Гэтэл энэ ерөнхийлөгч эрх мэдэлтэй. (Тийм ээ, Багш аа.) Тэгээд ч түүнийг Холбооны Хурал нэг ч удаа эсэргүүцээгүй юм шиг байна. Энэ бүхэн түүнийх бололтой. (Тийм шүү.) Бүгд түүний хүмүүс. Хэрэв түүний хүмүүс биш бол тэд тэнд байхгүй байх байсан. [...]

Дахиад асуулт байна уу? (Байна, Багш аа. Бидний мэдэж байгаачлан ноён Путины хандлагад хийлгэсэн вакцин нь нөлөөлж улам түрэмгий болсон явдалд дэлхий дахин санаа зовох ёстой болов уу? Тэр дэндүү түрэмгий болох вий, дайн дэгдээх вий гэж санаа зовох ёстой болов уу?)

Бодоодохъё. Шалгаад үзье. Хэдийн дайн дэгдээчхээд байна. (Тийм, Багш аа.) Хараахан яв цав тодорхой болоогүй ч дэгдээчихлээ. Украиныг ганхуулахын тулд юм уу Украин руу дайрахын тулд түүнд дайн хийх шаардлага ч байхгүй. Тэр ердөө л нэг нэг хэсгээр нь дайрч (Тийм, Багш аа.) хуваагаад эрхэндээ авдаг. (Өө. Тийм, Багш аа.) Аль нэг нэгж, эсвэл бүлгийг хуваачихад л хүч нь суларна. (Тийм, Багш аа.) Крымээс хойш түүнд илүү ч ихийг хийж чадмаар санагдсан. Бас Барууныхан, болон Америк түүнд шалтаг болж өгсөн. Харин одоо НАТО хүртэл Украины НАТО-д элсэх эсэхийг хэлэлцэхгүй гэж мэдэгдэж байна. Тэгсэн ч Путин тэр хавьд байсаар. Арми нь, түүний зэвсэгт хүчин хаа сайгүй (Тийм, Багш аа.) Украины хил, мөн хил орчмын нутгуудад байсаар л байна.

Гол нь Крымээс хойш Барууныхан Орост олон хориг тавьсан нь мэдээжийн хэрэг түүнд таалагдаагүй. Ямар ч улсад таалагдахгүй. Улс орон нь хэдийгээр асуудалгүй, баян, хүчирхэг байлаа ч ийм янзаар хяналт тогтоолгох дуртай удирдагч гэж үгүй. (Тийм, Багш аа.) Хориг, ямар нэг төрлийн хяналт, хязгаарлалт аль ч удирдагчид таалагдахгүй. Иймээс тэр хэдийн анаж байна. Бас одоо тэр КОВИД-оос айгаад өөрийгөө тусгаарлаад байгаа. Бас вакцинжуулалт, нэмэлт тун зэрэг түүнийг өдөөж, элдэв бүх гаж нөлөө үзүүлж байна.

Ойлгож байна уу, учир нь мах иддэг хүмүүс веган хүмүүсээс илүүтэйгээр гаж нөлөөнд амархан ордог. (Өө, тийм байх нь, Багш аа.) Цагаан хоолтнуудад хүртэл бага нөлөөлнө. (За.) Веган хүний бие илүү их эсэргүүцэх чадвартай байдаг бол цагаан хоолтон хүмүүсийн хувьд арай бага байдаг. (За, Багш аа.) Гэхдээ л мах иддэг хүмүүсийнх шиг муу биш.

Мах иддэг хүмүүс маш их хор болон үхэл зовлон, шаналал, (Яг үнэн. Үнэн.) амьтан-хүмүүсийн аймшигтай үхэл шингэсэн энергийг хэдийн биедээ оруулсан байдаг. Ойлгов уу? (Тийм ээ, Багш аа.) Энэ бүх энерги ялангуяа шунан дурладаг бол, махыг шунаж иддэг бол мах иддэг хүмүүсийн биед буцалж байдаг. (За, Багш аа.)

Маш олон гаж нөлөө үзүүлдэг хэдий ч тэд зүгээр л үл тоож, эсвэл өөрсдөд нь тохиолдохгүй гэж боддог. (Өө, Тийм шүү.) Гэхдээ болж байдаг. Махны түрэмгий энерги болон хор энэ бүхэн нь зарим хүний биед буглаж байдаг бөгөөд тэд үүнийг хянаж чаддаггүй. (За, Багш аа.)

Тиймээс, дэлхий мэдээж санаа зовно. Тэд хэдийн санаа зовж байгаа. Украиныг НАТО-д элсүүлэх талаар хэлэлцэхгүй гэдгээ НАТО мэдэгдчихсэн. Яагаад гэвэл Путин Украины хилд ойр бүс нутгуудад цэргээ байрлуулах гол Шалтгаануудын нэг нь энэ байсан. (Яг тийм. Тийм, Багш аа.) Одоо харин НАТО “Бид энэ тухай зөвлөлдөхгүй” гэж байна. Европын олон хүн, “Өө, энэ талаар ямартай ч хэлэлцэхгүй” гэж байна. Тэр (арми нь) байсаар байгаа. (Тийм.)

“Interview by FRANCE 24 Feb. 5, 2022 Geoana (m): Одоо тэд бидэнд зүүн жигүүрээ бэхжүүлэх хэрэггүй гэж хэлэх гэж хичээж байна. 2014 оноос өмнө Крымыг хууль бусаар нэгтгэхээс өмнө НАТО зүүн жигүүрт цэргээ огт оруулаагүй байсан. Тэд (Орос) Украиныг өөрсдийнхөө нөлөөлөл дор авахыг хүссэн. [Тэр] бол Донбас дахь дайн болон Крымыг эзэлсэн нь өнөөгийн Украинд аюул занал учрууллаа. Арван жилийн өмнө Украины ард түмний зөвхөн 20% нь НАТО болон ЕХ-нд элсэхийг хүсэж байсан. Харин одоо 60 гаруй хувь болсон. Тэгэхээр бид Орос улс хийж байгаа зүйлээрээ зорьж байгаагийнхаа эсрэг зүйлд хүрнэ гэдгээ ойлгоно гэж найдаж байна.”

Одоо тэр бүр түүхээс үзвэл Украин Оросынх гэж хэллээ. Мөн одоо салан тусгаарлагч бүс нутгуудыг хүлээн зөвшөөрсөн. (Тийм, Багш аа.) Гэхдээ оросууд энэ бүс нутагт аль эртнээс нааш дэмжлэг үзүүлсээр ирсэн. Крымын мөргөлдөөнөөс хойш хоёр юм уу гурван ч бүс Украинаас тусгаар болохын тулд бослого гаргахыг дэмжсэн. Украинаас салан тусгаарласан.

“Media Report from PBS NewsHour Feb. 22, 2022 Reporter (m): Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзгээрээ Европын газрын зургийг шинэчлэн зурна хэмээн мэдэгдлээ. Тэрээр өөрсдийгөө тунхагласан, бараг найман жилийн турш Оросын дэмжлэгтэй салан тусгаарлахаар тэмцсэн Донеск болон Луганск бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрсөн. Өнөө шөнө Путин Украиныг утсан хүүхэлдэйн дэглэмтэй гээд, цаашид дайтах болно гэж анхааруулсны дараа Донескт, Оросыг дэмжигч украинчууд Оросын далбааг намируулж байлаа.”

Эхний үед, тэд Крым Оростой нэгдэх хүсэлт тавьсан гэж байсан. Тэгснээ тэд бүгд л санхүүгийн дэмжлэг гэх мэтээс болсон гэсэн Мэдэх юм алга. Шалтаг л байхад болно. Тэгж тэд Крымыг нэгтгэхэд дараа нь бусад бүс нутгууд ч дагаж, Орос мэдээж тэдэнд бас дэмжлэг үзүүлсэн. Энэ нь тэдэнд ашигтай, тийм үү? (Тийм, Багш аа.)

Үүнийг Оросын ард түмэн хүссэн гэж би бодохгүй байна. Энэ бол ердөө улс төрчид болон эрх мэдлийн төлөөх удирдагчдын явдал. Зарим бүс нутгуудын зөрчилдөөн хурцдангуут ерөнхийлөгч Путин цэргээ тийш оруулж болохоор болсон. “Энэ бол одоо салан тусгаарлагч бүс нутаг бөгөөд бид нүүж очиж болно. (Өө, тийм.) Украин гэхээ больсон” гэх мэтээр элдэв шалтаг гаргасан. (Тийм, Багш аа.) Түүнд Украин луу өргөн цар хүрээтэй дайралт хийх шаардлага байхгүй. Ердөө тогтворгүй болгож байгаа. (Тийм байх нь. Тийм.) Дэлхий дахин хөл дээрээ зогсоход хэдийн хангалттай хүнд байгаа. (Тийм, Багш аа.)

Улс төрийг харж байгаа биз, маш бохир, маш муухай, үнэхээрийн заваан зүйл. Гэм зэмгүй ард иргэд үхэж үрэгдэх тэдэнд хамаагүй. (Тийм.) Тэд хүмүүсийн орон гэрийг сүйтгэхээ ч юман чинээ санахгүй. Энх тайван байдал алдагдах ч тэдэнд хамаагүй байдаг. Тэд ердөө л эгоноосоо болж, хүсэл шуналаасаа болж, чадах учраас л ийм зүйл хийж байна. (Яг тийм, Багш аа. Тийм, Багш аа.)

Хүчирхэг байлаа гээд ийм зүйл хийчхэж болохгүй шүү дээ. Ямарваа хэрэгцээтэй зүйл хийх хэрэгтэй. Удирдагч хүн тийм л байх ёстой. Бусад иргэдийн сайн сайхан, энх тайван, аз жаргалыг анхаарах хэрэгтэй. Тэд төр засгаасаа тийм их зүйл хүсдэггүй. Ерөнхийдөө, амьдрал амар тайван бол ажил хийгээд амьдралаа залгуулж, орон гэрээ авч яваад татвараа төлдөг. Тэд амар тайван байдаг. (Тийм, Багш аа.)

Аль эртнээс нааш хамгийн их эрх мэдэлтэй, том толгойтой удирдагчид л дэлхийд түвэг учруулсаар ирсэн. (Яг тийм. Тийм.) Ийм явдал зөвхөн Украинд биш өөр газруудад ч гэсэн өрнөж байна.

Дэлхийн дээвэр дээр орших алс бөглүү Балбад хүртэл (Тийм, Багш аа.) АНУ болон Хятад хоорондын зөрчил өрнөсөөр байна. Учир нь тэдэнд нөлөөтэй хүчтэй байж, хяналт тогтоохын төлөө газар нутаг олж авахыг хүсдэг. Зөвхөн тэр газар нутгийг авах биш, тухайн бүс нутаг, хөрш зэргэлдээ улс орнууддаа хяналтаа тогтоож чадна.

Хэрэв Украиныг эзэлчихвэл Орос газар нутгаа тэлж, тэдний зэвсэгт хүчин, бүхий л техник хэрэгслийг авч шаардлагатай бол бусад хөрш улсуудад ашиглахад бэлэн байлгана. (Тэгнэ. Тийм, Багш аа.) Тийм ээ, асуудлын гол нь тэр. Харж байгаа биз, эхлээд Крым, одоо бусад бүс нутгууд. […]

Хэрэв улс орон дотроо хагаралдвал гадаад улс үүнийг ашиглаж та нарыг (Яг тийм. Тийм, Багш аа.) зовоох болно. […]

Одоо Орос Украиныг үмх үмхээр хороон идчих санаатай байх шиг. Иймд би мэдэхгүй байна. Энэ бол цаг хугацааны л асуудал. Цаг хугацаа л харуулна. Юу болохыг бид мэдэхгүй. (Тийм, Багш аа.) Мэдэхгүй байна. Энэ бүх муухай, нүгэлтэй, бусдыг хөнөөх гэж хичээж байгаа хүмүүсийн тухай мэдэхийг хүсэхгүй байна. Зөвхөн Путин ч биш, бас дэмжиж байгаа арми. (Тийм, Багш аа.) Тэр үүнийг ганцаараа хийж чадахгүй. Гэхдээ тэр Оросын бүх зүйлийг ганцаараа хянадаг юм шиг харагддаг.

Бас дэлхийн үйлийн үрийг мартаж болохгүй. (Өө, тийм, Багш аа.) Хамаг юм хүмүүсээс л болж байна. Хүмүүсийн муу үйл, амьдралын хүчирхийлэлтэй хэв маяг нь шууд болон шууд бус утгаараа дайн, цар тахлууд, зоонозын өвчнүүд, аливаа зөрчил, эдийн засгийн асуудал, ган, үер, түймэр зэрэг бүхий л зүйлийг үүсгэсэн гол үндэс суурь болж байна. Бүгд биднээс л болсон. (Тийм, Багш аа.) Путин юм уу хэн нэгнийг ганцаар нь буруутгаж болохгүй.

Бас би, хэрэв Байден ерөнхийлөгч болбол бүх зүйл аймшигтай дордоно гэж өмнө нь хэлж байсан даа. (Яг тэгсэн, Багш аа. Тийм.) Тэд олон улсын итгэлийг алдах болно. Харж байгаа биз дээ? Америкт халуун дулаан хандахгүй байна. (Яг тийм. Тийм, Багш аа.)

“Media Report from BBC June 16, 2021 Reporter (m): Дэд ерөнхийлөгч Жо Байден Владимир Путинтэй уулзлаа. Тэр түүнийг зүрх сэтгэлгүй гэсэн. Саяхан тэр түүнийг алуурчин байсан гэсэн. Ноён Путин хариуд нь: “Нэгийг мэдэхийн тулд нэгийг авдаг юм” гэж хэлсэн.”

“Media Report from MSNBC Feb. 23, 2022 President Trump: Ямартай ч бидэнд ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй. Би энэ албан тушаалд байсан бол санаанд багтах ч үгүй. Хэзээ ч ийм зүйл болохгүй байх байлаа.”

Оронд нь Трамп байсан бол тэр Оростой илүү найрамдалтай, илүү дээр уур амьсгалтай байх байсан. (Тийм, Багш аа.) Ийм зүйл болох ч үгүй байх байлаа.

Би хэлж байсан даа. Би Трампыг ялагдсанд уйлж байгаа юм биш гэж байсан даа. Надад Трамп байх, байхгүй нь хамаагүй. Гагцхүү улс орондоо тустай, дэлхийд тустай л байвал болох нь тэр. (За, Багш аа.) (Яг тийм, Багш аа.) Элдвийн юм болохыг мэдэж байсан болохоороо би бүр ил ч тэр, далд ч тэр маш их уйлсан. (Өө.) Олон улс оронд болон дэлхий дахинд аймшигтай зүйлс тохиолдох болно. (За, Багш аа.) Одоо тэгэхээр бүгдээрээ юу ч болж байсан харж л байхаас. Аймшигтай. […]

Харин Путин энэ бүхнээсээ болж армийнхаа хамтаар тамд унах болно. Гол нь энэ, маш гунигтай. Украиныг эзэллээ гэхэд түүнд олж аваад байх зүйл байхгүй шүү дээ. Нэмж орд харштай болохгүй. Юуны төлөө? Тийм биз дээ? (Тийм, Багш аа. Яг тийм.) Илүү их татвар олохгүй. Яах гэж? Тэр өдөрт зарлаа гэхэд хэдийг зарж цадталаа идлээ гэхэд хэчнээнийг идэх вэ дээ. Тэгэхээр дайн өдөөнө гэдэг үнэхээр тэнэг хэрэг.

Бас Барууныхан ч буруутай. Өөр бусад олон зүйл бий. […] Дэлхий хэрэв өөр өөр бүлгүүдэд хуваагдвал тэд эрх ашгаасаа болж (Өө, тийм, Багш аа. Тийм, Багш аа.) дайтах нь гарцаагүй. (Тийм. Яг тэгнэ.) Эрх ашиг болон эго. Бас тэд сүр хүч үзүүлэх гэж зэвсэг үйлдвэрлэхэд зориулан дайнд мөнгө үрнэ. (Өө, тэгнэ.) Бас зэвсэг үйлдвэрлэгчид худалдахыг хүснэ. (Тэгнэ.) Дэлхий даяараа өөр хоорондоо эв зохиролгүй байх юм бол ийм эрх ашгийн зөрчлүүд гарч ирэх болно. […]

Яг одоо миний санаанд нэг дуу орж ирлээ. […] Долли Партоны их алдартай дуу. […]

Тэр ингэж хэлсэн. Чи хүссэн эртэйгээ байж болно, гэхдээ би дахиж хайрлаж чадахгүй гэсэн. Чаддаг гээд миний эрийг битгий аваач дээ. (Тийм шүү. Тийм ээ, Багш аа.)

“Dolly Parton: Чадна гээд түүнийг битгий аваач гэж гуйя.”

Харж байна уу, учир нь тэр охин хэтэрхий үзэсгэлэнтэй, хэтэрхий сэтгэл татам, эсвэл тэр яаж гэдгийг мэддэг байх. Тиймээс тэр хүссэн эрээ уургалж чаддаг. […] Тиймээс тэр чи ямар ч эртэй байж болно, гэхдээ “чаддаг гээд” минийхийг бүү ав гэж хэлсэн. (Тийм шүү, Багш аа.) Учир нь энэ эмэгтэй маш хүчтэй, […] хангалттай хүчтэй гэдгийг тэр мэддэг.

Харж байна уу, улс төрд ч мөн адил - “чаддаг учраас” хүмүүс рүү довтолдоггүй, хүмүүсийг өдөөн турхирдаггүй, бусад үндэстний удирдагчдыг эвгүй байдалд оруулах, бусад улсын иргэдийг айлгах гэж хүчээ харуулдаггүй. (Тийм ээ, Багш аа. Үнэн.)

Энэ нь нэгэн зэрэг дээрэлхүү, хулчгар байхтай адил юм. (Үнэн.) Хар даа, хүнд хангалттай баатарлаг чанар байхгүй, хангалттай ёс журам байхгүй бол хүч чадалтай байсан ч түүнийгээ үндэслэлгүй шалтгаанаар ашиглахгүй байхыг мэдэхгүй. (Тийм ээ, Багш аа.) Шалтаг тоочсон ч гэсэн хүн төрөлхтөн тэр чигтээ, Диваажингууд, Орчлон ертөнц тэр чигээрээ үүнийг мэдэх болно. Юу ярих чинь ч хамаагүй, хэчнээн шалтаг тоочиж байсан ч хамаагүй энэ бүхэн дэмий хоосон зүйл юм. Энэ бүхэн ердөө цусаар цангасан, энэ бүхэн ердөө дайн дэгдээгч хүсэл. (Тийм ээ, Багш аа. Зөв) […]

Будда “Хэрэв чи хутгаа, яргачны хутгаа доош нь тавивал Будда болж чадна.” гэж хэлсэн байдаг. (Хөөх.) Бүр тэр даруй шүү. (Хөөх.) Энэ бас үнэн. […] Жишээлбэл ерөнхийлөгч Путин бодлоо шууд өөрчилж, зүрх сэтгэлээ өөрчлөх аваас байдал юмс нэн даруй сайжирна. (Тийм ээ, Багш аа.)

Дайн хийх шалтаг олох амархан, гэхдээ жинхэнэ сайн эрчүүд л энх тайвныг сахиулж чадна. (Энэ үнэн, Багш аа. Тийм ээ.) Харилцан ярилцаж чадна. Хүн амыг олноор нь хөнөөсөн хүн болж түүхэнд үлдэх нь тийм ч зугаатай юм биш. (Тийм ээ.) Ямар ч шалтгаан байсан хамаагүй эмэгтэйчүүд, хүүхэд, настнуудыг олноор нь хөнөөсөн цуст мангас болж түүхэнд үлдэх нь тийм ч зугаатай юм биш. (Зөв, Багш аа.) (Тийм ээ, Багш аа) […]

Эрхэм ариун сэтгэл л урт настай. Зөвхөн энхийг сахиулагчид л Диваажинд очих боломжтой. Хэрэв Путин Бурханд итгэдэг бол шүү дээ... Тэдний улсад Оросын Загалмайтны Үнэн Алдартны шашин шүтдэг. (Тийм ээ, Багш аа.) Путин улсынхаа шашин шүтлэгээ тийм муу мэддэг гэж би бодохгүй л байна. Шашин шүтлэгээ санавал зохино. Тэр “Юу тарина, түүнийгээ хураана” гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь зөвхөн Христийн шашинд төдийгүй Ислам, Хиндуизм, Буддизм, Жайнизмд байдаг. Тэд бүгд үүнийг дурддаг. (Тийм ээ, Багш аа.) Хэдийгээр тэд “Юу тарина, түүнийгээ хураана” гээгүй ч ижил төстэй зүйл хэлдэг. […]

Тиймээс Путин удахгүй сэрж, Украинтай эвлэрнэ, мөн тэрхүү бослого гаргагчдын бүс нутгаас хорон муу нөлөөгөө татаж авна гэж найдаж байна. (Тийм ээ, Багш аа. Бид ч бас тэгнэ гэж найдаж байна. Бид ч бас тэгнэ гэж найдаж байна.) Тэднийг бослого гаргаж, тэрсэлж, эх орон, ард иргэд, үндэстнээсээ салан тусгаарлахад нөлөөлж буй нөлөөгөө татна гэж найдна. (Тийм ээ, Багш аа. Зөв) Учир нь энэ тэдний улс орныг сулруулж байна. Чи Украины иргэн, эх орныхоо төлөө ажиллах ёстой. Энэ бол чиний үүрэг. Хэрэв үүргээ сайн биелүүлэхгүй бол бас тамд очих болно. Нисгэгчгүй онгоцны халдлага, тэсрэх бөмбөгний довтолгоог буруу тооцооллоос болж хүний ​​амь, хүүхдүүдийн аминд хүрэх тухай бүр ярилтгүй. (Тийм ээ, Багш аа.) […]

Тэд зүгээр компьютер ашиглан, байлдаж тоглож буй мэт байвч энэ бол тоглоом биш. Энэ бол жинхэнэ зовлон шаналал. Энэ бол хүний жинхэнэ амь.

Афганистанд урьд өмнө болсон шиг? (Тийм ээ, Багш аа.) Тэд террористуудын төлөөллийг бөмбөгдсөн гэж Байден хэлсэн дээ? Тэд тэгээгүй. Тэд бүхэл бүтэн гэр бүлийг, мөн тэдний хамаатан садныг устгасан. (Тийм шүү, Багш аа. Тийм ээ, Багш аа.) Хүүхдүүд байсан шүү дээ. Америк бол байлдааны маш өндөр технологитой, асар өндөр технологитой. (Тийм ээ, Багш аа. Энэ үнэн.) Гэвч тэд алдаа гаргасаар л байна. (Тийм ээ. Тийм шүү.)

Бодоод үз дээ, Украин улс дайны зэвсэг техник тийм ч өндөр хөгжөөгүй. (Хөгжөөгүй. Тийм.) Тэд бүр өөрсдийгөө ч хамгаалж чадахгүй. Тэд олон улсаас тусламж гуйж байна. Тэд, “Бид эх орноо хамгаалж чадахгүй” гэсэн. Яагаад гэвэл тэд дайнд бэлтгэгдээгүй. […]

Нэг л өдөр аливаа улс ямар ч шалтгаантай бай өрөөл бусдыг алах хүмүүсийг бэлтгэхгүй болно гэж найдаж байна. (Тийм, Багш аа.) Аймшигтай юм. Чадах юм чинь гээд авчхаж болохгүй. Тэгж л хэлэх байна. (Тийм.) Олны танил нэгэн дуучны нэгэн их энгийн дуунаас эшилье. “Чадах юм чинь гээд авчхаж болохгүй.” Харав уу, тун энгийн байгаа биз... Мэдээж тэр их алдартай хэдий ч зүгээр л нэг эгэл бүсгүй, Тэгсэн хэр нь энэ мэт сайхныг өгүүлж чаджээ. (Тийм, Багш аа.) “Чадах юм чинь гээд түүнийг авчхаж болохгүй.”

Чадах юм чинь гээд аль нэг улсыг эзлэх хэрэггүй. Цааш нь, “Чадах юм чинь гээд аль нэг улсыг заналхийлж болохгүй.” (Тийм, Багш аа.) Маш муухай шүү дээ! Энэ бол дээрэлхүү, муухай, хулчгар зан. (Тийм, Багш аа.) Энэ бол хулчгар байдал. Баатарлаг чанар биш. Дээрэлхүү ч биш. Энэ бол хулчгар байдал. (Тийм.) Хувийн эрх ашгийнхаа төлөө юм уу ямар нэг зүйлийн төлөө алах, эсвэл заналхийлэх арга барил ашиглаж байгаа бол нэр төргүй явдал. Хамгийн адгийн зүйл. […] Энэ бол дорд явдал. Үүний би дорд явдал л гэнэ.

Ийм хэрэггүй арга барилыг хувийн ашиг сонирхол, эго, өөрийн улсын төлөө, өөр юунд ч бай хэрэглэж байгаа хэн боловч хэзээ ч сайнаа үзэхгүй. Тэд бүгд хулчгар дорд амьтад. Би тэдэнд нүүрэн дээр нь ч хэлж чадна.

Тэд өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрчлөгдөх ёстой. Эс бөгөөс там тэднийг үүрд өөрчлөх болно. Тэд өөрчлөгдөхгүй юм бол асар олон гэм зэмгүй хүний амь хөнөөсөн маш их үйлийн үрээсээ болж тамаас хэзээ ч гарч чадахгүй. Мөн тэд бусдад учруулсан энэ бүх зовлон зүдгүүрээ ай, бүр сая дахин нугалж, зогсоо зайгүй, үүрд мөнх тамд эдлэх болно.

Би бүгдийг нь мэдэж байгаа. Тэд үүнийг мэддэггүй юм аа гэхэд би тэдэнд “Энэ бол бодит! Там бол жинхэнэ шүү!” гэж хэлмээр байна. Хэн ч өөрийгөө тамд унаж зовох байдалд оруулах хэрэггүй. Тэд үүнээс зайлсхийх хэрэгтэй. Тэд чадна, бүгдээрээ зайлсхийж чадна. Амьдрал богино ч там бол үүрд. Там бол удаан оршино. Энэ гараг дээрх амьдрал богинохон боловч тамд их удна, бүр үүрд ч байж магадгүй.

Би үүнийг л хэлэх гэсэн юм. Ээ, Бурхан минь! Тэднийг өөрчлөгдөнө гэж найдаж байна. Эс бөгөөс, Бурхан минь! Энэ дайн дэгдээгчид тамаас хэзээ ч гарахгүй! […]

Host: Хамгаас Нигүүлсэнгүй Их Багш Тандаа бидэнд энх тайван бол жинхэнэ ялалт, харин дайн бол зовлон, гарлага л авчирдаг гэдгийг дахин сануулж өгсөнд талархаж байна. Энэ цаг үеийн томоохон хямралуудад өртөж буй гэмгүй сул дорой бүхний төлөө бид залбирч байна. Ирээдүйг оршин тогтнуулахын тулд бид сэрж сэхээрэн өөрчлөгдөж, амьтан-хүний гаралтай бүх зүйлийг тавган дээрээсээ хасаж бүхий л оршин суугчдын амийг хүндэтгэн Эх Дэлхий дээр энх тайван тогтнуулах ёстой. Бидний Эрхэм Их Багш тайван амгалан, эрүүл энх байж Бүхий л Бурхдаар хамгаалагдах болтугай.

Диваажин КОВИД-19-ийн эсрэг ямар арга хэмжээ авсан тухай; өндөр түвшинд хүрсэн Их Багш авшиг өгвөл; Их Багш яагаад байнга байршлаа өөрчилдөг тухай болон бусад олон сэдвийг сонсохыг хүсвэл Багш шавийн шүтэлцээгээр 2022 оны 4-р сарын 7-ны пүрэв гарагт энэхүү конференцыг бүрэн эхээр хүлээн авч үзээрэй.

Мөн танд лавлах шаардлага гарвал Шуурхай мэдээ/ Багш шавийн шүтэлцээ зэрэг өмнөх конференц нэвтрүүлгүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Дотоодын Бурханы хүчээ сэрээхэд Тодорхой зүйлс хэрэгтэй

КОВИД-ын тэргүүнээс хүлээн авсан чухал мэдээлэл

Энх тайвныг сахин бусдын амь насыг нандигна

Багш шавийн шүтэлцээ:

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийн төлөөх зоригт үйлс

Хүмүүст жинхэнэ, хүчтэй ухаалаг удирдагчид хэрэгтэй

Эмэгтэйчүүд хамгаалагдан хүндлэгдэх ёстой

Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ амь насыг хамгаалах ёстой

Өш хонзон хэзээ ч энх тайвныг авчрахгүй

Жинхэнэ Жихад

Жинхэнэ Гэгээнтэн хэргэм

Веган байх нь бидний хайр ба нинжин сэтгэлийг гаргаж ирдэг

Жинхэнэ нигүүлсэл ба ёс суртахууны хэм хэмжээ бол жинхэнэ шийдэл

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22

Онцлох мэдээ

2024-12-21   119 Үзсэн
2024-12-21
119 Үзсэн
2024-12-21
188 Үзсэн
2024-12-20
463 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд