Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Диваажингийн гэрчлэл, 10-р хэсэг – Өөр гаргуудад зочлон очсон нь

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

MONGOLIAN Mongolian

Q(m): Нэг удаа бясалгаж байтал Та намайг дээш явахад тусалсан, миний бодлоор Дөрөвдүгээр Төвшин байсан, яагаад гэвэл маш харанхуй байсан. Тэгээд би тэндэх хүмүүстэй ярьсан. Гэнэт би буцаж хартал гарагийн тэн хагас нь Гэрэл, хүч байгаа харагдсан. Би дор нь хүлээж аваад "Өө, энэ миний Багш, би Багштайгаа тийш явах нь зүйтэй" гэсэн. Тэгээд би буцаж ниссэн, их хол байсан л даа, Та маш үзэсгэлэнтэй харагдсан, Та хааны хувцастай тэр нь луу хаан байсан. Энэ маш сайхан байсан ба Таны хүч маш их байсан. Таны ард бас шавь нар байсан. Шавь нар гэж би бодож байна. Гэхдээ тэд ч бас Гэрэлтэй байсан. Би Таныг харж байтал Та нэг том уул руу явсан ба тэр уул их харанхуй байв. Тэгээд Та уулыг хаасан. Уул нээгдэхэд би маш их Гэрэл харсан. Нээгдтэл Та орсон. Тэгээд би ч бас орж болмоор. Би өөр гараг руу очсон. Маш үзэсгэлэнтэй байсан. Маш, тун үзэсгэлэнтэй гараг.

Багш аа : Түрүүчийнхээс ч үзэсгэлэнтэй байсан уу? (Түрүүчийнхээс ч үзэсгэлэнтэй.) Улам л үзэсгэлэнтэй болдог.

Q(m): Тэгээд очтол надад сар харагдсан, би тэдэнд гараа хүргэсэн. Би тэгээд бас өөр гараг дээр очсон. Маш гэрэлтэй, маш үзэсгэлэнтэй байсан ба би тийш нэвтэрсэн, тэр чигээрээ очир, алт болсон маш үзэсгэлэнтэй байсан. Таны заасан ёсоор би шалгаж үзсэн, хэрвээ Диваажингийн төвшин юм уу Буддагийн төвшин бол орж очиход сүүдэргүй байна гэсэн ёсоор. Тэгээд би ороод шалгатал сүүдэргүй байсан. Энэ ч аугаа гараг юм аа гэж би хэлсэн. Би бүх чулууг нь хартал маш үзэсгэлэнтэй байсан. Би тэр гарагаас явахаасаа өмнө нэгийг авч халаасалсан. Би харанхуй төвшин лүү бууж ирсэн Би тэр чулууг харанхуй төвшинд аваачиж тавилбал гэрэл гарах эсэхийг харъя гэж би бодсон юм. Тиймээс би чулууг гаргаж ирлээ, үзэсгэлэнтэй, гэрэлтэй хэвээр байсан

Багш аа : Гэрэлтэй, үзэсгэлэнтэй хэвээрээ. (Би бодлоо, "Өө, энэ их өндөр төвшин байна" гэж. Тэгээд би ингэж бодсон, "Баярлалаа, Багш аа тийшээ очихыг, тэрийг харах боломж өгсөнд баярлалаа" гэж.) Зүгээр ээ. Жишээ нь чи одоо үхвэл чиний очих газар бол тэр юм. (Гайхалтай, баярлалаа Танд, Багш аа) Харин байсаар байвал үүнээс ч дээр газар очих болно. Мэдээж, тийм, тийм. Тиймээс энэ хамаагүй. (Надад таалагдаж байна, Багш аа. Танд маш их баярлалаа.) Дээрх зүйл бол чиний байшин, чи байшингуудынхаа нэгийг, тэдгээр төвшний нэгийг харсан, тиймээс тэнд байгаа бүхэн чиний юм байх болно. (Өө, гайхалтай, Танд их баярлалаа.) Чи нэгийг аваад харанхуй төвшинд тавьсан нь сайн хэрэг, харанхуй төвшний хүмүүсийн арааны шүлс нь гоожно. Тэгээд тэд дээдэх Диваажин луу очихоор тэмүүлж магад. (Надад асуулт байхгүй, зүгээр л ахиу ойлголт,) Энэ чинь сайн. (яагаад гэвэл Таны надад заасан бүхэн маш сайн. Би Таны үгийг сонсдог, юм бүрийг хүлээж авдаг. Та надад маш их Хайртай.)

Q(m): Би нэгэн өдөр Дискаври чаннел-ыг үзэж байтал эрдэмтэд маш холын гарагийн тухай ярьцгааж байсан, тэр нь олон хүнтэй гэж. Би өдөр болгон өглөө босоод бясалгахаар суухдаа Багшид "Багш аа, надад тэр гараг дээр очиж харахыг зөвшөөрнө үү" гэж залбирдаг байлаа Тэгж би тэр гарагийг харсан, маш үзэсгэлэнтэй байсан. Хүмүүс нь их өндөр. Манай физик гарагтай адилгүй; цагаан, сайхан, тунгалаг цагаан харагддаг юм. Тэд над руу нүдээрээ харсан, би маш найрсгаар тэднийг харсан. Тэндхийн бүх тээврийн хэрэгслүүдийг би харсан. Бидэнд энд машин бий

Багш аа : Тийм.

Q(f): гэхдээ тэд нарынх өөр. Гэхдээ их хурдан явдаг. Тэр нь гэрэлд явдаг, маш хурдан явдаг. Тэд агаарт зогсоно, алхана, бас агаарт сууж чадна. Надад тийш очиж, өөрийн биеэр тэднийг харах боломж өгсөнд Багшдаа их баярлалаа.

Багш аа : Би та нарт хэлсэн дээ. (Хэрвээ эрдэмтэд Багш дээр ирж авшиг авбал Багш тэднийг тийшээ аваачиж өгнө, тэд илүү их ойлголттой болно Тэд ийм олон жил хүлээх шаардлагагүй.) Мэдээж, хараахан үгүй. Хэрвээ тэд бүгдээрээ веган хоолтон болж бидэн шиг бясалгал дадуулах юм бол шууд л ойлгох болно. Эсвэл удахгүй ойлгоно. (Багш тэдэнд тусална гэж найдаж байна.) Тийм, туслахад дуртай байна, гэхдээ тэд өөртөө туслах хэрэгтэй. Тэд миний хэлсэнд итгэх хэрэгтэй юм. Энэ хэцүү. Тэд ядаж л веган бол аллагын энергигүй байх юм бол оюун ухаан нь илүү дээр хөгжсөн, оюун ухаанд нь саад тотгор байхгүй байх болно. Хүмүүс маш их мах иддэг, заримдаа хар тамхи, архи хэрэглэдэг учраас тэд саад тотгорлогч, сүйтгэгч энергийг бүтээдэг. Тиймээс өөр гарагийн өөр сансраас ирсэн бусад энерги бидэнтэй хүрэлцэхэд хэцүү болдог. Хэрвээ тэд та нар шиг өөрсдийгөө ариусгах юм бол веган хоолтон болж надаас ирж авшиг авах юм бол тэгээд өөрийгөө баясгаж чадна. (Тийм, энэ үнэн) Зүгээр л өөрийн дотоод дахь билиг ухаан, Их Багшийн хүчээ сэрээхэд өөртөө тусал. Тэгээд бүхэл бүтэн ертөнцийн хүссэн өнцөг булан бүрдээ зочлон очиж чадна.

Веган: Диваажин дахь суудал тань өөрчлөгдөхгүй.

Их Багшийн шавь бүр ижил болон өөр, ба/эсвэл илүү их дотоодын сүнслэг ахуй ойлголт, гадаад ертөнцийн адислалтай байдаг Эдгээр нь ердөө цөөн жишээ юм. Бид ихэвчлэн Их Багшийнхаа зааварчилгаагаар энэ бүхнээ дотроо хадгалж явдаг билээ.

Илүү олон гэрчлэлийг үзэх болон үнэгүй татаж авах хаяг SupremeMasterTV.com/to-heaven

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (10/20)
9
2022-02-25
6593 Үзсэн
15
2022-05-05
6441 Үзсэн
16
2022-12-28
4777 Үзсэн
20
2024-06-04
3119 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
120 Үзсэн
38:04
2024-12-20
153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд