Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн дэлхийг хамгаалах гүн бясалгал, 5 хэсэгт лекцийн 2-р хэсэг, 2020 оны 11-р сарын 29

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хүмүүст би өөрөөр хэрхэн анхааруулахаа мэдэхгүй байна. Би зөвхөн бясалгаж залбирч л чадна. Нэг өдөр бид хүн бүрийн, төрөлтөн бүрийн дотоодод байдаг өөрсдийнхөө энэрэнгүй мөн чанараа сэргээж, улмаар өөрсдөө зовох нь бүү хэл зовлон гэдэг үгийг ч огт мэдэхгүй болох өдөр ирнэ гэж найдаж байна. Бурхан бид бүгдийг ивээг. Амен.

( Багш аа, бид нэг уран зураачийн талаар хуваалцах гэсэн юм. Түүнийг Рикардо Колон гэдэг ба тэр, “Би цагаан ордны дээр аварга том сахиусан тэнгэрүүд байгааг харсан.” Гэж интернэтэд бичсэн байсан. ) За. ( Тэгээд тэр нэн даруй хариад ахиад ерөнхийлөгчийн төлөө залбирсан. Тэр, “Би 4 том сахиусан тэнгэр манай Ерөнхийлөгч Трампын дээр эргэлдэхийг харсан” гэсэн. ) Интернэтэд байсан, тийм үү? (Тийм.) Хөөх. Түүнийг Бурхан ивээг. түүнийг Бурхан ивээг.

Та нарт нэг нууц хэлье. Ерөнхийлөгч Трамп сахиусан тэнгэрүүдтэй, мөн дэд ерөнхийлөгч Пенсэ-д нэг бий. (Хөөх.) Энэ бол сайн баг, сайн ажил. Ерөнхийлөгч Трампын баг цэвэр бөгөөд сайн, за юу? (За, Багш аа.) Мөн юу гээч, бидний сүүлд ярьсан зүйлс, эсвэл бидний өгсөн зарим нэг мессеж үр нөлөөтэй байсан. Өнөөдөр би нэг сэтгүүлч Ерөнхийлөгч Трампыг үнэхээр өмөөрч бичиж байхыг харсан. (За.) (Хөөх.) Мөн Жон Воёт ахиад дуу хоолойгоо илэрхийлсэн. (Хөөх.) (Хөөх.) Тэр Ерөнхийлөгч Трамп бол Америкийг аварч чадах цорын ганц хүн... (Хөөх.) Манай орныг одоо аварч чадах цорын ганц хүн гэсэн. Өмнө нь тэр “цорын ганц” гэж хэлээгүй.

Тэр сайн. Түүнийг ахиад дөрвөн жил сууна гэж үнэхээр залбирч байна. (За, Багш аа.) Учир нь нөгөө нам Ерөнхийлөгч Трампын хийсэн бүхнийг болиулж мэднэ. (Тийм.) Ахиад дөрвөн жилийн дараа эхэлнэ гэдэг хэцүү. (За, Багш аа.) Тэр ялж чадвал шүү дээ, эсвэл ахиад эхэлж чадвал. (За, Багш аа.) Энэ дэлхий үнэхээр аймшигтай... Бурхан минь. Тийм учраас л Ерөнхийлөгч Трамп ажлаа авснаас хойш тэд түүн рүү зогсолтгүй дайрч, огтхон ч зай завсар өгөхгүй, улсынхаа ажлыг зохицуулах боломж олголгүй түүн рүү дайрсаар байсан. (За, Багш аа.) Тэр маш их хамгаалалттай байгаа, тэгээгүй бол тэр дуусах байсан, (Хөөх.) нурж унах юм уу, ямар нэг зүйл тохиолдох байсан, магадгүй улсын ямар ч ажлыг хийж чадахгүйд хүрнэ. (За, Багш аа.)

( Багш аа, 11 сарын 3-нд Садү Сундар Селвараж YouTube-т нэг бичлэг оруулж, Ерөнхийлөгч Трамп бол Бурханы сонгосон нэр дэвшигч гэж хэлсэн байсан. Тэр Ерөнхийлөгч Трампыг тойрсон сахиусан тэнгэрүүдийг дурдаж, мөн Бурхантай хийсэн гэрээгээ гүйцэлдүүлэхийн тулд тэр дахин сонгогдох хэрэгтэй гэж хэлсэн. ) Тийм! Хөөх! Энэ ямар садү вэ? Алдартай юу? ( Би үнэндээ сайн мэдэхгүй, Багш аа, Энэтхэгт байдаг байх. ) Ямартай ч, тэр бол садү учраас худал хэлэхгүй. (За, Багш аа.) Тэд худал хэлэхгүй гэсэн сахил сахидаг, тэд худал хэлбэл үр дагаврыг нь мэддэг. (За, Багш аа.) Тэр яах гэж энэ талаар худал хэлэх вэ, учир нь Трамп түүний ерөнхийлөгч биш, Америк түүний эх орон биш, түүнийх биш. (Тийм, Багш аа.)

Тэнд бүлэг сэтгүүлчид, хэвлэлийнхэн, юм уу улс төрчид, эсвэл улс төрчид биш хүмүүс бүгд... энэ олон жил Ерөнхийлөгч Трампыг балбасан. Ойлгож байна уу? Тиймээс Ерөнхийлөгч Трампын талд байгаа хэн ч бай яг тийм байдлаар хандуулах эрсдэлийг (За, Багш аа.) үнэхээр мэдэж байх ёстой. Би үүнийг мэдэж байгаа ч хэлэх ёстой. Аль эрт хэлэх учиртай байж, би жаахан эргэлзэж байсан юм. Энэ бүх конференцуудаар өмнө нь ноён Трампын талаар зөөлөн дугарсан. Харин сүүлийн үед, түүнийг шилжилтийг зөвшөөрсөн гэж сонсоод, илүү тодорхой ярих ёстой болсон юм, (За, Багш аа.) илүү ойлгомжтой. Учир нь шилжилтийн санхүүг хариуцдаг албан тушаалтан мөшгүүлж, дарамтлуулсан учраас тэр хийхээс өөр аргагүйд хүрч, Ерөнхийлөгч Трамп түүний амар тайван, аюулгүй байдлын төлөө хүлээн зөвшөөрөх ёстой болсон. (За, Багш аа.) Тэд зүгээр орхиогүй. Тэр дахин сонгогдох учиртай. Одоо гүйцэж, хараахан хийгээгүй байгаа бусад бүх ажлаа гүйцэтгэхийн тулд тэр ахиад багадаа дөрвөн жил ажиллах хэрэгтэй. (За, Багш аа.)

Дэлхий дээр зөвхөн энэ хоёр, гурван хүн л харсан юм биш. Тэд зүгээр л хэлэхгүй байгаа юм, гэвч Ерөнхийлөгч Трампын эргэн тойронд сахиусан тэнгэр байгааг харсан дор хаяж 90 хүн бий. (Хөөх.) Зөвхөн би, эсвэл ноён Воёт эсвэл Энэтхэгийн лам л харсан юм биш. (За, Багш аа.) (Хөөх.)Эсвэл хэн ч билээ зөвхөн тэр Карлос (Колон) харсан юм биш. Зөвхөн тэд харсан юм биш. Үүнийг харсан 90 гаруй хүмүүс бий. (Хөөх.) (Хөөх.) Тэгэхээр бид зүгээр ч нэг баримт нотолгоогүй яриагүй. Бусад олон хүн үүнийг харсан. (За, Багш аа.) Ийм төрлийн баталгаа... үнэнийг хэлнэ гэж Библи дээр тангараг өргөх хэрэгтэй. Тэгээд л болоо, үгүй бол энэ нь хэнд ч үзүүлж болох зүгээр ч нэг зураг биш. (За, Багш аа.) (Баярлалаа, Багш аа.)

( Ерөнхийлөгч Трамп, Бурхан хоёрын хооронд хийсэн тэр гэрээ юу болохыг Багш бидэнд хэлж өгч болох уу? ) Энх тайвныг тогтооно гэсэн гэрээ. Тийм. Түүний ажил, зорилго бол энэ. (Хөөх.) Та нар маш сайн харж байгаа. Илүү олон улс гүрнүүд Израйлтай бас энхийг тогтоож байна. Энэ нь Америк болон дэлхийтэй найрамдаж байна гэсэн үг. (За, Багш аа.) Учир нь үүнд Америкийн засгийн газар, Ерөнхийлөгч Трамп зуучилсан. Би ажиллаагүй үе бүрдээ түүний төлөө өдөр бүр залбирсаар байгаа. Ажил хоорондоо гэх гэсэн юм, (За, Багш аа.) эсвэл шөнөөр мэдээж бясалгахдаа залбирдаг. Дахин дахин давтаад байдаггүй ч бүх зүйлс дээрдэнэ гэж найддаг. (За, Багш аа.)

Программ суулгасан машин байна гээд төсөөл, арилгаж болдог, бичиг цаасыг нь устгаж болдог, мөн өөрчилж болдог, эсвэл бүр мөсөн алга болгон устгаж болдог төхөөрөмж байна гээд төсөөл. (За.) Тийм. орчин үед программаар хүмүүс (За.) олон зүйл хийж чадаж байна. Тийм үү? (Тийм, Багш аа.) Та нар хийж чадах уу? Ямар нэг зүйлийг нөгөө хүнийхээ утас руу илгээчхээд өөрийнхөө утаснаас тэрийгээ устгаж чадах уу? (Сайн мэдэхгүй байна, Багш аа.) (Үгүй, бид сайн мэдэхгүй байна.) Тэр залуу магадгүй компьютерын мэргэжилтэн байх. Зарим тусгай хүмүүс тэгж чаддаг. Нэг номын эгч тань бас компьютерын аюулгүй байдлын талаар олон зүйл мэддэг ба тэр бүхнийг надад хэлж, олон зүйл хэлж... нүд минь жаахан онгойсон мэт санагддаг. Билгийн мэлмий минь хэдийнээ нээлттэй ч, физик нүд минь бас нээгдсэн, “Хөөх, айн, үнэхээр үү? Энэ аюултай юм, аюултай юм уу? Аюулгүй юу?” “Та тэгж чадах уу?” гэсэн. Зарим хүмүүс та нараас илүү дэвшилтэт компьютер программ технологийн мэдлэгтэй. (За, Багш аа.) Намайг уучлаарай, магадгүй та нар программ хангамжийн донтон биш байх. (Тийм, Багш аа.)

Тэгээд л болоо, Асуулт тань ингээд болсон уу? (Тийм, Багш аа.) (Ингээд болсон, Багш аа.) Асуултуудын тань талаар эсвэл миний хариултын талаар мэдлэгийг тань тэлэхэд нэмэлт тайлбар хэрэгтэй бол, хэлээрэй. (За.)

Бодоод үз, (За, Багш аа.) харин одоо би та нарт өөр зарим зүйлсийг хэлж өгмөөр байна. (За, Багш аа. Баярлалаа, Багш аа.) Миний бясалгал тустай эсэхийг та нар асуусан. (Тийм, Багш аа.) Энэ нь олон талаараа тусалдаг, мэдээж, Энэ нь гараг дэлхий маань устгагдахгүй, эсвэл хар нүхэнд шидэгдэхгүй байхад тусалдаг. (Өө! Хөөх.)

Хар нүх нэг одыг гоймон болгосон тухай мэдээ та нар харсан. (Тийм, Багш аа.) Энэ бол бодит явдал. (Хөөх.) Учир нь энэ од хорон муу зүйлс хийсээр байсан юм. Тиймээс шийтгэл нь тэр. (Хөөх.) Тэр од зүгээр л нэг од юм уу, нэг хүн эсвэл нэг төрөлтөн биш. Яг л манай гараг нэг од шиг, дотроо олон тэрбум төрөлтнүүдтэй. (Хөөх.) Адилхан, тэд хар нүхнүүдийн нэгэнд зургаан галактик олж нээсэн байсан. Шийтгэлээс болоод юм. Хар нүх бол там. (Хөөх.) Физик, нүдэнд харагддаг там. (Хөөх.) (За, Багш аа.) Хэн нэгэн, ямар нэг гараг, ямар нэг од, ямар нэг огторгуйн оршихуй ямар нэг муу зүйл хийсэн л бол, мөн хэт хүндээр хуримтлагдаж, хэт удвал, шийтгэлээ хүртэж тийш илгээгддэг. (Хөөх.) Тийм учраас тэд тэнд зургаан галактик байгааг олж нээсэн юм. Тэдгээр галактикууд нь муу. (За, Багш аа.)

Хэрэв манай гараг сайн болгоомжтой байхгүй бол, мөн хангалттай адислал, хамгаалалтгүй бол хар нүх рүү нисэх юм уу, сорогдож орох болно. (Хөөх.) (Хөөх.) Бидэнтэй ойролцоо аль нэг хар нүхэнд. Надад байгаа эсэхийг ахиад шалгаадахъя. Учир нь нэг хар нүх Сүүн замын голд бий. Эрдэмтэд тэгж хэлж байгаа. Би та нарт шинжлэх ухааны хэллэгээр нь хэлэхгүй бол та нар надад итгэхгүй. Гэхдээ үнэхээр ойрхон байгаа. Тэдний өмнө тооцоолсноос 2,000 гэрлийн жилээр ойрхон байгаа. (За, Багш аа.) Гэхдээ маш ойр. 2,000 гэрлийн жил гэж сонсоход энэ нь юу ч биш. (За, Багш аа.) Үйлийн үр нь болоход, тийш нь сорчихно. (Хөөх.) Хэр хол байгааг нь хамаагүй. Тиймээс ертөнцийн хуулийг гүйцэлдүүлээгүй ямар ч гараг, эсвэл одонд ийм зүйл тохиолддог. Тийм учраас Дэлхийн хүмүүс зовних учиртай. (За, Багш аа.) Хэр хол эсвэл хэр ойр байгаадаа гол нь биш. Хар нүх манай гарагийг гоймон болгоно, яг л цааш хэрчигч машин шиг хормын төдийд (Өө, Бурхан минь.) (Хөөх.) хэрчиж хаяна. (За, Багш аа.) Зүгээр л сорчихно. Хэр удахыг мэдэхгүй. Нөхцөл байдлаас хамаарна. Нэг нэгэнтэйгээ дайтаж, олон тэрбум, олон их наяд амьтдыг жил бүр ингэж хөнөөж байгаа бидний байдлаар бол интернэтээс харсан тэр од шиг адилхан хувь тавиланд унахад урт хугацаа орохгүй. (За, Багш аа.) Удахгүй.

Хар нүхтэй энергитэй төстэй энергитэй ямар ч гараг, ямар ч галактик эрт орой хэзээ нэгэн цагт, тэр гараг, эсвэл тэр од хар нүх рүү татагдсаар, төд удалгүй залгиулах болно. Хар нүх бол бүхэлдээ сөрөг. Тиймээс ямар ч од, ямар ч гарагийн төрөлтнүүд нь ямар ч сайн зүйл хийхгүй, зөвхөн муу үйлс үйлдсээр байж, энерги нь хуримтлагдсаар, хуримтлагдсаар хэт хүнд болж, уур амьсгал нь үнэхээр сөрөг болж, улмаар энэ нь эдгээр хар нүхнүүдийн нэг рүү нь татагдаж, залгиулдаг. (За, Багш аа.) Эрдэмтэд олон сая жилийн цаана байгаа зүйлсийг харж чадаж байгаа нь хэдийнээ гайхалтай. Гэвч мэдээж, хар нүхэнд болж байгаа үйл ажиллагааг, зарим зүйлсийг хэн ч харах боломжгүй, далдыг харагч нар ч чадахгүй, учир нь үүнийг халхалсан байдаг. (Хөөх.) Харж чадаж байвал, бүр өөрийгөө гэмтээхүйц. (За, Багш аа.) Ихэвчлэн муу, хорон төрөлтнүүдээс өөр хэн ч тэнд очих боломжгүй. Эдгээр үйл ажиллагааны зармыг Кситигарба Судар, Газрын Зүрхэн Бодисадвагийн Судар хэмээх Буддын сударт тайлбарласан байдаг. Тамын энэ үйл ажиллагааг, зовлон, шаналал, өвдөлтийг, тайлбарлахын аргагүй өвдөлт, эцэс төгсгөлгүй зовлонг Кситигарба Сударт тайлбарласан байдаг ба түүгээр ч барахгүй бусад олон зүйлс байдаг. Гэвч мэдээж, бид физик нүдээрээ харах боломжгүй, эрдэмтдийн шилдэг телескопоор ч харж чадахгүй.

Харанхуй мунхаг байснаараа, Диваажин хийгээд ертөнцийн хуульд нийцэхгүй, дорд, харгис хэрцгий, бүдүүлэг, хүнлэг бус төрөл бүрийн зүйлс хийснээрээ, тэд тамтай адилхан ямар ч оршихуйд хэчнээн ойрхон байдгийг, тамын механизмын талаар ямар ч ойлголтгүй, бүх төрөлтнүүдийг би өрөвддөг. Хүмүүст би өөрөөр хэрхэн анхааруулахаа мэдэхгүй байна. Би зөвхөн бясалгаж залбирч л чадна. Нэг өдөр бид хүн бүрийн, төрөлтөн бүрийн дотоодод байдаг өөрсдийнхөө энэрэнгүй мөн чанараа сэргээж, улмаар өөрсдөө зовох нь бүү хэл зовлон гэдэг үгийг ч огт мэдэхгүй болох өдөр ирнэ гэж найдаж байна. Бурхан бид бүгдийг ивээг. Амен.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-11
0 Үзсэн
2024-11-09
909 Үзсэн
2024-11-09
393 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд