Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бидний дотоодод байгаа бүхэн гаднаа илэрдэг, 4 хэсэгт лекцийн 4-р хэсэг, 2020 оны 11-р сарын 12

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тиймээс бид үргэлж нуугдаж чадахгүй. Бидний дотор юу л байна, гаднаа илэрдэг, бидний толгой дээр, эсвэл биеийг хүрээлээд илэрдэг. Зарим хүмүүс бидний аураг харж, уншиж чаддаг. Бид дотооддоо ямар вэ гэдгийг тэд мэдэх болно. Тиймээс бид өөрсдийгөө дотооддоо ариун эсэхийг шалгах учиртай. Санаа эрхэм ариун байх ёстой. Зорилго энэрэнгүй байх ёстой.

Та нарт яагаад ийм зүйлсийг ярьснаа мэдэхгүй юм... аан, ауранаас болсон, тийм үү? (Тийм, Багш аа.) За. ( Багш аа та ямар төрлийн ауратай вэ? ) Намайг Монако-н нэг зочид буудалд байхад нэг үйлчлэгч хүү миний аураг харсан, (За.) тэр намайг харах бүрдээ үргэлж ингэж толгойгоо бөхийлгөдөг байсан. Бүх үйлчилгээний залуучууд биш, тэд хардаггүй, зөвхөн тэр л. За. (За.) Надтай тун хүндэтгэлтэй ярьдаг байсан. Бүр зочид буудлын том хаалганы өмнө тэр өвдөг сөгдсөн, яг орж гардаг хаалганы голд нь. Миний хувьд үнэхээр ичмээр байсан учраас би түүнд, “Босоорой, бос. Юу вэ? Бос, бос. Хурдлаарай!” гэсэн. Тэгэхэд тэр боссон. Тэр маш өндөр бөгөөд бас их хүчтэй хүн. Тэднийг хөвгүүд гэдэг ч үнэндээ том хүмүүс байсан. Туршлагажсан буудлын ажилчид. Тэдний зарим нь бүр жижиг тэмдэгтэй. Монако-н Ханхүү Алберт II-с шагнал хүртсэн байсан. Тэд удаан хугацаанд, үнэнчээр нэг газраа, нэг ажил дээр олон жил, эсвэл арав, хорин жил ажиллаж, сайн, үнэнч, хичээнгүй байвал Ханхүү тэдэнд нэг төрлийн тэмдэг өгдөг. Тиймээс би түүнээс нэг өдөр: “Та миний өмнө толгой бөхийлгөх шаардлагагүй. Яагаад? Та Хятад, Япон эсвэл Тайланд хүн юм уу? Эсвэл та Тайланд, юм уу Ази эхнэртэй болохоор тэр танд толгойгоо бөхийлгөхийг заагаа юу?” гэхэд тэр: “Үгүй, үгүй, үгүй. Та ариун учраас би танд бөхийдөг юм.” гэсэн. Би: “Би зүгээр л веган. Намайг ариун гэдгийг яаж мэдэж байгаа юм?” гэхэд тэр: “Би Таны аураг харсан.” гэсэн.

Хүн маш олон өнгийн ауратай байж болох ч аль нэг далдыг харагч юм уу ийм далдыг харах хүчтэй хүмүүс бүх аураны өнгийг тань харж чаддаггүй, хэлснийг минь ойлгож байна уу? (Тийм, Багш аа.) Тийм, магадгүй тэд нэг, хоёрыг харж чадах байх. Тэгэхээр энэ хүн, тэр залуу, тухайн үед би Фэйрмоунт зочид буудалд байрласан. Надад байр байгаагүй. За юу? (За.) Интернэт нь хурдан болохоор би тэнд байрласан юм. учир нь тэр үед бүх хямд зочид буудлууд улирал нь ч юм уу таараад бүгд дүүрсэн байсан. За юу? (За.) Гэхдээ би хямд өрөөнд нь байрласан, байж болох хамгийн хямдад нь. Гэвч тэр зочид буудал эргэн тойрны бусад дөрвөн одтой буудлуудтай харьцуулахад арай хямд байсан. (За, Багш аа.) Бусад буудлууд илүү үнэтэй байсан. Учир нь энэ зочид буудал илүү нуугдмал байсан. (За.) Казиногийн урд биш, Алтан Талбай гэдгийн урд байгаагүй. Тэнд үнэхээр алтан. Төлбөрөө алтаар төлдөг. Тэнд төрөл бүрийн тансаг машин зогсоотой байгааг харна. (Аан за.) Казиногийн урд юм уу, ордны урд; Парис Зочид Буудал эсвэл Парис Кафе байсан, тэр талбайн урд байдаг зоогийн газар. Тэдгээр нь алдартай. Мөн тэнд төрөл бүрийн нэгдүгээр зэрэглэлийн машин зогсоолд нь байдаг. (За, ойлголоо.) Энгийн машин тэнд байдаггүй. Үнэхээр үнэтэй, тансаг, сайн машинууд. (За, Багш аа.) Тийм. Учир нь Монако-д амьдардаг хүмүүс бүгд маш алдартай, баян хүмүүс байдаг. Би та нарт өмнө нь жаахан хэлж байсан. (Тийм, Багш аа.) Байрлах үнэхээр сайхан газар. Мөн их аюулгүй гэдэг, учир нь тэр үед би нуугдахыг хичээж байсан юм. (За, Багш аа.) Би аюулгүй нөхцөлд байгаагүй. Та нарт хэлж болохгүй зүйл, юу вэ гэвэл би баталж чадахгүй. Заримдаа би хаа нэгтэй явах ёстой байснаа л мэддэг, за. (Ойлголоо, Багш аа.) Аюулгүй байдлын үүднээс би байрлаж байгаа газраа байнга сольдог. Би нэг зочид буудалд байрлалаа ч өрөөгөө сольсоор байдаг. (Хөөх.)

Тэгээд би, “За, за, та ямар аура харснаа хэлээч?” гэхэд тэр, “Тод цагаан” гэсэн. (За.) Би, “Бусад хүмүүсийнх бас тийм байгаа. Тийм үү?” гэхэд тэр, “Өө, үнэхээр ховор. Магадгүй би хэдэн мянгад нэг удаа хардаг.” гэж хэлсэн. Тэр надад тэгж хэлсэн. (За, хөөх.) Би, “За, за, ядаж л хэдэн мянгад нэг байдаг байх нь.” гэхэд тэр, “Үгүй, гэхдээ үүнтэй адилгүй.” гэсэн. Би, “За, за, та энэ хотын бүх сонинд хэлчихсэн үү? Гуйя битгий хэлээрэй.” гэсэн. Тэр, “Үгүй, үгүй, үгүй, бидний л нууц.” гэж хэлсэн. Зүгээр нэг үйлчилгээний залуу шүү.

Тэгээд би цагдаа дээр бүртгүүлэхээр ч билүү очиход нэг цагдаа үүнийг харсан. Өөр өнгийг харсан. (Хөөх.) Мөн нисдэг тэрэгний сургагч багштайгаа нисэж сурч байхад (За.) тэр миний аураг харсан. Тод өнгөнүүд. (Хөөх, маш олон хүмүүс харж чаддаг.) Тэр миний эргэн тойронд жаахан тавгүй байсан нь тийм учиртай. Тэр залуу үнэхээр хүндэтгэлтэй байсан. Мөн цагдаа тун эелдэг байсан. Тэд надаас нууцаар хоорондоо шивнэлдсэн. Үгүй, үгүй, үнэндээ Монако-н цагдаа нар тун эелдэг. Үнэхээр, үнэхээр эелдэг. Тун эелдэг. Нуруулаг бас царайлаг. Тэднийг магадгүй Европын бүх бие бялдрын тэмцээнүүдээс сонгож авч авчраад цагдаа болгодог байх, эсвэл өндөр цалин өгч байлгадаг байх. Тэд үнэхээр эелдэг, маш сайхан харьцаатай, тийм.

Унгарт, өөр нэг хүн, надтай таарсан нэг намайг ягаан гэрэлтэй байхыг харсан. Ягаан бол хайрын өнгө. Намайг ягаан гэрэл хүрээлж буйг харсан. Үнэндээ олон өнгө байдаг, зүгээр л... би та нарт хэлсэнчлэн, зарим хүмүүс аураг бүхэлд нь гүйцэт харж чаддаггүй. Нэг хэсгийг нь л харж чаддаг. Тиймээс нэг хүн цагаан өнгөтэйг харахад өөр нэгэн цэнхрийг хардаг. Бас өөр нэг нь ягааныг харна. Үнэндээ, надад тэр бүгд бас бүр ч илүү бий. Мөн өөр зарим хүмүүс илүүг харж чаддаг.

Тиймээс бид үргэлж нуугдаж чадахгүй. Бидний дотор юу л байна, гаднаа илэрдэг, бидний толгой дээр, эсвэл биеийг хүрээлээд илэрдэг. Зарим хүмүүс бидний аураг харж, уншиж чаддаг. Бид дотооддоо ямар вэ гэдгийг тэд мэдэх болно. (За, Багш аа.) Хэрэв аура нь бараан эсвэл кофены өнгөтэй эсвэл ямар нэг байдлаар бүрхэг өнгөтэй байвал хүмүүс дотоод нь бараан гэдгийг мэднэ. Тэгээд ч зарим хүмүүсийг сахиусан тэнгэрүүд байнга хүрээлэн нисэж, хамт байдаг. Зарим хүмүүсийг байнга чөтгөр хүрээлэн нисэж, хамт байж, тэднээр муу зүйлс хийлгэдэг, яагаад гэвэл тэд Сатаны, чөтгөрийн сайн багаж нь байж, хамт ажилладаг байх. Тэр л асуудал. (За, Багш аа.)

Тиймээс бид өөрсдийгөө дотооддоо ариун эсэхийг шалгах учиртай. Санаа эрхэм ариун байх ёстой. Зорилго энэрэнгүй байх ёстой. Мөн бусдыг гэх бидний хайр нөхцөл болзолгүй байх ёстой, тэгвэл бидний аура тунгалаг, гэрэлтэй, яг л гэрэл шиг байх ч, энгийн гэрлээс илүү үзэсгэлэнтэй байна. (За. Ойлголоо, Багш аа.) Тэгвэл юу ч дугараагүй байлаа ч хүмүүс хэн бэ гэдгийг тань мэдэх ба дотооддоо ямар байгаа тань, цэвэр ариун байдал тань, хандлага тань, хайр тань, зорилго тань, эрхэм ариун байдал тань, сайн чанар гээд сайн бүхэн тань гаднаа илэрч, хүчтэй гэрлээр биеийг тань хүрээлдэг. Тэгэхээр бид үнэндээ нуугдах боломжгүй. Та нарт олон удаа хэлж байсан, бусад зарим гараг дээр, хүмүүсийн, бүгдийнх нь аура тун илт байдаг учраас хүмүүс таныг бараан, булингартай өнгөтэй байхыг харвал мэднэ. Хэн ч хэнээс ч нуух боломжгүй. Зөвхөн энэ гараг дээр хүмүүс нэг нэгнээсээ нуугдах боломжтой, тийм ч олон хүн нөгөө хүнийхээ дотоодыг мэдэх боломжгүй, учир нь хүмүүсийн аураг тэд харж чаддаггүй. За, за. Би танд бүхнийг хэлсэн гэж бодож байна, тийм үү? Таны асуултын тухайд. (Тэгж бодож байна, тийм, Багш аа. Баярлалаа.) Тийм учраас олон номын ах эгч нар тань намайг хараад “га га” гэдэг юм. Одоо та яагаад гэдгийг мэдлээ, тийм үү? (Тийм.) Учир нь тэд харсан, за юу? (За, Багш аа.) Зарим нь хэлдэг, зарим нь хэлдэггүй. (За.) Зарим нь надад чимээгүй хэлдэг. Зарим нь микрофоноор хэлдэг. Зарим нь бусад хүмүүст хэлдэг.

Тийм учраас би энэ дэлхийд бид үнэхээр ил харагдаж байдаг гэсэн юм. Бидний бодсон, хийсэн, ярьсан бүхэн ил. Болгоомжтой байх ёстой. Зөвхөн Диваажин хийгээд Дэлхий биднийг мэдээд зогсохгүй Там бас харж байдаг. Тийм учраас та нар муу байвал тэд ирээд та нарыг барьж авдаг. (За, Багш аа.) Өөд болоход тань Үхлийн Сахиусан тэнгэр ирдэг, сахиусан тэнгэр гэж байгаа ч тийм биш. (За, Багш аа.) Чөтгөр та нарыг авахаар ирдэг. Учир нь тийм л зүйл хүртэхээр байдаг. Тэд мэддэг. За юу? (За.) Тэдэнд та нарын бүгдийн тань нэрс, үйлдлүүд гээд бүх зүйлс бүртгэгдсэн байдаг. Тиймээс тэд тэрнийхээ дагуу та нарыг авч, шийтгэдэг, тэд бүхнийг мэдэх учраас нөхцөл байдлаас хамаарч хөнгөн, хатуу, эсвэл бүр олон эрин галаваар шийтгэдэг. За юу? Диваажин, тамууд мөн Дэлхий биднийг алган дээрээ байгаа мэт хардаг. Алган дээр нь, гарт нь байгаа мэт. (За. Хөөх.)

Гэвч ихэнх хүмүүс энэ чадвараа санадаггүй. Зарим санадгийг нь бид далдыг харагчид гэдэг. (За, Багш аа.) Зарим нь ийм чадвартай, эсвэл зарим мутант хүмүүс. (За.) Тэд бас төрөл бүрийн далдын хүчтэй. Аура хардаг юм уу бодол уншдаг төрлийнх байх албагүй. Тэдэнд өөр хүчнүүд байдаг. (За, Багш аа.) Жишээ нь, тэд оргүйгээс гал гаргаж чаддаг. Төмрийг нугалж чаддаг, халбагыг яг л шпагетти нугалж байгаа мэт нугалж чаддаг. (Тийм.) Болсон шпагетти шиг. Эсвэл тэд нисэж чаддаг, (Хөөх.) Богино зайд эсвэл холын зайд. Эсвэл өөрсдийгөө нууж, үл үзэгдэх болж чаддаг. Гэх мэт зүйлс. Одоо үед олон байхаа больсон. Гэвч магадгүй шинүүд ирж байгаа байх. За юу? (За, Багш аа.) Учир нь дэлхий магадгүй тэднийг ирэхэд илүү таатай энергитэй болсон байх. Үгүй бол тэд бас живж, чадвар нь бас тэднээс устаж үгүй болно, яг л ихэнх хүмүүсийнх шиг. Тийм үү. (За, Багш аа.)

Ихэнх амьтад ийм сайн чадвартай хэвээр байдаг. Тэд өөр хоорондоо ярилцдаг, өөр өөр төрөл зүйлүүд. Жишээ нь ноход шувуудтай, арслан чонотой ярьж чаддаг. Жишээлбэл тийм. (За, Багш аа.) Эсвэл бар загастай ярьж чаддаг. Муур хулганатай ярьдаг гэх мэт. (Хөөх.) Тийм учраас муур хулганыг баримагцаа шууд л, барьсан даруйдаа иддэггүй юм. (Хөөх.) Тэд хулганаар хэсэг тоглож, тэдэнтэй юмсын талаар ярьдаг. Хувь тавилан, заяа төөрөг, явах цаг болсон тухай. Түүнийг тайвшрах хүртэл тэдэнтэй тоглож байгаад дараа нь иддэг, учир нь тэд бас амьтдыг айсан үед нь идэхийг хүсдэггүй, (За, Багш аа.) учир нь энерги нь бас тэдэнд муу байх болно. Идэхээсээ өмнө тэд хоорондоо ярилцдаг. Тэд зөвшөөрөл авдаг. (Ойлголоо, Багш аа. За.) Эсвэл нэг нэгэндээ, “Өнгөрсөн төрөлдөө чи намайг идсэн, одоо би чамайг идэх ёстой.” гэх мэт зүйлс хэлдэг. Гэвч хүмүүс бид, юу ч хамаагүй иддэг. Зөвшөөрөл энэ тэр авдаггүй. (Тийм, Багш аа.) Өмнөх төрөлдөө надад ямар нэг зүйл хийсэн үү үгүй юу хамаагүй, зүгээр л идчихдэг. Ойлгож байна уу? (Тийм, бид энэ талаар боддоггүй.) тийм учраас бид муу үйлийн үртэй. Тийм учраас дайн гарч, гамшиг гарч, тахал, цар тахал гэх мэт төрөл бүрийн азгүй, таагүй нөхцөл байдал, цаг агаар өвчлөл гарч байгаа юм. Төрөл бүрийн таагүй зүйлс болж байна. (За.)

За, танд хангалттай байх. Асуулт тань юунд хүргэж буйг харав уу? (Тийм, Багш аа.) Тэгэхээр та сэтгэл ханав уу, энэ асуултын талаар ахиад өөр асуух зүйл байхгүй юу? (Байхгүй, Багш аа. Үнэхээр их баярлалаа.) Тэгвэл зүгээр ээ. (Дэлхийн төлөө хийж буй бүхэнд тань баярлалаа. Бид удахгүй сэрнэ гэж найдъя.) Тийм ээ, магадгүй. Бид залбирсаар байя. За. (За, Багш аа.) Мөн би шөнө бүр хөлөө дэвсэлсээр байгаа. Би Диваажин болоод Дэлхийг сүрдүүлж байгаа. Мөн тэд намайг жинхэнээсээ хэлж байгааг мэднэ. (За, Багш аа.) Тэгэхээр энэ бүгд, хамт нийлээд, нэмэр болж мэднэ. (За, Багш аа. Баярлалаа Танд.) За, хайраа. Танд сайн сайхныг хүсье. (Баярлалаа, Багш аа.) Үнэндээ, би таныг зүгээр байгаа эсэхийг асуух гэж залгасан юм, учир нь та тэр нэг өдөр сайнгүй байсан. (Тийм, баярлалаа Багш аа.)

Чихээ л дулаан байлгаарай. (За, Багш аа.) Мөн дулаан хувцас өмсөөрэй, өөрт тань сэрүүн зүгээр санагдаж байвч салхитай байж мэднэ. (За, Багш аа.) Мөн халуун учраас нүх сүв тань нээлттэй байдаг учраас салхи нүх сүвээр тань нэвтэрч мэднэ. (За, Багш аа, баярлалаа.) Тэгвэл энэ нь таныг дотоодоос тань дааруулна. Тийм учраас заримдаа үүнээс болж толгой өвддөг. За. (За, Багш аа, баярлалаа.) За, сайн дулаалаарай. Ялангуяа та үргэлж үсээ ардаа нийлүүлээд боочихдог. (Тийм.) Тэгвэл ар хүзүү тань, чихний ар тань болон чих тань бүхэлдээ ил гарна. Ойлгож байна уу? (Тийм.) Энэ нь тухтай ч салхиар жаахан асуудал орж мэднэ. За. (Ойлголоо, за, Багш аа.) За. Салхи үргэлж тийм ч таатай биш. За. (Тийм.) Салхи, салхи бол. Заримдаа бусад үл үзэгдэх төрөлтнүүд салхитай хамт ордог. Ойлгож байна уу? (Аан!) Тэд салхинд, агаарт байдаг. Тэгээд тэд энд тэнд явж, салхитай бас нисээд явж байдаг. Эсвэл зарим вирус хаа нэгтэйгээс үлээгдэж ирээд, (За, Багш аа.) тэр нь асуудал тарьдаг. (За, баярлалаа Багш аа.) За. Тийм учраас Хятадууд “Фенг Шүй”-г чухалчилдаг, салхи ус гэсэн утгатай. (Ойлголоо.) Тэдгээр нь хэт их байж болохгүй ч бас огт байхгүй байж болохгүй. (Тийм, ойлголоо.) Тиймээс тэд хаана байрлаж байгааг тань, юу хийдгийг тань тооцож, эргэн тойрны тань бусад зүйлстэй энэ хоёр элементийг тэнцвэржүүлдэг. За. (Ойлголоо, за.) Тийм. Тэгснээр бие махбод тань тавгүйрхэж, тухгүй байхгүй. (Ойлголоо, Багш аа, за.) Улмаар та өвчлөхгүй юм. Тэгээд л болоо. (Баярлалаа Багш аа.)

За, хайраа. Түр баяртай, биеэ бодоорой, за юу. (Баярлалаа, Багш аа, Та ч бас. Диваажин Таныг хамгаалаг!) Таныг зүгээр эсэхийг шалгаж би магадгүй хааяа нэг залгана аа. Хэрэв дээрдэхгүй бол магадгүй бид ямар нэг зүйл хийх ёстой. За. (За, Багш аа.) Зүгээр л амрахаас илүүг. Хэрэв амраад дээрдэж байвал энэ нь магадгүй та хэт их ажилласан гэсэн үг. Зүгээр л зогсоо. Мөн бусдаас тусламж хүсээрэй. За. (За, Багш аа.) Эрүүл байгаа үедээ хүн илүү цагаар ажиллаж чаддаг, гэвч сайнгүй байгаа үедээ бол үгүй. (За, Багш аа.) Эрүүл байгаа өөр нэгнээс арай жаахан илүү ачаалал авахыг хүсээрэй, за юу. (За, Багш аа.) Учир нь тэд эрүүл. (За.) За. Жишээ нь эрүүл хүн нэг цаг дутуу унтлаа гээд түүнд тийм ч их ялгаа гарахгүй. За. (Тийм.) Гэвч хэрэв хүн мэдрэг юм уу орчин тойрондоо, цаг агаарт, эсвэл юунд ч юм жаахан эсэргүүцэл муутай байвал (За.) юу ч хийж чадахгүй. За юу? (Ойлголоо, Багш аа, за.) За, хайраа баяртай (баяртай). Бурхан таныг ивээг. (Баярлалаа, Багш аа. Биеэ бодоорой.) Бурхан таныг хамгаалаг. (Таныг ч бас Багш аа.) Мөн Суприм Мастер Телевизээр дамжуулан таны хийдэг бүхэнд баярлалаа. (Баярлалаа Танд.) За. Баяртай хонгор минь. (Баяртай, баярлалаа, Багш аа.) Биеэ бодоорой.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
120 Үзсэн
38:04
2024-12-20
153 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд