Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Махавира Бурхны амьдрал: Чанданаг аврахын тулд цааш мацаг барьсан нь, 5 хэсэгт лекцийн 3-р хэсэг, 2019 оны 12-р сарын 01

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Тэр Баба Саван Синхийг өөрийг нь Бурхантай уулзуулахаар Бурханы хаан ширээн дээр авчрахыг харав. Тэгээд тэр уйлсаар л байжээ. Тэр, “Би хэзээ ч, хэзээ ч... Бүхэл амьдралдаа, Бурханы хаан ширээтэй ойр очиж, Түүнтэй ярилцана гэж төсөөлж байгаагүй” гэжээ.

Энэ хийд ... энгийн нэг Буддын хийд шиг харагддаггүй. Зүгээр л барилга, урт байгууламжид наалдсан байшингийн нэг хэсэг, нэг л хэсэг нь. Хийд болгосон байсан. Мөн тэр үед байсан их багш нь зөвхөн Америк шавь нартаа л заах гэж тэр хийдийг худалдан авсан байсан. Гурван сар тутамд тэр тэнд очдог байсан. Мөн түүний шавь нарыг би хуруугаараа тоолоход магадгүй 30, 40 байсан, жижиг хийд. Тэд ням гариг бүр ирээд түүнийг сонсож, тэр тэдэнтэй хамт заримдаа даяан хийдэг байсан. Мөн даяан нь магадгүй 20 билүү 20 гаран хүнтэй. Тэгэхээр энэ бол тийм ч алдартай хийд биш. Гаднаасаа хийд шиг харагддаггүй. Энгийн л нэг орон сууц. Энэ хоёр давхар бөгөөд доороо зоорьтой. Зоорь нь гал тогоо - хоол хийж мөн иддэг нийгмийн бүлэг. Нэгдүгээр давхар нь Будда нарт, танхимд мөн бясалгалд зориулагдсан. Гуравдугаар давхар нь амьдардаг хэсэг. Тэнд надад нэг жижигхэн өрөө байсан. Багш нь урд нь амьдардаг; би арын хэсэгт нь амьдардаг байсан. Нэг өрөө, коридор болон нэг хоосон өрөөгөөр тусгаарлагдсан.

Тиймээс хэрэв би гадагш, хол яваад эргэж ирэхдээ хаягаа бичиж аваагүй бол төөрнө. Гэвч тэд хийдийг олоод хонх дуугаргасан. Би ганцаараа байсан юм; хамба лам ирж, буцдаг байсан. Түүнд ногоон карт байсан учраас ирж буцдаг байсан. Тиймээс ямартай ч, тэд орж ирээд надад хэлсэн. Тэд [Үнэнийг эрэлчид] дотоод хөтөч нь тэдэнд миний талаар юу гэж хэлснийг тайлбарлан, намайг авшиг хүртээх ба та нар (дотоод Диваажингийн) Аялгууг хүртэж, далайг сонсож чадна гэсэн. Тиймээс би түүнийг худал хэлээгүй байх гэж бодсон. Тэгээд түүнээс (дотоод Диваажингийн) Гэрэл (дотоод Диваажингийн) Аялгууны талаар болон ийм, ийм сургаалыг мэдэх үү гэж асуусан. Ядаж л зарим нэг төстэй сургаалийг. Тэр ямар нэг зүйл уншсан уу? Тэд, “Үгүй, мэдэхгүй. Хөтөч бидэнд энд ирж, Таныг бидэнд сүнслэг түрхлэг өгнө гэж хэлсэн, тэгээд хэдийгээр далай байхгүй ч далайг сонсоно гэсэн.” Нэг тиймэрхүү. Тиймээс би тэднийг худал хэлээгүй байх гэж бодсон. Яах гэж надад худал хэлэх вэ? Учир нь надад хэнд ч авшиг өгөх төлөвлөгөө байгаагүй. Би зүгээр л сүмд амьдарч, нойл, шал зэргийг өдөр бүр цэвэрлэдэг байсан. Тэгэхэд нь би, “За. Гэхдээ та нар цагаан хоолтнууд байх ёстой.” гэхэд тэд, “Тийм, бид хэдийнээ тийм.” гэсэн. Учир нь магадгүй тэдний уламжлал нь бас тийм. Өө, маш чин сэтгэлтэй. Сайн ахуй ойлголттой.

Тэгээд тэд дараа нь надтай уулзахаар ахин дахин ирсээр, мөн надтай хамт эсвэл ганцаар бясалгасан. Хамба лам даяаны үеэр шавь нартайгаа уулзахаар дандаа хадгалдаг байсан өрөөг би тэдэнд өгсөн. Тэгээд би, “Та нар энд бай, би өрөөндөө байя. Учир нь би та нарт дээд давхрын өрөөг өгөх боломжгүй.” гэсэн. Дээд давхарт нэг л өрөө байдаг нь багшийнх ба нөгөө өрөө нь бясалгалынх. Мөн доод давхарт шавь нарыг ирэхэд зориулсан нэг бясалгалын өрөө байдаг. Өглөө нь тэд ирээд түүнтэй хамт бясалгадаг. Түүнээс өмнө, тэднийг би андуурч гэж бодсон. Би, “Та нар хамбыг хайж байвал, тэр энд байхгүй. Хоёр сарын дараа эргээд ирвэл тэр энд ирсэн байна. Мөн түүний нэрийг Чин гэдэггүй.” гэж хэлсэн. Тэдэнд хэлсэн. Тэр бол Буддын лам. Тэгэхэд тэд, “Үгүй, үгүй. Тэд Их Багш Чин гэж хэлсэн.” гэсэн. Би, “Магадгүй Их Багш Жи. Их Багш Жи байх. Тэр эрэгтэй.” Магадгүй “Жи” гэдэг нь Энэтхэгээр агуу Их Багш гэсэн үг. Хүмүүс үргэлж Гүрүжи, Махаражи, эсвэл Матажи гэдэг. Бабүжи, Бабажи. Бүгд л “жи”-тэй, агуу гэсэн үг. “Тиймээс Их Багш Жи гэсэн нь магадгүй хөтөч тань тийм утгаар хэлсэн байх. Тэр энд байхгүй.” Тэгэхэд тэр, “Үгүй, үгүй. Хөтөч эмэгтэй хүн гэж хэлсэн. Мөн Хамба Далай Аргыг заадаг уу?” гэсэн. Би, “Үгүй, тэр далайн талаар ямар ч зүйл мэдэхгүй” гэхэд тэр, “Тэгвэл тэр биш, Та мэдэх үү?” гэсэн. Тэгээд тэд надаас, (дотоод Диваажингийн) Далайн Аялгууны талаар ямар нэг зүйл мэдэх эсэхийг асуухад нь би, “ Жаахан мэднэ.” гэсэн. Тэгэхэд тэд “Тэгвэл Та мөн. Та байна. Та бол эмэгтэй, бас дотоод Далайн Аялгууны талаар мэдэж байна, тиймээс бидний хайж байгаа нь хамба биш.” гэсэн. Тэгээд л би тэдэнд авшиг хүртээх ёстой болсон. Тэд маш холоос ирсэн. Би тэдэнд идэх хоол өгч бас бус болсон. Тэгээд тэд дараа нь өөр нэг удаа ирсэн.

Гэвч тэд сүнснүүдээс айдаг. Тэд сүнс зайлуулагчид байх учиртай. Тэд нэг төрлийн чөтгөр шулмыг тарниар зайлуулагч хүмүүс. Сүнснүүдийг чөлөөтэй хардаг. Тэгээд нэг өдөр, тэд над дээр ирээд, хүрч ирээд, “Бид Тантай хамт дээр унтаж болох уу?” гэж асуухад нь, би “Жижигхэн өрөө. Би бусад хүмүүстэй хамт унтаж сураагүй. Доод давхарт та нарт бүх өрөө байна шүү дээ. Илүү тав тухтай, мөн угаалгын өрөө энэ тэртэй. Нойлын өрөө нь ойрхон.” гэсэн. Тэр, “Үгүй ээ, тэр доор их олон сүнснүүд байна, багадаа 300 орчим байна.” гэхэд нь би, “За.” “Энэ бол хийд. Сүнснүүдийг бас хүлээн авдаг.” гэж хэлсэн. Гаднаа сүнснүүд орж болохгүй гэж бичээгүй. Би, “Тэгээд ч хийдүүд өдөр бүр сүнснүүдийг хооллодог,” мэдэж байна уу, бэлгэдэл болгон тарниар үржүүлдэг. Зүгээр л бэлгэдэл: хэдэн дусал ус, мөн жаахан будаа тавиад түүнийгээ үржүүлдэг, тэгээд сүнснүүд ирээд бас биднийг Буддын судрууд уншихыг болон ёслол хийхийг сонсдог. Иймэрхүү.

Та интернэтээс шалгаад өгөөч? Жишээ нь сүнснүүдийг хооллох эсвэл хооллохоосоо өмнө Бурханд залбирах? Удаан хугацаанд би энэ үгийг ашиглаагүй. “Тийм учраас энэ бол тэдний гэр. Тиймээс тэд энд байрлах нь энгийн зүйл боловч тэд та нарыг гэмтээхгүй, андгайлж байна. Учир нь намайг хар л даа, хамба лам, болон бусад хүмүүс ирж буцдаг. Би эндээ байхад, юу ч болдоггүй. Санаа зоволтгүй. Тэгээд ч хэрэв сүнснүүд доод давхарт байж чадвал, дээшээ бас гараад ирж чадна, ямар ялгаа байна?” гэж хэлсэн. Би, “Сүнснүүд биднээс илүү эрх чөлөөтэй. Тэд дээд давхар руу, зүүп гээд л гараад ирж чадна, бид шатаар явснаас ч хурдан. Тиймээс та нар энд ирлээ гээд ямар ялгаа байна?” гэж хэлсэн. Тэгэхэд тэр, “Үгүй, үгүй, ялгаатай. Энд сүнс байхгүй. Тэд зөвхөн доор л байдаг. Энд зөвхөн Танд л гурав дөрвөн Их Багш байдаг. Том урт сахалтай нэг Их Багш байна. Түүний Баба Саван Син гэдэг. Мөн өөр Их Багш нар...” Тэр бүх Их Багш нарыг нэрлэсэн.

Намайг түүнд авшиг хүртээхэд дотооддоо тэр Баба Саван Синг хараад Түүнд өөрийнхөө нэрийг хэлж, Тэр бид хоёр нэг гэж хэлсэн. (Хөөх.) Баба Саван Синг бид хоёр нэг. Яагаад? Яагаад? Би та нарт урьд нь хэлж байсан санагдах юм? Хэлээгүй юу? Үгүй? Хэлээгүй? Тэгээд би, “Та яаж Баба Саван Синг гэдэг нэрийг мэдэж байгаа юм?” гэхэд тэр, “Тэр дотоодод хэлсэн.” гэсэн. Тэд маш чин сэтгэлтэй, сүнслэгээр тун ариун. Тэгээд би бас, “За, Тэр тэгж хэлсэн юм бол, тийм учиртай. Их Багш танд худал хэлэхгүй. Яах гэж?” гэж хэлсэн. Түүний харсан ахуй ойлголтоор тэр, Баба Саван Синг түүнийг Бурхантай уулзуулахаар Бурханы сэнтий рүү авч явсан гэсэн. Тэр тэгээд уйлаад, уйлаад л байсан. Тэр, “Би хэзээ ч, хэзээ ч... төсөөлөөгүй. Насан туршдаа би Бурханы сэнтийн дэргэд очиж Түүнтэй тэгж ярьж чадна гэж огт төсөөлөөгүй.” Тэр үед тэр нь тийм ч дээд Бурхан хараахан биш байсан, ядаж л Таван Ертөнц доторх, гэтэл тэр уйлаад л, уйлаад л байсан. Зогсолтгүй уйлсан. Би, “Зогсоо, тэгэхгүй бол та хатчихна. Би тантай ахиж уулзахгүй шүү. Би, ‘Азула хаана байна? Хаана? хаана?’ гэж хэлнэ.” гэсэн. Тэгээд түүнд уух зүйл энэ тэр өгсөн. Тэд бүгд тэр үед дотооддоо сайн ахуй ойлголттой байсан.

Тэд бүр Тайваньд (Формоса) надтай уулзахаар ирсэн. Тэр үед би ширэнгэн ойд, Янминшан-д амьдардаг байсан. Бидэнд байшин энэ тэр байгаагүй; майхан л байсан. Тэгээд ямар нэг байдлаар тэд төмөр хаалтуудыг нийлүүлээд дөрвөлжин болгож надад урц хийж өгсөн. Би түүнийг тэнд байлгасан ч тэр ахиад л сүнснээс айсан. Би, “Та зүгээр л төсөөл. Эдгээр гэлэнмаа нараас асуу.” гэж хэлсэн. Тэр үед, надад мэдэхгүй юм, арав гаруй лам, гэлэнмаа нар надтай хамт байсан санагдаж байна. Бид хувцсаа хувааж хэрэглэдэг. Бидэнд хувцас авах ч мөнгө байгаагүй. Тэдэнд би хувцсаа өгсөн. Өөртөө нэгийг л үлдээсэн, учир нь бидэнд хувцас авах хангалттай мөнгө байгаагүй, гэлэнмаагийн хувцас, бид давгүй байсан. Ямартай ч давгүй байсан. Аз жаргалтай. Их мөнгө байгаагүй ч, аз жаргалтай байсан.

Би хэдэн соёолж, бас ногоо зарах гэж тарьдаг байсан санагдаж байна. Тэгээд ямартай ч жаахан мөнгөтэй болдог байсан. Бид хэрхэн амь зууснаа санахгүй байна. Мөн гэлэнмаа нар бас долоо хоног бүрийн мэдээ шиг тараах хуудас бэлдэж байсан- нэг цаас, нэг ширхэг цаас - тэдэнд ярьсан миний зарим яриаг хуулаад, дараа нь тэд хэнд ч хамаагүй бүгдэд явуулдаг байсан. Бидэнд том майхан байсан ба, ойролцоогоор гурав, дөрвөн метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй. Түүнийг ирэхэд нь би төмөр урцанд байлгаж байхад хүртэл тэр сүнснүүдээс айсан хэвээр, надад ирээд, “Өө, энд их олон сүнснүүдтэй. Та яаж энд амьдардаг юм бэ?” гэж хэлсэн. Би, “Бид амьдардаг. Тэд биднийг энд ирэхээс өмнө байсан учраас бид тэднээс уучлал хүсэх учиртай, тэд бас биднийг байлгасан” гэж хэлсэн.

Учир нь тэр уул бас Янминшан гэдэг уул. Энэ нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тэнд хэдийнээ байдаг хүмүүсийг эс тооцвол - нэг байшингийн цаана маш урт, урт, урт түүхтэй - тэнд хэн ч нэмж байшин барьж болохгүй. Мөн энэ нь үнэхээр сүнс шүглэсэн газар. Үүний тухай тэд их олон наргиа хийдэг. Жишээ нь заримдаа зарим таксины жолооч нар тэр хэсэгт хүн хүргэж өгч зүрхэлдэггүй. Учир нь тэд мөнгөө төлөхөд тэр нь жинхэнэ биш байдаг. Эргэж ирээд тэд үүнийг сүнсний мөнгө байсныг ухаардаг. Жинхэнэ биш. Онцгой. Онцгой төрлийн сүнсний мөнгө.

Та нар Янмин уулын тухай түүхийг мэдэхгүй юу? (Мэднэ.) Жинхэнэ. Үүнийг сонссон уу? Өө, тийм. Тэгэхээр тэр бол гэрч нь. Би худал хэлээгүй. Би зөвхөн сонссон ч, итгэлтэй байгаагүй. Бид тэнд амьдарч байсан. Хэн ч, ямар ч сүнс бидэн дээр ирж зүрхлээгүй. Бид зүгээр л сүнснээс илүү аймаар байсан байх. Би, “Санаа зоволтгүй. Бид Арьяабалын Аргад авшиг хүртсэн. Ямар ч сүнс таныг яаж ч чадахгүй. Тэгээд ч та бол сүнс зайлуулагч! Сүнс зайлуулагчдын их багш нь. Тарниар сүнс зайлуулдаг хүн! Яагаад сүнснээс айдаг юм бэ? Хэрэв үйлчлүүлэгч тань үүнийг сонсвол тэд яаж тань дээр дахин ирэх юм?” гэж хэлсэн. Тэр, “Өө, дэндүү олон, дэндүү олон бас том, том сүнснүүд, том сүнснүүд байна.” гэсэн. Би, “Том ч бай, жижиг ч бай, тэд бидэнд юу ч хийгээгүй. Бид бүгд энд эв найртай амьдардаг, яагаад гэвэл бид тэднийг гэмтээдэггүй, тэд биднийг гэмтээдэггүй.” гэсэн. Тэр сүнсний зүйлстэй над дээр ахиад л ирэх гээд байсан учраас би түүнд хэдэн жимс, өөрсдөдөө байсан бүгдээ өгөөд, “Энэ бол сайн жимс. Хэрэв сүнс үүнийг харвал, тэд танд хүрэхгүй. Танд ойртохгүй” гэж хэлсэн. Ямар ч сүнс намайг үймүүлээгүй. Зүгээр л тэднийг харуулсан. Бид харсан хараагүй тэгж их тоохгүй. Сүнснүүд миний урд болон лам, гэлэнмаа нарын маань урд гарч ирж зүрхлээгүй. Эсвэл магадгүй бид дэлхийд сохор, эсвэл дүлий байсан байх. Дүлий байгаа үедээ бид буу, их буунаас айдаггүй; юу ч сонсдоггүй! гэж хүмүүс хэлдэг. Үүнээс болоод, бид нэг удаа тун дэггүй наргиа хийсэн. Бид, “Гэртээ хэт оройтож бүү ирээрэй.” гэсэн. Тэгээд бас нэг удаа, би лам, гэлэнмаа нарт... Заримдаа тэд юмс худалдан авахаар гарах ёстой, хоол хүнс энэ тэр худалдан авах ёстой.

Тэнд бид хэрхэн амьдарч байсныг санахгүй байна. Ядаж л бидэнд ус байсан. Майхныг маань тойроод гол урсдаг. Мөн голын ус үнэхээр үзэсгэлэнтэй, тув тунгалаг байсан. Тэнд ус байсан учраас бид амьдарсан, тиймээс тоогоогүй. Бид үүнээс ч дор ус уудаг байсан, бидэнд газар байхгүй байхад бохир ус уудаг байсан. Гудамжаар явж бид ямар ч хамаагүй ус уудаг байсан ч юу ч болоогүй. Үнэхээр бид хамгаалагдсан. Учир нь зарим ус нь бохир, тун бохир байсан ч бид даавуугаа, ламын нөмрөгөө ч юм уу ашиглан шүүгээд түүгээрээ хоол хийдэг байсан. Гэвч ус нь үнэхээр бохир байсан ч заримдаа бидэнд өөр явах газар байдаггүй; өөр газар олдоггүй. Бид гудамжинд байсан учраас юу ч хамаагүй уудаг байсан ба асуудал байгаагүй. Тэнд бидэнд зөвхөн тэр газар байсан ба ус нь жилийн турш урсдаг байсан - жижигхэн горхи гэвч байнга урсаж байдаг, үзэсгэлэнтэй, тунгалаг. Эхний удаад бид хэн ч гишгэчээгүй, ямар ч бохирдолгүй тунгалаг горхи олсон. Хөөх, бид үнэхээр их азтай, их баярлаж билээ. Тэнд үүрд байрлахаар төлөвлөсөн.

( Багш аа, энэ мөн үү? ) Үгүй. Мен-шан гэдэг нь хооллох гэсэн утгатай... Үгүй... Энэ нь, “Будда, Бодисадва нарт талархаж, сүнснүүдийг хооллох гэх мэт утгатай.” Өөр. Зүгээр нэг хооллох биш. Зүгээр ингэж хооллох биш. Шашны зан үйл. Олсон уу? ( Сүмийн ёслол. Энд: Сүмийн ёслол гэдэг нь шашны бүлгийн үйлддэг олон нийтийн уламжлалт мөргөл. ) “Шашны бүлгийн үйлддэг олон нийтийн уламжлалт мөргөл,” тийм үнэн. Бас сүмийн ёслол. Бид Бурханыг магтаж, мөн Бурханд бидний иддэг хоолыг идсэнд талархдаг. Ийм төрлийн мөргөл, залбирлыг “сүмийн ёслол” гэдэг. Мөн Буддын шашинд, бид бас Будда гэх мэтэд талархаж, тэгээд заримыг нь сүнснүүдэд хооллодог. Үнэхээр сүнснүүд ирсэн, 300 гаран сүнс. Бидэнд гэрч бий. Азула Хатан харсан. Тэр Америкт одоо ч амьд байдаг байх. Удаан хугацаанд уулзаагүй. Би газруудаа солиод байгаа болохоор, тэр намайг барьж чадахгүй болсон байх. Бидний хийсэн зүйл бол, “Мен-шан” буюу өргөл барих биш. Буддын шашинтнуудын хийдэг өглөө, оройны үйлчилгээг “сүмийн ёслол” гэдэг ба энэ нь Католик шашинд ч бас байдаг.

Сүмийн ёслол. Тэгэхээр сүмийн ёслолын талаар нэг онигоо байдаг. Африк руу Есүсийн сургаалыг түгээхээр явсан нэгэн номлогч байв, гэвч тэр нэгэн ширэнгэн ойг туулах болдог. Тэгээд нэгэн арслантай таарч, арслан түүнийг идэхийг хүсжээ. Тэр зугтаж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс номлогч өвдөг сөгдөөд, хэдэн зүйл хэлжээ. Тэгэхэд арслан, “Та юу ярина вэ?” Учир нь тэр, “Та намайг идэхээс өмнө сүмийн ёслол хийхийг минь зөвшөөрөөч.” гэж хэлээд тэр өвдөг сөгдөн Бурханд залбирч, “баярлалаа Танд” энэ тэр гэж, “сүнсийг минь авраач” энэ тэр зүйл хэлжээ. Тэгэхэд нь арслан бас өвдөг сөхрөв. Тэгээд номлогч “Би Бурханы өмнө өвдөглөн сүнсийг минь аварч, надад туслаач гэж залбирч байна. Та яах гэж өвдөг сөгдөө вэ?” гэхэд арслан, “Идэхээсээ өмнө, ёслол үйлдэх ёстой биз дээ?” Хооллохоосоо өмнө тэр талархаж, ёслол үйлддэг. Ингэж л бид “ёслол” гэдэг үгийг санадаг. Шүтлэгтэй арслан.

Хэрэв би агааран хоолтон байхаа үргэлжлүүлсэн бол ийм ажил хийж чадахгүй байсан байх. Энэ бол өөр талбар. Би магадгүй илүү сайхан амьдрах байсан байх. Гэвч би илүү цаад ажил, эсвэл одоогийн хийж байгаа шигээ томруулсан ажил хийж чадахгүй байсан байх. Гэвч заримдаа би өөртөө, “Та завгүй царайлагч! Энэ бүхнийг яаж хийж чадах вэ?” гэж хэлдэг. Суприм Мастер Телевиз хүртэл миний хувьд их том ажил. Би яаж бүр ноходтой байна вэ? Би нүүрээ будах ёстой, хувцас өмсөнө, төрөл бүрийн зүйлийн болон бизнесийн загвар зохион бүтээнэ. Бизнес бас надад заримдаа асуудал тарьдаг: ажилчид, мөн татвар, нягтлангийн зүйлс байна. Заримдаа би, “Өө Бурхан минь. Та үнэхээр завгүй царайлагч, тийм үү?” гэж боддог. Би өөртэйгөө ярьж, өөрийгөө загнадаг. “Зэмлэх ёстой хүн нь зөвхөн та. Ямар ч Бурхан, ямар ч маяа, ямар ч сатан, ямар ч чөтгөр, хэн ч буруугүй. Зөвхөн та.” Учир нь нэг зүйл нөгөөдөө хөтөлдөг. Бизнестэй бол энэ тэр, зүйлсийг зохицуулах ёстой.

Авшиг хүртээвэл явж энэ тэр хүнтэй уулзах ёстой болдог. Тэднийг дотор гаднагүй харж хандах ёстой. Та нар энд ирж суусан байхад, би та нараас юу ч мэдрэхгүй, ямар ч таталт, чангаалт мэдрэхгүй, уйлах энэ тэрийг тань мэдрэхгүй байдаг юм биш. Та нарт авшиг хүртээчхээд, гэртээ асуудалтай байхад тань, Их Багшийн зургаас зуурч байхад тань, энэ тэрийг хүсэж байхад тань би сонсохгүй байдаг юм биш. Үнэхээр хэрэгтэй бол зүгээр. Гэвч заримдаа та нарт хэрэгтэй ч байдаггүй. Зүгээр л энэ тэрийг, Их Багшийг шалгах гэж ч юм уу асуудаг. Эдгээр зүйлс үйлчлэхгүй. Гэрийн даалгавраа хий. Мэдээж хэрэгтэй үедээ Их Багшид залбир, гэвч үргэлж харилцаагаа буруугаар бүү ашигла.

Гэрлээд хүүхэдтэй болоод л ямар ч асуудалгүй болдог юм биш. Үгүй. Асуудлууд гэрлэлттэй хамт бас хүүхдүүдтэй хамт ирдэг. Дотор нь орох хүртлээ үүнийг мэддэггүй. Үүнтэй адилхан. Нэг л эхнэр, нэг л хүүхэд, мөн нэг ажил, бас нэг байшинтай байхад хэдийнээ их олон асуудалтай болдог. Надад их олон байшин бий, учир нь өмнө нь би ийш тийш явж, улс орон бүрд энэ тэрийг Ашрам болгон худалдан авсан. Тэгээд дараа нь энэ нь дэндүү жижигдэж, дараа нь зарж ч чаддаггүй. Үүнд хугацаа ордог. Мөн урьд нь надад туслах хэн ч байгаагүй учраас би нэрээ бичсэн ба харин одоо би өөрөө тэнд очиж зохицуулах ёстой, учир нь зарим улс орнууд зүгээр л нэг итгэмжлэгдсэн захиа эсвэл паспортыг зөвшөөрдөггүй. Өөрийн биеэр нотариат эсвэл хуульчийн өмнө очих ёстой, бла, бла, бла. Асуудалд эцэс төгсгөл үгүй. Асуудалд эцэс үгүй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
120 Үзсэн
38:04
2024-12-20
154 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд