Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Итгэл бишрэл бол хамаг ариун эрдмийн эх, 7 хэсэгт лекцийн 1-р хэсэг, 2019 оны 07-р сарын 07

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Би өөр юуны ч төлөө амьдраагүй. Би зөвхөн үүний төлөө амьдардаг. Дэлхийн сайн сайхны төлөө, амьтдын төлөө, зовлонг багасахын төлөө амьдардаг. Өөр юуны төлөө амьдардаггүй. Үнэхээр тийм. Мөн Бурхад намайг Үнэн ярьсныг мэдэж байгаа. Бурхад бол миний гэрч.

Сайн ажилласанд тань баярлалаа, бүгдэд тань. Мэдээж, бидний ард дэлхий бүхэлдээ байна, энэ бүх зүйлсийг зохицуулж байгаа дэлхий нийтийн ах, эгч нар тань байна, гэхдээ та нар үнэхээр амьдралаа зориулсан учраас талархаж байна. Үүнийг би олон удаа хэлсэн ч дахин давтахыг хүсэж байна. Яг л хайрлаж дурласан хосууд үргэлж, “Би чамд хайртай” гэж хэлэх ёстой байдаг шиг юм, тэгж хэлэхгүй бол тэр мартчихна. Хурмын өдөр гэх мэтийг санаж байх ёстой. Би үнэхээр баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Баярлалаа. Баярлалаа. Үнэхээр их баярлалаа.

Валенсиад тэд “гразиас” гэдэг. Уг нь бол бид “грасиас” гэдэг. Валиенсиад тэд хэлээ гаргаж хэлдэг, яагаад гэдгийг нь мэдэхгүй. Намайг тэнд очих бүрд надад асуудал болдог байсан. Миний хэл, мартсан байна... Гэвч тэд тэд ойлгодог байсан. Хэлийг тань гаргахгүй байлаа ч, тэд бас ойлгодог. Нэн ялангуяа толгойгоо жаахан бөхийлгөхөд тэд талархалтай байгааг тань мэддэг. Та нар дэлхийд сайн зүйл хийхийн төлөө амьдралаа зориулахаар үнэхээр шийдсэнд нь би талархаж байна. Гэвч та нарт энэ бол амархан, тийм үү? (Тийм.) Тэгээд ч та нар компьютерт дурлагсад, тийм үү?

Машин төхөөрөмжид дуртай. Эрчүүд, мачо зүйлс. Машин төхөөрөмж... Тийм! Намайг гадаа байхад, хэдэн эхнэрүүд гомдоллож байхыг сонссон. Тэд, “Өө, манай нөхөр, машиндаа надаас илүү хайртай! Тэр өдөр бүр машинаа харж хандаж, цэвэрлэж, гялалзуулж, хучдаг. Намайг бол тэр хучдаг ч үгүй, тоодоггүй. Шөнө унтаж байхад миний хөнжлийг авчихдаг.” гэсэн. Зүгээр л тоглоом л доо, гэхдээ л үнэн. Эрчүүд, эмэгтэйчүүдээс илүү бусад зүйлст дуртай. Заримдаа тэд бусад зүйлсээс илүү эмэгтэйчүүдэд дуртай мэт харагддаг ч, тэр нь худлаа. Би тэгж бодохгүй байна. Тэд эмэгтэйчүүдээс илүү юмст дуртай. Гэхдээ тэдэнд заримдаа эмэгтэйчүүд хэрэгтэй байдаг, хоол хийх гэх мэтэд, эсвэл зүгээр л эхнэртэй гэдгээ харуулах гэж байлгадаг ч, тэд тэгж их тоодоггүй байх.

Сайхан харагддаг. Энэ бол ногооны ороомог биш; (веган) зуны ороомог байна. Ялгаатай. За хамаагүй. Сайн байна, сайн байна. Хоол ирж байвал, халуун байгаа дээр нь идээрэй. Тэгээд бид ярилцаж... Учир нь та нар амаараа биш чихээрээ сонсдог. Амаа чөлөөтэй байлгах ёстой хүн бол би, тиймээс хөрөхөөс нь өмнө сайхан идээрэй. Би боломж гарсан үед нь иднэ ээ, та нарыг хараагүй үед.

Нэг зүйл чухал, би хэлэхийг хүссэн юм... Үнэндээ, урьд нь, би та нарт талархахыг хүссэн. Эдгээр өдрүүдэд, та нар сайн ажиллаж байна. Би даяанд байхдаа дэлхийг харж хандаж чаддаггүй, физиз байдлаар, эсвэл ажиллаж, эсвэл тэмдэглэл гэх мэтээр харж хандаж чаддаггүй. Тэмдэглэл бичдэг ч, надад байдаг. Нэн яаралтай л биш бол та нарт өгч чаддаггүй. Тиймээс даяан хийж байхдаа би зөвхөн өөрийнхөө зүйлсийг, өөрийнхөө сонирхсон зүйлсийг зохицуулж чаддаг. Хүсвэл кино ч үзэж болох ч би үздэггүй. Жинхэнэ кино-г хэлсэн юм, сүнслэг энэ тэр биш.

Гэхдээ би даяаны үеэр хэзээ ч кино үздэггүй. Хааяа нэг би өөрийнхөө лекцийг бол үзэж болдог. Эсвэл хэт эгэл ертөнцийн биш, мюзикл гэх мэт зүйлсийг юм уу, зарим нэг жинхэнэ сүнслэг нэвтрүүлэг үзэж болно. Өөр зүйлс бол үгүй. Би энэ долоо хоногт “Зургаан Барамид” буюу зургаан төгөлдөржилт нэртэй нэг нэвтрүүлэг үзсэн. Сурталчилгаа нь гайхалтай байсан! Би, “Бурхан минь, Тайваньчууд (Формоса) ийм сайн хийдэгт итгэмээргүй юм!” гэж хэлсэн. Яг л Бродвэй шиг. Үзэсгэлэнтэй чимэглэлийг нь харсан ба бүх зүйлс төгс байсан! Гэсэн ч би үзээгүй, учир нь хэт олон хүмүүс дотор нь орсон байсан. Даяаны үеэр, би хэт олон хүн харахыг хүсдэггүй, дэлгэцээр ч тэр, хэдийнээ өөд болсон хүмүүс ч мөн адил. Тиймээс надад цаг гарвал цацагдсан нэвтрүүлгүүдийг шалгахдаа, магадгүй үзнэ. Өөр Үнэхээр сайн. нэг нэвтрүүлэг их сайн байсан. Би Аулакчууд (Вьетнамчуудыг) ямар нэг юмаар шагнахыг хүсэж байсан. Хэрхэн гэдгээ мэдэхгүй. Магадгүй та нар надад үүнд тусалж, надад мэдэгдээрэй. “Ли Тан Тон Хаан” нэртэй нэвтрүүлэг хийсэн бүлэг байсан. Урьдын бүжгийн бүлэг, тэд бас сайн ажилласан байсан. Аулакчууд (Вьетанмчуудын) хувьд энэ нь төгс. Би тэднийг, мөнгөөр ч юм уу, ямар нэг зүйлээр шагнамаар байна, тэгээд тэр мөнгөөрөө хүссэнээ хийж болно. Үнэхээрсайн нэвтрүүлэг байсан.

Бусад олон нэвтрүүлгүүд үнэхээр надад таалагдаагүй, тийм учраас би өмнө нь, “Үгүй, үгүй! Дахин Аулак (Вьетнам) хэрэггүй.” гэсэн. Тэд зүгээр л сайхан хувцас өмсөж, жаахан энд тэнд тэгж хөдөлчихөд болно гэсэн мэт харагдсан. Сайн ч давтаагүй байсан. Тэд удаан давтаагүйг биеийнх нь уян хатан байдлаас харах боломжтой. Тэр бол үгүй-үгүй. Бид дэлхийд ямар нэг зүйл үзүүлж байвал, төгс хийх учиртай. Хүндэтгэж юм. Тийм учраас эдгээр нэвтрүүлгийг би ахин гаргахыг хүсээгүй. Гэвч “Зургаан Барамид” бол сайн байсан. Тайвань (Формоса) үнэхээр төгс байсан. Би бүтнээр нь үзээгүй. Мэдээж би даяанд байсан болохоор сурталчилгааг нь л харсан, үзэж болохгүй. Гэхдээ төгс санагдсан. Аулакын (Вьетнамын) Ли Тан Тон их сайн байсан. Магадгүй нэг, хоёр нэвтрүүлгийн өмнө, нэлээд эрт, би мартсан байна. Учир нь ийм төрлийн нэвтрүүлгийг бид гаргах учиртай. Би шүүмжлэх гээгүй юм шүү гэвч бид өөрсдөдөө үнэхээр үнэхээр шүүмжтэй байх хэрэгтэй. Дэлхийд ямар нэг зүйл үзүүлэхийг хүсэж байвал сэтгэлээсээ хийх учиртай. Хэрэв чадахгүй бол хийгээгүй нь дээр. Ойлгов уу? (Тийм)

Сайхан хооллоорой! ( Сайхан хооллоорой. ) Сайхан хооллоорой. ( Баярлалаа. ) Намайг түүнтэй Испаниар ярих бүрд тэр инээдэг. Би, “Битгий инээгээрэй, би буруу ярьж байгаа мэт санагдана.” гэхэд тэр, “Үгүй Багш аа! Төгс! Маш сайн, маш сайн!” гэсэн. Өргөцгөөе! (Өргөцгөөе!) (Өргөцгөөе, Багш аа.) Арай болоогүй юу? Хэт уддаг. Нааш ир! Хөөе, бүгдэд нь байгаа юу. Тулгая. (Тулгая, Багш аа.) Суприм Мастер ТВ түм наслаг! (Суприм Мастер ТВ түм наслаг!) Бурхан бүх ажилчдыг адислах болтугай, энд байхгүй бусад ажилчдыг мөн адил. Би нэг өдөр зохион байгуулахыг хүсэж байна. Бэлтгэхэд жаахан хугацаа орох байх, магадгүй цаг агаар сайхан байх үед. Тайвань (Формосад) энд цаг агаар хэзээ хамгийн сайн бэ? Магадгүй найман сар, арван сар? (Арван сар ч халуун.) Арван сар аа? Хэт халуун биш, хэт хүйтэн биш. Найман сар халуун уу? (Тийм.) Арван сар эсвэл 11 сар ямар вэ? Халуун хэвээр үү? (Халуун хэвээр.) Арван сар зүгээр үү? (Тийм.) Сонсооч, Арван сард яагаад цугларал зохион байгуулж болохгүй гэж? Арван сарын ихээр, тэр хавьцаа? Эхний 7 хоногт. Тэр нь бас сайн, учир нь Тай Тү Хоа арван сарын нэгэнд өөд болсон. Магадгүй бид тэр 7 хоногийг бас зориулъя. Бүх Суприм Мастер ТВ-н ажилчид энд ирж болно. Онгоцны тийзээ авч чадахгүй бол тэдэнд авч өгөөрэй.

Би ажлаасаа болоод, эрүүл мэндээсээ болоод эсвэл онгоцны нүүрс төрөгчийн төлөөснөөс болоод их аялж чадахгүй болсон учраас жаахан гунигладаг. Тиймээс би хаашаа ч явж чаддаггүй, үнэхээр хайртай зарим хүмүүстэй, уран бүтээлчидтэйгээ, Америкийн уран бүтээлчидтэй уулзаж чаддаггүй. Магадгүй та нар бас тэр өдөр тэднийг хамт ирэхээр зохицуулж болно. Учир нь бид бас уран бүтээлчид, Суприм Мастер ТВ-н хүмүүс бас уран бүтээлчид. Тэгээд тэднийг бас ирэхийг урьж болно. Бид бүх зардлыг нь төлнө. Тэд энд ирээд нэг өдөр надтай хамт байж болно, энэ олон жил бидэнтэй хамт ажилласан уран бүтээлчид. Фред Карлин. Тэр хэдийнээ өөд болсон. Үнэхээр гунигтай. Тэр тун зөөлөн, эелдэг хүн байсан. Түүнийг үнэхээр их хайрлаж байсан юм. Гэвч өөр ирэхийг хүссэн хэн ч ирж болно. Арван сар гэхээр бидэнд зохион байгуулах их хугацаа байна. Тэд зохион байгуулж чадна, тийм үү? Тэгж найдаж байна. Мөн та нар тэдэнд нэг нэгээр нь бичиж болно, энэ олон жилийн тэр бүх уран бүтээлчид, Америк байна уу Аулак (Вьетнам) эсвэл Хятад, Солонгос, Иран гээд аль нь ч байсан болно. (За, Багш аа.) Тэдэн рүү бичээд, тэднийг урьж байна гээрэй. Арван сарын нэгэн байвал яаж байна? Санахад амар. (Тийм.) Зүгээр үү? (Тийм, Багш аа.) Цугларалд л зориулж, найзуудын цугларал. Тэгвэл их сайхан байна. Олон жил би энэ талаар бодсон ч ингэж бодох үнэхээр, үнэхээр цаг гараагүй. Би энэ талаар бодсон ч, сайн бодох цаг гараагүй. Сүүлийн хэдэн өдөр, надад даяан хийх цаг илүү гарсан учраас бид ямар нэг зүйл хийх ёстой гэж хэлсэн юм. Тэгвэл сайхан. Тэдэнд хайртай болохоор л юм, өөр шалтгаан байхгүй. Тэд надад зориулж, үзүүлбэр үзүүлэх шаардлагагүй. Хүсвэл, тэд тэгж болно. Өдөржин тэдэнд зориулаарай. Хэн ч гарч ирээд дуулах юм уу, утгагүй зүйл ярьж болно. Суприм Мастер ТВ авьяастай ч, үргэлж үзүүлбэр үзүүлэх авьяас бол биш. За хамаагүй, тэд гарч ирээд утгагүй зүйлс ярьж, маазарч биднийг инээлгэж болно. Хэн ч болно, зөвхөн уран бүтээлчид бид, тэд бүгд ирж болно. Бид тайз засаад, бүгд нэрээ бичиж, тэндээс нь А-с Я хүртэл үсгийн дарааллаар явж болно, тэгвэл тэднийг сайн уран бүтээлч, муу уран бүтээлч гэж ялгаварлалаа гэж бодохгүй. Хэн ч зүгээр л... Та нар хүртэл гарч очоод, стэндап комеди хийж болно, эсвэл сууж, суугаагаар инээлгэж болно. Угтаа бол стэндап комеди.

Идээрэй. Өө, би хэт их ярьж!1 Миний календарь ахиад л эхэллээ. Сайхан хоолло. (Баярлалаа, Багш аа.) Бурхдад талархаарай. Энэ сайхан хоол бүтээхэд оролцсон бурхдад, хүмүүст, бүгдэд нь талархаарай.

Та нар бүгд, муу болохоос нь өмнө өөрсдийгөө сайн харж хандаарай. Ойлгож байна уу? (Тийм.) Хамгийн чухал нь дотоод ариун байдлаа сайн харж хандаарай. Дотооддоо, ариун байвал, маш олон, олон өвчнийг давж, олон саадыг, олон асуудлыг давж чадна. Бас олон үйлийн үрийг. Учир нь ихэнх үйлийн үрийг Их Багш хэдийнээ зохицуулсан. Жаахан л үлдсэн байгаа. Тиймээс дотооддоо ариун байж, үнэхээр амьдралаа зориулаарай. Тэр маяаг доош нь татаж, хаа нэгтээ нүхэнд унагахыг л хүсэж байна. Бид тэгэх ёстой. Түүнийг унагаах! Мөн дэлхийг өргөх! Зөвхөн энийг л бодолдоо байлга, өөр юуг ч биш, за юу? Бусад бүх зүйлс ирж буцаж болно, жинхэнэ, хуурамч байж болно, гэвч зорилго тань үлддэг. Маяаг хөөж, дэлхийг дэвшүүл. Давтаарай! Идээд дэндүү завгүй. дэвшүүл. Маяаг хөөж, дэлхийг дэвшилж.

Та нарыг харах боломж гарсанд баяртай байна. Та нар ямар харагддагийг мартсан байна. Зарим тань явах болсонд намайг уучлаарай. Тэдний зарим нь явах болсонд гэх гэсэн юм. Магадгүй тэдний хувь тавилан тийм байх. Миний дэргэд байж болохгүй. Учир нь тэд ойрхон байвал үймүүлнэ. Надтай ойрхон байхгүй бол төгс ажил хийдэг. Тийм зүйл заримдаа болж байсан, та нарын зарим тань, үгүй ээ, тэдний зарим гэх гэсэн юм. Магадгүй дараа нь тэдний үйлийн үр өөрчлөгдөх байх.

Бид хүрэхийг хүссэн эрхэм ариун зорилгодоо хүрэхээр тууштай шийдмэг байвал хувь тавилангаа өөрчлөх боломжтой. Үнэхээр болно. Хэрэв чадахгүй бол ядаж л амиа зориулах, хамт үхэх тийм эрхэм ариун зорилго байна. Өөр юуны ч төлөө амьдрах утга учиргүй. Би өөр юуны ч төлөө амьдраагүй. Би зөвхөн үүний төлөө амьдардаг. Дэлхийн сайн сайхны төлөө, амьтдын төлөө, зовлонг багасахын төлөө амьдардаг. Өөр юуны төлөө амьдардаггүй. Үнэхээр тийм. Мөн Бурхад намайг Үнэн ярьсныг мэдэж байгаа. Бурхад бол миний гэрч. Би худал хэлдэггүй. (Тийм, Багш аа.) Та нар мэднэ. Яах гэж тэгэх вэ? Би яах гэж худал хэлэх вэ? Ямар нэг шалтгаан байна уу? (Байхгүй, Багш аа. Танд итгэж байна, Багш аа.) Итгээрэй. Баярлалаа. Та нарт сайн. Хятадаар тэд, “Итгэл бол ариун бүхний эх” гэдэг. Итгэл тань, итгэл үнэмшил тань арван мянган сайн чанарын оргил нь гэсэн үг. Арван мянга гэдэг бол зүгээр л тоо. Зөвхөн арван мянга ч биш. Хэчнээн их ариун чанар байгаад итгэл бишрэлгүй бол, итгэхгүй бол, тэр юу ч биш гэсэн үг, учир нь итгэл, бишрэл бол арван мянган ариун чанарын оргил нь.

( Багш аа, өнөөдөр Та яг л Европын язгууртан шиг харагдаж байна. ) Язгууртан? ( Язгууртан, яг л Европын хатан хаан шиг, ) Тийм үү? ( үс, цамцтайгаа яг л. ) Титэм хаана байна? Би хаа нэгтэй үлдээж. Баярлалаа. Яагаад Европын гэж? Яагаад түрүүчийнх шиг Солонгос биш гэж? Европ, үнэхээр үү? Үс, үс тийм болгов уу. ( Тийм. Магадгүй Монако гэж Бодлоо. Монако-н язгууртан. ) Мо юу? ( Монако-н язгууртан. ) ( Ороолт, бас үс нь. ) ( Монако-н язгууртан. ) Монако-н? (Тийм.) Тийм. Би Монако-д байсан. Гэхдээ намайг тэнд анх удаа очиход, олон хүмүүс зүгээр л намайг гүнжээ гэж дуудаад байсан. Би “Үгүй, үгүй би гүнж биш.” гэж хэлсэн. Би зоогийн газарт ч юм уу зочид буудалд ороход тэд, “Өө сайн байна уу гүнж тэр, гүнж энэ” гэж байсан. Би, “Үгүй, үгүй, би гүнж биш” гэж хэлсэн. Тэд намайг нэг гүнж гэж ойлгож гэж бодсон юм. Учир нь тухайн үед Монако-н ханхүү Эрхэм Дээдэс Ханхүү Алберт залуу байсан учраас хаашаа ч явсан өөрөө машин барьж явдаг байсан ч заримдаа олон хүнтэй клубт очвол, нэг буутай бие хамгаалагчтай явдаг байсан. Тэр үед надад дөрвөн бие хамгаалагч байсан юм. Тиймээс тэд намайг нэг том гүнж гэж бодсон байх. Би магадгүй гүнж шиг ч юм уу хувцасласан байсан байх. Мэдэхгүй, сайн санахгүй байна. Би, “Үгүй, үгүй, би гүнж биш” гэж хэлсэн. Тэд, “Өө, Та бол миний гүнж. Та бол бидний гүнж.” гэж байсан. Олон удаа тэгж хэлсэн.

Та нарт ярьж байсан даа, нэг таксины жолооч шилдэг мерседесээ, цагаан, урт, том мерседесээ унаж ирээд, “Гүнжээ Танд зориулж” гэсэн. Би зөвхөн такси захиалахад тэр мерседесээ авчирсан. Би, “Хөөх! энэ миний такси юм уу?” гэхэд тэр, “Тийм, Гүнж Таных” гэсэн. Тэр такси энэ тэр гэж хэлээгүй. Би түүнийг андуурч гэж бодоод, “Би такси захиалсан юм сан. Та тэр хүн мөн. Яагаад өнөөдөр өөр машин авчраа вэ?” гэхэд тэр, “Гүнж Танд зориулаад” гэсэн. Түүнийг тоглож байна гэж бодоод би тоогоогүй. Монако-д таксины жолоочийг бүү дорд үзээрэй. Учир нь Монако-д үнэмлэх нь их бага хэмжээгээр 1 сая доллар юм уу Евро байдаг. Мартсан байна, Евро билүү Америк доллар, гэхдээ нэг сая. Учир нь Монако их жижигхэн, нандин газар, яг л Европын маш ховор, үнэтэй эрдэнэ мэт. Маш жижиг ч, их үзэсгэлэнтэй. Бүх хамгийн баян хүмүүс, бүх ч биш л дээ, гэхдээ баян хүмүүс тэнд амьдардаг. Хамгийн баян, хамгийн баян, хамгийн алдартай хүмүүс, загвар өмсөгчид, кино одод бүгд тэнд орон сууц, хувийн байшин гэх мэттэй. Учир нь тойруулаад үргэлж далай, далайн эрэг харагддаг. Мөн тэнд маш цэвэрхэн, үнэхээр аюулгүй. Монако-д таксины жолоочийн үнэмлэх авах маш хэцүү, түүнд бас орон сууц байсан. Дараа нь нэг өдөр, би зарим нэг агенттай явж байгаад мэдсэн юм. Магадгүй би Монако-д амьдаръя; аюулгүй юм гэж бодож байлаа. Учир нь тэнд хаа сайгүй их цагдаа нартай. Тэнд ямар ч гэмт хэрэг юу ч байдаггүй. Ямар ч зурагчин, юуг ч Монако-д зөвшөөрдөггүй. Тийм учраас баян хүмүүс алдартай хүмүүс тэнд амьдрах дуртай, учир нь тэнд аюулгүй, хамгаалалттай мэт сангадаг. Ямар ч алдартай хүнийг дээрэлхэхийг папарацци-д зөвшөөрдөггүй. Энэ бол хууль. Мөн тэд тэнд эмэгтэйчүүдэд дээд зэргээр ханддаг. Грэйс Гүнжээс болоод тэгсэн. Одоогийн Ханхүүгийн ээж, Америкийн жүжигчин Грэйс Гүнж, тэнд эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй, халамжтай хандахыг илүү түгээмэл болгосон. Эмэгтэйчүүдэд маш хүндэтгэлтэй, хатагтай мэт хандах ёстой.

Тиймээс бүх загвар өмсөгчид, кино одод, баян хүмүүс, тэрбумтнууд, саятнууд бас тэнд амьдардаг. Монако-д зөвхөн хувийн нисдэг тэргүүд, усан онгоцнууд, сүрлэг орд харшууд, хүмүүс байдаг ба дэлхийн төрөл бүрийн шилдэг машинууд байдаг. Энгийн машин байдаггүй. Мөн Монако-н иргэн ажиллаж байх нь их ховор харагдана. Тэд надад, “Монако-н хүмүүс ажилладаггүй.” гэж хэлсэн. Яг ч үнэн биш л дээ, гэвч тэр улс баян болохоор хүмүүс тэгж боддог. Мөн татвар энэ тэр төлдөггүй болохоор, орлогын татваргүй болохоор баян хүмүүс тэнд очдог. Мөн тэнд зарим хүмүүс, ядуу хүмүүс, ажилчин ангийн хүмүүс байвал засгийн газар нь байшин, орон сууцыг тэдэнд зориулан төв биш газруудад барьдаг; үнэхээр хямд, маш, маш хямд. Тэдгээр жижиг орон сууцыг ердөө л 50,000 Еврогоор авах боломжтой, засгийн газрын барьсныг нь, гэхдээ магадгүй шаардлага хангасан байх ёстой байх. Орлого тань бага гэдгийг, мөн хэр удаан үнэнчээр хаана, хаана ажиллаж байгаагаа харуулах ёстой байх.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22
2024-12-21
116 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд