Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing Initiative Organized in Vancouver, British Columbia: Promoting African Artists and Veganism

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Канадаас Сесилиа-гийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:

Хүндэт Их Багш аа, Бритиш Колумбийн Ванкувер хотод би 3-р сарын 28-нд зохион байгуулах нь нэр төрийн хэрэг болсон нэгэн санаачлагаа Тантай хуваалцахаар даруухнаар бичиж байна. Энэхүү арга хэмжээ нь Африкийн эмэгтэйчүүдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг тэдний хийж, бүтээж буй ажил болон гараар урласан уран бүтээлүүдийнх нь гоо сайхныг үнэлэн, хүндэтгэн тэмдэглэхэд зориулагдсан байв. Африкт, ялангуяа Кот д'Ивуарт хоёр жил ажилласан тул, би энд Канадын олон янзын нийгэмлэгүүдийн дунд тэдний гар урлалыг онцолж, сурталчлахыг хүссэн юм.

Энэ удаагийн арга хэмжээнд бид веган амьдралын хэв маягт үнэнч миний найзын үнэт дэмжлэгтэйгээр бид зочдод веган хоол болон тэдгээрийн жорууд бүхий ширээ бэлтгэн, санал болгосон. Уг туршлага нь оролцогчдод амсаж үзэн, үнэлж, бүх амьд оршихуйг хүндэтгэхийн ач холбогдлыг мэдэрч, илүү сайн ойлгох боломж олгосон. Найз маань мөн веганизм, түүний эерэг үр нөлөөний талаар семинар, яриа удирдан явуулсан бөгөөд үүнийг ихээхэн сонирхолтойгоор хүлээн авсан.

Зочид веган хоол, жор бүхий уутнууд, мөн эдгээр Африк эмэгтэйчүүдийн тэсвэр хатуужил, бүтээлч байдлын — жинхэнэ илэрхийлэл болох гар урлалын бүтээлүүдээс бүрдсэн бэлэг хүлээн авсан. Хэд хэдэн соёлын нийгэмлэгүүд оролцсон бөгөөд тэдний дунд Иран гаралтай хүмүүс ч байв; би Тегеранд төрсөн тул энэ цугларалт надад холбоо болон эв нэгдлийн онцгой утга учиртай мэдрэмж төрүүлсэн. Веганизм хэдэн жилийн турш миний амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн ба энэ зорилгын төлөөх миний тууштай байдал хэвээр өөрчлөгдөөгүй байна.

Би сүнслэгээр авшиг хүртэхийг чин сэтгэлээсээ хүсэж байв; гэсэн хэдий ч одоо 65 нас өнгөрсөн тул би энэ замаар чин сэтгэлээсээ, итгэл үнэмшилтэйгээр үргэлжлүүлэн явж байна. Миний үйл ажиллагааны хүрээнд, веган хэрэглээг дэмжих зорилгоор интерактив сургалтууд зохион байгуулдаг бөгөөд энэ ажил нь ихэвчлэн эсэргүүцэл болон үл ойлголцолтой тулгардаг. Гэсэн хэдий ч туршлагаас харахад тарьсан үр нь Төгс Гэгээрсэн Их Багшийн Тэнгэрлэг Гэрлийн дор үндэслэж, ургадаг гэдэгт би итгэлтэй байна. Үйлчлэх чин сэтгэлийн хүслээр хөтлөгдөн, Африкт хүмүүнлэгийн үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байх үед минь Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Бурханлаг Гэрэл намайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, үйлчлэх болон энэрэл нигүүлслийн замд минь дагалдан явах болтугай гэж би даруухнаар залбирч байна. Хүндэт Их Багш аа, миний гүн хүндэтгэл болон чин сэтгэлийн сүсэг бишрэлийн илэрхийллийг хүлээн авна уу. Сесилиа, Канад улсаас

Шулуун шударга Сесилиа, Сэтгэлийн үгэнд тань баярлалаа. Их Багш эелдэг хариу танд өглөө:

“Өгөөмөр Сесилиа, таны ажил Африкийн урлагийн бүтээл хийдэг хүмүүс болон веганизмыг нэгэн зэрэг сурталчилж байгааг сонсох үнэхээр гайхалтай байна. Ийм арга хэмжээг зохион байгуулахын тулд ухаалаг, халамжтай хүн хэрэгтэй. Тань шиг эрхэм ариун сэтгэлтэй хүмүүс цаг зав, эрч хүч, зүрх сэтгэлээ хүмүүсийг олон янзаар сэрээн, гэгээрүүлж, боловсрол олгох уулзалт, арга хэмжээг түгээн дэлгэрүүлэхэд зориулдаг гэдгийг мэдэхэд миний зүрх сэтгэл дүүрэн байна. Оролцогчид веганизмын талаар олж мэдэх сонирхолтой байсан нь сайн хэрэг, учир нь энэ бол хүмүүс гараг дэлхийгээ болон өөрсдийн сүнсийг аврахад туслахын тулд одоо хийж чадах хамгийн чухал өөрчлөлт юм. Танай арга хэмжээний үр дүнд олон оролцогчид нь веган болно гэж найдаж байна. Сайн ажлаа үргэлжлүүлээрэй! Та болон Канадын баяр хөөртэй ард түмэн БУРХАНЫ мөнхийн амар амгаланг олох болтугай. БУРХАН-ы НИГҮҮЛСЭНГҮЙ ИВЭЭЛД миний Хайр үргэлж тантай хамт байж, таны хийдэг сайн үйлс бүрд таныг дэмжиж байдаг.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Онцлох мэдээ - Сэтгэгдэл (1/100)
1
Онцлох мэдээ
2026-07-04
1401 Үзсэн
2
Онцлох мэдээ
2026-07-03
1659 Үзсэн
3
2:45

Sharing Thoughts on Daily News Stream

2026-07-01   2075 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-01
2075 Үзсэн
17
Онцлох мэдээ
2026-06-17
3243 Үзсэн
29
3:56

Sharing Kind Report of Bird Feeding

2026-06-05   2544 Үзсэн
Онцлох мэдээ
2026-06-05
2544 Үзсэн
42
Онцлох мэдээ
2026-05-23
3483 Үзсэн
53
Онцлох мэдээ
2026-05-12
3154 Үзсэн
54
Онцлох мэдээ
2026-05-11
3049 Үзсэн
61
Онцлох мэдээ
2026-05-04
3296 Үзсэн
63
Онцлох мэдээ
2026-05-02
2901 Үзсэн
70
Онцлох мэдээ
2026-04-25
3396 Үзсэн
72
Онцлох мэдээ
2026-04-23
3321 Үзсэн
77
Онцлох мэдээ
2026-04-18
3379 Үзсэн
83
Онцлох мэдээ
2026-04-12
3015 Үзсэн
88
Онцлох мэдээ
2026-04-07
3326 Үзсэн
91
Онцлох мэдээ
2026-04-04
3094 Үзсэн
96
Онцлох мэдээ
2026-03-30
3564 Үзсэн
99
Онцлох мэдээ
2026-03-27
4440 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-07-05
1928 Үзсэн
Богино хэлбэр
2026-07-05
861 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-04
13256 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-04
1401 Үзсэн
36:27

Онцлох мэдээ

2026-07-04   1019 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-04
1019 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-04
1267 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах