Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн “Бүх шашны болон оюун санааны удирдагч нарт илгээсэн яаралтай илгээлт”

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Эрхэм хүндэт гэгээнтнүүд, Эрхэм дээд хүндэтгэлт санваартнууд, янз бүрийн шашны хандмаа, лам, гэлэнмаа нар аа, Бурханы ивээлээр Та бүхнийг эрүүл энх байхыг хамгаас илүү хүсэн ерөөж, даруухан залбиръя. Веган Дэлхий, Энх тайван Дэлхийн төлөө эрчимтэй бясалгал хийсээр буй миний хувьд цаг зав минь давчуу бөгөөд үнэ цэнтэй хэдий ч энэ гараг, бидний дэлхийн яаралтай дуудлага намайг шавдууллаа. Эрхэмсэг гэгээнтэн, санваартнууд та бүхэнд зарим нэг яаралтай мэдээ хүргэх ёстойгоо би мэдэрч байна. Хайрын зарчмаар ганц удаа хандаад л өөрчлөхөд тийм ч их хүндрэлтэй биш, хүн төрөлхтний хэрцгий зан авир, харгис зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой, манай гараг дэлхийд тохиолдоод буй гамшгийг агуу сүнслэг удирдагчдын хувьд та бүхэн мөн мэдэж байгаа. Өөрсдийн итгэгчдэд энэ үнэнийг хэлж өгнө үү. Бид өөрчлөгдөх ёстойг тэдэнд хэл. Учир нь БИД БУРХАНЫ БУСАД ХҮҮХДҮҮДИЙГ ХӨНӨӨЧХӨӨД ӨӨРСДИЙГӨӨ БУРХАНЫ ХҮҮХДҮҮД ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ. Хүний төрхтэй ч бай, амьтны төрхтэй ч бай ИРЭЭДҮЙН БУСАД БУДДАГ ХЯДЧИХААД БИД ИРЭЭДҮЙН БУДДА БОЛОХООР ХҮСЭЛТ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ. БИД БУРХАНД ХАЙРТАЙ ГЭСЭН АТЛАА, ТҮҮНИЙ БҮТЭЭЛИЙГ ХАЙР НАЙРГҮЙ СҮЙТГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ. ХАРИН БИД ОДОО ТҮҮНИЙ БИДЭНД ЗОРИУЛЖ БҮТЭЭСЭН ГАРАГИЙГ НЬ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. Та бүхнийг, Дээрхийн гэгээнтэн, Хүндэт Та бүхнийг нигүүлсэл, гэгээн хайрын бэлгэдэл гэж хардаг, итгэн дагагч нартаа үүнийг ахин дахин зааж өгөөрэй. Бурханы Хайраар, баярлалаа.

Эрхэм хүндэт гэгээнтнүүд, Эрхэм дээд хүндэтгэлт санваартнууд, янз бүрийн шашны хандмаа, лам, гэлэнмаа нар аа, Бурханы ивээлээр Та бүхнийг эрүүл энх байхыг хамгаас илүү хүсэн ерөөж, даруухан залбиръя. Веган Дэлхий, Энх тайван Дэлхийн төлөө эрчимтэй бясалгал хийсээр буй миний хувьд цаг зав минь давчуу бөгөөд үнэ цэнтэй хэдий ч энэ гараг, бидний дэлхийн яаралтай дуудлага намайг шавдууллаа. Эрхэмсэг гэгээнтэн, санваартнууд та бүхэнд зарим нэг яаралтай мэдээ хүргэх ёстойгоо би мэдэрч байна. За, хэрвээ бидний орон гэрт гал гарч байвал, “Надад үүнд анхаарал хандуулах цаг алга!” гэж бид хэлж чадахгүй. Бидний гэр гараг дэлхийд гал гарч байна!!! Энэ захидлыг ч ийм зорилгоор хүргэж байна. Үүнийг шуудангаар илгээх гэж байсан ч би үүнийг уншъя. Энэ нь илүү хурдан. Яаралтай үед хэт их хүнд суртал тус болохгүй.

Эрхэм Хүндэт Гэгээнтэн, Эрхэм Санваартнууд ... Хэдийгээр нэр нь ялгаатай байгаа ч бид бүгд нэг Бурханд үйлчилдэг гэж би үздэг. Хүн болон хамаг төрөлтний хоорондох хайр, энэрэл нигүүлслийн тухай Бүхнийг чадагчийн сургаалыг түгээн, хүмүүсийг нэгтгэж буй, бүх Эрхэм Хүндэт гэгээнтнүүд, Эрхэм Хүндэт санваартан та бүхний олон жилийн турш хийсээр буй эрхэм ариун, чин бишрэлт үйлсэд бид маш их талархаж байна, би маш их талархаж байна. Баярлалаа. Бурхан үргэлж Та бүхний талд байх болтугай.

Та бүхэн оюун санааны их удирдагчдын хувьд хүн төрөлхтний хэрцгий зан авир, харгис зуршлаас үүдсэн уур амьсгалын хурдацтай өөрчлөлттэй шууд холбоотой, манай гараг дэлхийд тохиолдоод буй гамшгийг мэднэ. Үүнийг хайрын сэтгэлээр ганц удаа хандаад л өөрчлөхөд тийм ч их хүндрэлтэй биш. Өөрсдийн итгэгчдэд энэ үнэнийг хэлж өгнө үү. Тэдэнд хэлсээр, сануулсаар байгаарай. Би Та бүхний хийснийг мэдэх ч бид илүү ихийг хийх хэрэгтэй байна. Баярлалаа. Бид зөвхөн өөрчлөгдөх ёстой. Бид өөрчлөгдөх ёстойг тэдэнд хэлнэ үү. Хэрвээ бид хүн гэдгээ, ирээдүйн Будда гэдгээ, Бурханы хүүхдүүд гэдгээ баталъя гэвэл өөрчлөгдөх ёстой! Учир нь БИД БУРХАНЫ БУСАД ХҮҮХДҮҮДИЙГ ХӨНӨӨЧХӨӨД ӨӨРСДИЙГӨӨ БУРХАНЫ ХҮҮХДҮҮД ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ. Хүний төрхтэй ч бай, амьтны төрхтэй ч бай ИРЭЭДҮЙН БУСАД БУДДАГ ХЯДЧИХААД БИД ИРЭЭДҮЙН БУДДА БОЛОХООР ХҮСЭЛТ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ.

Буддын судруудаас уншсанчлан Шакьямуни Будда хүртэл дахин дахин, тоолж баршгүй олон удаа амьтны төрөл авч байсныг бид мэднэ. Мөн Библид бүх амьтдыг идэг хэмээн бүх төрлийн ногоог хүртэл, түүнчлэн бидэнд зориулж олон зүйл бүтээж өгсөн гэж Бурхан хэлснийг бид мэднэ. Хэрвээ Бурханы хувьд амьтад юу ч биш байсан бол Бурхан тэдэнд зориулж идэх зүйл бүтээхгүй байсан. Бурхан зөвхөн бидэнд хайртай, тиймээс бидэнд хэрэгцээтэй зүйлийг бүтээх байсан лугаа адил. Бидний хоол хүнс болох талбай дахь жимс, ногоог Бурхан бүтээсэн гэж Библид хэлсэн байдаг. (Ариун Библи, Эхлэл 1:29)

БИД БУРХАНД ХАЙРТАЙ ГЭСЭН АТЛАА, ТҮҮНИЙ БҮТЭЭЛИЙГ ХАЙР НАЙРГҮЙ СҮЙТГЭЭД БАЙЖ БОЛОХГҮЙ. ХАРИН БИД ОДОО ТҮҮНИЙ БИДЭНД ЗОРИУЛЖ БҮТЭЭСЭН ГАРАГИЙГ НЬ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. 74 тэрбум гаруй дан ганц эх газрын амьтдыг жил бүр хүний хэрэгцээнд зориулан хайр энэрэлгүйгээр хядаж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнийг дагалдах бүтээгдэхүүн нь хүнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын 87%-ийг эзэлж байгаа билээ. Бид хэрэглэж байгаа зүйлээрээ энэ гараг дэлхийг сүйрүүлж байгаа төдийгүй хэзээ ч, ямар ч буруу зүйл хийгээгүй, гэм зэмгүй амьтдыг үгээр илэрхийлэхийн аргагүйгээр хэрцгийлэн зовоож байна. Түүнээс гадна Бурхан амьтдыг ийм хэрцгий байдлаар алуулаг, идүүлэг гэж биш, бидний найз, туслагч байг гэж бүтээсэн шүү дээ! Энэ бол 21-р зуун, Тэнгэр Бурханыг дээдлээч.

Ариун Библид, Иов 12:7-8-д “Амьтдаас асуу, тэд танд заах болно. Эсвэл тэнгэр дэх шувуудаас асуу, тэд танд хэлж өгөх болно. Газар дэлхийтэй ярь, тэр танд зааж сургах болно. Далай тэнгис дэх загас танд хэлж өгөхийг зөвшөөр.” гэж бий. Тиймээс Бурхны бүтээсэн амьтад, гараг дэлхий бол байж байхдаа л хүмүүсийг асар ихээр адисалж байдаг мэргэн ухаантай, эрхэм төрөлтнүүд юм.

Гэвч бид Тэнгэр Эцгийнхээ бүтээлүүдэд Бурханы Хуулийн эсрэг бид ямар уучилшгүй хэрэг үйлдэж байна вэ? Бид хуурай газраас далай хүртэлх Бурханы бүтээлийг хөнөөж байна! Лабораторийн туршилт, мал үржүүлэг, загасчлал, өндөг үйлдвэрлэл, сүү, үслэг эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэтээр Бурханы гэм зэмгүй бүтээлүүдийг жигшүүрт харгислалаар зовоолоо. Эдгээр салбарууд маргаангүй аймшигтай бөгөөд хүнлэг бус юм. Энэ нь гэм зэмгүй, хамгаалах чадваргүй, зөөлөн амьтад, бидний хамтран оршин суугч, Бурханы бүтээлийг хамгаалалт, тусламж хүсэж үг хэлэх ямар ч боломжгүйгээр янз бүрийн байдлаар хорьж, тарчлаан зовоож, залхаахад хүргэж байна! Тэд ямар нэг тусламж дуудан, нялх үр зулзагыг нь авч явахад эх үнээ, эх мэгж нь уйлж орилж байсан ч балбаж, өшиглөн, алж хөнөөн, хэн ч тоож үздэггүй. Таван настай хүүхэд ч тэдний сэтгэл хөдлөлийг ойлгоно. Энэ бол олон тамаас ч дор! Тэд нар бидний үр хүүхдүүд, хамаатан садан, найз нөхөд эсвэл бид өөрсдөө байна гээд төсөөл дөө! Тэд бол сэтгэл хөдлөлтэй, үзэл бодолтой, мэдрэмжтэй амьд төрөлтнүүд. Тэжээвэр амьтантай хамт байж үзсэн бидний хэн маань ч тэднийг өөрсдийн гэсэн зан араншинтай гэдгийг, хайр, халамж, зовлон гуниг, аз жаргал, баяр хөөрийг мэдэрч туулдаг гэдгийг мэднэ. Мөн тэд үнэнч; туйлын үнэнч. Гэтэл гэрийн тэжээвэр амьтан, болон аймшигтай чихэлдсэн, мал аж ахуйн торонд, эсвэл хашиж шахсан орон зайд, бороотойд ч, нартайд ч ямар ч халхавчгүй, бүхий л төрлийн цаг агаарын байдлыг тэсэн, харгис хэрцгий төсөөлөхийн аргагүй орчинд байж, нядалгааны газар аймшигтайгаар нядлуулдаг амьтдын хооронд ямар ч ялгаа байхгүй! Хүмүүст идүүлэхийн төлөө. Энэ тохиолдолд бид өөрсдийгөө хүн гэж бодсоор байвал шүү дээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах үзэхийг санал болгож буй баримтат кинонуудаас үзээрэй: шагналт бүтээлүүд болох “Кауспираси,” “Өртлингс,” “Доминион,” мөн шагналд нэр дэвшсэн бүтээл, “Эрүүл мэнд гэж юу вэ” гэх мэт... Мөн “Хямралаас энх тайванд” номыг үнэгүй татаж аваарай. Crisis2Peace.org

Бүхий л үндсэн гол шашнуудад адил төстэй зүйлс байдаг. Жишээ нь, “Өөрсдөд тань бусад хүмүүс яаж хандахыг хүсэж буй шигээ бусдад ханд”, “Аллага бүү үйлд” гэх мэт зарчмууд адилхан байдаг. “Ахимса” гэдэг нь харгислалгүй гэсэн үг... Мэдээж, ямар ч амьтныг, ямар ч мэдрэхүйт төрөлтнүүдийг идэх нь бүх гол итгэл үнэмшлийн тогтолцоонд болон ариун сургаалуудад хориотой. Гэтэл эрүүл байхын тулд амьтны мах, загас, өндөг сүү идэж хэрэглэх ёстой гэдэг буруу үзэлд бид хууртсанаас болоод маш олон Бурханы хүүхдүүд, шашны итгэгчид эдгээр үндсэн зааварчилгааг дагадаггүй. Энэ нь үнэн эсрэг байна - шинжлэх ухааны болон анагаахын судалгаагаар амьтны мах идэх нь хүнийг хорт хавдар, төрөл бүрийн хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг тоолшгүй олон өвчнөөр өвдөх шалтгаан болж, улмаар ихэд зовж, эрт үхэж зогсошгүй уй гашууг авчирдаг. Зөвхөн өвчтөнд ч биш, хамаатан садан, найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хайртай хүмүүст нь ингэж нөлөөлдөг.

Одоо сэрж, эрүүл бус, харгис дадал зуршил болон хамгийн дээд харгислалд оролцсон эдгээр муу үйлдлээ бие махбод ба сүнслэг байдлаар өөрчлөх цаг болсон. Эдений Цэцэрлэгт байсны бидний анхдагч хоолны дэглэм бол веган байсан. Веган хоол нь бие махбод, сэтгэл санаа болон сүнслэг байдлыг дэмждэг. Бид зөвхөн ургамлын гаралтай хоол хэрэглэн аз жаргалтай, эрүүл амьдрах боломжтой. Жүжигчид, тамирчид, спортынхон, тулааны урлагийн аваргууд, анагаахын эмч нар, эрдэмтэд, Нобелийн шагналтууд гэх мэт хүмүүс нь эрүүл ургамлан хоолны гэрэлт баталгаа юм. Энэ нь мөн “Аллага бүү үйлд”, эсвэл “Ахимса” буюу харгислалгүй байх баримтлалыг дагаж буй бол, амьтдыг идэх нь Бурханы энэ сургаалын эсрэг үйлдэл юм. Аллагыг үйлдэж байгаа хүмүүс нь бид өөрсдөө биш ч бусдыг бидэнд зориулж алж өгөхөд хүргэдэг. Өөр ургамлан хоолоор сольчихож болох бидний хоолны төлөө л амьтад ч мөн ялгаагүй зовж, үхдэг. Орчин үед энэ нь бүр ч илүү хялбар болсон. Тиймээс бидний оршихуй, амьтдыг алснаас болоод, гэм зэмгүй амьтдын цусаар будагдсан байдаг. Та бүхнийг, Дээрхийн гэгээнтэн, Хүндэт Та бүхнийг нигүүлсэл, гэгээн хайрын бэлгэдэл гэж хардаг, итгэн дагагч нартаа үүнийг ахин дахин зааж өгөөрэй. Тэгвэл тэд Та нарыг сонсоно! САТАН, МАЯА, ЧӨТГӨР ЭСВЭЛ СӨРӨГ ХҮЧ БИДНИЙГ БУРУУ ЗАМД УРУУ ТАТСААР, БУРХАНЫ ТААЛЛЫН ЭСРЭГ, төрөлх оюун ухаан, нигүүлсэнгүй мөн чанарын минь эсрэг хуурахыг зөвшөөрөөд байж болохгүй.

Энэ захидлыг үргэлжлүүлэхээсээ өмнө би дэлхийн гол шашнуудад амьтны мах идэхийг хориглосон байдаг хэдэн жишээг уншиж өгье. Өөр нэгэн сонсож байж магадгүй учир уншъя. Өөрсдийн шашны сахил, сургаалуудаа мартсан нэгэн байж магадгүй учир уншъя. Цагаан толгойн дарааллаар нь уншъя.

БАХАЙН ШАШИН

“Амьтдын мах идэх түүнээс болж цээрлэл хүлээх нь зайлшгүй тухай бурхан бүтээлээ хийж эхлэх үедээ зааж амьд амьтан болгоны идэх зүйлийг шийдэж өгсөн бөгөөд үүнийг эсрэг зүйлийг зөвшөөрөөгүй билээ” Бахайн судраас авсан эрүүл мэнд, эмчилгээний тухай зарим сургаалууд.

БУДДИЗМ

“...АМЬД ТӨРӨЛТНҮҮДИЙН ИДЭЖ БУЙ БҮХ МАХ НЬ ТЭДНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ТӨРӨЛ САДНУУД ЮМ.” Ланкаватра Судар (Трипитака #671)

“Хүүхэд төрүүлсний дараа эхэд махаар хоол хийж өгөх зорилгоор ямар ч амьтан алах, хамаатан садныгаа цуглуулж архи дарс уух, мах идэхийг цээрлэх нь зүйтэй, учир нь хүүхэд төрөх тэр хүндрэлтэй үед маш олон тооны буг, чөтгөр, мангасууд шинэхэн цус амтлах гэж цугласан байдаг ажээ... Үл тоож эсвэл эсэргүүцэж хэрэглээндээ зориулж амьтдыг албал... Тэд өөрсдөдөө болон эх, хүүхэд хоёуланд нь хор хөнөөлтэй хараалыг авчирна.” ~ Кристигарба Судар Бүлэг 8

Өөр нэг нь: Хүн нас нөгчсөний дараах өдрүүдэд болгоомжтой байж, бурхан болон чөтгөрт шүтэх эсвэл тахил өргөх гэж амь таслахгүй, муу үйлийн үр бий болгох эсвээс түүнийг устгахгүй байх... Учир нь тийм аллага, нядалгаа, үйлчилгээ, өргөл барьц нь НАС БАРАГСДАД ӨЧҮҮХЭН ТӨДИЙ АШИГ ТУСАА ӨГӨХГҮЙ, ХАРИН УРЬД НЬ БАЙСАН ҮЙЛИЙН ҮР ДЭЭР НЬ УЛАМ Ч ИХ НЭМЖ ТҮҮНИЙГ УЛАМ ГҮН ГҮНЗГИЙ, НОЦТОЙ БОЛГОДОГ. ...ингэж, САЙН ТӨРӨЛД ЭРГЭН ТӨРӨХӨӨ ХОЙШЛУУЛДАГ.” Эсвэл бүр тэднийг там руу үтэр түргэн илгээдэг. Карма гэдэг нь шийтгэл гэсэн үг. “Юу тарина түүнийгээ хураана.” Библид мөн ингэж хэлсэн байдаг. “Юу тарина түүнийгээ хураана.” Энэ нь Санскрит ухагдахууны кармаг хэлж буй хэрэг.

Өөр нэг нь: “Хэрэв Бхикшү нар хүр хорхойн шүлсээр нэхсэн торгон хувцас өмсөхгүй, савхи ба арьсан гутал өмсөхгүй, мөн сүү, өрөм, цөцгийн тосны орцтой зүйлс зэрэг хэрэглээнээс татгалзваас тэд гарцаагүй чөлөөлөгдөнө... Хэрэв хүн өөрийн бие сэтгэлээ удирдаж чадах юм бол мөн амьтны мах идэх, амьтны бүтээгдэхүүнүүдийг өмсөхөөс татгалзаж чадвал тэр гарцаагүй чөлөөлөгдөнө” Бхикшү нар гэдэг нь лам нар юм. ~ Баатараа явагч их хөлгөн Судар

Өөр нэг нь: “Хэрэв шавь нарын маань аль нэг нь үүнийг чин үнэнээр тунгаахгүйгээр мах идсээр байвал, бид түүнийг канделагийн үр удам гэдгийг мэдэх учиртай. ТЭР МИНИЙ ШАВЬ БИШ бөгөөд би түүний багш биш. Түүнчлэн, Махамати, хэрэв хэн нэгэн миний садан төрөл болохыг хүсвэл, ТЭРЭЭР ЯМАР Ч МАХ ИДЭХ ЁСГҮЙ.” Кандела гэдэг нь алуурчин эсвэл хядагч гэсэн үг. ~Ланкаватара Судар

КАО ДАЙ-ИЗМ

“Хамгийн чухал зүйл бол алахыг зогсоох... Учир нь амьтад бас сүнстэй, тэд хүнтэй адил ойлгодог...” ХЭРЭВ БИД ТЭДНИЙГ АЛААД ИДВЭЛ БИД ТЭДЭНД ЦУСАН ӨРТЭЙ БОЛДОГ.” Гэгээнтнүүдийн сургаал Арван Сахил сахих тухай- Амь хороохыг тэвчих, Бүлэг 2

ХРИСТИЙН ШАШИН

“Хоол нь ходоодонд, ходоод нь хоолонд зориулагддаг ч Бурхан аль алиныг нь дуусгаж, тэдгээрийг үгүй болгоно.” ~ 1 дэх Коринт 6:13, Ариун Библи

Өөр нэг нь: “Мах дөнгөж аманд нь орж зажлагдахын (өмнө) үед Бурханы уур хилэн хүмүүсийн эсрэг дүрэлзэн асаж, Бурхан хүн төрөлхтнийг маш их гай гамшигт автуулжээ.” 11:33 хэсэг Ариун Библи

КҮНЗИЙН СУРГААЛ

“Бүх хүмүүнд бусдын зовж шаналахыг харж тэвчихээргүй тийм ухаан бий. Тэргүүн хүн бол амьтдыг амьд байхыг нь харсан бол тэднийг үхэж байхыг харж тэвчихгүй. Тэдний үхэхдээ орилж байхыг нь сонсоод ТЭДНИЙ МАХЫГ ИДЭЖ ЗҮРХЛЭХГҮЙ.” ~ Мэнсис Лианы Хуи Хаан, Бүлэг 4

ДАО ДИА-ИЗМ

“Энх тайван байхын тулд, хүн төрөлхтөн нэн түрүүнд амьтадтай амгалан байх ёстой; өөрсдийгөө хооллохын тулд тэднийг бүү ал, тэгвэл бид хүмүүсийн дунд амар амгалан байна. ~ Нам Күок Пат Хийд

ЭСЭНЭС

“Би цустай золиос, цустай баярыг зогсоох гэж ирлээ, хэрэв та нар амьтны мах цусаар тахил өргөж, идэхээ зогсоохгүй бол Бурханы хараал та нараас хэзээ ч холдохгүй.” ~ Госпел Ариун Арван хоёр

ХИНДҮ ШАШИН

“Та үхсэн амьтдыг буцааж амилуулахгүйгээс хойш түүнийг алагдсанд та буруутай. Тиймээс та там руу явах болно, танд аврал байхгүй.” ~ Ади- лил, Бүлэг 17, 159-165 мөр

Өөр бас: “Хэн бусад зовлонт амьд биетийг идэж, бас нэгэн амьтны төрөх эрхийг нь хасаж өөрийн биеэ өсгөхийг хүсэх билээ.” Махабарата, Ану 115.47 хуу.90

Өөр бас: “Өө шилдэг хаан минь ээ! Ямарваа нэгэн ерөөлт үйлд бусдыг гэмтээн олж авсан эд зүйлсийг ашиглавал үр жимсээ хураах үедээ эсрэг үр дүнг хүртдэг.” ~ Дэви Бхагаватам Дөрөвдүгээр Боть, Бүлэг 4, мөр 32

ИСЛАМЫН ШАШИН

“АЛЛАХ БУСАД АМЬТДАД ЭНЭРЭНГҮЙ ХАНДСАН ХЭН БҮХЭНД ЭНЭРЛЭЭ ХАЙРЛАДАГ.” ~ Зөнч Мухамед (Тэрээр Амгалан оршиг), Хадит

Өөр бас: “Өөрийн ходоодоо амьтдын оршуулгын газар бүү болгоцгоо!” ~ Зөнч Мухамед (Тэрээр Амгалан оршиг), Хадит

ЖАНИЗМ

“Жинхэнэ хуврага хүн ХЭЗЭЭ Ч АМЬТНЫ АМЬ ХОРООСОН түүнд тусгайлан бэлдсэн ХООЛ ХҮНС, УНДААГ ХҮЛЭЭН АВАХ ёсгүй.” ~ Сутракританга

ЖҮҮДИЙН ШАШИН

“"Хэрэв Израилийн гэрээс хэн нэгэн эсвэл тэдний дунд амьдардаг гаднын хүн цус* идвэл: БИ ТҮҮНЭЭС НҮҮР БУУРУУЛЖ ТЭР ЦУС* ИДСЭН СҮНСИЙГ өөрийн хүмүүсийн дундаас салгах болно.” ~ Левит 17:10, Ариун Библи *цус гэдэг нь: “мах” буюу цустай мах гэсэн үг.

СИКИЗМ

“Марихуан, мах, дарс хэрэглэдэг- хүмүүс ямар мөргөл хийж, мацаг барьдаг, ямар ёс заншилтайгаас үл хамаарч тамд унах болно.” Грант Сахи Гүрү, хуудас 1377

ТАОИЗМ

“Шувуунд тор тавьж барих гэж уул руу, эсвэл загас жараахай барих гэж гол руу бүү яв. Шар үхрээ бүү нядал.” ~ Аниргүй Зам шастир

ТӨВӨДИЙН БУДДИЗМ

“Амьтны амь тасалсан хүнсийг өглөг болгон өгч байгаа нь ээжид нь өөрийн төрсөн хүүхдийнх нь махыг өгч байгаатай адил зүйл бөгөөд энэ нь эмгэнэлт сүйрэл юм.” ~ Шавийн Гэгээн Зам мөр: Их Багшийн Сахилууд, 13 их нүгэл хилэнц, Их Гүрү Гампопа

ЗОРОАСТРАНИЗМ

“Энэ ургамлууд, Би, Ахура Мазда (Бурхан гэх утгаар) үнэнч хүмүүст хоол өгөх гэж, ашиг шимтэй үнээнд тэжээл өгөх гэж бороо буулгадаг.” ~Авеста

гэх мэт… Мэдээж, илүү олон бий. Эд бол цөөхөн хэдэн жишээ. Илүү их мэдээллийг, дараах хаягаар аваарай. SupremeMasterTV.com

Иймд хэн нэгэн ямар итгэл бишрэлтэйгээс үл хамааран, бүгд энэхүү чухал сахилыг сахих хэрэгтэй: “Аллага үйлдэх ёсгүй.” Ахимса. Үл хүчирхийлэл.

Одоо хүн төрөлхтөн Бүтээгчийн анх бүх хүүхдүүдээ хүндэтгэл, энх тайван, хайр, болон Дэлхий гэртээ сайн эзэн нь байхад зориулсан тэр чанар луугаа эргэх цаг болсон билээ. Энэ бүх зүйлсэд итгэл бишрэлтэй хүмүүстээ сануулаарай. Сануулсныг Тань мэдэж байгаа ч ахин дахин тэдэнд давтан хэлж өөрсдийн сүнс, гараг дэлхий, ертөнцөд хамгийн хэрэгтэй гэдгийг тэдэнд тайлбарлаж өгөөрэй. Энэ бол бүх амьтдын зовлон эцэслэх цаг, тэд амар амгалан, эрх чөлөө, хүндэтгэлд хайртай амьтадтайгаа байгальд яг л Бурханы анх бүтээснээр амьдрах эрхтэй.

Бурханы бүтээлийг аврахад туслагтун. Гэм зэмгүй амьтдын зовлонг эцэслэхэд туслагтун. Бид нэг нэгэнтэйгээ дайн хийж, мөн амьтадтай дайн хийж байна. Энэ бүгд зөв биш. Энэ үйлдлүүд зөв биш. Энэ үйлдлүүд Бурханы сургаал болон хүслийн эсрэг байна. Итгэлт хүмүүстээ сануул. Энэ агуу өөрчлөлтөд чиглүүлэх Дээрхийн Гэгээнтнүүд болон та бүгдийн Хүндэт Нэгний билэг ухаанд итгэж байна! Бид өөрчлөгдөх ёстой. Энэхүү агуу өөрчлөлтөд чиглүүлэх Дээрхийн Гэгээнтэн болон Таны Хүндэт Нэгэн нарт итгэж байна. Бүх төрөлхтний төлөөх хайр, энэрэл нигүүлсэл, хүндэтгэл бүхий мөн Бурханы сургаалыг дагах веган хэв маягийг дэлгэрүүлэхийн төлөө. Үүнийг бүхий л шүтлэгтнүүд, лам нар, гэлэнмаа нар болон сүсэгтнүүддээ үүнийг дэлгэрүүл. Танд олгогдсон байр суурийн хүч нь удирдамжийг Тань дагахад дэлхийн иргэдэд чухал, үр дүнтэй түлхэц болох юм. “Цаг үеийнхээ баатар” байж бүхий л гэм зэмгүй төрөлтнүүд, ямар ч хор хөнөөл учруулдаггүй бидний амьтад гэж дууддаг зэрэгцэн оршигч төрөлтнүүдээ авраарай. Манай дэлхийг тэд адисалж байдаг. Тэд хүмүүст болон өөрсдийн зэрэгцэн оршигч амьтаддаа эелдэг, хайрлангуй гайхалтай байдаг. Манай Суприм Мастер Телевизэд үүний олон жишээнүүд бий, амьтдын хайр энэрэл, сайхан сэтгэлийн талаар дэлхийн өнцөг булан бүрээс хийсэн бичлэг тэнд байгаа. Сүсэгтнүүддээ үүнийг үзэхийг санал болгоорой. Бид тамыг бүтээж эсвэл тамын мэт үйлийг зөвтгөх, Бурханы хайрт бүтээлийг олноор нь алж, аймшигт цуст аргаар алж хядаж байж Диваажинг хүлээж боломгүй байна. Бид Бурханы бүтээлийг устгаж, Бурханы бусад хүүхдүүд буюу амьтдад өршөөл үзүүлэхгүй байж бид Диваажингийн өршөөлийг хүлээж болохгүй.

Тэдний аймшигт нөхцөл байдлыг тоохгүй байж болохгүй. Бурхан бүх шаналлыг нь мэднэ. Диваажин болон Дэлхий өвдөлтийг нь нотолно. Тэдний уйлах нь Диваажингууд хийгээд олон төрөлтнүүдийн зүрх сэтгэлийг чичрүүлж байна. Тэдний төлөө дуугарч, тэдэнд тусал, энэ нь мөн дэлхийн хурдацтай цаг уурын өөрчлөлтийг сайжруулахад тусална. Таны эрхэм үйл хэрэг Диваажингуудад үүрд бичигдэх бөгөөд манай гараг дэлхий дээрх бүх амьд төрөлтнүүдэд чухал тэрхүү энэрэнгүй уур амьсгал, дэлхийн энх тайванд болон цаг уурын тогтвортой байдалд хувь нэмэр оруулах юм. Бүх амьдрал Та бүхний энэрэнгүй үйл хэргээс хамаарна.

Дэлхийн иргэд, амьтад болон бидний хүүхдүүд Таны баатарлаг, энэрэнгүй үйлийг мөнхөд санаж, Танд аз жаргалтай, элбэг дэлбэг эрүүл урт удаан амьдралыг Бурханы нэрийн өмнөөс залбирах болно. Мөнхийн Энэрэнгүй Диваажин таатай байх болно. Бид хайр татам, эелдэг амьтдыг уучилж, урт удаан амьдруулсны учир Бүхнийг хайрлагч Бурхан бидний нүглийг өршөөж амьдралыг маань уртасгах болно.

Бурхан Дээрхийн Гэгээн, Хүндэт Нэгэн Та бүгдийг адисалж, мөн Та бүхний ариун үйл хэргийг үлэмж ихээр адисалж, мөн Бурхан дэлхийг маань ивээг. Амен. Баярлалаа. Баярлалаа, баярлалаа Бурханы Хайранд, баярлалаа.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
38:04
2024-12-20
145 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд