Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хятадаас Гуан-Шя-гийн мандарин хятад хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурвал-д чин үнэн сэтгэлээс мөргөн хүндэтгэж, талархлаа өргөе! 16 жилийн өмнө манай веган ресторан үүдээ нээсэн. Ажиллуулах явцад өгсөж уруудах үе, түгшүүр зовнил мөн цар тахлын үед бууралт, алдагдал ч гарч байлаа. Гэсэн хэдий ч Их Багш бидэнд энэ бүхнийг шийдэхэд тусалж, эргэлзээ будлиан, бэрхшээлийг туулан тэсэж, тууштай явах боломж олгосон. Их Багш мөн дотоод ертөнцөд надад товчхон, “Одооноос эхлээд чи өдөр бүр очиж, хаалгаа нээхэд л болно” гэж айлдсан.2026 оны 6-р сарын 17-нд би дотоодын Диваажингийн Гэрэлд төвлөрөн бясалгаж байтал Их Багш гэнэт “Танай веган ресторан Хятадын нэгэн сүмтэй холбоотой” гэж хэлэхийг сонсов. Би гайхаж, учрыг нь яаран асуув. Их Багш “Учир нь танай рестораны нэр тэр сүмийн нэртэй адилхан” гэж айлдсан. Тэгээд би тэр холбоо сүмийн хуврагуудтай юу эсвэл сүсэгтнүүдтэй нь холбоотой юу гэж асуув. Гэтэл Их Багш надаас эргүүлэн “Чи үүнийг илүү өргөн хүрээнд, өргөн өнцгөөс бодож үзэж чадах уу?” хэмээн асуусан юм. Би тэр даруй ихэд ичиж, дахин асуулт асууж зүрхэлсэнгүй. Их Багш үг хэлний хүчийг ашиглан илүү олон хүн, бүс нутагтай холбогдож, ач тус хүргэн, урам зориг өгч, өргөж дэвшүүлсээр ирсэн нь тодорхой болов. Веган ресторанууд зөвхөн веган хоолоор үйлчилж, сайн барилдлага тогтоогоод зогсохгүй, илүү олон сүнсийг сэрээж, амьд Багшийн Адислал, Ивээлийг хүртэх боломж, шалтгаан өгснөөр үүний үр дүнд Веган Дэлхий, Энх Тайван Дэлхий цогцлоход илүү их дэмжлэг, хүч өгдөг болох нь харагдаж байна.Үүнээс би нэгэн гүн гүнзгий ойлголт авсан: Нэгдүгээрт, бүхнийг их Багш зохицуулж, уялдуулан зохион байгуулдаг. Их Багшийн сансар огторгуйн уудам шатрын тоглоомд веган ресторанууд нь ердөө л өчүүхэн нэг хэсэг нь юм. Хоёрдугаарт, бидний хийж байгаа зүйл гэж юу ч байхгүй. Бидний хийж буй зүйл мэт санагдаж байгаа бүхэн үнэндээ Их Багшийн бидэнд энэрэнгүйгээр хайрласан мэдэрхүйт төрөлтнүүдэд үйлчилж, сүнслэгээр дэвших боломж юм. Гуравдугаарт, бид үргэлж өөрсдийн хязгаарлагдмал ойлголтын хүрээнд баригдаж ирсэн. Их Багшийн сансар огторгуйн агуу төлөвлөгөөний нэг хэсэг болохын тулд бид энэрэл, үзэл бодол, төсөөллөө улам тэлэх хэрэгтэй. Эцэст нь би зүрхнийхээ гүнд нандигнан, байнга эргэцүүлдэг Их Багшийн сургаалын нэгэн хэсгийг хуваалцъя: “Бидний зорилго, үзэл бодол амьдралаас ч агуу, тийм асар уудам, алдах өөр юу ч үгүй болтлоо эрхэм дээд байх ёстой. Ийм агуу зорилгын өмнө бидэнд айх зүйл юу ч үгүй.” Их Багшдаа мөнхөд талархана! Хятадаас Гуан-ШяҮнэнч Гуан-Шя, сэтгэлийн үгээ ирүүлсэнд баярлалаа.Их Багшаас танд зориулж хүргүүлсэн онцгой хариу: “Итгэл бишрэлт Гуан-Шя, Арьяабалын бясалгалын жинхэнэ бясалгагч байгаад нь баярлалаа. Таны чин сэтгэл үг бүрээс тань харагдаж байна. Аливаа зүйл үнэндээ хэрхэн өрнөдөг, бидний оюун ухаан төсөөлж чадахаас ч агуу төлөвлөгөө байдаг бөгөөд бид тэрхүү төлөвлөгөөнд өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг гэсэн өргөн хүрээний дүр зургийг ойлгосон тань гайхамшигтай. Хүн төрөлхтний явах зам: БУРХАНЫ Төлөвлөгөөнд сайн дураараа өөрийгөө даатгаж, өөрсдөд нь оногдсон үүргээ хэрхэн биелүүлэхээ мэдэхийн тулд байнга удирдамж, зөвлөмж эрэлхийлэх юм. БУРХАНЫ Тааллыг биелүүлэхийн тулд бид өөрсдийн хүслийг орхих ёстой. Учир нь ингэж байж дотоодын Их Багш биднээр дамжуулан үйлдэж чадна. Бидний жинхэнэ Би бол эго биш; БУРХАН юм. Тиймээс БУРХАН биднээр дамжин оршин үйлдэхийг зөвшөөрсөн тэр үед л бид жинхэнэ утгаараа амьдардаг. Та болон ариун Хятад орон Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Гурвал-ын хязгааргүй Адислалд орших болтугай. Танд хэмжээлшгүй их Хайрыг мөнхөд илгээе.”











