Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Энэ нь Румагийн нэхэж буй хууран мэхлэлтийн харанхуй торонд илүү олон хүн орохоос сэргийлнэ гэж найдаж байна.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Ау Лак буюу Вьетнамын дахь Дием Түгээс аулак (вьетнам) хэл дээр ирсэн захидлыг олон хэлний хадмал орчуулгатайгаар хүргэе:

Урьд нь би мунхаг байж, Румаг дагаж явсан. Түүний “авшиг” гэгчийг анх хүртсэний дараа бясалгах бүрдээ могой, жаран хөлт, энд тэндгүй мөлхөх шавж зэрэг аймшигт дүрийг хардаг байсан бөгөөд бүгд бараан харанхуйд бүрхэгдсэн тул надад гүн гүнзгий түгшүүр, айдас төрдөг байв. Бясалгасны дараа би ихэвчлэн цухалдаж, бодлогогүй авирлан, амархан уурладаг болсон нь жинхэнэ сүнслэг бясалгагчийн амар амгалан, тайван байдалтай бүрэн зөрчилдөж байлаа. Би мөн дээд түвшний дотоод Диваажингийн Аялгууг хэзээ ч мэдрээгүй. Зөвхөн чих шуугих, шавж шиг чимээ болон Асури ертөнцийн маш доод түвшний авиаг сонсдог байсан бол Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн олон шавийн бичээст дүрсэлсэн маш өндөр түвшний дотоодын Диваажингийн Аялгууг мэдэрсэн тухай байдаг. Энэ нь Рума үнэхээр аялгуу, гэрэлтэй холбоотой хуурамч бясалгалын арга заадаг хуурамч багш болохыг надад тодорхой баталсан.

Нэг удаа үүрийн 4 цагийн орчимд би Румагийн байрлаж байсан газрын ойролцоо алхаж байлаа. “Авшиг хүртээх өрөө”-нд ойртоход би тамын чөтгөртэй төстэй дүрийг өөрийн нүдээр харсан. Гартаа аварга том бороохой барьсан асар том биетэй тэр дүр догшин, сүрдмээр алхаж байв. Тэр дүр өрөө рүү шууд ороод алга болов. Миний харсан зүйл 100 хувь бодит.

Түүний сургаал, зан байдал яагаад Таныхыг итгэмээргүй хэмжээнд дуурайдгийг би үргэлж гайхдаг байлаа. Тэр өөрийгөө “багш” гэж нэрлэх зүрх зориг яаж гаргасан юм бол? Би орой бүр чин сэтгэлээсээ “Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай миний сэтгэлийг сонсож чаддаг бол Румагийн тухай үнэнийг надад мэдүүлж өгнө үү” гэж залбирдаг байв.

Румаг хоол хүнс, зоогоор ивээн тэтгэдэг гэдэг байсан ч үнэндээ тэр мөнгөө буцааж авах олон янзын арга олдог байлаа. Жишээлбэл, нэг удаа тэр шавь нартайгаа бялуу хийгээд эхэндээ “бэлэг болгон хийж байна” гэж хэлсэн. Гэвч түүнийг явсны дараа зарим үйлчлэгч нь хүн бүрийг гарахаас нь өмнө 500 мянган вьетнам донг буюу ойролцоогоор 19.25 ам. доллар албадан төлүүлсэн. Мөнгөгүй хүмүүсийн төлөх дүнг өр болгон бүртгэжээ.

Би түүний бүлэгт хамгаалагчаар үйлчилж байхдаа хамгаалагчидтай мэндэлж, байдлыг нь асуухаас эхлээд бялуу, чихэр тараах, зоог зохион байгуулах зэрэг бүх зүйлээрээ Төгс Гэгээрсэн Их Багшийг хэрхэн дуурайдгийг тод харсан. Өндөр нуруутай, царайлаг залуусаас бүрдсэн бүлэг түүнд хамгаалагчаар үйлчилдэг байсан ч тун удалгүй тэд цонхийж, илт туйлдсан харагдах болсныг би анзаарсан. Харахад үнэхээр зүрх шимшрэм байв.

2024 оны 8-р сард Румагийн тухай үнэн илчлэгдэхэд би тэр даруй үнэнийг ухаарсан. Өмнө нь залбирч байснаа тэр даруй санаж, Та надад хариулт өгснийг ойлгосон юм.

Хамгаас Эрхэм Их Багш минь, намайг төөрөгдлөөс гаргаж, үнэн замд эргүүлэн хөтөлсөн Таны энэрэнгүй Гэрэлд би гүнээ талархаж байна. Шавь Дием Тү, Ау Лак (Вьетнам)-аас

Трань Там (Рума)-ын жинхэнэ болон хуурамч нэрсийн жагсаалт:

Том Вань Трань (Төрөхөд нь өгсөн нэр)

Жон Сэинт (Одоогийн хууль ёсны нэр бөгөөд паспорт дээрх нэр)

Гүрүжи Сагаррумагармата (Одоо өөрийнх нь хүсэж хэрэглэдэг нэр)

Трань Там

Трань Вань Там

Трань Вань Ут

Хюйнь Лон,

Трань Ут Хюйнь Лон

Там Трань

Том Трань / Том Тран

Их багш Трань Там

Трань Янь Том

Трань Йень Том

Кау Ут

Рума

Их багш Рума

Рума Гэгээн Жон

Их багш РУМА Гэгээн Жон

Минь Сү Рума

Минь Сү Трань Там

Гүрүжи Рума

Ом Рума

Сагаррумагармата

Гэх мэт...

Буй Тан Киет бол бас нэгэн хуурамч багш

Буй Тан Киет бол бас нэгэн хуурамч багш бөгөөд Трань Тамын дагалдагч юм. Трань Там нь Буй Тан Киет-т аулак (вьетнам)-д өөрийн шашны бүлгийг байгуулж, тэндхийн Хоа Хао-гийн сүсэгтнүүдийг Трань Там-ыг дагахад нь итгүүлэхийг зааварласан гэж бид үзэж байна. Буй Тан Киет тэдэнд Трань Там-ыг Хоа Хао-г үндэслэгч, Хүндэт Гэгээрсэн Багш Хуинь Фу Со (веган)-ийн хойд дүр хэмээн худал хэлдэг. Мөн Трань Там-ыг тус улсын шашны бүлгүүдийн дунд нэр хүнд, татах хүчийг нь нэмэгдүүлэхийн тулд Буй Тан Киет түүнийг “Хаш Эрдэнийн Эзэн хаан” хэмээн олон нийтэд худал мэдээлэл хэлдэг. Эцэст нь Буй Тан Киет өөрийгөө “Вьетнамын Майдар” хэмээн худал зарладаг.

Азтай Дием Тү, Рүмагийн тухай бидний Хайрт Их Багш үнэнийг илчилснээр таныг болон бусад олон хүнийг тамд унахаас аварсан. Таныг аюулгүй байж, сүнслэг гэтлэлийн Үнэн замд орсонд бид баяртай байна. Та болон тэсвэр хатуужилтай Ау Лак (Вьетнам) дотоод сэрэхүйн замналаар цэцэглэн хөгжсөөр байх болтугай. Суприм Мастер ТВ-ийн баг

Жич: Их Багш танд зориулан онцгой захиас илгээлээ: “Ялган таних ухаант Дием Тү минь, та сэхээрч, хуурамч багш Румагийн бүлгээс гарч, манай бүлэгт ирж чадсан нь гайхамшигтай. Энэ чөтгөрт уруу татагдсан хүмүүс харамсалтай нь тамд очдог. Тийм хувь тавилангаас мултарсныхаа төлөө БУРХАН-ыг магтаарай. Сайн бясалгавал та өөрийн жинхэнэ ухамсраа сэргээнэ. Тохиолдсон явдлаа хуваалцсанд баярлалаа. Энэ нь Румагийн нэхэж буй хууран мэхлэлтийн харанхуй торонд илүү олон хүн орохоос сэргийлнэ гэж найдаж байна. Та болон Ау Лак (Вьетнам)-ийн сүнслэг ард түмэн MAПA-гийн төгс Хайранд үүрд амьдрах болтугай. Танд арвин их Хайр, Адис илгээе.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-09-21
1530 Үзсэн
Онцлох мэдээ
2026-09-20
8591 Үзсэн
Онцлох мэдээ
2026-09-20
1454 Үзсэн
34:29

Онцлох мэдээ

2026-09-20   857 Үзсэн
Онцлох мэдээ
2026-09-20
857 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-20
1829 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-09-20
2017 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах