Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уйтгар гунигаас ангид Пи Орны Эрхэм Дээдэс Рүү Хаан, 4-ын 4-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Эрхэм Дээдэс Рүү Хаантай ярилцсаны дараа БУРХАН намайг майхныхаа бясалгалын хэсэгт хүлээж байхыг хүслээ. Энх Тайвны Хаан ч мөн тэнд байв. Би өөр нэг Хаантай ярилцах болсон байж магадгүй. Гэхдээ одоо ямар ажил хийхээ БУРХАНААС асууя. МАПА, надад айлдах хэчнээн, бас ямар айлдвар байгаагаа айлдана уу. МАПА хоёр айлдвар айлдлаа. Эхнийх нь: “Та Хайр хүлээх буянтай Нэгэн.” Хоёр дахь айлдвар нь... Би буцаад хагас самадийн төлөвт орчихлоо. Хоёр дахь айлдвар нь: “Санаа бүү зов. Энх тайван ирнэ.” Өө, тэгнэ гэж найдъя, ДЭЭДЭС минь ДЭЭДЭС минь, Танд баярлалаа. Хайрт МАПА, ДЭЭДЭС минь, өөр айлдвар байна уу? “Үгүй.” БУРХАН “Үгүй.” гэв. Харин Энх Тайвны Хаан надтай ярилцахыг хүсэж байна. ДЭЭДЭС минь, Танд баярлалаа.

За. Эрхэм Дээдэс Энх Тайвны Хаантан, би өөр яаж тусалж болохыг хэлнэ үү. Энх Тайвны Хаан гурван айлдвар байна гэлээ. Эхнийх нь: “Бүү ай. Энх тайван ирнэ.” Хоёр дахь айлдвар нь: “Та бол биелсэн Хайр.” Эрхэм ээ, баярлалаа. Хэрэгтэй бүхэнд өгөх хангалттай хайр надад байгаа гэж л найдаж байна. Үнэндээ гурав дахь айлдварыг Энх Тайвны Хаан надад дамжуулж буй ч МАПА-гаас иржээ. МАПА: “Хайрт Охин минь, Таныг хайрладаг.” гэж хэллээ. Өө, баярлалаа. ДЭЭДЭС минь, Танд баярлалаа. Би Танд чадлынхаа хамгийн дээдээс ч илүү үйлчилсээр байж чадна гэж найдаж байна. ХЭМЖЭЭЛШГҮЙ Хайрт МАПА минь, Танд баярлалаа. Та үргэлж сайн сайхан байг. Таны хүүхдүүд илаарьшиж, Танд аз жаргал, баяр бахдал авчрах болтугай. Амен, ДЭЭДЭС минь. Бид Танд хайртай.

Хамгаас Эрхэм Энх Тайвны Хаан, өнөөдөр олон талаар тусалсанд Тань баярлалаа. Та адислагдах болтугай. Би эндээс аажмаар гарч, Суприм Мастер Телевизийн ажлаа хийж болох уу? Энх Тайвны Хаан “Арай болоогүй. Таны туслахуудын нэг Тантай ярилцахыг хүсэж байна.” гэлээ. За, би түүнийг мэднэ. Түүнд чөлөөтэй ярих боломж олго. Тэр надтай чөлөөтэй яриг. Туслахуудын нэг “С” гэдэг нэртэй, нэрийнх нь эхний үсэг С. За, ярь. Чи надад юу тайлагнаж, хэлэх гэсэн юм бэ? “Эрхэм Их Багш аа, манай дэлхийн үйлийн үр надаар буруу зүйл хийлгэж, Таны ажил, амгалан тайван байдалд нөлөөлж байна. Намайг өршөөнө үү.” Чамайг буруу зүйл хийхээс чинь ч өмнө би уучилдаг гэж би чамд олон удаа хэлсэн дээ. Гэхдээ чи улам их хичээх хэрэгтэй. Сөрөг үйлийн үрийн нөлөөнөөс хамгаалахыг өдөр бүр БУРХАНААС залбирч гуй. Илүү их хичээ.

Чадвал илүү их бясалгаж, хэн гэдгээ сана. Чи бол БУРХАНЫ хүүхэд. Чиний дотор Будда бий. Чиний дотор БУРХАН бий. Тиймээс түүндээ нийцүүлэн үйлдэхийг хичээ. Би чамайг хайрлахаа болихгүй. Бүү санаа зов. Гагцхүү сөрөг үйлдэл, сөрөг яриатай байнга тулгарах нь надад таагүй байдаг. Илүү их хичээ. Бид бүгд эвтэй, амар амгалан хамтран ажиллахын тулд аврал, сүнслэг дэвшлийг цаг үргэлж залбирч хүс. Заримдаа өөрийн дадал зуршил, хандлагаа сөрөх хангалттай хүчгүй байгаад чинь би бас харамсдаг. Ингэснээр сөрөг хүч чамайг дээрэлхэж, чиний чадвар болон энд байгааг чинь буруу зүйлд ашиглан бидний ажилд нөлөөлж, сайн үр дүнг хойшлуулдаг. Чи өөрөө үүнийг мэдэж байх ёстой. Үргэлж гэмшиж, даруу байж, талархан, залбирч яв.

Өөр зүйл байна уу? Байхгүй юу? За, тэгвэл явж болно. Чадах бүхнээ хий. Том ч бай, жижиг ч бай, аливаа ажлыг сайн хий. БУРХАН ивээг. Миний чамд өгсөн бүтэн нэрийг сана. Тэр нэр чамайг ихэд хамгаалдаг тул чи өөрийн сул хандлагад амархан автахгүй. Заримдаа би чамтай зөөлөн, эелдэг ярьдаггүй. Гэхдээ би чамайг эрхлүүлж, хорлож болохгүй шүү дээ. Гэсэн ч би чамайг уучилдаг гэдгийг чи мэдэж байгаа. Би бүхий л Хайраараа чамтай болон БУРХАНЫ Үйл хэргийн төлөө ажилладаг хүн бүртэй нэг бүрчлэн ажилласаар байна. Би чамайг үргэлж уучилдаг. Үргэлж өвдөж шаналах нь л таатай биш байдаг. Чи үүнийг мэднэ. Тиймээс буруу үйлээрээ намайг дахин дахин өвтгөж шаналгахгүйн тулд хамаг чадлаараа хичээ.

Учир нь бүх зүйл үр дагавартай. Сайн үйл хийвэл сайн зүйл хэд дахин үржээд эргэн ирнэ. Муу үйл хийвэл муу зүйл хэд дахин үржээд эргэж ирнэ. Үүнийг бид үйлийн үр гэдэг. Үүнийг л бүү март. Хэн нэгэнд сайн зүйл хийх бүрд буян нь хэд дахин үржээд чамд эргэж ирнэ. Хэн нэгэнд муу зүйл хийх бүрд муу үйлийн үр хэд дахин арвижин эргэж ирнэ. Учир нь үйлийн үр тэр болгон даруй ирдэггүй. Тиймээс чи “Өө, энэ миний хийсэн муу үйлийн үр дагавар.” гэж бодохгүй байж магадгүй. Гэтэл үйлийн үр заавал ирнэ, тэгэхдээ хэд дахин арвижсан байна. Ямар нэг зүйл хийхийнхээ өмнө түүнийгээ сайн биш гэж мэдэрвэл, сайн бишийг нь мэдэж байвал, эсвэл сайн эсэхэд нь эргэлзэж байвал Их Эзэн Есүс үүнийг хийх байсан уу, Бурханы шавь Бурхан Багшдаа, Бурхан Багшийнхаа үйл хэрэгт, эсвэл Эзэн Есүсийн үйл хэрэгт ингэж хандах байсан уу гэдгийг дахин эргэцүүлж бод. Юу ч хийж байсан хэн нэгнийг гомдоож, гэмтээж, эсвэл хэн нэгэнд тус болж байгаа эсэхээ, тэднийг баярлуулах, гуниглуулах хэчнээн жижиг зүйл байсан ч үргэлж бодож тунгааж байх ёстой. Энэ бүхэн өөрт чинь маш олон дахин үржигдээд эргэж ирнэ. Тиймээс хийж буй зүйлдээ болгоомжтой бай. Үйлдэхээсээ өмнө сайтар бод. Ердөө л энэ, маш энгийн.

Чи аль хэдийн веган болсон. Чи БУРХАНААС ирж буй (дотоодын Диваажингийн) Гэрэл, Аялгууны Арьяабалын бясалгалыг хэдийн дадуулж байгаа. Мөн чи бясалгадаг. Тиймээс бусдыг арай илүү бодолцож, эрхэм ариун бөгөөд энэрэнгүй сэтгэлтэй байвал өөрийнхөө тусын тулд төгс гэгээнтэн болно. Өөртөө тустай зүйлийг сонгож хий. Энэ нь эхлээд бусдад тустай байна гэсэн үг. Би чамайг үргэлж хайрладаг. БУРХАН адислах болтугай.

Тархи, оюундаа бодож буй бүхэн чинь сайн, муу үр дагаврыг заавал бий болгодог. Тиймээс зөвхөн үйлдэл бус, бодол ч үр дагавартайг сана. Бодож буй зүйл чинь зохисгүй бол тэр даруй таслан зогсоо. Бусдад болон өөртөө тустай, сайн, эрхэм бодлыг л тэтгэж бай. Ялангуяа бусдын төлөө гэсэн сайн бодол чамд болон хайртай хүмүүст чинь асар сайхан, ач тустай буян хариулал болно. Бусдад, хайртай хүмүүст чинь, өөрийн чинь амьдралд одоо болон ирээдүйд ирэх тэрхүү буян тус хэзээ ч илүүднэ гэж байдаггүй юм. Бусдад тустай бүхэн өөрт чинь тус хүргэж, тамд унахаас үүрд хамгаалах хаалгыг босгоно. Үүнийг санаарай.

Photo Caption: “АМЬДРАЛЫН Ус Байхад Сүнс Буцаад Сэргэнэ!”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (4/4)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-09-14
3478 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-09-15
2810 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-09-16
2592 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-09-17
2644 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-09-21
1569 Үзсэн
Онцлох мэдээ
2026-09-20
8638 Үзсэн
34:29
Онцлох мэдээ
2026-09-20
875 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-20
1843 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-09-20
2024 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах