Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бид энд ирэх шаардлагагүй. Хүчээ ашиглан тэрхүү чин сэтгэлтэй, ариун хүний сүнстэй холбогддог. Энэхүү ариун чанар нь энэрэнгүй сэтгэл, хайраас эхэлнэ. Эс бөгөөс... Эс бөгөөс манай Орны хайр тэднээс татгалзаж, түлхэн зайлуулах хүчтэй. Юуны өмнө Та тэдэнд хэдийнээ олон арван жил, эсвэл олон олон төрөлд нь энэрэл нигүүлсэл, БУРХАНЫ бүтээсэн амийг хүндэтгэх тухай сургаж ирснийг би мэднэ. Тиймээс хэнд ч хор хүргэлгүй, бидэнд хандан залбирч, миний нэрийг уншин, манай ард олонд ч бас залбирвал таатай, аз жаргалтай амьдарна. Ямартай ч таатай амьдарч, мөн манай Оронд төрөх боломжтой. Энэ бол бидний өнөөдөр энд авчирсан бэлэг. Одоо бид үүнийг Танд гардуулъя. Ингээд Та үүнийг Өөрийнхөө хүмүүс, энэ гаргийн бүх төрөлтний хүлээн авч чадах хэмжээнд тохируулан өөрчлөх боломжтой.” Та адислагдах болтугай, Эрхэм ээ. БУРХАН Ивээг Пи орны Рүү Хаан, Та адислагдаг. Бид Танд үүрд талархана. Та бидэнд хэр ихийг өгнө, БУРХАН Танд түүнийг нь хэд дахин арвижуулан хайрлаг. “Өө, Хаан минь, энэ бол Таны зүгээс зөвхөн энэ гарагт төдийгүй Ертөнцөд хаа сайгүй цаг ямагт хийж буй тэр бүхэнтэй харьцуулахад өчүүхэн хувь нэмэр билээ. Гэхдээ ийм л арга боломж байна. Эндхийн төрөлтнүүд илүү их адислал хүлээн авч чадахгүй тул бид үүнээс илүүг хийж чадахгүй. Дэлхий дээрх хүн хэдий чинээ ариун байна, төдий чинээ их адислал, тусламж, хамгаалалт, баяр баясгаланг хүлээн авна. Бидний тусламж, хувь нэмэр тэдэнд, ядаж заримд нь, аль болох л олон хүнд тусална гэж найдаж байна. Гэхдээ эндхийн төрөлтнүүд, энэ гараг дээрх төрөлтнүүд, ялангуяа хүмүүс хүчин чармайлтаа оруулах ёстой. Хутга, буу шийдэм болон хөршүүддээ хор хөнөөл учруулж болзошгүй бүх зүйлийг үнэхээр хаях ёстой. Тэгвэл та нар хүртэж чадахынхаа хэрээр асар их адислагдах болно. Учир нь адислал гэдэг угтаа ийм учиртай юм... Амьдралд тань учирсан аливаа гай зовлон, сүйрэл, дарангуйлал, шаналал бүхэн та нарын өөрсдийн хийсэн үйлээс үүдэлтэй. Үнэнийг хэлсэнд минь битгий эмзэглээрэй.” Өө, үгүй, Эрхэм ээ. Үгүй, үгүй. Олон төрөлтөн сэрж, ач тусыг нь хүртээсэй гэж Таны энэ гарагт зориулан айлдсан мэргэн ухаан, сургаал бүхэнд бид талархаж байна. Та энэ дэлхийг хөл тавихуйц үнэ цэнтэй гэж үзэн бидэнтэй хамт байгаа тул дэлхийн бүх төрөлтний өмнөөс Танд талархъя. Эрхэм ээ, бид Танд талархаж байна. Танд дахин дахин талархаж байна. БУРХАН Таныг цаг үргэлж улам их адислах болтугай. БУРХАН Танай ард түмэн ухамсрын дээд түвшинд хүрч, одоогийнх шигээ, боломжтой бол бүр ч илүү эв зохицол, баяр баясгалантай амьдрахад адис ивээлээ хайрлаг. ЭЗЭН БУРХАН минь, Танд баярлалаа. Амен. Ингээд бид салах ёс гүйцэтгэе. Би Пи орны Эрхэм Дээдэс Рүү Хааныг манай дэлхийгээр аялахыг урьсан. Ингэснээр Түүний ард түмэн Хааныхаа энд үзэж харсан дүр зургийг хүсвэл харах боломжтой. Бид бие биедээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөв. Өнөөдөр биднийг уулзуулж, таатай яриа өрнүүлэх боломж олгосон БУРХАН Танд баярлалаа, баярлалаа. Төгс Хүчит БУРХАН, Пи Буддагийн Орны Эрхэм Дээдэс Рүү Хаан болон Түүний ард олонд бүхий л Ивээлээ хайрлаг. Эрхэм ээ, зөвхөн биет түвшинд л баяртай гэж хэлье. Харин бид үргэлж холбоотой байж чадна. Манай Дэлхийн хүмүүст тусалсанд Тань баярлалаа. Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Хамгийн гол нь бид БУРХАНД дахин, ахин дахин талархъя. ДЭЭДЭС минь, бидний МАПА, бид Таныг үргэлж хайрладаг. Ойр ойрхон ханиалгаж байгаад уучлаарай. Гэвч дэлхийн үйлийн үр хүнд хэвээр, бид бүгдийг нь цэвэрлэх хараахан боломжгүй байгаа цагт би ингэж ханиалгаж тэрийг нь үүрсээр байхаас өөр аргагүй. Гэхдээ цэвэрхэн ханиалга. Халдвартай ч биш. Тэгээд ч халдварлах боломжгүй. Ганцаараа амьдрахын давуу тал нь хүмүүс таныг харахгүй, халдвар авна гэж санаа зовохгүй. Үг хэл, бодол сэтгэл, биет үйлдэл энэ бүхнээрээ ахимса буюу үл хүчирхийлэх энэрэнгүй амьдралын замд эргэн орсон БУРХАНЫ агуу хүүхдүүд та бүхэнд баярлалаа. Үйлдэл маань үг хэл, бодол сэтгэлд ч нөлөөлнө. Тиймээс энгийн шийдэл болох веган хооллолтоос эхлээрэй. Энэ амьдралын хэв маяг бодол санаа, үг ярианд тань ч сайнаар нөлөөлнө. Тэгээд та веган ёсоор, өөрөөр хэлбэл эелдэг, өршөөнгүй, энэрэнгүй ярьдаг болно. Таны үг яриа тийм болж, бодол тань ч веган болно. Тэгвэл ямар нэг замаар өөрийнхөө диваажин руу, Гэртээ харихад тань саад болох юу ч байхгүй. Та Гэгээнтнүүдийн адислалт удирдамжийг даган Гэртээ харьж болно. Эсвэл аль нэг Буддагийн хүчирхэг тангаргийн тусламжаар Түүний Оронд очиж, бэлэн буй амар амгаланг эдэлж болно. Яриа минь миний санасан шиг, та нарын хүссэн шиг үргэлж тийм жигд биш байгаад өршөөгөөрэй. Самадигаас бүрэн гарч амжаагүй байна. Би одоохондоо Дэлхийд бүрэн эргэж ирээгүй. Гэхдээ Будда нартай ярилцсанаа мартахаасаа өмнө бичиж аваад, та нарт аль болох их мэдээлэл дамжуулахыг үргэлж хичээдэг. Энэ нь дэлхийн нөхцөл байдал, миний хүлээн авсан цаг, ахуй орчин, эрчим энерги болон Төгс Хүчит БУРХАНААС их бага хэмжээнд ирэх Дэмжлэгт миний хэр сонор соргогоор хандаж буй байдлаас шалтгаалдаг юм. Энэ мэдээллийг өргөн дэлхийд түгээхэд тусалж буй та бүхэнд баярлалаа. Суприм Мастер Телевизийн нийт хамт олондоо баярлалаа. Та нарын буян маш, маш их. Хэдий чинээ их ажиллана, төдий чинээ их буяныг Акашийн түүхдээ хураана. Тэгээд та нар туслахыг хүссэн, эсвэл та нарыг дуудсан, нэг бол барилдлагатай хэн нэгэнд туслахын тулд үүнийгээ хүссэн үедээ ашиглаж чадна. БУРХАНЫ Ивээлээр тэд тусламж хүртэнэ. Тэднийг тамаас шууд, эсвэл энэ ертөнцөөс диваажинд буюу та нарын өмнөөс туслах хүчтэй Будда нарын Орнуудын аль нэгэнд хүргэнэ. Мөн та нар (Дотоодын Диваажингийн) Гэрэл, Аялгууны бясалгалынхаа хүчээр заримд нь тусалж чадна. Бид өөрсдийнхөө төлөө буян хураах гэж ажилладаггүй. Бид зовж буй бүх төрөлтний төлөө гэсэн болзол нөхцөлгүй хайрынхаа улмаас ажилладаг. Гэвч хүссэн хүсээгүй бид буян хураацгаана. Энэ бол Ертөнцийн Хууль, эрэлт, нийлүүлэлтийн хууль. Би хамаг чин сэтгэлээсээ та нарт маш их талархаж байна. Та нарын хүлээн авч чадах бүх Хайрыг би өгнө. Мөн та нарыг Орчлонгийн хамгийн шилдэг ажил хийж байгаад баяр хүргэе. Үүнийг олон хүн хийж чадахгүй. Та нар үүнийг мэднэ. Бид баг болж хамтран ажиллаж байна. Мөн энэ ажлыг хийж, бусдад туслахын тулд би та нарыг манай нутаг болох Тим Ко Тү Шинэ Ертөнцөөс доош авчирсныг зарим тань санаж л байх учиртай. Бид зөвхөн өөрсдөө жаргах гэж л гэтэлж, Нирваанд хүрдэг юм биш. Мэдээж олноороо тэнд жаргаж болно. Тэд тэр бүр доошоо бууж ирж ажиллаж чаддаггүй. Харин та нар бол сайн дураараа ирсэн, хамгийн шилдэг, хамгийн авьяаслаг, хамгийн энэрэнгүй төрөлтөн. Би үүнийг зүрх сэтгэлдээ мэднэ. Та нар ч зүрх сэтгэлдээ мэдэх хэрэгтэй. Бид бас хамт олноороо талархалтай байдаг. Энэ дэлхийд туслахын тулд хайр, мэдлэг, цаг заваа зориулж буй бүх төрөлтөнд, тухайлбал веган хүмүүс, веган идэвхтнүүд хайр түгээгчдэд, мөн хүмүүсийн төлөө, амьтан-хүмүүсийн төлөө, энх тайван, шударга ёсны төлөө, мөн энэ гаргийн зовлонгийн далайн урхи, эргүүлэг давлагаанаас хараахан сэлж гарч чадаагүй байгаа бүх сүнсний хүртэх ёстой тэр амьдралын төлөө зүтгэж буй та нарт бид гүнээ талархаж байна. Та бүхэнд баярлалаа. Та бүхэнд би хувиасаа талархаж байна. Энэ дэлхийд шударга ёс, энх тайван, хайрыг авчрахад ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулж буй хэн бүхэнд би өөрийн өгч чадах, та нарын хүлээн авч чадах хэмжээгээр Адис, Хайр, Гэгээрлийг өргөн барья. Та бүхэнд маш их баярлалаа. Миний хайрыг зүрхэндээ хүлээн авч, мэдрэн, адислалыг минь ухаарч танин, энэрэнгүй үйлс болон амьдрахын тулд хийх ёстой өдөр тутмын эгэл ажилдаа тайтгарал олох болтугай хэмээн би залбирч байна. Би та нарт маш их хайртай. Хүний дүртэй энэ бүх тэнгэрийн элч нарыг БУРХАН үүрд, мөнхөд адислаг. Та бүхэн аливаа зовлон шаналлаас үүрд ангид байх болтугай. Та нарыг адисалсан БУРХАНД талархъя. ДЭЭДЭС минь, Танд баярлалаа. Би Танд хайртай. Бидний цорын Ганц, ХАМГААС Энэрэнгүй БУРХАН Таныг бид хайрладаг. ДЭЭДЭС минь, Танд баярлалаа. Баярлалаа. Эрхэм Дээдэс Рүү Хаантай ярилцсаны дараа БУРХАН намайг майхныхаа бясалгалын хэсэгт хүлээж байхыг хүслээ. Энх Тайвны Хаан ч мөн тэнд байв. Би өөр нэг Хаантай ярилцах болсон байж магадгүй. Гэхдээ одоо ямар ажил хийхээ БУРХАНААС асууя. МАПА, надад айлдах хэчнээн, бас ямар айлдвар байгаагаа айлдана уу. МАПА хоёр айлдвар айлдлаа. Эхнийх нь: “Та Хайр хүлээх буянтай Нэгэн.” Хоёр дахь айлдвар нь... Би буцаад хагас самадийн төлөвт орчихлоо. Хоёр дахь айлдвар нь: “Санаа бүү зов. Энх тайван ирнэ.” Өө, тэгнэ гэж найдъя, ДЭЭДЭС минь ДЭЭДЭС минь, Танд баярлалаа. Хайрт МАПА, ДЭЭДЭС минь, өөр айлдвар байна уу? “Үгүй.” БУРХАН “Үгүй.” гэв. Харин Энх Тайвны Хаан надтай ярилцахыг хүсэж байна. ДЭЭДЭС минь, Танд баярлалаа. Photo Caption: “Хүйтнийг Халуун Дулаан Өнгөөр Угтана”











