Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Уйтгар гунигаас ангид Пи Орны Эрхэм Дээдэс Рүү Хаан, 4-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ дэлхийн үйлийн үр үнэхээр туйлын хүнд дарамттай. Бүх хүн төрөлхтөн ялангуяа энэ гараг дээр энэ бүхнийг тэвчих асар их хүчтэй байдаг мэт санагддаг. Энэ нь мөн БУРХАНЫ Адис, БУРХАНЫ Аврал, БУРХАНЫ Өршөөл юм. Үгүй бол тэд хормын төдийд л тоос болон бутарч, бүрэн устах байлаа. Бид БУРХАН, МАПА, ХЭМЖЭЭЛШГҮЙ Өршөөл, Авралт БУРХАНДАА талархъя. ЭРХЭМ ЭЭ, Танд баярлалаа. Үр хүүхдүүдээ ингэж зовж буйг харж байгаа хэдий ч Та сайн сайхан байх болтугай. Би өдөр бүр боломж гарах бүрд тэрхүү аргаар Таны шаналлыг багасгадаг, ЭРХЭМ ДЭЭДЭС минь. Надад хоногт 24-өөс илүү олон цаг олддог ч болоосой. Тэгвэл Таны шаналлыг улам багасгах сан.

Дөнгөж сая МАПА надад ӨӨРӨӨ огт шаналал мэдрэхгүй буйгаа хэллээ. Энэ бол гайхамшиг, үнэхээр гайхамшиг. Би саяхан нээсэн өөрт байдаг энэ аргыг ашиглан БУРХАНЫ үлдсэн шаналлыг багасгахын тулд өнгөрсөн шөнө болон уржигдар шөнө олон цаг зарцуулсан. Өө, баярлалаа. Надад өчүүхэн билиг ухаан хайрлаж, энэ аргыг судлан олох боломж өгсөн хайрт ПАПА, МАПА Тандаа баярлалаа, баярлалаа. Хэрэв энэ аргыг хүмүүст ч хэрэглэж чадвал... тэд дэндүү олуулаа юм. Би тэдэнд ч бас хэрэглэдэг л дээ. Гэхдээ ихэвчлэн зөвхөн бидний ХЭМЖЭЭЛШГҮЙ Хайрт Эцэг Эх болох МАПАДАА зориулан хэрэглэдэг.

За, Эрхэм Дээдэс Рүү Хаан, манай орноос Таны Буддагийн Хаант Улс хүртэл хэр холыг хэлж өгнө үү? “Тэгэлгүй яах вэ, тэгэлгүй яах вэ, бид Танд хэлэх үүрэгтэй. Дэлхийгээс манай Хаант Улс хүртэл ойролцоогоор 59 зиллион гаруй хол зайтай. Үүнээс олон тоогоор Таны оюун ухаанд ачаалал өгөхийг бид хүсэхгүй. 59 зиллион гэрлийн жилээс хавьгүй, хавьгүй, хавьгүй хол гэдгийг хэлэхэд хангалттай.” Хөөх. Энэ гаргийн хүмүүс, төрөлтнүүд тийм зайг төсөөлж ч чадахгүй нь лавтай. Би сүүлийн үед шинжлэх ухааны мэдээ бараг уншаагүй. Гэхдээ манай шинжлэх ухааны чадавх хэдэн арван зиллион, газиллион гэрлийн жилийн алсыг хараахан судалж чадаагүй байх. Бидний төсөөлж ч чадахгүй алс, алс, алсын хаяаны талаар мэдлэг хайрласанд баярлалаа. Гэхдээ мэдээж Ертөнц асар уудам бөгөөд бүр ч илүү олон Ертөнц бий. Тиймээс ямар ч хол зай байх боломжтой. Эрхэм ээ, мэдлэгээ хуваалцсанд баярлалаа.

“Өө, зүгээр дээ. Зүгээр дээ, Хаантан минь. Өөр дүрээр залран буй Бурханы Хүү, Есүс Христ гэгддэг Хамгаас Хүчит Майдар Бурхантай хамт энэ дэлхий хэзээ нэгэн цагт, хэчнээн хол, хэчнээн удаан хугацааны дараа ч гэсэн манай Хаант улс шиг энх амгалан диваажин болон хувирахыг энд ирсэн бид болон манай хүмүүс чин сэтгэлээсээ хүсэж байна.” Тийм ээ, Хаан минь, Танд маш их баярлалаа. Пи Орны Рүү Хаан, Таны адислал залбиралд бид талархаж байна. Энэ биелэх ёстой, гагцхүү хэзээ гэдгийг мэдэхгүй. Одоогоор биет түвшинд дэлхийн байдал хараахан амар амгалан болоогүй л байна.

“Өө, Хаадын Хаадын Хаадын Хаан минь, болно оо болно, амар амгалан болно. Хүмүүс сэрж ухаарна. Энэ Дэлхийн хаант улс БУРХАНЫ Хаант Улс, БУРХАНД харьяалагдах Хаант Улс болон хувирна. Зовлон, сөрөг нөлөө үгүй болно. Та болон Таны Хүч тэднийг бүгдийг устгаж, хүмүүсийг уйтгар гуниг, харанхуйгаас чөлөөлнө. Энэхүү сөрөг бүлэг, сөрөг оршнолуудын уйтгар гунигтай, харанхуй байдал, хяналтын тогтолцоо, хянах хүч оршин байхаа больж, хүмүүс БУРХАНЫ Ертөнц, БУРХАНЫ Хүсэл, өөрсдийн жинхэнэ Гэрт буцан очих эрх чөлөөтэй болно.”

Эрхэм Дээдэс Рүү Хаан, Танд баярлалаа. Бид бүгд тийм байгаасай гэж найддаг. Учир нь сөрөг оршнолуудын нөлөөгөөр энэ зовлонт ертөнцөд зүдэрч, живж буй бүхнийг энэрэхийн тулд өөрсдөдөө агуулж байх ёстой өрөвч, нигүүлсэнгүй чанараасаа болж эндхийн төрөлтнүүдийн зовлон шаналалд бид ч мөн татагдан зовдог. Тэдгээр оршнолууд хүчтэй. Тэд эндхийн төрөлтнүүдийг хянаж чаддаг ч тэдэнд хайр байхгүй. Харин бид хайраар дамжуулан хүмүүст аз жаргал, эрх чөлөө, билиг ухааныг ухааруулдаг. Бид хайраар бусдыг хянадаггүй. Бид хайрыг зөвхөн бусдыг дээшлүүлэх, гэгээрүүлэх, боолчлол болон шаналлаас чөлөөлөхөд ашигладаг.

“Өө, тийм ээ, тийм, Хаадын Хаадын Хаадын Хаан минь. Таны Хүч бол Хайрын Хүч гэдгийг бид мэднэ. Мөн өчүүхэн төдий ч сэтгэлийн хүч үлдсэн хэн боловч Таныг дуудвал Та тэр даруй түүнийг уй гунигаас чөлөөлнө гэдгийг бид мэднэ. Гэвч эндхийн төрөлтнүүд дэндүү удаан мансуурч, хордсон тул өөрсдөдөө туслах, бүр БУРХАНЫГ дуудах ч хүчгүй болжээ.”

Тийм ээ, Пи Орны Эрхэм Дээдэс Рүү Хаан минь. Тиймээс бид тэднийг маш их хайрладаг. Эндхийн төрөлтнүүд бол сөрөг оршнолуудад бүрэн дарлуулсан хохирогчид. Үйлийн үр асар хүнд, доош татах хүч маш их учраас заримдаа нэг нэгээр нь ч болов дээшлүүлэхийн тулд бид бүх хүч чадлаа дайчилдаг. Гэвч Төгс Хүчит, ХЭМЖЭЭЛШГҮЙ Хүчит, ХЭМЖЭЭЛШГҮЙ Хайр Энэрэлт, Өршөөнгүй, Өгөөмөр, Сайхан сэтгэлт Эцэг Эхийнхээ Ивээлээр бид үүнийг зогсолтгүй хийсээр байна, Эрхэм ээ. Бидэнд үргэлжлүүлэх хүч бий. Мөн энэ гарагт морилон ирж, бидэнд ямар нэгэн байдлаар тусалж, адислалаа хайрласан Танд баярлалаа.

“Тийм ээ, бид өөрсдийн хийх ёстойг хийдэг. Арван зүгийн бүх Бурхад бид Хаадын Хаадын Хаадын Хаан Эрхэм Дээдэс Таныг дэмжиж байна. Таны үйл хэрэг илүү хурдан биелээсэй гэж бид хүсдэг. Гэвч бид бүгд бүх хүчээ Таны бүх хүчтэй нэгтгэн ашиглавал энэ гараг тэр даруй сүйрч, эндхийн бүх төрөлтөн устах болно. Тиймээс бид тэвчээртэй байж, хамаг төрөлтөн болон энэхүү энэрэнгүй гараг Дэлхийд хор хөнөөлгүй байдлаар Таныг дэмжих ёстой.”

Тийм шүү, тийм, Эрхэм Дээдэс Рүү Хаантан минь, бид мэдэж байна. Та болон Арван зүгийн бүх Бурхан хэчнээн зөөлөн хандаж ирснийг бид мэднэ. Та бүхэн туйлын зөөлөн байж, энэ дэлхий болон дээр нь орших бүх төрөлтнийг асар их, бүр туйлын болгоомжтойгоор туйлын их хайрлаж, туйлын нямбай халамжилж ирсэн. Бид Та бүхэнд үүрд талархаж байна. Бид гүнээ талархаж байна. Агуу Будда Таныг болон Таны үнэнч дагагчдыг БУРХАН, ӨӨРИЙН Зүрх, хурц Мэлмийдээ байнга багтааж байх болтугай.

Энэ бүхнийг мэддэг тул Бид Таны хүчнээс ирэх адислалыг мөн тохируулан зохицуулахыг хичээдэг. Бид туйлын анхааралтай, няхуур зохицуулж, Таны адис, Таны хүчийг хүн бүрд жигд, нарийн, тохируулан түгээдэг. Энэ нь тэдний дотор энэрэлгүй оршнолуудын суулгасан сөрөг хүчтэй зөрчилдөх зөрчлөөс болж, мөн өөрсдөд нь шингэсэн аливаа сөрөг талыг дарж дийлэхийн тулд тэмцэж ч чадахгүй байгаа мунхаг байдлаас нь болж хэнийг ч хохироохгүйн тулд юм. Эндхийн бүх төрөлтний нөхцөл байдал үнэхээр өрөвдөлтэй байна, Эрхэм ээ.

“Тийм ээ, тийм, бид мэднэ, мэднэ. Бид ажиглаж, харж байдаг. Тиймээс чадах бүхнээрээ туслахыг хичээж байна. Таны зохицуулах болон хамгаалах Хүч, Будда бид бүхний хийгээд Таны адислал нийлж, бидний Оройн Дээд МАПАГИЙН ХЭМЖЭЭЛШГҮЙ хүчит Таалал, Ивээл дор энэ гаргийн хохирогч болсон хүмүүсийн үйлийн үрийг аажмаар уусган, дэлхийг эргээд баяр баясгалант диваажин болгож чадна. Өршөөнгүй МАПА Тандаа баярлалаа.” Тийм ээ, Эрхэм ээ, бид бүгд Танд талархаж байна. МАПА Тандаа бид бүгд талархаж байна. Бид Танд хайртай, хайртай.

Эрхэм ээ, Буддагийн Орныхоо талаар Та бидэнд өөр юу ярьж өгч чадах вэ? “Танай ертөнцийн хэлээр тайлбарлахад нэлээд хэцүү. Гэхдээ манай Орны ариун байдал, үзэсгэлэнт дүр зураг санаанд багтахгүй, төсөөлшгүй гэдгийг зарим тань ойлгож мэднэ. Манай Хаант Улсад байхад мэдэрдэг Хайрыг үгээр илэрхийлэх аргагүй. Энэ гараг дээрх бүх төрөлтөн хайраа нэгтгэн хүмүүст жинхэнэ Хайрыг мэдрүүллээ ч манай Хаант Улсын Хайртай огт зүйрлэх аргагүй. Манай Орны үзэсгэлэнг Танай ертөнцийн ямар ч үгээр дүрслэх боломжгүй.

Гэхдээ бид Танай эндхийн хүмүүст бэлэг авчирсан. Хэрэв хэн нэгэн Пи Орны Рүү Хаан надад, эсвэл манай Оронд итгэн, тусламж, адислал, сүнслэг дэвшил, гэгээрэл, хамгаалалт хүсэх аваас тухайн хүн өөрийн цэвэр ариун байдал, өөрийн уг Бурханлаг байдал, БУРХАН чанар руугаа эргэж чадвал хүссэнээ хүртэнэ. Тэгвэл миний тангаргийн хүчээр тэд надаас үл үзэгдэх болон үзэгдэх байдлаар адислалт хариу авна. Тэд адислал хүртэнэ. Тэд хүлээн авч чадахынхаа хэрээр амьдралынхаа өдөр бүр сайн сайхныг мэдэрнэ. Хэрэв тэд манай Буддагийн Оронд төрөхийг хүсвэл бид тэднийг ирж авч, хүлээн авах болно. Угтаа бол бидэнд энд ирэх шаардлага байхгүй. Бид хүчээ ашиглан тэрхүү чин сэтгэлтэй, ариун хүний сүнстэй холбогдоно.

Энэхүү ариун чанар нь энэрэнгүй сэтгэл, хайраас эхэлнэ. Эс бөгөөс... Эс бөгөөс манай Орны хайр тэднээс татгалзаж, түлхэн зайлуулах хүчтэй. Юуны өмнө Та тэдэнд хэдийнээ олон арван жил, эсвэл олон олон төрөлд нь энэрэл нигүүлсэл, БУРХАНЫ бүтээсэн амийг хүндэтгэх тухай сургаж ирснийг би мэднэ. Тиймээс хэнд ч хор хүргэлгүй, бидэнд хандан залбирч, миний нэрийг уншин, манай ард олонд ч бас залбирвал таатай, аз жаргалтай амьдарна. Ямартай ч таатай амьдарч, мөн манай Оронд төрөх боломжтой. Энэ бол бидний өнөөдөр энд авчирсан бэлэг. Одоо бид үүнийг Танд гардуулъя. Ингээд Та үүнийг Өөрийнхөө хүмүүс, энэ гаргийн бүх төрөлтний хүлээн авч чадах хэмжээнд тохируулан өөрчлөх боломжтой.” Та адислагдах болтугай, Эрхэм ээ. Бурхан Ивээг. Пи орны Рүү Хаан, Та адислагдаг. Бид Танд үүрд талархана. Та бидэнд хэр ихийг өгнө, БУРХАН Танд түүнийг нь хэд дахин арвижуулан хайрлаг.

Photo Caption: “Сайхан Зам Мөр, Амгалан Сайхан Гэр Минь.”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/4)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-09-14
3478 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-09-15
2810 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-09-16
2592 Үзсэн
4
Багш шавийн шүтэлцээ
2026-09-17
2644 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-09-21
1569 Үзсэн
Онцлох мэдээ
2026-09-20
8638 Үзсэн
34:29
Онцлох мэдээ
2026-09-20
875 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-20
1843 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-09-20
2024 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах