Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Айдсаас ангид: Ли Бурханы Орны Наи Хаан

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Өнөөдөр 2026 оны 8-р сарын 14. Манай дэлхийд айлчлан ирсэн шинэ Хааныг хүлээн авах завшаан тохиолоо. Үнэндээ Тэрээр шинэ биш л дээ. Тэрээр эрт балрын цагаас Будда байсаар ирсэн. “Шинэ” гэдэг нь бидэнд Түүнтэй уулзаж учран ярилцах завшаан өмнө нь байгаагүй гэсэн үг. Харин өнөөдөр Тэрээр бидэнд Түүнтэй уулзаж, ярилцах завшаан олгохоор энд ирлээ. Эрхэм Дээдсийн алдрыг Наи буюу N-I Хаан гэдэг бөгөөд Түүний хосгүй сүр жавхлант улс, өөрөөр хэлбэл сүнслэг оршихуйн түвшин, сүнслэг орон нь Ли буюу L-Е юм.

Ли Орны Эрхэм Дээдэс Наи Хаан Таны амгаланг айлтгая. Өнөөдөр Таныг хүлээн авах нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Энэ бүхнийг зохицуулсан Энх Тайвны То Хаанд дахин талархъя. Эс бөгөөс биднийг адислаад зогсохгүй бүр Өөрсөдтэй нь биечлэн уулзах боломж олгохоор асар холоос ирсэн бүх Хаантай уулзахыг хэчнээн хүссэн ч надад цаг зав гарахгүй байсан биз. Юуны өмнө энэ итгэмээргүй их хүндэтгэлийн төлөө Оройн Дээд БУРХАНД талархъя. Танд баярлалаа, ДЭЭДЭС минь. Бид Тандаа хайртай, ДЭЭДЭС минь. Бидний МАПА, хамгаас Шилдэг, хамгаас Дээд, хамгаас Нигүүлсэнгүй, хамгаас Өршөөнгүй, Хамгаас Энэрэнгүй Таныгаа бид мөнхөд хайрлана. Та бол бидний бүх зүйл. Та үргэлж энх тунх байг, ДЭЭДЭС минь. Амен.

Дээдэс минь, Таны Наи хэмээх агуу алдар нэр ямар утгатайг мэдэхийг хүсэж байна. Тайлбарлаж өгч болох уу? “Өө, тэгэлгүй яах вэ. Дашрамд нь Таны амгаланг айлтгая. Хаадын Хаадын Хаадын Хаан Эрхэм Дээдэс Таны мэндийг мэдье. Энд ирж Танд хүндэтгэл үзүүлэх нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Би болон миний бараа бологчид хийгээд манай сүнслэг орны ард түмэн Танд болон энэ гараг, Орчлон ертөнцийн төлөө хийж буй бүхэнд Тань талархал, хүндэтгэл, хайраа илэрхийлье.”

Өө, Дээдэс минь, ийм үг сонсох нь надад үнэхээр ахадсан хэрэг. Энэ бүхэн БУРХАНЫ Ивээл, БУРХАНЫ Адислал, БУРХАНЫ Хайр билээ. Энэ биет ертөнцөд би даруухан хэрэгсэл төдий. Гэхдээ бас хүссэн хэмжээндээ төгс хэрэгсэл ч биш. Гэвч надад ийм хүндэтгэл үзүүлсэн Танд баярлалаа, Дээдэс минь. Хүмүүс, амьтан-хүмүүс, жижиг амьтан-хүмүүс, загас-хүмүүс, шавж, мод, ургамал, цэцэгс, мөн Дэлхий Эхийг Өөрийг нь ч багтаасан энэ гаргийн бүх оршин суугчийн өмнөөс Танд талархал илэрхийлье. Таны айлчлалд чин сэтгэлээсээ талархаж байна. Бидэнд хүртээсэн бүхий л тусламжид Тань баярлалаа. БУРХАН Таныг болон Танай ард түмнийг үүрд мөнх адислаг. Амен, Дээдэс минь. Энэрэнгүй, өгөөмөр, хайр дүүрэн, цорын Ганц Эцэг Эх болсон Оройн Дээд БУРХАНДАА талархъя. ТЭРЭЭр үүрд энх тунх байх болтугай, ДЭЭДЭС минь. Амен.

Өө тийм, би мартчихжээ. Таны Наи хэмээх агуу алдрыг англиар орчуулбал “огт санаа зовнилгүй” гэсэн утгатай. Баярлалаа, Дээдэс минь. Харин Ли нэртэй Таны Бурханы Орны тухайд? Бидэнд мөн тайлбарлан соёрхоно уу. Энэ гаргийн хүмүүс Дэлхийгээсээ гаднах шинэ бүхнийг мэдэх дуртай. Бурханы Орныхоо нэрийн утгыг тайлбарлан соёрхоно уу. Баярлалаа. “За, Ли гэдэг нэр нь ‘айдсаас ангид’ гэсэн утгатай. Манай Бурханы Орны иргэд ямар ч зүйлээс, ямар ч хэлбэрээр, ямар ч шалтгаанаар хэзээ ч айдаггүй.” Энэ нь Таны харж ханддаг энэ Бурханы Орныг байгуулахаасаа өмнө өргөсөн тангаргаас болсон уу? “Өө, тийм ээ. Бүр Бурхан болох хувь завшаан тохиохоос минь өмнөх явдал. Тэрхүү төрөлдөө болон ирээдүйн олон төрөлдөө хураасан бүхий л буян, хүрсэн бүх ололтоо надад итгэсэн хэнд ч санаа зовнил, айдсаас ангижрах чадвар болгон хүртээнэ гэж би тангарагласан юм. Тиймээс намайг Наи, Бурханы Орныг минь Ли гэдэг.” Өө, баярлалаа, Дээдэс минь. Маш их баярлалаа. Бидний нүдийг үнэхээр нээж, ухаарал хайрлалаа.

“Тийм ээ. Надаас өмнө Тантай уулзахаар ирсэн болон хожим ирэх олон Бурханы адил бид өнөөдөр илүү бодитой дэмжлэг үзүүлэхээр энд ирсэн юм. Тиймээс Таны хүлээн авах Хүчээр дамжуулан энэ гаргийн төрөлтнүүдийг айдасгүй, огт айдасгүй болгож, айдас, санаа зовнилоос ангижруулахыг хүсээд бид ирлээ. Миний хүчинд итгэж, бие, хэл, сэтгэлээ ариун байлган, нэрийг минь чин сэтгэлээсээ дуудсан хүн хаана ч явсан, юу ч хийсэн, хэн ч байсан санаа зовнил, айдсаас ангид байна. Эцэст нь энэ ертөнцийг орхих цагт нь хэрэв тэд хүсвэл бид сүнслэг орондоо хүлээн авна. Эсвэл тэд өөр хаана ч санаа зовнил, айдсаас ангид амьдарч болно.”

Өө, гайхалтай! Үнэхээр гайхамшигтай, гайхамшигтай, гайхамшигтай. Эрхэм Дээдэс Бурхан Наи Хаан Танд баярлалаа. Бид гүнээ талархаж байна. Өөрийн буян, хүчийг энэ гаргийн хүмүүс, төрөлтнүүдтэй өгөөмрөөр хуваалцаж буй Танд эндхийн бүх оршин суугчдын өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. БУРХАН Таныг үүрд мөнх адислаг. Баярлалаа, Дээдэс минь. Мэдээж, би өөрөө Таны адислалыг хүлээн авч, дэлхий даяар түгээн, Таны агуу хүч, өгөөмөр сэтгэлийн үр шимээс хүмүүст хүртээхдээ баяртай байгаа агаад үүнийг нэр төрийн хэрэг гэж үзнэ. Бид Танд мөнхөд талархана, Дээдэс минь. Цаг хугацаа өнгөрөх тусам БУРХАН Танд улам ихийг хайрлах болтугай. “Өө, зүгээр дээ, Хаадын Хаадын Хаадын Хаан минь. Бид Таныг биширч, шүтэн, хайрладаг. Талархах хэрэггүй. Бидний хийж буй зүйл бол Таны агуу үйлст оруулж буй өчүүхэн, даруухан хувь нэмэр төдий. Энэ гараг болон Орчлон ертөнцөд хүртээсэн Таны Адислалын өчүүхэн хэсэгтэй ч харьцуулах аргагүй.”

Би болон манай ард түмэн Танд мөн гүнээ талархаж, Таны хамгаалах хүч, адислалд багтаж чадах хэн бүхний төлөө баярлаж байна. Эрхэм Дээдэс Бурхан Наи Хаан Танд баярлалаа. Миний сэтгэл нээлттэй. Надад буй сүнслэг дэвшлийн аливаа хувь буяныг итгэж хүлээн авахыг хүссэн хэн бүхэнд өгөхөд бэлэн. Гэхдээ тэд хүлээн авахыг хүсэхгүй бол би ихийг өгч чадахгүй. Бага зэрэг өгч болох ч бүрэн өгч чадахгүй. Миний амьдралд орж ирээд надаас авшиг, зааварчилгаа авахыг хүссэн хүмүүсийн төлөө БУРХАНЫ Ивээлээр би юу ч хийхэд бэлэн. Зовлонгоос гэтлэгдэхийн тулд бүр ч олноороо тэгдэг болоосой.

Гэвч өнөөг хүртэл амаргүй хэвээр байна, Дээдэс минь. Учир нь ялангуяа хүн төрөлхтөн, энэ гаргийг нь булаан авч, үзэгдэх, үзэгдэхгүй элдэв бодисоор тэднийг хордуулсан сөрөг хүчинд ихэд бохирдсон тул өөрсдийгөө хэн болох, энд юу хийж байгаагаа бараг санахаа больж. Сүнслэг Гэгээрсэн Их Багшийн адислал хүртсэн цөөн хүн л энэ сөрөг хүчний савраас мултарч чадна. Би болон Диваажингийн хүч чадлынхаа хэрээр хичээж байна. Би тэдний төлөө залбирч байгаа. Таных шиг дэмжих адислалын ачаар улам олон сүнсийг харанхуй нүхнээс, энэ гаргийн хаа сайгүй тавьсан бүх урхинаас гаргаж, чөлөөлөн, БУРХАНЫ хүүхдүүдийн хувьд өөрсдийн хүч, суу алдарт эргэн очиход нь тусална хэмээн найдаж байна.

Энэ гаргийг адисалж, хязгааргүй элбэг хүч, адислалаараа бидний үйлсийг дэмжихээр ирсэн Танд дахин дахин талархъя. Гэвч Дэлхий дээрх төрөлтнүүд үүнийг хүлээн авахын тулд өөрсдийгөө таньж чадахгүй байна. Энэ үнэхээр гунигтай зүйл бөгөөд өдөр шөнөгүй сэтгэлийг минь зовоодог. Яг л маш их өлсөж, удаан хугацаанд юм идээгүй хүмүүсийн яг өмнө нь хоол байвч харж, үнэрлэж, мэдэрч, хүрч чадахгүй байгаатай адил юм. Тэр бүү хэл аманд нь хийж өгсөн ч зажилж, залгиж чадахгүй мэт. Бид хичээж байна, Дээдэс минь, хичээж байна.

Өнөөдөр би Таны адислалаас өөртөө шингээж чадах бүхнийг энэ гараг даяар, боломжтой бол тамд ч түгээх арга зам олно. Та үүрд мөнх адислагдаж, Танай ард түмэн аз жаргал, баяр баяслыг ихэд хүртэж, манай ертөнцөд байдаг шиг уй гашуу, айдсаас үргэлж ангид байх болтугай, Дээдэс минь. Мөн боломжтой бол энд зовж буй бүх төрөлтөнд Өөрийн адислалыг улам ихээр, хэд дахин үржүүлж түгээхийн тулд Та энэ гараг дээр удаан саатах болтугай, Дээдэс минь. “За, бид дахиад 14 орчим хоног саатаж болох юм. Дараа нь гэртээ харих ёстой. Учир нь манай ард түмэнд миний зааварчилгаа, сургаал илүү хэрэгтэй бөгөөд ийм холоос тэд үүнийг хүлээн авч чадахгүй.”

Өө, тийм үү, Дээдэс минь. Хэр хол вэ? Манай гаргаас Танайх хүртэл хэр хол вэ? “Тийм ээ, эндээс манай Орон хүртэл 3 газиллионоос ч олон гэрлийн жилийн зайтай. Бид Таныг хэт олон тоогоор чилээхийг хүсэхгүй байна.” Өө, зүгээр дээ, Дээдэс минь. Та биднийг хэзээ ч, юугаар ч чилээхгүй. Зүгээр л эндхийн хүмүүс мэдэхийг маш их хүснэ. Бурхан минь, 3 газиллионоос ч олон гэж үү? Энэ гаргийн хүмүүс бид үүнийг төсөөлж ч чадахгүй. Яг л... биднээс мөнхөд хол мэт. Гэтэл Та энд ийм амархан ирж чадсан гэж үү? Энд ирэхэд хэцүү байсан уу, Дээдэс минь? “Өө, үгүй, үгүй. Маш амархан. Манай Оронд бүх зүйлийн хэрэгсэл бий. Бид юу л бодно, тэр нь бидний өмнө биеллээ олдог. Ямар ч ачаалал, хүнд хөдөлмөр гэж үгүй. Бид Танд ирсэн атлаа ирээгүй мэт. Тэгээд Орон руугаа буцахдаа тэндээс хэзээ ч яваагүй мэт байх болно. Ирэх нь үгүй, одох нь үгүй. Ийм л байдаг.”

Үнэхээр гайхалтай. Эндхийн хүмүүст ийм зүйл, ийм бүтээлийн тухай сонсох нь үнэхээр гайхамшигтай байгаа. Гайхалтай. Энэ биет түвшин дэх амьдралын мөчлөг дууссанаас хойш дахиад хэчнээн галав өнгөрсний дараа хүн төрөлхтөн Орчлон ертөнцөөр аялах ийм төхөөрөмж бүтээхийг мөрөөдөж чадахыг би мэдэхгүй. Гайхалтай! Бидний нүдийг нээж, ухаан нэмсэн, мөрөөдөж л чадах мэдлэгийг хуваалцсанд эндхийн хүмүүс Танд маш их талархаж байна. Дэлхийн төрөлтнүүд мөрөөдөж зүрхлэх аваас, энэ тухай зөвхөн мөрөөдөж л чадна. Гэхдээ хэн мэдэх вэ? Амьдрал болоод сүнслэг ухамсрын янз бүрийн түвшний мөнхийн хувьслын мөчлөгт ямар ч төрөлтөн хувьсан дэвшиж болох юм. Бид Бурханы хутгийг олсон байхад тэд ч мөн хувьсан хөгжиж чадна. Хэчнээн их хугацаа орох нь хамаагүй, тэр цаг ирнэ. Тийм биз дээ, Дээдэс минь? “Тийм ээ, мэдээж, мэдээж. Гэгээрсэн Майдар Бурхан Та үүнийг хамгийн сайн мэднэ.”

Энэ дэлхийн хүмүүс “Мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Учир нь мөрөөдөлгүй бол мөрөөдөл тань яаж биелэх вэ?” гэж ярьдаг шүү дээ. Тиймээс эндхийн бүх төрөлтөн Таны сургаал, зөвлөгөө, Буддагийн Орны Тань гэгээлэг түүхийг сонсоод мөн ийм мөрөөдөлтэй болоосой гэж найдаж байна. Хүн бүр том мөрөөдөлтэй байх ёстой. “Би болон манай ард түмэн Дэлхийн иргэдийн Тань мөрөөдөл биелээсэй гэж хүсэж байна. Хэчнээн удаан үргэлжилсэн ч хүн бүр өөрийнх нь цаг ирэхэд мөрөөдлөө биелсэн байхыг үзнэ.” Амен. Өөр өөр агуу гэгээрсэн Бурхадын манай Дэлхийд авчирсан бүх мэргэн ухаан, мэдлэг, адислал болон тэдний ард түмний ерөөлийн төлөө хайрт МАПА, Төгс Хүчит БУРХАНДАА талархъя. Бид мөн Таны Бурханы Орон, тэндхийн ард түмэнд хамгийн сайн сайхныг ерөөж, Таны ивээлд багтсан хэн бүхнийг Та мөнхөд удирдан чиглүүлээсэй гэж хүсэж байна. Ли Орны Эрхэм Дээдэс Наи Хаан Танд баярлалаа.

Бид Тантай дахин уулзана гэж үнэхээр найдаж байгаа бөгөөд Таныг хүлээлгэсэндээ чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Тантай уулзахын тулд би нано секундийн дотор ирэх байсан. Гэхдээ Та сайн мэднэ, Дээдэс минь. Энэ гараг саад тотгороор дүүрэн. Сөрөг хүч энэ гаргийн бүх төрөлтнийг маш чанга атгаснаар тэднийг хийгээд биднийг тойрсон асар том хана мэт зүйл үүсгэж, надад болон энэ гараг дахь Диваажингийн ажиллах хүчинд ихээхэн хүндрэл учруулж байна. Тиймээс намайг, биднийг уучилна уу. “Өө, зүгээр дээ, зүгээр, зүгээр. Хаадын Хаадын Хаадын Хаан, Майдар Бурхан, энэ гарагт дахин заларсан Есүс Христ Та уучлал гуйх ямар ч хэрэггүй. Манай Орон болон миний мэдэх олон Бурхны Орны бид бүхэн Ертөнцийн хаа сайгүй Таны хийж буй бүхнийг үргэлж хүндэтгэж, бишрэн шүтэж, мөнхөд талархдаг.” Өө, Дээдэс минь, миний өмнө нь олонтоо хэлсэнчлэн, одоо ч, үүрд ч энэ бүхэн бидний төсөөлж ч чадахаас агуу БУРХАНЫ Ивээл, БУРХАНЫ Адислал, БУРХАНЫ Хайр юм. БУРХАНГҮЙГЭЭР бид яах билээ? Бид хайр энэрлийг мөнхөд магтан дуулж, Оройн Дээд БУРХАНЫГ шүтэх ёстой. Бүхнийг хийдэг цорын Ганц нь БУРХАН гэдгийг би мөнхөд санана. Бид зөвхөн зааврыг дагаж, бидэнд заасан зөв замаар явж, мөнхөд талархахаас өөр зүйлгүй.

Ли Орны Эрхэм Дээдэс Наи Хаан Тантай хийсэн уулзалт маань үгээр илэрхийлэхийн аргагүй их баяр хөөр, аз жаргал, адислал, амгалан жаргалаар өндөрлөлөө. Эрхэм Дээдэс манай ертөнцөд дахин хоёр долоо хоног саатах агаад бид Түүнтэй энэ гараг дээр, эсвэл өөр ертөнцөд дахин уулзана гэж найдаж байна. Бидэнд хайрласан бүхний төлөө, мөн энэ ертөнцөд айлчлан ирж адисалсан бүх Хаадын төлөө бидний хамгаас Агуу, цорын Ганц Эцэг Эх МАПА, Оройн Дээд БУРХАН, ХАМГААС Хүчит БУРХАН болон ТҮҮНИЙ Гурвалд талархъя. МАПА Та биднийг өсөж дэвшиж, Таны Тааллыг биелүүлж буйг хараад мөнхөд баяр жаргалтай байх болтугай. Амен. Таныг Ивээг, ДЭЭДЭС минь. Танд хайртай, ДЭЭДЭС минь. Таныг шүтье, ДЭЭДЭС минь. Таныг магтъя, ДЭЭДЭС минь. Бидний төсөөлж чадах бусад бүх хэлээр Таныг магтъя. Сүүлийн хэдэн өдөр Хаадыг харанхуйд бус, өдрийн гэрэлд харж, бичлэг хийж чадсан нь сайн байлаа. Ингэснээр хамаагүй дээр, дуу хоолой минь илүү сайн, тод бөгөөд халуун майханд сууснаас гадаа сэрүүн сүүдэрт суух нь тийм халуун биш байлаа. Үүний төлөө БУРХАНД талархъя.

Photo Caption: “Жинхэнэ Иогчийн Амьдрал, Тэгж Амьдрах Хүн Байна уу?”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Багш шавийн шүтэлцээ
2026-09-21
1569 Үзсэн
Онцлох мэдээ
2026-09-20
8638 Үзсэн
34:29
Онцлох мэдээ
2026-09-20
875 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-09-20
1843 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-09-20
2024 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах