Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Флогийн Эрхэм Дээдэс Клэй Хаан, 3-ын 2-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
“Бид ямар төрлийн сүнслэг дадал бясалгалыг дагадаг вэ гэдгийг энэ Дэлхийд Есүс Христ хэмээн алдаршсан Майдар Бурхан Хаан Та мэдэж байгаа байх. Та тусалж чадах бүхэндээ туслахын тулд асар их зовлон, шаналлыг тэвчин, хүмүүний дүрээр энэ гарагт дахин заларсан. Хамгийн нүгэлтэй хүн ч Таныг дуудахад Та аль болох хурдан хүрч очин, түүнийг тамын бүх зовлонгоос холдуулж гаргадаг.

Бидний хэрэглэдэг аргыг Та маш сайн мэднэ. Бид ухаан билиг, сүнслэг түвшнээ дээшлүүлэхийн тулд эрт галавын үеэс бүх Бурхан, Гэгээнтэн Мэргэдийн бясалгаж ирсэн аргаар бясалган дадуулж ирсэн. […] Тэр бол дотоодын Тэнгэрлэг Гэрэл, дотоодын Тэнгэрлэг Аялгууны бясалгал юм. ‘Дотоодын’ гэдгийн учир юу вэ гэхээр энэхүү Тэнгэрлэг Аргаар бясалгагч хүн анхаарал, бишрэлээ дотогш хандуулснаар Орчлонгийн Хүчтэй буюу бүтээл үүсэн тогтохоос өмнө ч, дараа нь ч оршдог Төгс Хүчит БУРХАНЫ Хүчтэй холбогдон, БУРХАНААС бүхий л төрлийн адислал, хамаг Гэгээнтэн, Мэргэдээс Ивээл хүртдэг. Түүнийг юу ч өөрчилж чадахгүй. Тэнгэрлэг Гэрэл, Аялгуугаар бясалгагч нэгнээс энэ Хүчийг юу ч булааж чадахгүй. Үүнийг дотооддоо ухаардаг учраас ‘дотоодын’ гэж нэрлэдэг. Үүний зэрэгцээ Энэ нь гадаад ертөнц тийш мөн цацардаг.

Гэхдээ дотоодын Гэрэл, Аялгууг ямар нэг хэрэгслээр үүсгэдэггүй. Дотоодод ийм хүч байдаг юм. БУРХАНЫ Бүтээлийн нэг хэсэг, БУРХАНЫ ӨӨРИЙНХ НЬ нэгээхэн хэсэг болсон жинхэнэ Мөн Чанараа харж, сонсохын тулд та дотогшоо л хандах ёстой. БУРХАН хамаг төрөлтнийг бүтээж, ӨӨРИЙНХӨӨ очийг тэдэнд өгч хайрласан. Тиймээс үүнийг юу ч устгаж чадахгүй. Гэвч аливаа сүнс хөгжлийн доод түвшинд байгаад байвал биет бүрхүүлдээ хоригдсон хэвээрээ л байна. Тийм учраас тэрхүү биет бүрхүүл гэмтэн, гэсгээл хүртэж, бүр туйлын их тарчлал амсах хүртлээ зовж болно.

“Манайх шиг дээд ертөнцөд тарчлаан, зовлон гэж үгүй. Тийм үг манай үгсийн санд ч байдаггүй. Бидэнд энэ тухай төсөөлөл ч байхгүй. Өршөөгөөрэй, харин энэ ертөнц шиг зарим доод ертөнцөд хүмүүс элдэв өвдөлт, шүүлтийг амссаар байна. Учир нь энэ бол хоёрдмол ертөнц. Энд баяр, гунигийн аль аль нь бий. Эрүүл саруул байдал ч бий, зовлон ч бий. Манай Фло Ертөнцөд эдгээрийн аль нь ч ерөөс огт байдаггүй. Өдөр бүр аз жаргалтай. Өдөр бүр зөвхөн өнөөдөр. Хүсвэл бид өөрсдийгөө баясгахын тулд төрөл бүрийн бүтээлч чадвараа хөгжүүлдэг юм. Түүнээс биш манай Буддагийн Орны хүмүүс үргэлж аз жаргалтай, сэтгэл хангалуун байж, юугаар ч дутагдаж гачигддаггүй.”

Флогийн Эрхэм Дээдэс Хаан минь, энэ гаргийн хүмүүс Танай ард түмний өдөр бүр мэдэрдэг зүйлийн ядаж хагасыг нь мэдэрч чадвал туйлын аз жаргалтай болно гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Клэй Хаан үргэлжлүүлэн “Гэгээрэл, сүнслэг дэвшлийн энэ замаар бясалгадаг төрөлтөн л зөвхөн үүнийг мэдэрч чаддаг тул бид үүнийг Дотоодын Сүнслэг Зам гэж нэрлэдэг. Тэдний ойролцоо, бүр хажууд нь сууж буй хүмүүс ч Тэнгэрлэг Аялгуу, Гэрлийн бясалгагчийн сонсдог дотоодын (Тэнгэрлэг) Аялгууг огт сонсож чадахгүй. Мөн өөрсдийн Жинхэнэ Мөн Чанар болох хурц Гэрлийг харж чадахгүй. Харин энэ аргаар бясалгагч үүнийг харж, мэдэрч чадна. Тэдэнд ойр хүмүүс энэхүү хичээл зүтгэл, адислалын аз жаргалыг мэдэрч чадахгүй. Нэг орон дээр унтаж, нэг ширээнд тохой нийлүүлэн суусан ч дотоодын Тэнгэрлэг Гэрэл, Аялгуугаар бясалгагчийн мэдэрч буйг сонсож, харж чадахгүй. Энэ нь гадаад ертөнц болон биет хүрээнд та бидний хардаг зүйлтэй огт холбоогүй учраас үүнийг ‘дотоодын’ гэж нэрлэдэг.”

Аан, тийм, Эрхэм ээ, тийм шүү, Флогийн Эрхэм Дээдэс Хаантан, бид үүнийг мэднэ. Манай хүмүүс, БУРХАНЫ шавь нар маань энэ бүхнийг мэдэж, мэдэрдэг. Тэд үүнийг хайртай хүмүүстэйгээ хуваалцахыг чин сэтгэлээсээ хүсдэг ч чаддаггүй. Хайртай хүмүүс нь тодорхой хэмжээнд л ач тус хүртэхээс биш дотоодын Тэнгэрлэг Гэрэл, Аялгуугаар бясалгагчийн мэдэрдэг дотоод ахуй ойлголт, баяр баясал, аз жаргал, ер бусын эрх чөлөөг адилхан мэдэрч чадахгүй.

“Энэ ертөнцөд тун цөөн хүнд Танаас дотоодын Тэнгэрлэг Гэрэл, Аялгууны аргыг сурч, бясалгах хувь тохиожээ. Учир нь зөвхөн энэ бясалгал л хүнийг Орчлонгийн Анхдагч Хүч, БУРХАН чанарын Анхдагч Эрчим, Энергитэй холбож, Гэрт нь эсэн мэнд хүргэн, энэ амьдралд нь ч аз жаргал, амар баясгаланг өгч чадна.”

“Будда нар, Гэгээнтэн Мэргэд ямар нэг шалтгаанаар буюу ихэвчлэн зовлон шаналлаас ангижруулаач хэмээн залбирсан хамаг төрөлтөнд туслахаар энэ ертөнцөд бууж ирвэл, хэдийгээр сүнслэг оршихуйн дээгүүр түвшнээс ирсэн байлаа ч сүнсний түвшин асар өндөр Тэд ч хүртэл төрөлх Гэртээ буцахын тулд иймэрхүү бясалгалыг дагах ёстой. Учир нь Тэд Орчлонгийн Хүчтэй, өөрсдийн уг Мөн Чанартай холбогдохгүй аваас энэхүү хүнд бөгөөд хүлээстэй биет гараг дэлхийгээс хэзээ ч чөлөөлөгдөж чадахгүй. Тэд Диваажингийн Гэрэл, Диваажингийн Аялгуутай холбогдох бясалгалд түшиглэхгүй аваас хэзээ ч чөлөөлөгдөж, ангижран, нутагтаа буцаж чадахгүй. Тэд Өөрсдийн сүнслэг хүчтэй холбогдохыг хүссэн ч тэгэхийн тулд амьд сэрүүн Их Багшийн Хүч заавал хэрэгтэй байдаг. Харин Та (Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай) одоогоор Тэднийг уг Мөн Чанартайгаа дахин холбогдоход тусалж чадах хамгийн дээд Их Багш юм.”

Флогийн Эрхэм Дээдэс Хаантан минь, энэ бүхэн БУРХАНЫ Хүч, БУРХАНЫ Ивээл билээ. БУРХАНЫ Төгс Хүчит Ивээл, Адислал, Хамгаалал болон ТҮҮНИЙ Хайрын бүхий л илрэл, тусламж бүхэнд би туйлын их талархан, даруухнаар баярлаж байна. Жинхэнэ Их Багшид л шавь орж чадах юм бол хэн ч ийм Хүчтэй болж чадна. Мэдээж, тухайн Их Багш хэдий чинээ хүчирхэг байна, төдий чинээ сайн. Их Багш бүр тодорхой сүнслэг түвшинд хүрдэг бөгөөд энэ нь Тэдний тангаргаас мөн шалтгаална. Тэдний шавь нартаа хайрлаж чадах адислал, сүнслэг дэвшил харилцан адилгүй. Энэ ертөнцийн хүмүүс ийм Их Багшийг эрж олох талаар бодох ч завгүй байгаа нь харамсалтай. Гэвч тэдэнд эелдэг, нигүүлсэнгүй байдлаар сануулсан Эрхэм Дээдэс Танд баярлалаа. Та адислагдах болтугай, Эрхэм ээ.

Таны ариун айлдвар энэ гаргийн аль болох олон хүнийг сэрээж, тэд жинхэнэ гэгээрсэн Их Багшийн сургаалыг олж мэдэн, жинхэнэ Гэртээ харих зам мөрөө заалгаж, туслуулах болтугай. Аливаа Бурхад, Гэгээнтэн, Мэргэдийн аврал тусламжид бид үнэхээр чин сэтгэлээсээ талархдаг. Ийм холоос ирж, бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн Танд талархаж байна. Зарим хүн Таны ийнхүү сургаж, зөвлөж байгааг сонсвол ямар нэгэн байдлаар сэрж, энэ ертөнцийн зуурдын мөн чанарыг ухааран, өөрсдийг нь Гэрт нь хүргэх хөтчийг яаравчлан олох нь гарцаагүй. Эрхэм ээ, Танд маш их баярлалаа. Хүмүүс Таны айлдварыг анхааран, хүндэтгэж, итгэлтэйгээр сонсоод, дотоодын Диваажингийн Гэрэл, Аялгууг хайж олсноор аливаа үймээн, зовлон шаналлаас хагацан, Гэртээ хурдан харих болтугай. Тэгвэл ядаж л энэ дэлхийд амар амгалан тогтоно.

Би энх тайван тогтоохын тулд олон арга хэрэглэсэн ч ахиц нь маш удаан, ямх ямхаар урагшлах мэт байна. Гол нь хоёр улс энх тайванд хүрэхэд өөр газар, өөр улс орнууд дахин дайн дэгдээдэг. Учир нь энх тайван тогтоох хуучин арга үр нөлөөнийхөө 17%, арван долоон хувийг алдсан гэж Гурвал айлдсан. Тиймээс би өөр аргыг бас туршсан боловч миний хувьд үр дүн нь тэвчиж хүлээхэд дэндүү удаан байна. Одоо хүртэл, мөн ирээдүйд ч олон Бурхан манай ертөнцөд ирснээр Тэдний адис ерөөл энх тайванд илүү хурдан хүрэхэд тусална. Учир нь дайн энэ гаргийн бүх зүйлд нөлөөлдөг. Яагаад гэвэл амьтан-хүмүүсийг алж хөнөөсөн үйлийн үрийн улмаас энэ гарагт дайн гардаг. Дээр нь бас төрөөгүй үрс болон төрсөн нэгнээ алж, бие биеэ хөнөөсөөр, энэ ертөнцөд цутгаж буй энэ бүх элдэв төрлийн аллагын энерги гаргийг маань хагас там мэт болгож байна, Эрхэм ээ.

Бид чадах бүхнээ хийж, энэ гаргийн цуст бузар бүхнийг арилган, хамаг төрөлтнийг сэрээж, бие биеэ зовоохоо болиход нь туслах болтугай гэж л найдаж байна. Тэгвэл энх тайван нэн даруй тогтож, энэ дэлхий хүч чадлаа сэргээнэ. Ус дахин элбэг дэлбэг урсана. Ой мод, тариалангийн талбай эргээд өтгөрч ногоорон, хамаг төрөлтөнд шаардлагатай бүх шим тэжээлээр арвин болно. Харин одоо энэ өрөвдөлтэй дэлхий, хөөрхийлөлтэй гарагт маань үүний яг эсрэг зүйл ажиглагдаж байна. Та алс холоос энд ирсэн атал бид Таныг угтах сайхан, эелдэг, амар амгалан орчныг бүрдүүлж чадаагүйд уучлаарай. Сэтгэл минь үнэхээр зовниж, Танаас даруухнаар хүлцэл өчье.

“Өө, үгүй, үгүй, үгүй. Хаадын Хаадын Хаадын Хаадын Хаан Та бидний төлөө санаа бүү зовоорой. Бид ч бас Таны гаргийг, Таны засаж, аврах гэж хичээж буй энэ гаргийг өрөвдөж байна. Та уучлал хүсэх учиргүй. Бид Таны төлөө, Таныг гэж ирсэн бөгөөд Таныг буруутгах гэж бус, үл үзэгдэх ямар ч аргаар болов туслахыг хичээсэн. Энэ гараг аюулд орсныг бид мэднэ. Энэ гаргийн хүмүүс болон хамаг төрөлтнийг захирдаг харгис хүчийг бид мэднэ. Энэ бол Таны буруу биш. Тэр ч байтугай Таны хүмүүсийн ч буруу биш. Бид өрөвдөн, чадах зүйлээрээ тусалж байна.” Тийм ээ, Эрхэм ээ, баярлалаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа.

Photo Caption: “Хайраар Ирж, Нэгдэн Гэрэлт”

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (2/3)
1
Багш шавийн шүтэлцээ
2026-09-07
5758 Үзсэн
2
Багш шавийн шүтэлцээ
2026-09-08
4997 Үзсэн
3
Багш шавийн шүтэлцээ
2026-09-09
4954 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-11-01
2081 Үзсэн
34:38
Онцлох мэдээ
2026-11-01
1548 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-11-01
2562 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2948 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2748 Үзсэн
Богино хэлбэр
2026-11-01
2133 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах