Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо АНУ дахь нэгэн шавийн захидлыг хүргэе:Эрхэм Бүхнийг Чадагч БУРХАН, Цаглашгүй Хүчит Нэгдсэн Гурав, Оройн Дээд Их Багш болон БУРХАН-ы Хүү, Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлын гайхамшигт Хүчтэй холбоотой амьдралынхаа нэгэн явдлыг хуваалцахыг хүсэж байна.Надад аутизмтай, 28 настай охин бий. Тэр хэнтэй ч уулзахыг хүсдэггүй, өдөржин өрөөндөө өөрийгөө түгжих нь олон байв. Тэр маш догшин ааштай, амархан уурлаж, над руу байнга хашхирдаг байсан. Сэтгэл нь хямрахдаа өөрийгөө цус гартал маажиж, эд зүйлсийг шалан дээр шиддэг байв. Үүнээс болж би маш их гуниглаж, үе үе ганцаараа уйлдаг байлаа.Багш бидэнд Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлыг соёрхсоноос хойш би компьютерын системээр дэлгэцийн тоог олшруулах төхөөрөмж суурилуулахад туслахыг авшигтан ахаасаа хүссэн. Би өдөр бүр Арьяабалын бясалгалаа хичээнгүйлэн хийж, Их Багшийн сургаалыг сонсдог. Эерэг сүнслэг эрчим охиныг минь аажмаар өөрчилсөн. Тэр одоо огт догшин авирлахаа больсон. Харин өдөр бүр намайг хайрлан халамжилж, үгэнд ордог, туйлын ачлалтай болжээ. Тэр яг л шинэ хүн болсон мэт бүрэн өөрчлөгдсөн.Энэ бол манай гэр бүлд буусан БУРХАН-ы Хүчний Адислал гэдгийг би мэднэ. Би өдөр бүр яг л Диваажинд байгаа мэт амар амгалан, аз жаргалтай амьдардаг. Бүхнийг Чадагч БУРХАН, Цаглашгүй Хүчит Нэгдсэн Гурав минь, биднийг хайрлан халамжилдагт Тань баярлалаа. Бүх төрөлтөн удахгүй веган хооллолтыг сонгож, Дэлхийд Энх тайван тогтох болтугай. АНУ дахь нэгэн шавьЭелдэг БУРХАН-ы шавь минь, Тэнгэрлэг Нэгний хязгааргүй Ивээлээр охин тань ийм эерэг өөрчлөлтийг туулж байгааг сонсох нь адислал юм. Их Багш танд хайраар ийн хариуллаа:“Талархалт БУРХАН-ы шавь минь, Арьяабалын бясалгагчийн чин сэтгэлийн бясалгал зөвхөн өөрийг нь дэвшүүлэхээс гадна хайртай хүмүүст нь адислал, сүнслэг ач тус авчирдаг нь үнэхээр үнэн. Авшиг хүртэхдээ танд соёрхсон үнэлж баршгүй Бэлгийг бүрэн итгэлээр нандигнасанд баярлалаа. Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирал одоо бидэнд улам бүр хүч дэм өгч байгаа. Та болон АНУ-ын сайхан сэтгэлт ард түмэн амьтан- хүмүүстэй хуваалцдаг хайр, энэрлийн холбоогоо улам гүнзгийрүүлэх болтугай. Таныг болон гэр бүлийг тань бүхий л Хайраараа тэвэрье. БУРХАН ивээг!”











