Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
АНУ-ын Калифорни мужаас Тимоти-гийн ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Хайрт Их Багш аа, Таны тусламжтайгаар давж туулсан амьдралынхаа олон үйл явдлын нэгийг хуваалцахыг хүсч байна. Таны Хайр, Энэрэл байгаагүй бол би өнөөдөр энд байж, олон улсын гайхамшигт үзэгчидтэй энэ түүхийг хуваалцаж чадахгүй байлаа.2022 оны 11-р сард би ажлын томилолтоор Ау Лак буюу Вьетнам явж тэнд Burkholderia pseudomallei нянгаас үүдэлтэй халдварт Уитморын өвчнөөр өвдсөн юм. Би Хюэ хотын эмнэлэгт хэвтэж, ухаангүй байдалд орсон. Эмч нар намайг нас барах гэж байна гээд АНУ дахь гэр бүлийнхнийг минь дуудаж, уулзаж, салах ёс хий гэсэн.Ухаангүй байдалд байхдаа би олон тэнгэрийн элчүүдийг харсан ба Их Багш маш хурц Гэрэл цацруулан над дээр ирсэн. Их Багш намайг Өөрийнхөө лекцэд дагуулж очсон. Дараа нь Тэрээр намайг хэд хэдэн Ловин Хат веган ресторан руу дагуулж очоод, тэндээс ариун шүтээнүүдийг хэрхэн олж цуглуулахыг заасан. Би Ау Лак буюу Вьетнамын Ловин Хат ресторануудаас гурван ариун шүтээн мөн АНУ-аас дөрвийг тус тус олсон! Суприм Мастер Телевизийг 24/7 тасралтгүй гаргаж буй Ловин Хат болгонд ариун шүтээн байдаг гэж Их Багш надад хэлсэн!Дараа нь Их Багш хэлэхдээ Диваажин бидэнд амьдрах хүчилтөрөгч өгсөн байхад яагаад би эмнэлгийн хүчилтөрөгч хэрэглэж байгаа юм бэ гэж надаас асуусан. Би гэнэт ухаан орж, нүүрнийхээ хүчилтөрөгчийн багийг авмагцаа өөрөө амьсгалсан. Үүний дараа төсөөлшгүй гайхамшгаар дотоод Багш намайг Америкт буцаан хүргэх бүх ажлыг зохицуулсан. Тэнд очмогцоо би шууд эмнэлэгт хэвтэж, дахин хоёр долоо хоног ухаангүй байсан.Энэ удаа ухаангүй байхад Их Багш олон гайхамшигт Гэрлийн хамт ирсэн бөгөөд тэр Гэрэл өрөөнд минь Нар мандсан мэт хурц байлаа. Дараа нь Их Багш надад хангалттай их зүйл туулсан тул гэртээ харь гэж хэлсэн. Би ухаан орж, бие сайжирсан.Намайг гүн ухаангүй байдлаас сэрэхэд эмч гайхсан; тэр намайг хэзээ ч эргэж ухаан орохгүй гэж бодсон байв! Би Их Багшдаа туйлын их талархдаг. Тэр амьдралыг минь буцаан өгсөн; Тэр намайг аварсан. Их Багш миний болон дэлхийн төлөө хийсэн бүхэнд нь би чин сэтгэлээсээ талархдаг. Одоо би эрүүл саруул бөгөөд хүмүүст Ловин Хат нээх эсвэл энгийн рестораныг веган ресторан болгон өөрчлөхөд нь үргэлж тусалдаг. ВЕГАН байж, ЭНХ ТАЙВНЫГ Сахицгаая. АНУ-ын Калифорни мужаас ТимотиЭргэж сэхсэн Тимоти, Өөрийн ид шидийн түүхээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа! Их Багш танд хайрын хариу илгээлээ:“Урам зориг орсон Тимоти, таныг тууштай Аръяабалын бясалгагч байгаад маш их баяртай байна. Хүмүүст веган ресторан нээхэд туслан амьдралынхаа хоёр дахь боломжийг хамгийн сайнаар ашиглаж байгаа тань гайхамшигтай. Энэ бол үнэхээр чухал ажил. Та энэ ариун зорилгыг биелүүлж чадсанд маш их баяртай байна. Үйлсээ үргэлжлүүлээрэй, БУРХАН-ы ИВЭЭЛЭЭР манай дэлхийд тулгарч буй хамгийн тулгамдсан асуудлуудын цорын ганц шийдэл бол веган амьдрал гэдгийг дэлхий даяар ухаарах болно. Хичээл зүтгэлд тань баярлалаа, хайрт минь. Та болон сүр жавхлант АНУ одоо хийгээд үүрд БУРХАН-ы сүр жавхлант Гэрэлд умбах болтугай. Миний Хайр үргэлж тантай хамт байж, амьдралын зам мөрийг тань хөтөлнө.”











