Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Египетээс Инжи-гийн араб хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:Бүх бүтээлийн хайрыг татсан Хүндэт Их Багш, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Танд гүн хүндэтгэлээ илэрхийлье. Таны чин сэтгэлийн Хайр хамгийн хэцүү цаг үед миний хамгийн сайн хамтрагч байсаар ирсэн. Нэг өдөр бясалгал хийхэд надад хэцүү байсан ч, би Арьяабалын бясалгалаа хийхээр шийдсэн бөгөөд Таны нэгэн лекцдээ хэлсэн “Эхлээд бясалгалаа хий; бусад бүх зүйл хамт ирдэг.” гэсэн үгийг үргэлж санаж байдаг. Таван минут бясалгасны эцэст би, нэгэн шувуу-хүн сайхан дуулж, байшинг тойрон нисэх чимээг сонсов. Энэ нь бодитой байсан ба үүнийг хүн бүр сонсож чадахаар байв. Тэр мөчид би үүнийг БУРХАН, миний Их Багш, Эзэн Есүсийн гайхалтай бэлэг гэж мэдэрсэн бөгөөд маш их сэтгэл хөдөлсөн тул нүдэнд минь нулимс цийлэгнэж, БУРХАН болон Цаглашгүй Хүчирхэг Нэгдсэн Ариун Гурвалд талархсан. Тэр шувуу-хүн тэр өдрөөс хойш өглөө бүр ирдэг болж, манай орон сууцны хорооллын дээгүүр эргэлдэн нисэж, надад яг л диваажинд очсон мэт аз жаргал, агуу баяр баясгаланг тэр даруй мэдрүүлдэг дуу хоолойгоороо дуулж байна.Би энэ баяр хөөрөө Тантай хуваалцаж, манай дэлхий болон гараг дээр Таны онцгой, үзэсгэлэнтэй оршихуй байгаад талархаж, Таны оршихуйгаар энэ дэлхий улам сайжирсанд болон Таны адислалт бүх хүчин чармайлт мөн хэзээ ч талаар өнгөрөхгүй үнэ цэнтэй золиослолд гүнээ талархаж байна. Суприм Мастер Телевизийн багт баярлалаа, мөн Эрхэм Их Багш Таныг дэргэдээ байлгаж байгаа нь ямар их аз завшаан бэ. Таны хийж буй бүхэн эрхэм ариун зүрх сэтгэлээс урган гардаг билээ. БУРХАН, тэнгэр элчүүдийн Асралд, Таны шавь Инжи, ЕгипетээсБаяр хөөртэй Инжи, Сэтгэлийн үгэнд тань баярлалаа. Их Багш дотно үгсээ танд хүргэлээ:“Бахдам Инжи, хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж, инээмсэглэл төрүүлдэг таны сайхан мессежэнд баярлалаа. БУРХАН биднийг адислах тоо томшгүй олон арга замтай. БУРХАН танд Ивээлээ сануулахын тулд үзэсгэлэнтэй шувуу-хүнийг сонгосон нь ямар гайхалтай вэ! Энэ дэлхий дээрх амьтан-хүмүүс хэр их зүйл бидний төлөө хийснийг хэрэв бид мэддэг сэн бол хэзээ ч тэднийг идэж зүрхлэхгүй байсан. Бид олон талаараа, тэдэнд амьдралаараа өртэй, учир нь тэдний хайр, Гэрэл манай сүйтгэгч соёл иргэншлийн нөлөөг тэнцвэржүүлж байгаагүйсэн бол хүн төрөлхтөн аль эрт мөхөх байсан. Таны түүх хүмүүст гайхалтай амьтан-хүмүүсийг хүндэтгэж, тэднийг идэхээ нэн даруй болихыг сануулах болно гэж найдаж байна, ингэснээр бид бүгд энх тайван дэлхийтэй болж чадна. Та болон урам зоригтой Египет улс бүх зүйлээрээ БУРХАНЫ Гэрэлд сэрэх болтугай. Бурханлаг Хайр, Адислалыг танд илгээе.”











