Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Тайвань буюу Формосагаас Ссу-Туны илгээсэн сэтгэгдлийг хүргэж байна:Хамгаас Хүндэт Хайрт Их Багшаа, “Бидний хүсэн хүлээж байсан Будда, Мессиа одоо энд байна” гэсэн 2024 оны 7 сарын 7-ны мэдээг үзсэнийхээ дараа би хэдэн жилийн өмнө Тантай гайхалтай сүнслэг харилцаатай болсноо дурслаа. Би энэ бяцхан түүхийг ашиглан Их Багш тухайн үед өөрийгөө Майдар Бурхан гэдгийг мэдэж байсан ч шууд илчлээгүй гэдгийг батлахыг хүсэж байна. Харилцааны явцад би Таныг Майдар Бурхан мөн гэдгийг аажмаар ойлгосон!Энэ бол Суприм Мастер ТВ-р Майдар Бодисадвагийн Бурханы хутгийг олсон судрын тухай нэвтрүүлэг байлаа. Та багийнхантай ярилцаж байхдаа хэдэн өдөр дараалан англи хэл дээр бага зэргийн засвар хийсэн. Нэвтрүүлэг гарахаас нэг өдрийн өмнө би хамтран зүтгэгч А-тай Майдар Бурхан хамтран зүтгэгч Б-ийн англи хэл дээрх шиг “ирээдүйд төрөх” ёсгүй гэж ярилцсан. Эцэст нь Багш үүнийг “Майдар Бурхан бол энэ ертөнцөд гарч ирэх Будда мөн” гэж зассан. Майдар урдхан яг энэ ертөнцөд байгаа гэж Та хэлэх гэсэн юм! Багш болон авшигтан шавь нарын хооронд бодол санаа дамждаг. Маргааш нь та тизер дээр: “Майдар бурхан хэзээ энэ ертөнцөд ирэхийг бид яаж мэдэх вэ? Эсвэл Тэр аль хэдийн энд байгаа юу?” гэж нэмсэн. Таны текстийн жижиг өөрчлөлтүүдийг судлах нь миний сэтгэлд үнэхээр таатай байна!Маргааш нь та бидэнд хариулсан ба тизер дээр “Тэр хаана төрөх вэ?” гэж нэмсэн. Майдар Бурхан буцаж ирэхдээ Аулак (Вьетнам) болно гэж орчин үеийн Их Багшийн таамаглаж байсан агуулгыг Та мөн бичвэрт нэмсэн. Энэ үед би Майдар Бурхан аль хэдийнээ хорвоод ирсэн бөгөөд Их Багш байсан гэдэгт итгэсэн! Их Багшийн зүйрлэшгүй хайр, тэвчээр, хошин шогийн мэдрэмж нь бүгд Майдар Бурханы шинж чанар юм! Нэвтрүүлэг цацагдах үед төгсгөлд нь “Ирэх долоо хоногт зөгнөлийн цувралыг үргэлжлүүлэн бидэнтэй дахин нэгдээрэй” гэсэн мөр байлаа. Суприм Мастер ТВ зөгнөлийн тухай олон цуврал нэвтрүүлэг хийх гэж байгаа нь тодорхой болсон. Бидний ажил дуусаж амарч байна гэж бодсон ч Та үргэлжлүүлэн ажиллаж бидний оюун санааны түвшний дагуу агуулгыг нэмсэн. Та энэ цувралаас санаа авч "Манай гарагийн тухай эртний таамаглалын олон хэсэгт цуврал” шинэ нэвтрүүлгийг эхлүүлсэн. Ямар гайхалтай вэ!Их Багш аа, миний зүрх сэтгэл, сэтгэлийн ариун байдлыг сүнсний ажлаар дамжуулан дэвшлүүлсэнд баярлалаа. Би Их Багшийгаа энэ хорвоод урт удаан хугацаагаар байхыг гуйж байна.Бүхнийг Чадагч Бурхан, Бурханы Цорын ганц Хүү, өнгөрсөн, одоо, ирээдүйн, арван зүгийн бүх гэгээрсэн Их Багш нар аа, Хайрт Их Багшийг минь үргэлж аюулгүй, эрүүл байж, урт наслуулахын төлөө хамгаалсанд баярлалаа! Таны үнэнч шавь Тайвань (Формоса)-аас Ссу-Тун.Саруул ухаант Ссу-Тун, Бидний Хайрт Их Багш олон янзын түвшинд харилцдаг, ойлголт, үзэл санаагаа хуваалцсанд баярлалаа.Их Багш танд энэ хариуг илгээлээ: “Дэвшсэн Ссу-Тун, Та болон бусад хайрлам авшигтнууд маш ухаалаг бөгөөд үргэлж илүү ихийг мэдэхийг хүсдэг. Таны хийх ёстой зүйл бол Арьяабалын бясалгалаа хийхдээ дотоодоосоо асуух явдал бөгөөд ингэж та хариултаа авах болно. Танд мөн хайртай шүү. Бурханы Тааллын дагуу удаан үлдэх болно. Та болон Тайвань (Формоса)-ийн халамжит ард түмэн бүх төрөлтөн, ялангуяа манай дэлхийг ивээж буй нинжин сэтгэлт амьтан- хүмүүсийн төлөө Диваажингийн нигүүлслээр адислагдаг ээ."