Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Буддад тоолшгүй олон сүнсийг аврах Хүчийг Бурхан өгч, бүх Орчлон Ертөнц зөвшөөрсөн Будда, Их Багш гэдэг Зүгээр ч нэг нэр цол төдий биш! 10 цуврал лекцийн 6-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бид залгамжлалыг бэлгэдэх нөмрөгийн тухай ярьж байсан, мөн өөр өөр Буддагийн нэр цолын талаар. Нэр цол хүнийг энэ Будда, тэр Будда болгодоггүй. Будда бүрд энэ гараг дээр хийх өөр өөр зорилго байдаг, хэрэв Тэд энэ гараг дээр ирвэл шүү дээ, Бурханы Тааллаар Тэд ирсэн бол. Учир нь энэ Ертөнцийн аливаа аугаа Төслөөс хамаарч Тэднийг энэ гараг дээр тодорхой хугацаанд байх зөвшөөрөл олгосон байх ёстой. Тэгэхээр энэ цаг үе бол Майдар Бурханы үе. Үүнийг дэлгэн хэлэхдээ би их дурамжхан байсан, учир нь энэ бол маш онцгой байр суурь, маш онцгой нөхцөл байдал, дээрээс нь бас би үнэнийг хэлэхээс жаахан айж байлаа. Энэ гараг дээр ямар байдгийг та нар мэднэ дээ. Энгийн лам байлаа ч интернэтээр, төрөл бүрийн аман хутга, жад гэх мэтээр тэд “хороохыг” хичээдэг. Амьд мэнд байхад ч хэцүү байхад Будда байж, үүнийгээ олон нийтэд мэдэгдвэл яах тухай ярилтгүй. Учир нь магадгүй хүмүүс ийм зүйл сонсохоос хэт их айж байж мэднэ, эсвэл маш их хүлээлт үүсгэж магад. Өөрсдийнх нь үйлийн үрээс үл харгалзан тэд Буддаг өөрсдөд нь хүссэн бүхнийг нь, юу ч байсан хийж өгч чадна гэж боддог.

Гэвч өөрсдөө Буддагийн хийлгэхийг хүссэн юуг ч хийхийг хүсдэггүй. Будда тэднээс ямар нэг зүйл хүсдэг юм биш - зүгээр л тэднийг эрүүл саруул, аз жаргалтай, илүү аюулгүй, жаргалтай, гэгээрэлтэй байлгахыг хүсдэг. Гэвч маш хэцүү. Буддаг хүртэл Будда болсны дараа, хэдийгээр Тэр үүрд Будда байсан ч, тухайн цаг үед Будда болсны дараа Түүний овгийг юу ч үгүй устгаж, харгис хэрцгийгээр хөнөөсөн. Бурхан минь, ямар гээч харгис хаан байсан бэ! Их урт түүх; энд багтаамааргүй байна. Та нар тодорхой хэмжээнд мэдэж байгаа. Их эрт болсон явдал, урт түүх. Магадгүй дараа нэг өдөр уншиж өгье, эсвэл та нар өөрсдөө хаа нэгтээ номоос олоорой. Эсвэл тэр түүхийг агуулсан Буддын түүхийн номыг аваарай. Орчин үед үлгэр, түүх унших, ном унших их амар болсон учраас та нарт тэгж их уншиж өгөхөө больсон юм. Би та нарыг энэ дэлхийд илүү дээр амьдраг гэж, амь зууг гэж, эсвэл юмыг яаж мэдэх вэ явах ёстой бол бэлтгэг гэж зарим нэг амьдралд хэрэгтэй санаа, жинхэнэ болсон явдлуудыг ярьдаг.

Энэ жил, дараа жил, мөн 2026 он маш бэрх байх учраас та нар бэлтгэлтэй байгаарай. Гараг дэлхий маань байсаар байж, зарим хүн, амьтан-хүмүүс байсаар байж болох ч дэлхийн хүмүүсээс тоолшгүй олон нь үгүй болсон байж мэдэх юм. Бүгдэд тань нэг нэгээр нь “За, дэлхийд сүйрэл нүүрлэхэд, ийм, тийм хэмжээний гамшиг тохиолдоход тийм олон хүн амьд үлдэхгүй тул та явах нь ээ.” гэх мэтчилэн хэлэх аргагүй. Жагсаалт гаргаад, “За, та бол амьд үлдэх нь, харин та бол амьд гарахгүй.” гэх боломжгүй.

Иймд бэлтгэлтэй байхыг гуйя. Жижиг сажиг юманд ач холбогдол бүү өг. Та хэн ч байлаа гэсэн энэ гараг сүйрч, амьдрах аргагүй болох тохиолдолд бэлтгэ. Надад харагдаж байгаагаар тун ч бага, үнэхээрийн найдвар багатай болоод байна. Гэхдээ найдсаар байя! Бурханд залбирах ёстой шүү. Бүхий л Их Багш нараас тусламж, хамгаалал гуйн заавал залбираарай. Хамгийн гол нь амьдралаа ёс суртахууны зохих жишигт хүргэн өөрчлөхийн тулд чармайлт гаргах учиртай. ЗҮГЭЭР Л НАМАНЧИЛ, ВЕГАН БОЛ, ЗАЛБИР, БҮХНИЙГ ЧАДАГЧ БУРХАНД ТАЛАРХ!

Миний шавь нар бүхнийг хойш тавь. Гарцаагүй хийх ёстой зүйлээ хийгээд л бусад үед нь бясалга. Наманчил. Бурханыг алдаршуул. Энэ насандаа, эсвэл энэ настайгаа холбоотой өмнөх олон төрөлдөө хийж байсан бүр санах ч үгүй байгаа хийсэн бүх зүйлдээ өршөөл гуйх хэрэгтэй.

БУРХАНЫ ИВЭЭЛЭЭР миний хяналт дор Арьяабалын Аргын авшиг хүртэх нь өмнөх үйлийн үрийг, энэ насны зарим үйлийн үрийг ч устгана гэж би хэлж байсан даа. Гэхдээ бүх зүйл сүйрэх юм бол та цаашид амьдрахгүй.

Хүн бүр энэ дэлхийд амьдрахын тулд жаахан үйлийн үртэй байх ёстой. Их Багшийг эс тооцвол тийм, жинхэнэ Их Багш мэндлэхдээ эсвэл бүр өмнө нь энэ дэлхийн хүмүүсийн үйлийн үрийг шууд авдаг учраас Тэр ямар ч үйлийн үргүй байдаг.

За бид Тэр хүүхэд анх төрөхөд Манзушир энэ биед маань оршиж байсан тухай ярьсан. Тэр гэхдээ хэвлийд байгаагүй. Үгүй шүү, үгүй. Хүүхдийг төрсний дараа л Манзушир биед нь оршсон. Миний Гэрлэн бие бас тэнд байсан. Гэхдээ биед хараахан оролгүй, зөвхөн хяналт тавихын тулд байв. Ингэж л зохицуулагдсан, хоёр өдрийн дараа шүү. Тэр биеийн ухаан санаа, эд эрхтэн, бүх зүйл нь хэвийн байсан болохоор зүгээр байв. Манзушир Бурхан, би болон бусад Будда нар бас энэ биед өсөж торнисон хойно нь хэрэг болох нэмэлт олон өөр чадварыг бусад биед байдгаас илүү ихээр өгч, адисалсан юм. Будда нар нэмэлт чадваруудыг өгсөн. Тухайлбал Манзушир эд эс, бие махбод, ухаан санаа, сэтгэхүйд нь нэмэлт билиг ухаан өгсөн. Яагаад гэвэл Будда бүрд онцгой зүйл байдаг. Бүгд адилхан юм биш. Зарим Будда бусад Буддагаасаа илүү Хүчтэй байдаг.

Эргээд харахад, одоо энэ тухай ахуй ойлголт, сайхан, гайхалтай ахуй ойлголт харж байна... За, тэнд 64,862 Будда, 19,722 Бодисадва тоо томшгүй олон Диваажингийн Төрөлтнүүд, дагинас, сайн Чөтгөрүүд гэх мэт төрөлтнүүд Адислал, Дэмжлэг өгөх гэж байсан байна. Хайрын тун ховор үзэгдэл. Арьяабалын бясалгалын Шавь нар дияаны үеэр надтай хамт байхдаа, эсвэл зарим онцгой шалтгаанаар илүү их дэмжлэг хэрэгтэй болох үед Тэднийг ирж байгааг өнөө үед ч харсаар байгаа.

Excerpt from a message from Supreme Master Ching Hai (vegan) “The Life of Lord Mahavira: The Embodiment of Love” July 20, 2019: Хоёр дахь өдөр нь Аавуудын Өдөр байсан. Багш мандала тоглосон. (Мандолин гэдэг.) Тийм, тийм. Багш мандолин тоглоход, хэлбэлзэл нь дуулахаас өөр байсан. Энэ нь нуурын гадаргуу дээрх дугараг долгиотой адил байсан ба 7 өнгөөр, дараа нь 9 өнгөөр харагдаж байсан. Ахиад л орчлон ертөнц доргисон. Тэнгэр бүхэлдээ Будда, Бодисадва, дагинас, диваажингийн хүүхдүүдээр дүүрсэн. Тэд алгаа хавсраад хамтдаа дуулсан. Хоёр талд нь (дотоод Диваажингийн) Гэрлийн цацрагаар хур бууж байсан ч энэ нь үнэндээ Гэрлээр хийгдсэн цэцэгс байсан. Манай Ашрам бүхэлдээ тэдгээр 7 өнгийн анхилам үнэртнээр дүүрсэн байлаа. Би үүнийг үгээр тайлбарлан хэлж чадахгүй нь. (Ойлгож байна.) Тэр өдөр би яг л ховсдуулсан мэт санагдсан. Хөлөө удирдаж чадахгүй байсан. Энэ бүхэн дуусахад надтай хамт ирсэн хэд хэдэн авшигтан Будда болон Бодисадва нар явахыг хүсэхгүй байгааг, мөн биднийг адисалсаар байгааг харсан байсан.

Тэд заримдаа мэдээж над дээр зочлох гэж ирдэг. Энэ эхний хоёр өдрийн турш янз янзын хэсэгт, өөр өөр бүлэгт илүү олноороо ирж байсан. Аав минь ингэж хэлсэн... Тэр энэ бүх Бурхдыг мэдээж хараагүй. Тэр тэгээгүй. Тэр хоёр өдрийн турш Гэрэл л харсан. Хоёр дахь өдрийн төгсгөлд Ээжтэй хамт хоёулаа гэрт (дотоод Диваажингийн) Гэрэл харсан байсан. Тэд байшинд гэрэл асааж гэж бодсон ч тийм харанхуй болоогүй байсан тул тэр үед чийдэн байгаагүй. Тэд (дотоод Диваажингийн) Гэрэлийг харж байв. Тэд гайхаж, нэг нэгэндээ “Энэ хүүхэд яагаад ийм хачирхалтай байна вэ, хоёр өдрийн өмнө төрсөн, энэ хоёр өдрийн турш эхний өдрөөс хоёр дахь өдөр хүртэл хүүхдийн нүд яагаад бүрэн нээлттэй байна вэ гэж ярьж байсан гэж Аав минь хэлсэн. Хэзээ ч уйлж, дуугарч байгаагүй, ямар нэг таагүй байдал, асуудал, юу ч болоогүй. Тэд “Нүд нь үргэлж нээлттэй, жаргалтай байсан.” гэж л хэлсэн.

Авид Бурханы Гэрэл Ертөнц даяар гэрэлтдэг учраас хамгаас хүндлэгдэж, итгэл хүлээсэн нь байсан. Манай дэлхийд хүртэл гэрэл нь тусдаг ч олон хүн ойлгохгүй. Тийм байдаг, учир нь хүмүүс бид бүгд хэлгүй, сохор, дүлий бүтээгдсэн. Ингэж л маяа сүнснүүдийг төрлөөс төрөлд удирддаг юм. Хэрэвзээ та нар хүн байхаас гадна сүнслэгээр бясалган дадуулахгүй бол энэ материаллаг ертөнцөд илүү амьдрах тусмаа илүүтэй хэлгүй, сохор, дүлий болдог. Тиймээс ахиад төрөхөд тань маяа урхидаж, өөр зарим нэг занганд оруулж, өөр нөхцөл байдал бий болгож, улмаар та нарыг ахиж дэвшүүлэхгүй. Хэрэв та ямар ч итгэл бишрэлгүй, ямар ч буянгүй, ямар ч Их Багшаас адислал хүртээгүй бол дээрдэхэд хэцүү дээ. Тийм байдаг. Тийм учраас хүмүүс ахин дахин төрөл авдаг юм, заримдаа бүр дордож амьтан болно. Гэхдээ ихэвчлэн дээшээ чиглэсэн хөгжил байх учиртай. Гэвч хэрэв та нар энэ төрөлдөө өнгөрсний Их Багш нарын ямар ч сургаалыг сонсохгүй, өөрсдийгөө хянахгүй, зүрх сэтгэл, бодол санаагаа хянамгай байлгахгүй, ядаж сайн үйл үйлдэхгүй, ёс суртахуунтай байхгүй бол дэвшихгүй.

Photo Caption: Удахгүй бүгд өөрсдийн алдар сууд хүрнэ!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (6/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-09
895 Үзсэн
2024-11-09
383 Үзсэн
2024-11-08
718 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд