Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
(Би яагаад гэдгийг мэдэхгүй юм, гэвч Тантай уулзсан мөчөөс эхлэн би өөрт байгаагаас илүүг авахыг хүсэх боллоо. Эргэж очоод би яаж туслах тухайгаа байнга боддог...)Та нар мэддэг бүхнээ тэдэнд хэлээрэй. Веган жигнэмэг цайны үдэшлэг зохион байгуул. Тэднийг урьж бичлэг үзүүлээрэй. Тэгээд хүмүүс энэ хэн бэ гэж асууна. Тэгэхэд нь та, “Багш маань байгаа юм, бясалгалын маань Багш” гээрэй. (За.) Тэгээд л гүйцээ. Маш амархан. Тийм үү? “Тэр бясалгалын арга заадаг нь амьдралд минь тустай байдаг, бас маш амархан, хүн бүр сурч болно, хүүхдүүд хүртэл сурах боломжтой” гээрэй. Гэх мэт. Сонирхсон үедээ тэд нэмээд асууна. Тэгэхэд нь та нар, “Энэ нь амьдралд тань амар амгаланг бэлэглэж, илүү хайр энэрэлтэй, илүү билиг ухаантай, илүү оюунлаг, ажилдаа илүү үр бүтээлтэй болгодог” гээрэй. Маш амархан. Тэгээд тэд нэмж юм асуувал ном, бичлэг өгөөд, “Та дахин нэг ирээрэй, тэгээд асуух юм байвал надаас асууж болно.” гээрэй. Ингээд тэд бэлэн болбол бидэнд мэдэгд, дараа нь бид авшиг хүртээх хүн илгээе. Маш амархан.