Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н 2024 оны 6-р сарын 14-нд ##аавуудын баярт зориулан дэвшүүлсэн мэндчилгээ

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
6-р сарын 14-ний баасан гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) бүх аавуудад Аавуудын баярт зориулсан чин сэтгэлийн үгээ нулимс дуслуулан илэрхийлж, эцэг эхийн асар их хайр, зориуллыг бидэнд сануулж, үргэлж эцэг эхээ хүндэтгэн дээдэлж явах учиртайг айлдсан билээ.

Миний хамгаас хайрт, хамгаас эрхэм, намайг төрлөөс төрөлд минь тэтгэж, өсгөж өндийлгөн, аль байдгаа миний төлөө золиосолж ирсэн аавууддаа дахин учран золгосон ч бай, үгүй ч бай би хамгийн дээдийн талархлаа илэрхийлж байна. Бурхан та бүгдийг ямар ч нөхцөлд байсан ивээх болтугай.

Үр хүүхдүүд тань, би ч мөн адил тийм сайн байсан нь үгүй. Амьдралын зовлон зүдгүүрийг үл тоомсорлодог залуухан бид... сайхан сэтгэлийг тань бүгдээрээ үр хүүхдийнх нь дайтай хариулж тэр бүр чадсангүй дээ. Та нарыг хөгширч доройтон ядруу болсон байхад тань хаа нэг очоод мэнд мэдчихээд л утгагүй бэлэг сэлт л аваачиж өгдөг. Үр хүүхэд нь эцэг эхээ хэзээ ч орхиж болохгүй гэж би боддог байв. Ядахдаа ойрхон амьдарч, тэдэндээ тусламж хэрэгтэй болоход нь үр хүүхэд нь гүйж очоод тусалдаг байх хэрэгтэй гэж боддог байлаа. Та нарыг минь Тэнгэр, Газар болон өөр байж болох бүх сурвалж аль сайнаар Ивээх болтугай.

Чимээгүйхнээр золиос гаргаж, даруухнаар тэсэж тэвчин, үр хүүхдээ хамгаалж, хайраа зориулан, сурган хүмүүжүүлж, хэрэгтэй бүхнийг нь чадах чинээгээрээ их өгөхийн тулд хамаг чадлаараа ертөнцийн асуудалтай тэмцэлдэж байдаг эцгийн хайртай зүйрлэх зүйл үгүй юм. Аавууд өвдөж, эсвэл ямар нэг шалтгаанаар зүрх сэтгэл нь шархлахад амрах хэрэгтэй байвч хүчлэн босож, биднийг хамгаалахын төлөө, бяцхан үүрэндээ биднийг аюулгүй байг гэсэндээ ганц зоос ч атугай олохын тулд хорвоогийн сорилттой тулдаг. Үр хүүхдийнхээ төлөө хийсэн аль сайн сайхан, нөхцөл болзолгүй хайрыг хэлээд баршгүй. Бурхан минь, бүх аавыг ивээж хайрла. Баярлалаа, Эзэн Бурхан минь.

Өнө эртнээс нааш миний аав байсан олон олон аав нараа би дахин харж чадахгүй. Энэ насандаа ч бас таныгаа дахин харахгүй. Гэхдээ ядаж л би таныг баяр жаргалтай, аюулгүй, өөрийн бүтээсэн Диваажиндаа хүргэсэн. Тэгсэн ч гэлээ уулзах юм сан гэж, гарыг тань атгах юм сан, аягатай цай барьж, хатуу юм идэж чадахгүй болоход тань жаахан (веган) конгэ шөл хийж өгөх юм сан гэж хүсэх юм. Танд, бас ээждээ би хангалттай сайн хандаж чадсангүй дээ. Үүнд би үүрд харуусан, үүрд наманчлах болно.

Бид эцэг эхчүүдийгээ хэзээ ч хүндэтгэж магтаад ханахгүй. Бид хэзээ ч эцэг эхээ хангалттай хайрлаж чадахгүй. Заримдаа бид үүнийгээ ухаарахад, тэд хэдийн явсан байдаг. Тэгэхээр аав ээжийгээ хамт байгаа дээр сайхан байгаарай. Тэднийгээ хүндэтгэн, дээдэлж, дуулгавартай дагаарай.

Би эцэг эхийгээ Диваажинд Дээд Диваажингуудад байгааг мэднэ, тэд жаргалтай байгаа, гэхдээ л би тэднийг их санадаг. [...]

Бид хэдий насанд хүрсэн ч гэсэн бидэнд эцэг эхчүүдийн зөвлөгөө, заавар, хайр хэрэгтэй. Эцэг эхийг маань надтай хэсэгхэн хугацаанд уулзахыг зөвшөөрч Хонг Конг-д хэсэг хугацаагаар байх үед би яг л дахиад хүүхэд болсон мэт л болсон. Би үнэхээр жаргалтай байсан. Харамсалтай нь би тэднийг ойр удаан байлгаж болохгүй байв. Тэгсэн болоосой гэж хүсдэг.

Дэлхий дээрх нөхцөл байдал гэр бүлд, ялангуяа улс төрийн нөхцөл байдлуудад сайхан байгаад байдаггүй. Улс төр болон дайн заримдаа гэр бүлийн хайр, эсвэл хүний хайранд зай үлдээдэггүй. Энэ нь гунигтай. Би нэг л өдөр дэлхий дээр мөнхийн энх тайванд хүрээсээ гэж үнэхээр хүсдэг, тэгвэл нэг гэр бүлийн гишүүд ахин хэзээ ч нэгнээсээ салах хэрэггүй болно. Тэгээд тэд материаллаг оршихуй нь дуусах хүртэл хайрандаа баясаж болно.

Би та бүхнийг надаас илүү жаргалтай байхыг хүсэж байна, юу гэхээр, ээж аавынхаа хайранд илүү урт хугацаагаар жаргаасай гэж. Мөн та бүхний эцэг эх эрүүл, аз жаргалтай, мөн маш зөв, сайн, ариун боловсролтой, тэдний бахархлыг төрүүлдэг хүүхдүүдтэй байгаасай гэж хүсье. Миний өмнөөс ээж аавтайгаа жаргатай байгаарай. Би тэднийг сайн учраас бас тэдэнд хайртай. Тэд бол энэ материаллаг амьдралд байж болох сайн найзууд юм. Тэд бол шилдэг нь.

Төрсөн ч бай, өргөмөл ч бай бүхий л эцэг эхчүүд бидэнд аль сайн сайхныг, байгаа бүхнээ, чадах бүхнээ өгч, чимээгүйхнээр өөрийгөө золиослон, үр хүүхдээ нөмөрлөж, мөн төрүүлсэн ч бай, бүхий л хайр халамжаараа өргөж авсан ч бай хамаг л халамж, адислалаа зориулдаг даа. Та нарыг маань Бурханы нэрийн өмнөөс Диваажин үүрд адислаг. Хайртай шүү. Бүх аавууд минь, хийсэн буруу зүйл, хэнэггүй хандсан тохиолдол надад байвал өршөөгөөрэй. Тэр бүх төрлүүдэд болон энэ насандаа аавдаа, эцэг эхдээ би хэнэггүй хандсан бол зөвтгөх шалтгаан үгүй.

Энэ дэлхийн бүх үр хүүхэд эцэг эхээ нандигнан хайрлах болтугай. Тэд бол Диваажингийн, Бурханы нөхцөл болзолгүй Хайрын, гайхалтай золиослол, тэсвэр тэвчээрийн бэлгэ тэмдэг. Тэднийг магтах илүү дээр үг надад олдохгүй байна. Биет хорвоогийн амьдралд байх хугацаандаа эцэг эхтэйгээ хамт байх золтой үедээ тэднийгээ миний төлөө хайрлаарай. Та нар бүхнийг хэтэрхий оройтохоос нь өмнө эцэг эхдээ сайн хандаж буянаа зориулаасай гэж хүсэж байна. Веган байж, буянаа эцэг эхдээ зориулаарай. Сайн иргэн байж, эцэг эхээ өргөж тэтгээрэй. Эцэг эхийнхээ төлөө чадах бүхнээ хийгээрэй.

Азтай үрсийн аавууд та нарыг бүгдийг нь Бурхан ивээг. Золтой үрсийг бүгдийг нь Бурхан ивээг. Эцэг эхээ өөд болсон ч, амьд сэрүүн байсан ч үргэлж санаж байгаарай. Тэднийгээ сайтар халамжлаарай. Тэдний өгсөн хайр, бүхий л золиослол, та нарын төлөө хийсэн бүхний ачийг бага ч атугай хариулахын төлөө чадах бүхнээ хийгээрэй.

Болж өгвөл гэгээрэлд хүрч, гэтэлгэж чадах Их Багшийг эрж болоод, хичээнгүйлэн оюун санааны дадал бясалгал хийх аваас та бүхэн эцэг эхээ амьд сэрүүн байсан ч, эсвэл Ертөнцийн өөр хаа нэгтээ байсан ч мөн гэтэлгэж чадах юм шүү. Энэ бол үр хүүхдийн гүйцэтгэж чадах үүргүүдийн хамгийн дээд нь юм. Та нарыг ивээг.

Эцэг эх, үр хүүхдийг бүгдийг нь Бурхан ивээг. Амен. Мөн та нартаа хайртай шүү.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:22

Онцлох мэдээ

2024-12-21   119 Үзсэн
2024-12-21
119 Үзсэн
2024-12-21
188 Үзсэн
2024-12-20
463 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд