ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 7
Оросын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нарын айлчлалтай холбогдуулан [Украин (Урейн)-ы] Киев хотод өгөх цохилтыг 9-р сарын 5-наас 72 цаг зогсоох тушаал өгчээ. Энхийн хэлэлцээг сэргээх хүчин чармайлтын хүрээнд хоёр элч ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзахаар [Оросын] Москва хотод хүрэлцэн ирсэн бөгөөд Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський айлчлалын үеэр Украин (Урейн) улс мөн агаарын цохилтоо зогсооно гэж мэдэгджээ. (AP)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайныг дууссанд тооцон зарлах эсэхийг ахлах зөвлөхүүдтэйгээ хаалттай хэлэлцэж, үүнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж The Wall Street сэтгүүлд мэдээлжээ. Ерөнхийлөгч Трамп эдийн засгийн дарамтыг үргэлжлүүлбэл Иран цөмийн хөтөлбөрөө татан буулгах эсвэл тус улсын дэглэм нуран унахад хүрнэ гэж үзэж байгаа ажээ. Ерөнхийлөгч Трамп олон нийтэд мөргөлдөөн “нэг их удаан” үргэлжлэхгүй гэж үзэж буйгаа мэдэгдээд, Иранд цөмийн зэвсэгтэй болох боломж олгож болохгүйг дахин онцолжээ. (Fox News, The Wall Street Journal)
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс халдлагууд үргэлжилж байгаа ч Иран улс Ормузын хоолойг хянах, худалдааны хөлөг онгоцнуудад заналхийлэх чадвараа алдаж байна гэж мэдэгджээ. Тэрээр 9-р сарын 2-нд тус хоолойгоор 15 сая орчим баррель газрын тос тээвэрлэсэн бөгөөд уг усан зам дахь Ираны нөлөө суларч байна гэжээ. Дэд ерөнхийлөгч Вэнс мөн Иран улс худалдааны хөлөг онгоцнуудад халдахаа зогсоохоос нааш Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа тус улстай хэлэлцээ хийхгүй гэж мэдэгджээ. (Fox News)
Перу улс Иран улстай дипломат харилцаагаа тасалсан нь тус улсын гадаад дахь үйл ажиллагааг эсэргүүцсэн хүчтэй дохио боллоо хэмээн АНУ-ын Төрийн департамент сайшаажээ. (Fox News)
Украин (Урейн)-ы төрийн өмчит эрчим хүчний Нафтогаз компани Оросын нэгтгэсэн Крым дэх хураагдсан хөрөнгийн төлөөх 4.22 тэрбум ам.долларын арбитрын нөхөн төлбөрийг гаргуулах ажиллагааны хүрээнд Норвегийн эрх баригчид Украин (Урейн)-ы хүсэлтээр [Норвегийн] Свалбардад Оросын хөлгийг саатуулжээ. Оросын тал уг хөлөг төрийн агентлагийн өмч бөгөөд Свалбард дахь Оросын сууринууд руу ажилчид, эрдэмтэд, ачаа тээвэрлэдэг гэж мэдэгдсэн бөгөөд хөлгийг саатуулсан шийдвэрийг давж заалдаж байна. (Associated Press)
Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракул, Сингапурын ерөнхий сайд Лоуренс Вон нар [Тайландын] Бангкок хотод болсон Сингапур-Тайландын удирдагчдын уулзалтын үеэр хөгжмийн мөч хуваалцаж, ноён Чарнвиракул The Бийтлз хамтлагийн “Let It Be”, Боб Диланы “Blowin' in the Wind” дууг дуулан, ноён Вон гитар тогложээ. Арав гаруй жилийн дараа анх удаа болсон хоёр улсын удирдагчдын энэхүү уулзалтаар эрчим хүчний аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, цахим худалдаа, батлан хамгаалах болон бүс нутгийн хамтын ажиллагааг хэлэлцжээ. (NDTV)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9-р сарын 2-нд тохиосон Ау Лак (Вьетнам)-ын 81 дэх Үндэсний баярыг тохиолдуулан тус улсын удирдагчид болон ард түмэнд баяр хүргэжээ. Ерөнхийлөгч Трамп Ау Лак (Вьетнам)-ын тусгаар тогтнол, тэсвэр хатуужлыг сайшааж, АНУ Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээний хамтын ажиллагаа болон Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг тогтоох нийтлэг зорилго зэрэг тус улстай өсөн нэмэгдэж буй түншлэлээ чухалчилдаг хэмээн хэлжээ. Тэрээр мөн Ау Лак (Вьетнам)-ын олон улсын тавцан дахь өсөн нэмэгдэж буй үүргийг сайшааж, хоёр улс хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлаа улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах ёстой гэж мэдэгджээ. (Thanh Niên)
Ливийн улс төрийн өрсөлдөгч бүлэглэлүүд үндэсний сонгуульд чиглэсэн 2 жилийн замын зураглалыг тохиролцсон нь дайны дараах олон жилийн мухардлаас үүдсэн улс төрийн удаан үргэлжилсэн хуваагдлыг эцэслэх томоохон алхам боллоо. НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын дэмжлэгтэй уг хэлэлцээрт сонгуулийн хууль, нэр дэвшигчдийн шаардлага, үндэсний сонгуулийн байгууллагатай холбоотой маргааныг шийдвэрлэх үйл явцыг тусгаж, гол байгууллагууд тохиролцоонд хүрэхгүй бол хэрэглэх үндсэн хуулийн нөөц механизмыг тогтоожээ. Тус ахиц нь 2020 онд өргөн хүрээний байлдаан үндсэндээ дууссаны дараа ч үргэлжилсэн Ливийн хуваагдлыг арилгахад чиглэсэн олон жилийн хэлэлцээрийн үр дүн юм. (Good News Network)
Долдугаар сарын сүүлээр Марокко улсаас 70 мянга гаруй цагаач, орогнол хүсэгч [Испанийн] Сеутад нэвтэрч, дор хаяж 80 хүн амиа алдсан цагаачлалын хямрал үргэлжилж буйг эсэргүүцэн 9-р сарын 2-нд Испани даяар олон мянган хүн жагсжээ. Испанийн Засгийн газрын тооцоогоор Сеутад насанд хүрээгүй 1,200 хүүхдийг оролцуулаад 5,000 орчим цагаач, орогнол хүсэгч үлдсэн нь түр хамгаалах байр, нийгмийн үйлчилгээнд ачаалал учруулж, улс төрийн хурцадмал байдал болон хэсэгчилсэн хүчирхийллийг нэмэгдүүлжээ. Испанийн Засгийн газар Сеутад 309 сая еврогийн тусламж үзүүлэхээ амласан ч хямралыг хэрхэн зохицуулах талаар албаныхны байр суурь зөрүүтэй хэвээр байна. (Al Jazeera)
Өмнөд Солонгос улс төрийн байгууллагуудаа Сөүлээс шилжүүлж, бүс нутгийн тэнцвэргүй байдлыг бууруулах өргөн хүрээний бодлогын хүрээнд [Өмнөд Солонгосын] Сэжонд Ерөнхийлөгчийн хоёр дахь ажлын байр болон Үндэсний ассамблейн цогцолбор барихаар төлөвлөжээ. Засгийн газар мөн нэмэлт яамдыг шилжүүлж, 350 төрийн байгууллагыг нүүлгэн байршуулах төлөвлөгөөг 2026 онд эцэслэнэ. Өмнөд Солонгосын хүн амын тал орчим хувь нь улсын нутаг дэвсгэрийн ердөө 12%-д байдаг ч эдийн засгийн бүтээгдэхүүний 53 хувийг бүрдүүлдэг Сөүл хотын бүсэд төвлөрчээ. Харин бусад олон бүс нутагт хүн ам цөөрч, хөгширч буй бол Өмнөд Солонгосын 228 хот, хошуу, дүүргийн 130 нь хүн амын бууралтаас шалтгаалан устах эрсдэлтэйд тооцогдож байна. (Channel News Asia)
АНУ Хятадын нийлүүлэгчдээс хамаарах хамаарлаа бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ бэхжүүлэхээр зорьж буйтай холбоотойгоор дрон болон зарим эд ангид ногдуулсан 100 хүртэл хувийн шинэ татвар 9-р сарын 3-наас хэрэгжиж эхэлжээ. Хятадад үйлдвэрлэсэн, ялангуяа зах зээлийг тэргүүлэгч DJI компанийн дроноос хамааралтай байх нь үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж АНУ-ын албаныхан үзсэн бол Хятад уг татвар нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг алдагдуулж, өрсөлдөөнийг сулруулна гэж мэдэгджээ. (euronews)
Их Британийн насанд хүрэгчдийн 20 орчим хувьд тохиолддог гэгддэг ходоодны хүчлийн хүнд сөөргөө нь цээж хорсох, гулгих, залгихад хүндрэлтэй болох, удаан ханиалгах, ам гашуу оргих, дотор муухайрах, гэдэс дүүрэх, хоолой сөөнгөтөх, нойр алдагдах шинж үүсгэдэг. Шинж тэмдэг хоол идсэний дараа хэвтэх эсвэл бөхийх үед ихэвчлэн сэдэрдэг бөгөөд зарим хүнс, илүүдэл жин, тамхи, жирэмслэлт, стресс, зарим эм, эсвэл өрцний ивэрхий зэрэг эмгэгээс үүдэж болно. Амьдралын хэв маягаа өөрчлөх, ходоодны хүчил саармагжуулагч, алгинат болон жороор олгодог протоны шахуургын дарангуйлагч эм хэрэглэх нь тустай ч эмийн удаан хугацааны хэрэглээг тогтмол хянах хэрэгтэй. Шинж тэмдэг бараг өдөр бүр илрэх, эмчилгээ үр дүнгүй байх, хоол хоолойд тээглэх, ойр ойрхон бөөлжих, эсвэл шалтгаангүйгээр жин буурах тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. (The Mirror)
Шинэ судалгаагаар 50 хүртэлх насны насанд хүрэгчдэд шулуун гэдсээр цус гарах нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын хамгийн хүчтэй анхааруулах шинж байж болзошгүй. Судлаачид бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд орсон 443 өвчтөний мэдээллийг хянаж, шулуун гэдсээр цус гарсан хүмүүс хорт хавдартай байх магадлал 8.5 дахин өндөр байсныг тогтоожээ. Бараг тал хувь нь оношлогдсон бол хорт хавдартай хүмүүсийн 70%-д удамд нь уг өвдсөн түүх байгаагүй аж. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд залуу хүмүүс шулуун гэдсээр цус гарахыг үл тоомсорлож болохгүйг анхааруулжээ. (New York Post)
NSF баталгаажуулалтын компанийн шинжлэх ухааны ахлах стратегич, зөвлөх Жон Трэвис бэлгийн чадавх сайжруулах, жин хасах, спортын гүйцэтгэл нэмэгдүүлэх зориулалтаар сурталчилдаг нэмэлт бүтээгдэхүүнүүд нь аюулгүй байдал, шошгын зөрчлийн онцгой өндөр эрсдэлтэйг анхааруулжээ. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа [FDA]-ны шинжилгээгээр зарим бүтээгдэхүүнээс шошгод дурдаагүй жороор олгодог эм, хорт бодис илэрсэн бол 2023 оны судалгаанд спортын 59 нэмэлт бүтээгдэхүүний 89% нь буруу шошготой байжээ. Тэрээр “итгэмжлэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн хөндлөнгийн байгууллага”-аар бие даан баталгаажуулсан бүтээгдэхүүн сонгохыг зөвлөжээ. (New York Post)
Ази, Африк, Өмнөд Америкийн хөгжиж буй орнуудад хүүхдийн таргалалт эрс нэмэгдэж, Индонезод таргалалт хүүхдийн хоол тэжээлийн дутагдлаас давсныг албан ёсоор мэдээлжээ. Мэргэжилтнүүд хямд, хэт боловсруулсан хүнс болон эрүүл мэндийн мэдлэг дутмаг байгааг үүний шалтгаан гэж буруутгаж, таргалалтын өсөлт дэлхий нийтийн халдварт бус өвчний “цунами”-г өдөөж болзошгүйг анхааруулжээ. (Reuters)
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 9-р сарын 2-нд Атлантын далайн өмнөд хэсгийн Антарктидын дэд бүс болох Өмнөд Сэндвичийн арлуудад 125.9 километрийн гүнд 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус агентлаг амь нас, эд хөрөнгийн хохирол учрах магадлал бага болохыг илтгэсэн Ногоон түвшний сэрэмжлүүлэг гаргажээ. Ноцтой нөлөөлөл болон дагалдах аюул бүртгэгдээгүй байна. (The Watchers)
Сингапурын төвийн бүсэд 9-р сарын 4-нд агаарын чанар эрүүл мэндэд сөрөг түвшинд хүрч, зургаан бохирдуулагчийг хэмждэг 24 цагийн PSI [Бохирдуулагчийн стандартын индекс] өглөөний 7 цагт 101 болжээ. Бусад бүсийн үзүүлэлт дунд түвшинд хэвээр байжээ. Бүс нутагт түймрийн голомтын идэвхжил нэмэгдсэнээр хил дамнасан утаан манангийн эрсдэл өссөн ба нөхцөл байдал муудвал Сингапурын байгууллага хоорондын утаан манантай тэмцэх ажлын хэсэг арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн байна. (Channel News Asia)
Саудел хар салхи Өмнөд Хятадын тэнгист дахин хүч авсныхаа дараа 9-р сарын 3-нд Фүжянь мужийн Жанжөү хотын Жанпү хошууг дайрч, Хятадын нутагт ховор тохиолдох гурав дахь удаагаа эрэгт хүрчээ. Тус хар салхи 8-р сарын 28-нд Жөжян мужид 2 удаа эрэгт хүрчээ. Вэньжөүгийн нэгэн сургуульд 2,500 гаруй багш, сурагч гэнэтийн үерт боогдож, дроноор хоол хүнс, ус хүргэжээ. Фүжянь 83,700 хүнийг нүүлгэн шилжүүлж, гатлага онгоцны 24 чиглэлийг түр зогсоожээ. (Reuters, Fujian Emergency Management)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп NASA [Агаарын нислэг, сансрын уудмыг судлан шинжлэх үндэсний төв]-ийн Артемис хөтөлбөрийн анхны хүнтэй нислэг болох Артемис II даалгаварт оролцсон дөрвөн сансрын нисэгчид Конгрессын Сансрын хүндэт медаль гардуулжээ. Рид Уайзман, Виктор Гловер, Кристина Кох болон Канадын сансрын нисэгч Жереми Хансен нар 4-р сард Сарыг тойрон нисэж, Дэлхийгээс 252,756 миль [406,771 километр] холдсон нь хүн төрөлхтний хүрсэн өмнөх бүх дээд амжилтыг эвджээ. Уг даалгавраар NASA-гийн Space Launch System пуужин, Orion хөлгийг багийн бүрэлдэхүүнтэй туршиж, 2028 онд Артемис IV-өөр сансрын нисэгчдийг Сарны гадаргад буцаан хүргэх төлөвлөгөө зэрэг ирээдүйн Артемис даалгавруудын замыг нээжээ. (Associated Press)
[Швейцарын] ETH Zurich-ийн судлаачид вандуй, шош, сэвэг зарам зэрэг бүхэл буурцгийг ус, дулаан, хөлдөлтийн тусламжтай амьтан-хүний махтай төстэй ширхэглэг гель болгодог хөлдөөж бүтэцжүүлэх арга боловсруулжээ. Уг аргад уургийн тусгаарлагдмал, нэмэлт бодис, тусгай тоног төхөөрөмж шаардлагагүй тул үйлдвэрлэгчид шим тэжээлийг илүү сайн хадгалсан, бага боловсруулалттай веган хүнс бүтээх боломжтой. (Vegconomist)
Америкийн гутлын Crocs компани намрын худалдан авагчдад зориулсан веган илгэн углааш худалдаанд гаргажээ. Classic Unfurgettable Clog загвар нь тус брэндийн онцлог тав тух, зайтай хэлбэрийг илгэн мэт дэгжин төрхтэй хослуулжээ. Шууд угладаг энэ загвар нь сургуульд явах, ажил амжуулах, энгийн зугаалга зэрэг өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бөгөөд тав тух, хэв маягийг эрхэмлэдэг худалдан авагчдыг онилжээ. (Syracuse.com)
[Энэтхэгийн] Бенгалуру хотод болсон жижиглэн худалдааны салбарын ET Retail Shop FWD Summit 2026 чуулганаар PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг]-ийн Энэтхэг дэх салбар загварын салбарын удирдагчдыг амьтан-хүнээс гаралтай материалын оронд энэрэнгүй хувилбар нэвтрүүлэхийг уриалж, мөөг, хан боргоцойн навч, мангоны хаягдал зэрэг материалаар хийсэн веган даавууг танилцуулжээ. PETA-гийн Жийв нэртэй хиймэл оюун ухаант робот тугал оролцогчдод үхэр-хүний арьс үйлдвэрлэх харгис үйл явцыг мэдээлжээ. (PETA India)
[АНУ-ын Калифорнийн] Питцер коллеж хоол хүнсэнд зориулан амийг нь хөнөөсөн амьтан-хүмүүст хүндэтгэл үзүүлэх, улсын хэмжээнд анхны коллежийн хотхон дахь дурсгалыг хоолны газрынхаа өмнө нээлээ. Оюутан, багш, төгсөгчдийн бүлэг уг санааг дэвшүүлж, PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг] санхүүжүүлжээ. Уг дурсгал нь тус сургуулийн McConnell Dining Hall-д хоол болгон өгсөн, хүнсэнд зориулан амийг нь хөнөөсөн бүх амьтан-ард түмнийг дурсан хүндэтгэнэ. PETA-г үүсгэн байгуулагч Ингрид Ньюкирк (веган) энэ нь илүү шударга, энх тайван дэлхийг цогцлоох үйлсэд тусална хэмээгээд бусад сургуулийг Питцерийн жишгийг дагахыг уриалжээ. (PETA)
Усан сэлэгчид 9-р сарын 6-нд [Испанийн] Торрокст буяны арга хэмжээний 1,500 метрийн задгай усны сэлэлтэд оролцохоор цугларчээ. Оролцогч бүрийн хураамжаас 15 евро хандивлаж, орлогыг [Боливийн] Ансалдогийн ойролцоох жижиг далан, усалгааны суваг бүхий хөдөөгийн усны хоёр төслийг бүрэн санхүүжүүлэхэд зориулна. Мөн бага насны оролцогчдод зориулсан 400 метрийн зам гаргажээ. (EuroWeekly News)
[Их Британийн Английн] Хэйлд аврагчид өргөн хүрээтэй төмөр утсан хашлаганд орооцолдсон алаг буга-хүнийг чөлөөлжээ. Wildlife Rescue Moyles Court яаралтай дуудлагын дагуу очиж, газрын эзэдтэй хамтран тусгай хайчаар утсыг тасалжээ. Гэмтээгүй буга-бодгаль тэр даруй ой руу гүйн оджээ. (BBC)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Би өглөө бүр сэрээд БУРХАНД талархдаг.” – Америкийн Грэммийн шагналт дуучин Аарон Невилл (BrainQuote)
Иан Маккормакийн клиник үхэлд орсон тухай энэхүү цувралын өмнөх хэсэгт 1982 онд 26 настай Иан Маврикийн эрэг орчимд шөнийн шумбалт хийхдээ дөрвөлжин медуз-хүмүүст таван удаа хатгуулсан тухай гарсан. Хор биед нь тархаж, эцэст нь хоёр хөл нь саажих үед Иан эмнэлэгт хүрэхээр тэмцэж байхад үл үзэгдэх дуу хоолой дахин дахин хөндлөнгөөс оролцож байжээ. Түргэн тусламжийн машинд ормогцоо Иан хор уушги, зүрх, оюун санаанд нь нөлөөлөхийг мэдэрчээ. Шашингүй үзэлтэй хэвээр, үхлийн ирмэгт байсан Иан БУРХАНЫ сонсогдох дуу хоолой бараг үхэх гэж буйг нь анхааруулсны дараа гэр бүлийнх нь цорын ганц итгэгч болох ээж нь түүний төлөө залбирч буйг тодхон харжээ. Иан чин сэтгэлээсээ залбирахыг гуйсан ээжийнхээ үгийг дагав. Тэр БУРХАНЫГ дуудаж, өршөөл хүсээд, өөрийг нь орхисон таксины жолооч, эмнэлэгт хүргэхээс татгалзсан зочид буудлын эзнийг уучлах энэрлийг олжээ.
Дараагийн хоромд “Таны хүсэл Тэнгэрт биелдэг шигээ газарт биелэг” гэсэн өөр үгс [үзэгдэв]. За, энэ бол БУРХАНЫ хүсэл биелэх тухай юм. Тэр болтол дэлхий дээр миний хүсэл л биелж ирсэн гэж би бодлоо. Энэ нь Тэнгэртэй огт холбоогүй байв. Тэгээд би тэнд хэвтэнгээ, “БУРХАН минь, миний буруу байсныг би хүлээн зөвшөөрч байна. Би амьдралаа Танд даатгая. Эндээс амьд гарахад надад жинхэнэ гайхамшиг хэрэгтэй. Хэрэв Та надад тусалбал би Таныг Тэнгэрийн оронд юу хийдгийг олж мэдээд, насан туршдаа түүнийг газар дэлхийд хэрэгжүүлэхийг хичээнэ. Би өөрийгөө даатгаж байна” гэж хэлсэн. Үнэндээ Эзэн дараа нь надтай ярьсан. Тэр: “Энэ бол Христийн Эрх мэдэлд захирагдах явдал. ‘Таны Тааллаар болог’ гэж залбирах нь Христийн Эрх мэдэлд өөрийгөө даатгаж буй хэрэг юм.” гэсэн. Тэгээд Тэр: “Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдана.” гэж хэлсэн. Тэр: “Эзэний залбирал бол хүн төрөлхтөнд өгсөн авралын хамгийн хүчирхэг залбирал.” гэсэн. Үүнийг Христ заасан.
Дараагийн мөчид Эзэний залбирал бүхэлдээ, би түүнийг Гэрлийн үгсээр харж чадсан, энэ залбирал бүхэлдээ түргэн тусламжийн машинд орж ирэв. Би түүнийг дотроо уншин, залбирахад БУРХАНЫ оршихуй намайг, гар, биеийг минь дүүргэж, ер бусын жирвэлзсэн мэдрэмж төрүүлэв. БУРХАНЫ илэрхий оршихуй түргэн тусламжийн машиныг дүүргэхэд би түүнд бүхлээрээ бүрхэгдсэн мэт байлаа. Түргэн тусламжийн машин эмнэлэгт хүрэхэд Иан бүрэн саажсан байсан тул түүнийг яаралтай тусламжийн тасагт яаран оруулжээ. Тэр өөрийгөө биеэсээ түүнийг эхлэхийг мэдэрч, болж буй явдлыг гаднаас ажиглаж байгаа мэт санагджээ. Эмч нар хорны эсрэг ийлдэс тарьсан ч судаснууд нь агшсан тул тариа судсаар нь тархахгүй байв. Сувилагч гараараа илж, эмийг судсаар тараахыг оролдсон ч Ианд дээрдсэн зүйл огт мэдрэгдсэнгүй. Ярьж, хөдөлж чадахгүй болсон Иан биеэсээ удирдаж чадах цорын ганц хэсэг болох зовхио нээлттэй байлгахаар тэмцэв.
Тэгтэл эмч над руу хараад, “Хүү минь, бидний хийж чадах зүйл ингээд дууслаа. Чи нүдээ нээлттэй байлгах хэрэгтэй, эс бөгөөс үхнэ.” гэсэн. Би үнэхээр эрүүл ухаанаар шийдвэр гаргасан. Би нүдээ анина. Тэгмэгцээ би ер бусын тайвшралыг мэдэрсэн. Амьд үлдэх тэмцэл дууссан мэт байв. Бүх зүйл дууслаа гэсэн мэт эрх чөлөөг би мэдэрсэн. Энэ үед амин үзүүлэлтүүдийг минь хянаж байсан төхөөрөмжүүдийн шугам шулуун болсон. Тэгээд би ухаан алдсан.
Хормын дотор би тас харанхуйд босоо зогсож байлаа. Би харанхуйд нүдээ дасгахын тулд бүтэн эргэж, эргэн тойрноо харсан. Тэгээд юу ч харахгүй байгаагаа ойлгож эхэлсэн. Тэнд зөвхөн тас харанхуй байв. Өмнөө барьсан гараа ч харж чадахааргүй харанхуй байсан. Тэгээд би баруун гараа нүүр байх ёстой газарт хүргэтэл, гайхалтай нь гар минь нүүрийг нэвт гарсан. Би амьд байгаа ч бие махбоддоо хүрэх гэхэд тэнд юу ч байсангүй. Би үхчихсэн үү? Би тэр эмнэлэгт биеэ орхисон юм болов уу? Би ер нь хаана байна вэ?
Тавдугаар хэсэгт Иан асуултынхаа аймшигт хариуг авна. Тэр харанхуйн доторх туйлын хорон мууг мэдэрч, чангаар хэлээгүй бодлуудад нь үл үзэгдэх дуу хоолойнууд хариулахыг сонсоно. Өөр нэг эрэгтэй: “Чи энд байх ёстой.” [гэж хэлэв]. [Би] “Хаана байх ёстой гэж?” [хэмээн бодлоо]. Өөр нэг эрэгтэй: “Чи тамд байна! Одоо дуугүй бай!” [гэж хэлэв.] Би: “Там гэнэ ээ? Би үүнд итгэдэггүй. Хэрэв энэ там юм бол үдэшлэг нь хаана байна?” гэж бодсон. Иан Маккормакийн клиник үхлийн тохиолдлын тухай энэхүү цувралын тавдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жени ДуВаллтай хамт БУРХАНтай учирсан учралууд)