Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 5
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 9-р сарын 1-нд Тэрээр Иран улсыг хэлэлцээрт эргэн оруулахад хүчлэх гэж оролдоогүй бөгөөд АНУ одоо Ормузын хоолойг “бараг бүрэн хянаж байна” гэж мэдэгджээ. (Fox News)
АНУ-ын арми 9-р сарын 1-нд Ираны эсрэг шинэ цуврал цохилтоо дуусгаж, Исламын хувьсгалт гвардын корпусын агаарын довтолгооноос хамгаалах байгууламж, радарын систем, тэнгисийн цэргийн хэрэгсэл, мина тавих хүчин чадал, холбооны байгууламжуудыг онилсноо мэдэгджээ. Иран улс хариуд нь Йордан, Бахрейн, Ирак дахь АНУ-ын объектуудад цохилт өгчээ. АНУ-ын өндөр албан тушаалтан Ираны зэвсгийн ихэнхийг замаас нь устгасан, Америкийн бүх алба хаагч бүрэн бүртгэгдсэн, мөн Ойрх Дорнод дахь АНУ-ын баазуудад ноцтой хохирол учраагүй гэж мэдэгджээ. (Reuters, Fox News)
“Их 20”-ийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч нар Ормузын хоолойгоор “чөлөөтэй, аюулгүй, урьдчилан таамаглах боломжтой зорчих”-ыг уриалж, тээвэрлэлт үргэлжлэн саатвал эрчим хүчний худалдаа, дэлхийн эдийн засгийн өсөлтөд заналхийлнэ гэжээ. Хуралд оролцсон “Их 20”-ийн гишүүдээс зөвхөн Хятад улс үүнийг эсэргүүцжээ. (Fox News)
Украины (Урейний) ерөнхийлөгч Володимир Зеленський тагнуулын үнэлгээ болон Оросоос ирж буй дохионоос үзэхэд Оросын ерөнхийлөгч Владимир Путин дайныг үргэлжлүүлэх хүсэлтэй хэвээр байна гэжээ. Түүний хэлснээр, ихэнх оросууд одоогийн фронтын шугамаар дайныг дуусгахыг зөвшөөрөхөд бэлэн байгаа ч ерөнхийлөгч Путинд байлдаанаа зогсооход илүү хүчтэй хөшүүрэг хэрэгтэй байна. АНУ-ын төлөөлөгчид [Украин (Урейн)-ы] Киев хотод айлчлах боломжийн талаар хэлэлцэж буй тул ерөнхийлөгч Зеленський 9-р сард дипломат харилцаанд томоохон ахиц гарч магадгүй гэж үзэж байна. (RBC-Ukraine)
Орос улс 8-р сарын 31-ний орой [Украин (Урейн)-ы] Одесса хот болон ойр орчимд пуужин, дрон, тэнүүчлэгч сум ашиглан өргөн хүрээнд агаарын довтолгоо хийж, Одесса хотын эсрэг анх удаа удирдлагатай нисэх бөмбөг хэрэглэсэн гэж мэдээлжээ. Украин (Урейн)-ы албаны хүмүүс уг цохилтод эрчим хүчний байгууламж зэрэг иргэний дэд бүтэц өртсөн гэж мэдэгджээ. (United24 Media)
Герман улс тоног төхөөрөмжийн шинжилгээ болон тагнуулын мэдээллээс үзэхэд 8-р сарын 4-нд [Германы] Лейпциг/Халлегийн нисэх онгоцны буудалд дроноор халдахыг завдсан хэрэгт Орос улс буруутай гэж мэдэгджээ. Үүний хариуд [Германы] Бонн хот дахь Оросын консулын газрыг хаалгаж, Берлин дэх Оросын төрөөс санхүүждэг соёлын төвийн гэрээг цуцлан, Орос иргэдийн нэвтрэх хяналтыг чангатгаж, хориг арга хэмжээнээс зайлсхийдэг Оросын танкерын флотод үзүүлэх дарамтыг нэмэгдүүлнэ гэж тус улс мэдэгджээ. Орос улс хариуцлага хүлээхээс татгалзаж, адил арга хэмжээ авахаа амласан бол НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага] Германы алхмыг сайшааж, Европын Холбоо эв санааны нэгдлээ илэрхийлэн нэмэлт хориг тавихаар бэлтгэж байна. (BBC)
[Ау Лак (Вьетнам)-ын] Даклак мужийн цагдаа нар сүнслэг амлалтаар олон мянган хүнийг мэхэлсэн цахим сугалааны луйврын сүлжээг илрүүлжээ. Тус бүлэг мэргэ төлөг, сүнслэг агуулгыг шууд дамжуулж, ер бусын оршихуйнууд хожих сугалааны дугаар хэлж өгсөн хэмээн мэдэгдээд, дагагчдаасаа уг таамаглалын төлбөр авдаг байжээ. Цагдаа нар тус сүлжээ нь 2025 оны 6-р сараас хойш улс даяарх хохирогчдоос 50 тэрбум гаруй вьетнам донг [1.9 сая гаруй ам.доллар] авсан бөгөөд толгойлогч байж болзошгүй 2 хүнийг саатуулсан гэж мэдэгдсэн байна. (VnExpress)
2026 оны Дэлхийн энх тайвны шагнал гардуулах ёслол 8-р сарын 21-25-нд [Шведийн] Стокхольм хотод болсон арга хэмжээ болон Балтын тэнгисээр [Эстонийн] Таллин хүрэх аяллын хүрээнд шашны удирдагчид, энх тайвны төлөө тэмцэгчид, олон улсын төлөөлөгчдийг нэгтгэжээ. Уг цугларалт товч илтгэл, шашин хоорондын яриа хэлэлцээр, хамтын залбирал, соёлын тоглолтоор дамжуулан энх тайвныг сурталчилжээ. Дэлхийн “Энх тайвны төлөөх алхалт” хөдөлгөөний тэргүүн, Хүндэт Бхикхү Панньякара санамсар мэдэмсэр, хүмүүнлэгийн үйлс, соёл хоорондын яриа хэлэлцээрт тууштай зүтгэснийхээ төлөө “Дэлхийн энх тайвны шагнал 2026”-г хүртжээ. Усан онгоцон дээр Буддын уншлагын дараа Христийн адислал үйлдсэн нь өөр өөр шашинтай хүмүүс энх тайвны төлөө хамтран ажиллаж чадна гэсэн арга хэмжээний санааг онцолжээ. (Herald Malaysia)
АНУ, Ираны хооронд байлдаан дахин өрнөснөөр Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлт цаашид тасалдах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж, 9-р сарын 1-нд газрын тосны үнэ баррель тутамдаа 4 гаруй ам.доллароор өсжээ. Брент газрын тосны үнэ 4.6%-иар өсөж, баррель нь 94.65 ам.доллар, АНУ-ын West Texas Intermediate газрын тос 5.2%-иар нэмэгдэж, 90.22 ам.долларт хаагдсан нь хоёулаа сүүлийн 5 орчим долоо хоногийн дээд үзүүлэлт болжээ. (Reuters)
Корнеллын Их Сургуулиас 86 насанд хүрэгчийн өгөгдөлд хийсэн судалгаагаар хооллох үедээ илүү их ус уусан оролцогчид мөн илүү их хоол идэх хандлагатай байгааг тогтоожээ. Нэмэлт 100 миллилитр ус тутамд оролцогчид 40 орчим граммаар илүү буюу бараг 50 калорийн нэмэлт хоол идсэн нь ус хоолыг амттай хэвээр байлгаж, идэхэд хялбар болгодогтой холбоотой байж магадгүй юм. Гэвч усаа хурдан уусан хүмүүс бага идэх хандлагатай байсан бөгөөд уух дадал эдгээр ялгааг шууд үүсгэдэг эсэхийг тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай гэж судлаачид үзсэн байна. (The Independent)
Тогтмол хөдөлгөөн хийх нь цаг бусаар нас барах эрсдэлийг 30–40%-иар бууруулж болохыг [Австралийн] Квинсландын Их Сургуулийн судалгаа харуулжээ. 85 судалгааг тоймлон үзэхэд насанд хүрсэн үедээ тогтмол дасгал хийх нь нас баралт, ялангуяа зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл бага байгаатай холбоотой байжээ. Хожуу наснаасаа эхэлсэн ч хөдөлгөөний идэвхээ тогтвортой хадгалах нь эрүүл мэндэд ихээхэн ач тустайг уг үр дүн харуулсан байна. (New York Post)
[Их Британийн] Бирмингемийн Их Сургуулийн судалгаагаар агаараар шарагч нь хайруулын таваг болон тосонд шарах уламжлалт аргаас дотоод орчны агаарын бохирдлыг эрс бууруулдаг ч эрүүл хоол хийхэд зохих агааржуулалт чухал хэвээр гэдгийг судлаачид онцолжээ. (VegNews)
[Хятадын] Фуданы Их Сургуулийн судалгаагаар жирэмслэхээс өмнө эцэг, эх хоёул В12 аминдэмийн зохистой түвшинтэй байх нь ургийн гажгийн эрсдэлийг бууруулж болохыг харуулжээ. Судлаачид 3,000 гаруй хос, бараг 18,000 жирэмсэн эмэгтэйг судалж үзээд, эхийн В12 аминдэмийн түвшин нэмэгдэх тусам эрсдэл буурч байгааг тогтоожээ. Эцгийн В12 аминдэмийн зохистой түвшин болон жирэмсний эхэн үеийн фолатын хангалттай хэмжээ ч эрсдэл бага байхтай холбоотой байжээ. (euronews)
Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр, Герман улсад 4-р сарын 6-наас 8-р сарын 16-ны хооронд халуунаас шалтгаалсан 15,800 орчим нас баралт бүртгэгджээ. Үүний тал орчим хувийг 85 болон түүнээс дээш насныхан эзэлж байна. Мөн Германд 1881 оноос хойших хоёр дахь хамгийн дулаан зун тохиосон бөгөөд 6-р сарын сүүлчийн хэт халуунд 9,600 орчим хүн нас баржээ. (The Watchers)
Индонез Синабунг ууланд 8-р сарын 31-ны дэлбэрэлтээр үнс оргилоос 3,500 метрийн өндөрт цацагдсаны дараа түгшүүрийн түвшнийг дөрвөөс хоёр дахь дээд хэмжээ болох III түвшинд хүргэжээ. Кута Тенгагийн 615 оршин суугч яаралтай хоргодох байранд шилжсэн бол Паюнг тосгоныхон гэртээ сонор сэрэмжтэй байдалд байгаа гэж гамшгийн удирдлагын үндэсний агентлаг мэдэгджээ. Албаны хүмүүс оргилоос 3 километр, зүүн өмнө зүгт 6 километрийн дотор нэвтрэхийг хориглосон байна. (ANTARA)
Хятадын суурилуулсан нарны эрчим хүчний хүчин чадал 2026 оны 7-р сарын эцэст 1.286 тэрбум киловаттад хүрч, 1.285 тэрбум киловаттын нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг анх удаа давжээ. 2026 оны эхний долоон сард нарны эрчим хүчний үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 15.5%-иар өсөж, 802.4 тэрбум киловаттад хүрчээ. (euronews)
PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг] АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс Массачусетсийн Их Сургуулийн Чаны Анагаах Ухааны Сургуулийн амьтан-хүмүүст хийдэг туршилтад холбооны санхүүжилт авах эрхийг цуцлахыг шаардаж байна. Олон нийтэд нээлттэй баримтад 2018–2026 онд дор хаяж 121 хулгана-хүн, шишүүхэй-бодгалийг хөнөөх ажиллагаа удаа дараа бүтэлгүйтсэн, тэр дундаа амьтан-ардыг хогийн сав болон сэг хадгалах хөлдөөгчөөс амьдаар нь олсон тохиолдлууд тэмдэглэгдсэн гэж тус бүлэг мэдэгджээ. Мөн тус сургуулиас амьтан-хүнд хийдэг туршилтыг хүнд хамааралтай судалгааны аргаар солихыг шаардаж байна (PETA)
Эрдэмтэд шүр олноороо цайрах үзэгдэл одоо 5-6 жил тутамд тохиолдож, дараагийн үзэгдлээс өмнө шүрэн хад сэргэх хугацаа хүрэлцэхгүй болсон гэж мэдэгджээ. 40 гаруй жилийн мэдээлэлд тулгуурласан дэлхийн тайланд хатуу шүрний бүрхэц 2010 он орчим хүртэл харьцангуй тогтвортой байснаа 2020–2024 онд түүхэн дунджаасаа 9.5%-иар буурсан гэжээ. Далайн дулаарал үргэлжилбэл эргэлт буцалтгүй хохирол нэмэгдэж болзошгүй ч хүлэмжийн хийн ялгарлыг яаралтай бууруулж, эргийн тогтворгүй хөгжүүлэлт зэрэг орон нутгийн дарамтыг багасгавал шүрэн хад сэргэхэд тустай гэж судлаачид анхааруулжээ. (Reuters)
Black Veg Society 9-р сарын 12-нд [АНУ-ын Мэриленд мужийн] Балтимор хотод болох үнэгүй Bmore Vegan Block Party-г ивээн тэтгэж, веган хоолны худалдаа, амьд хөгжмийн тоглолт, хог хаягдалгүй санаачилгаар олон нийтийн сайн сайхан байдлыг дэмжинэ. (Black Veg Society)
Канадын Earth's Own брэнд уургаар баяжуулсан бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэнтэй уялдуулан, нэг порцдоо 8 грамм уураг бүхий Oat Protein, Protein Barista хэмээх уураг өндөртэй хоёр веган ундаа худалдаанд гаргалаа. (Earth's Own)
Веган хүнс үйлдвэрлэгч Daring Foods компани АНУ-ын Sprouts Farmers Markets хүнсний сүлжээ дэлгүүрт веган тахиаг үр тариа, гоймон, ногоотой хослуулсан, уураг ихтэй, цавуулаггүй, арван минутад бэлэн болдог зургаан төрлийн хөлдөөсөн хоол худалдаанд гаргажээ. (Daring Foods)
[АНУ-ын Нью-Йорк хотын] Бронксын орон сууц нь шатаж, шатаж бүхнээ алдсан гурван хүүхдийн эхэд туслахаар нэгэн эр 3,000 ам.доллар өгчээ. Скотт Эванс CBS News New York-ийн сурвалжлагчаар дамжуулан Нина Чемберстэй холбогдож, нэн шаардлагатай зардалд нь зориулан мөнгө өгчээ. Найман долоо хоногийн дараа хатагтай Чемберс шинэ орон сууцтай болж, амьдралаа сэргээн босгож эхэлсэн байна. (Good News Network)
Свитти нэртэй сонсголгүй нохой-хүн 8-р сарын 26-нд Балба улсад болсон үхлийн аюултай гэнэтийн үерээр усанд автсан байшинд ганцаараа түгжигдсэн ч амьд гарчээ. Аврагчид түүнийг олж, аюулгүй газар хүргээд, улмаас санаа зовж байсан асран хамгаалагчтай нь уулзуулжээ. Мянга гаруй хүний аминд хүрч, олон мянган хүн сураггүй болсон гамшгийн дунд Свитти гэр бүлтэйгээ баяр хөөртэйгөөр эргэн уулзсан нь итгэл найдварын мөчийг төрүүлж байна. (The Animal Rescue Site)
[АНУ-ын] Флорида мужийн Пенсакола хотын Цагдаагийн газрын аварсан бельги малинуа үүлдрийн гөлөг цагдаагийн газрын гэрчилгээтэй K9 нохой-хүн болжээ. 2025 онд амьтан-хүнийг тоомжиргүй орхисон орчноос аврагдсаныхаа дараа Редден нэг жилийн сургалтад хамрагдсан байна. Тэрээр одоо офицер Майкл Поттстой хамт хэрэг илрүүлэлт, баривчилгааны хос гэрчилгээтэйгээр тус газарт алба хааж байна. (iheartdogs.com)
Өдрийн эргэцүүлэл өгөх эшлэл: “Амьтад аливааг хэрхэн ойлгодгийг би мэдэхгүй ч үнэхээр ойлгодог нь гарцаагүй. Үгнээс бүтээгүй, дэлхий дээрх бүх зүйл ойлгодог хэл байдаг ч байж мэднэ. Магадгүй бүх зүйлд сүнс нуугддаг бөгөөд тэр нь дуу авиа ч гаргалгүйгээр өөр сүнстэй үргэлж ярьж чаддаг ч байж мэднэ.” – Британи-Америкийн зохиолч, жүжгийн зохиолч Фрэнсис Элиза Хожсон Бёрнетт (Pathless Pilgrim)
Иан Маккормакийн клиник үхлийн тухай энэхүү цувралын өмнөх хэсэгт 26 настай Иан Маврикийн эрэг орчимд шөнийн шумбалт хийж байхдаа дөрвөлжин медуз-хүмүүст 5 удаа хатгуулсан тухай гарсан. Хор биеэр нь тархаж, эхлээд баруун хөл нь саажих үед үл үзэгдэх дуу хоолой түүнд нүдээ анихгүй байхыг анхааруулж, дараа нь таксины гурван жолоочоос амийг нь аврахыг гуй гэж хэлжээ. Эцэст нь жолооч нарын нэг нь Ианыг эмнэлэгт хүргэхийг зөвшөөрчээ. Гэвч жолооч Ианыг төлбөр авах боломжтой зочид буудалд буугаагүйг мэдээд, улам уурлаж, эмнэлэгт хүрэхээ болиод оронд нь жижиг зочид буудалд аваачжээ. Жолооч Ианыг таксинаас буухыг шаардах үед хор хоёр хөлийг нь саажуулсан тул тэр хүний туслалцаагүйгээр гарч чадахгүй болсон байв.
Тэгээд би, “Ноёнтон, хөл минь мэдээгүй болчихлоо. Би алхаж чадахгүй нь. Надад туслаач” гэсэн. Тэр хоёр гараараа намайг, чухамдаа мөр рүү цохиж, бүх хүчээрээ таксинаас түлхэн гаргахад, цохилтыг би үнэхээр мэдэрсэн. Тэр тонгойж, нүд рүү минь хараад, шагайнаас өргөн, машинаас гаргаж шидчихээд, хаалгаа саван хааж, араагаа залгаад шөнийн харанхуйд давхин одсон. Би “Итгэмээргүй юм” гэж бодсон. Тэр үнэхээр намайг саажсан чигээр минь машины зогсоолд үх гээд орхисон. Тусламж ч дуудаагүй. Дотогшоо ч ороогүй. Би: “Хүн хүнтэйгээ ингэж харьцдаг юм бол өөртөө тус хүргэ, Иан.” гэж бодсон. Эндээ үхье гэсэн үг. “Ийм эрүүл бус гарагт хэн амьдрахыг хүсэх вэ дээ?” гэж бодсон. Би тэнд бууж өгөх тухай бодон хэвтэж байхдаа дэлхийн хоёр дайныг туулсан, хорооны ахлах түрүүч явсан өвөөгөө дурсав. Өвөө минь нас барахаасаа өмнө дэлхийн хоёр дайн, хэд хэдэн зүрхний шигдээсийг давсан шүү дээ гэж бодон түүнийг дурссан. Гэтэл би тавхан өөдгүй медузаас болж бууж өгч байна. Тэгээд ядаж нэг гар минь зүгээр байна гэж бодсон. Ядаж хичээж байгаад үхэж болно. Тэгээд өвснөөс зуурч, биеэ чирэхийг оролдсон.
Даниел хэмээх креол найз нь машины зогсоолоор биеэ чирэхийг оролдож байсан Ианыг олоод зочид буудлын хашаанд өргөн оруулжээ. Зочид буудлын эзэн болох хятад гэр бүлийн гурван гишүүн эхлээд түүнийг согтуу гэж бодоод, дараа нь цэврүүтсэн гарынх нь мөрийг героин хэрэглэсний шинж гэж андуурчээ. Иан юу болсныг тайлбарлахыг оролдох үед бие нь хүчтэй татвалзаж, дараа нь цэв хүйтэн болов. Эздийн хоёр нь түүнийг хөнжилд ороосон ч Иан настай эрээс эмнэлэгт хүргэж өгөхийг гуйхад тэр татгалзжээ. Тэр эр Ианыг машин дотор нь нас барж, гэр бүлд гай авчрах вий гэж айсныг Иан хожим мэдсэн байна. Уурласан Иан үлдсэн жаахан хүчээрээ түүнийг цохихыг оролдов. Тэгтэл би гурав дахь удаагаа өнөөх дуу хоолойг сонссон. Тэр: “Хүү минь, чи түүнийг цохивол мэдрэлийн хор зүрхэнд чинь дэндүү ойрхон байгаа тул адреналин огцом ялгарч, чамайг үхүүлнэ” гэсэн. Иан уураа барьж, харцаа буруулав. Яг тэр мөчид түргэн тусламжийн машин зогсоолд орж ирэв. Даниел эмнэлэг рүү залгаж амжжээ. Жолооч гадаа хүлээж буй хүн байхгүйг хараад, буцахад Даниел түргэн тусламжийн машины араас гүйж, 6-8 тохой өндөр ханыг давжээ. Хэдхэн хормын дараа түргэн тусламжийн машин зочид буудал руу ухарч эхлэв. Харуул Ианыг хөлийг нь урд тал руу, толгойг нь арын хэсэгт харуулан машинд оруулав. Түргэн тусламжийн машин хяраар өөд өгсөж, хөл нь дээш өргөгдөхөд, хор цээжин биед нь огцом тархан, уушги, зүрх, тархинд нь хүрэхийг Иан мэдэрчээ. Ухаан санаа нь унтарч эхлэн, зүрхнийхээ цохилтыг арай ядан сонсож байв. Иан үхлийн ирмэгт бүхий л амьдрал нь нүднийх нь өмнүүр жирэлзэн өнгөрөхийг харжээ. Тэр шашингүй үзэлтэн хэвээр байсан тул үхлийн дараа ямар нэг зүйл байдаг эсэхийг бодоод, эцэст нь өөрөө мэдэж авахаар хувь тавилантайгаа эвлэрэв.
Гуравдугаар хэсэгт Иан хариултаа хүлээж байх зуур дэлхийн нөгөө талд ер бусын зүйл өрнөсөн тухай гарна. Тэдний гэр бүлийн цорын ганц сүсэгтэн болох ээж нь Иан үхэхэд ойрхон байгааг анхааруулж, түүний төлөө залбираарай гэж хэлсэн БУРХАНЫ дуу хоолойг тод сонсжээ. Би ээжийгээ унтлагын өрөөндөө залбирч байхыг ил тод харсан. Гэнэт энэ ертөнц нээгдэх шиг болсон. Би юу хараад байна вэ? Ээж миний төлөө залбирч байсан. Би түүний дууг сонсож байсан. Иан Маккормакийн клиник үхлийн тухай энэхүү цувралын гуравдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жени ДуВаллтай хамт БУРХАНТАЙ учирсан учралууд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх