Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11-р сарын 7
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын ажлын алба 11-р сарын 3-нд мэдэгдэхдээ, тэрээр Орос, Украин (Юрейн)-ы төлөөлөгчдийг 11-р сарын 5-нд Цагаан ордонд [АНУ] уулзуулна гэв (CNN)
Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибзаде 11-р сарын 3-нд Иран цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч эрмэлзээгүй, цаашид ч эрмэлзэхгүй гэж мэдэгдэв. Тэрээр Ираны Дээд удирдагч асан Али Хаменейн шашны зарлигийг цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх Ираны хамгийн баттай баталгаа гэж нэрлээд, Иран Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээгээ сахисан хэвээр гэв (Fox News)
Оросын цохилт Украин (Юрейн)-ы Комышуваха дахь тусламжийн төв, хоргодох байрыг оноход цагдаагийн 4 алба хаагч, аврах албаны 2 ажилтан зэрэг наад зах нь 40 хүн амиа алджээ. Тус суурин нь Запорожье мужид оршдог бөгөөд цохилт 11-р сарын 2-нд болжээ (Reuters)
Их Британи, Франц 11-р сарын 9-нөөс 22-ны хооронд Польшид болох 11 улсын 2,800 цэрэг оролцох цэргийн сургуулилтыг удирдахаар болжээ. Сургуулилтаар олон улсын цэргийн хүчин Украин (Юрейн)-ы зэвсэгт хүчнийг сэргээн байгуулах, агаарын болон усан орчныг нь аюулгүй болгоход туслахын тулд хэрхэн байрлаж, ажиллахыг туршина. Энэ хүчин зөвхөн байлдаан дууссаны дараа, Украины (Юрейний) засгийн газрын хүсэлтээр Украин (Юрейн)-д байрлана (Gov.uk)
11-р сарын 3-ны завсрын сонгуулиар АНУ-ын Конгрессын хоёр танхимд олонх болсон Ардчилсан намынханд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэв. Ерөнхийлөгч Трамп үр дүнг хүлээн зөвшөөрч, Ардчилсан намынхантай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч тэдний хуульд хориг тавих эрхээ хадгална гэв (France 24)
Ерөнхийлөгч Трамп 11-р сарын 3-нд “Америкийн сансар дахь эрх чөлөөний тунхаглал”-ыг гаргаж, сансар огторгуйг судалж, ашиглах эрх бүх хүн төрөлхтөнд нээлттэйг зарлан, түүнийг судлах, хөгжүүлэх, тэнд суурьших үйлсийг АНУ манлайлахаа амлав. Уг тунхаглалд 2028 он гэхэд сансрын нисэгчдийг Саранд дахин хүргэх, тэнд байнга оршин суух үндэс суурийг тавих, Ангарагт анхны хүнийг буулгах АНУ-ын зорилтуудыг дахин баталжээ (White House)
Их Британийн Дотоод хэргийн яам хутга хэрэглэсэн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор “Хутганд орон зай үгүй” аяныг 11-р сарын 2-нд эхлүүлжээ. Аяныг [Их Британийн] Лондоны Вестминстер, Кройдон болон [Их Британийн] Бирмингемийн зарим хэсэгт туршилтаар хэрэгжүүлнэ. Нийтийн тээврийн буудал, олон нийтийн сүлжээн дэх сурталчилгаанд явган эргүүлийг нэмэгдүүлэх, металл илрүүлэх зэрэг цагдаагийн эрчимжүүлсэн ажиллагаа, шууд дүрсээр царай таних технологийг онцолно. Энэхүү аян нь хутга хэрэглэсэн гэмт хэргийг 10 жилийн дотор 2 дахин бууруулах засгийн газрын зорилтын нэг хэсэг юм. (Gov.uk)
Дэлхийн банкны мэдээллээр Балбын нэн ядуурлын түвшин 1995 онд бараг 75% байсан бол 2022 онд 2.4% болж буурчээ (Asia News Network, The Kathmandu Post)
Тайландын Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах газар 11-р сарын 2-нд урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ болгон 72 цагт хүрэлцэх хэрэгсэлтэй яаралтай тусламжийн цүнх бэлдэхийг өрхүүдэд уриалав. Тус газрын мэдээлснээр, гамшгийн дараах эхний 3 хоногт эрх баригчид тусламжийг зохион байгуулж, түгээх зуур гэр бүлүүд үндсэн хэрэгцээгээ өөрсдөө хангах шаардлага гарч болзошгүй. Жагсаалтад эм, анхны тусламжийн хэрэгсэл, хоол хүнс, ундны ус, холбооны хэрэгсэл, багаж, чухал бичиг баримт, бэлэн мөнгө, ариун цэврийн хэрэгсэл, хувцас, ор дэрний хэрэглэл багтжээ. Нүүлгэн шилжих шаардлагатай үед шууд авч гарахын тулд цүнхээ гарын дор байлгахыг тус газар зөвлөв (The Nation Thailand)
Америкийн шүдний эмч, доктор Шарла Аронсон чихэргүй ногоон цай шүд, буйлыг хамгаалахад тустай байж болно гэжээ. Түүнд агуулагдах эпигаллокатехин галлат (EGCG) зэрэг катехинууд нь исэлдэлт, үрэвсэл, нянгийн эсрэг шинжтэй тул амны хөндийн хортой нян, шүдний өнгөр, буйлны үрэвслийг багасгаж болзошгүй. Тэрээр ногоон цайг ямар ч нэмэлтгүйгээр уухыг зөвлөжээ. Гэвч энэ нь өдөрт 2 удаа шүдээ угаах, шүдний утсаар цэвэрлэх, шүдний эмчид тогтмол үзүүлэхийг орлож чадахгүй (Thanh Niên, EatingWell)
Кенид Эболагаар өвдсөн 5 хүн эдгэрснийг лабораторийн шинжилгээ баталсны дараа 11-р сарын 3-нд эмнэлгээс гаргажээ. Кенид гарсан дэгдэлтээр халдварын 9 тохиолдол, нас баралтын 2 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10-р сарын 19-нөөс хойш шинэ халдвар илрээгүй байна. 2 өвчтөн эмнэлэгт хэвтсэн хэвээр, харин хавьтал болсон 66 хүн хорио цээрийн хугацаагаа дуусгаж, өөр 52 хүн гарахаа хүлээж байна (Reuters)
Их Британийн Ди Индепендент хэвлэл эмэгтэйчүүдээс бараг 4 жилээр богино насалдаг тус улсын эрэгтэйчүүдийн сэргийлж болох эрүүл мэндийн эрсдэлүүдийг онцолжээ. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хөрөнгө босгодог жил тутмын дэлхий нийтийн Мовембер аяны үеэр эмч нар эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд тогтмол үзлэг, эрт илрүүлгийг зөвлөж байна: 1. Сэтгэцийн эрүүл мэнд: Сэтгэл гутрал, түгшүүр, зан үйлийн өөрчлөлт гарвал эмчид хандах 2. Төмсөгний хавдар: Улирал тутамд наад зах нь 1 удаа өөрийгөө шалгах 3. Зүрх судасны өвчин: 40 наснаас цусны даралт, холестерин, биеийн жингийн индекс (BMI), бүсэлхийн тойргоо шалгуулах 4. Гэдэсний хавдар: 40 наснаас өтгөний иммунохимийн шинжилгээ (FIT) өгөх 5. Түрүү булчирхайн хавдар: 50 наснаас түрүү булчирхайн өвөрмөц антиген (PSA)-ий шинжилгээ болон үзлэгийн талаар эмчтэй зөвлөлдөх 6. Хэвлийн гол судасны цүлхэн: 65 наснаас хэт авиан илрүүлэгт хамрагдах (The Independent)
10-р сарын аадар борооны улмаас Ау Лак (Вьетнам)-ийн Куангчи муж дахь Тхатьхан голын дагуух 1 мянган метр далан нурж, зам эвдрэн, 624 мянган америк долларын хохирол учирсан гэж тооцоолжээ. Мөн хөрсний гулгалт мужийн DH49 замыг эвдсэн тул хөдөлгөөнийг хязгаарлаж, яаралтай засвар хийх хүсэлт гаргажээ (VietnamPlus)
Мурасу хар салхи 11-р сарын 3-нд Энэтхэгийн зүүн эрэгт хүрч, Андхра Прадеш мужид мод, цахилгааны шонгуудыг үндсээр нь булгалжээ. Салхины хурд цагт 100-аас 110 километр, заримдаа 120 километрт хүрчээ. 11-р сарын 3-ны байдлаар хүн нас барсан, бэртсэн тухай мэдээлэл гараагүй байна (Reuters)
Хонконг хотод 1884 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн халуун 10-р сар тохиож, дундаж хамгийн их, дундаж, дундаж хамгийн бага температур тус тус Цельсийн 30.5, 27.6, 25.8 хэм болж дээд хэмжээнд хүрчээ. Номхон далайн усыг дулааруулдаг цаг уурын Эль Ниньо үзэгдэл онцгой хүчтэй байгаа нь дэлхийн температур нэмэгдэхэд нөлөөлж байна. (Channel News Asia, South China Morning Post)
Олон улсын байгаль хамгаалах Гринпис байгууллагын идэвхтнүүд далайн ёроолоор хүнд тор чирч загасчлах арга буюу ёроолд тороор загасчлах аргыг саатуулахаар [Их Британийн] Английн зүүн эргийн ойролцоох далайн ёроолд том чулуунууд буулгажээ. Гринпис байгууллагын мэдээлснээр, уг хаалт [Их Британийн] Хойд тэнгисийн өмнөд хэсгийн далайн хамгаалалттай бүсийн 116 хавтгай дөрвөлжин км талбай буюу Их Британийн Хойд тэнгисийн боомтын жижиг далайн гахай-хүмүүсийн бараг 20%-ийг тэтгэдэг бүсийн ёроолд тороор загасчлах ажиллагааг үр дүнтэй зогсоосон байна. (The Guardian)
Америкийн бизнес эрхлэгч Клэй Бартлетт малын эмч, сувилагч, нохой-хүний сургагч нарын багтай хамтран АНУ дахь асран хамгаалагчдад нохой-хүмүүсээ салхилуулах цагаа төлөвлөхөд туслах Pawcast цаг агаарын аппликэйшн бүтээжээ. Энэ нь үүлдэр, үс ноос, нас, жинд нь үндэслэн нохой-хүн бүрд халуун, хүйтэн хэрхэн мэдрэгдэхийг тооцоолж, алхах замын асфальт, бетон, зүлэг зэрэг гадаргуугийн температурыг ойролцоогоор мэдээлдэг байна. (Good News Network)
Их Британид зөвхөн веган цайны тусгай өрөөтэй цорын ганц кафе хэмээн өөрийгөө танилцуулдаг [Их Британийн] Телфордын Spice ‘N’ Soul кафе Телфорд ба Рекин зөвлөлийн “Төв гудамжаараа бахархъя” хөтөлбөрийн гарааны тэтгэлгийн тусламжтайгаар Доули Хай гудамжинд нээгджээ. Катерина Васакова (веган)-гийн үүсгэн байгуулсан уг кафе нь Чех, Англи, Карибын хоолноос санаа авсан органик веган хоолоор үйлчилж байна. (Shropshire Star)
Энэтхэг үндэсний хувцасны JCS Fashions дэлгүүр [АНУ-ын] Калифорн мужийн Милпитаст гадилын ширхэглэгээр хийсэн 50 гаруй загварын веган сари худалдаалж байна. Эдгээр нь боломжийн үнэтэй, агаар нэвтрүүлдэг, торгоор хийгээгүй сонголт бөгөөд улс дотор хүргэлттэй, биечлэн үзэх цаг захиалах боломжтой юм. (JCS Fashions)
Словенийн веган хүнсний технологийн Juicy Marbles гарааны компани 600 граммын хэмжээтэй шар буурцаг, вандуйн уурагт цацагт хяруул-хүний веган мах орлуулагч болох “Эмээгийн шарсан мах”-ыг АНУ, Европын Холбоонд худалдаанд гаргаж, Талархлын баярын ширээний гол хоолонд уураг, эслэгээр баялаг сонголтыг нэмжээ. (Green Queen)
[Испанийн] Фрихилиана хотын зөвлөл орон нутгийн муур-хүмүүсийн сайн сайхны төлөөх Asociación Frigiliana Felina байгууллагатай хамтран барьж авах-үржил хаах-буцаан тавих хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Эзэнгүй муур-ардыг үржлийг нь хааж, сүрэгт нь буцаан тавьж, тоо толгойг нь энэрэнгүй аргаар хянан, амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлыг сайжруулна. (EuroWeekly News)
[АНУ-ын] Жоржиа мужийн Атланта хотод төвтэй орон сууцны барилгын ашгийн бус Стар-Си байгууллага түрээсийн тусламжид зориулан 16.5 сая гаруй ам.доллар босгож, 5,500 гаруй гэр бүлд гэртээ үлдэхэд нь тусалжээ. Мөн оршин суугчдад зайлшгүй хэрэгцээт үйлчилгээнд хамрагдахад нь тусалж, бараг 100 гэр бүлд орон сууцны эзэн болоход нь тусалсан байна. (Good News Network)
[Испанийн] Малага хотын 12 настай Самуэл 11-р сарын 15-нд “Самуэл дэлхийг дугуйгаар тойрно” аяллаа эхлүүлж, эцэг эхийн хамт 594 хоногийн турш 20 улсаар 20,235 километр замыг дугуйгаар туулна. Тэрээр амьтан-хүмүүсийн 56 асрах газарт зочилж, нохой-хүмүүсийн түүхийг хуваалцан, тэднийг үрчилж авах, асрах газруудад хандив өгөхийг уриална. (EuroWeekly News)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Дэлхий дээрх бүх зүйл элс, элсэн чихэр холилдсон мэт сайн, муу холилдсон шинжтэй. Зөвхөн элсэн чихрийг авч, элсийг хөндөхгүй орхидог ухаалаг шоргоолж шиг бай.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Махаватар Бабажи (цагаан хоолтон) (Иогчийн намтар)
Меган Брауны клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын 1-р хэсэгт зөн билигт сүнстэй харилцагч, зохиолч Меган бөөрний дутагдлаар эмнэлэгт хэвтэж байхдаа Диваажинд очсон тухайгаа өгүүлнэ. Тухайн үед бурхангүй үзэлтэн байсан тэрээр өөрийг тэврэхээр гараа дэлгэн угтсан Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй уулзаад гайхширчээ. Меган Ромын Католик шашинтай 11 настай байхад нь ээж нь Хиндү шашинд орсон тул юунд итгэхээ мэдэхээ больжээ. Меган 20 настайдаа хүчиндүүлж, БУРХАН гэж байхгүй хэмээн итгэхээр шийдсэн аж. Хожим нь тэр гэрлэж, хүүтэй болов. Бурхангүй үзэлтэн хэвээр байх үедээ
нэг шөнө дасгал хийсний дараа хэвлийгээр нь урьд нь мэдэрч байгаагүйгээр хүчтэй өвдөв. Меган жижиг хотын эмнэлэгт очоод, 84 километрийн зайд орших том хотын эмнэлэгт шилжсэн ба тэнд түүнийг клостридиум диффициле нянгийн шалтгаант бүдүүн гэдэсний үрэвсэлтэй гэж оношилжээ. Эмчилгээ хийлгэсэн ч өвдөлт нуруу руу нь тархав. Тэрээр сувилагчдын хэсэг рүү дахин дахин залгаж тусламж хүссээр байсан ч эцэст нь сувилагчид ирэхээ болсон гэж ярьсан юм. Эмчилгээг нь хариуцсан эмч түүнд өвчин намдаах морфины тунг нь аль хэдийн нэмснээ хэлжээ. Тусламж хүсээд байгаа нь зөвхөн илүү их өвчин намдаах эм авах гэсэн хэрэг байж магадгүй гэж эмч хэлсэн байна.
Тэгээд би анх удаа нэг заавар сонссон. Тэр заавар нь... нэг дуу хоолой: “Шуугиан тарь, бүр том шуугиан тарь. Үгүй бол чи эндээс гарч чадахгүй.” гэсэн. Би: “Сая хэн тэгж хэлэв?” гэж бодсон. Энд зөвхөн би, энэ эмч хоёр л байсан. Тэр ингэж хэлээгүй. Меган зааврыг дагаж, эмчид цаашид түүгээр эмчлүүлэхгүй гэдгээ хэлжээ. Түүнийг өрөөнд байсаар байхад дахин хэлж, орныхоо хашлагыг тачигнуулжээ. Тэр үед хөдөлж чадахаа больж эхэлсэн гэж тэр ярьсан юм. Өөр эмч орж ирээд, бөөр хэр сайн ажиллаж байгааг тогтооход тустай креатинины түвшнийг Меганы цусанд шалгасан эсэхийг асуув. Сувилагч тэмдэглэлийг шалгаад, үгүй гэж хариулсан байна. Меганы хэлснээр, тэр үед бөөрний дутагдалд ороод аль хэдийн 3, 4 хонож байсан аж. Түүнээс өөрийг нь диализын тасагт шилжүүлж, цус сэлбүүлэх зөвшөөрөл өгөхийг хүсжээ. Ах дүүгийнх нь найзууд хүүхэд байхдаа цус сэлбүүлж, хүний дархлал хомсдолын вирус болох ХДХВ-ийн халдвар авсан тул тэр халдвар авахаас айсан байна. Гэсэн ч тэр өөрөө зөвшөөрч хариулснаа сонсжээ.
Тэгээд миний мэдэрч буй бүхэн өөрчлөгдсөн. Би үүлэн дундуур алхаж байснаа санадаг. Эргэн тойронд модтой, цэцэрлэгт хүрээлэн шиг зүлэгтэй, задгай цэцэрлэг, хөх тэнгэр, үүлс, нисэж буй шувууд харагдаж, харин зүүн талд Есүс зогсоод намайг хүлээж байсан. Би Түүн рүү хараад: “Бурхан минь, Та үнэхээр байдаг юм байна” гэсэн. Тэгэхэд Тэр инээмсэглээд, намайг ирж тэврээрэй хэмээн гараа дэлгэсэн. Би ч очоод тэвэрсэн.
Эзэн Есүс Христ Меганыг алтан капсулд дагуулж очиход тэнд Мариа Эх (цагаан хоолтон), тэргүүн тэнгэр элч Михаил, Их Багш Сен-Жермен (цагаан хоолтон), Их Багш Мориа (цагаан хоолтон) нар хүлээж байлаа. Тэнд тэрээр амьдралаа, тэр дундаа хүүхэд байхдаа туулсан хүчирхийллийг эргэн харав. Түүний Хөтөч нар үйл явдлуудыг түр зогсоож, түүнд тайлбарлаж, түүнтэй ярилцаж байжээ. Меган үүнийг Диваажингийн сэтгэл засал гэж нэрлэдэг. Тэрээр зөвхөн гэртээ хүү дээрээ харих тухай л бодож байлаа. Дараа нь тэргүүн тэнгэр элч Михаил түүнийг Өөрийн капсулд дагуулан очсон бөгөөд тэнд 2 херувим тэнгэр элч өөрт нь хувцас өмсгөж байсныг тэр санадаг. Тэр Түүнийг ер бусын хүчирхэг атлаа зөөлөн энэрэнгүй болохыг мэдэрчээ. Тэр Дуулал 91-ийг арамей хэлээр уншив. Энэ нь БУРХАНЫ Хамгаалалд аврал олох тухай залбирал юм. Түүнийг залбирч байхад баруун гараас нь гарсан цагаан Гэрлийн цацраг сүнсэнд нь хүрсэн гэж Меган ярьсан юм.
Түүнийг дуусахад миний нүдэнд нулимс цийлгэнэсэн байв. Тэр над руу хараад: “Меган, чи яагаад уйлаад байна вэ?” гэж асуусан. Би: “Яагаад гэвэл би эдгээр бүх жилүүдэд Та нарт их муухай хандсан. Би Та нарын хэнд ч итгэдэггүй байсан. Та нарыг бүгдийг нь хуурмаг зүйл гэж боддог байсан.” гэсэн. Тэргүүн тэнгэ рэлч Михаил түүнийг шүүхгүйгээр хайрлахаар ирсэн гэдгээ Меганд хэлжээ. Түүний хариултыг сонсоод өөрийгөө бүр ч их буруутгасан гэж Меган ярьжээ. Дараа нь тэр Түүний капсулаас гарч, бусад хөтөчтэйгөө эргэн нэгдэв. Тэд түүнийг жижиг гүүрээр гаргаж, том бөмбөгөр оройтой цагаан сүмд хүргэсэн байна. Херувим тэнгэр элч нар тэдний ирснийг зарлан бүрээ үлээж, Эзэн Есүс Христ хаалгыг нээв.
Би Хайрын гайхамшигт давлагааг мэдэрсэн.Амьдралдаа ийм халуун илчийг мэдэрч байгаагүй. Дотоодод болон бүхий л оршихуйгаараа тийм дулааныг хэзээ ч мэдэрч байгаагүй. Энэхүү 3 хэсэгт цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй дахин хамт байгаарай. Меган БУРХАНЫГ хэрхэн таньсан, амьдралдаа хийдэг сонголтуудын талаар ТЭР түүнд юу заасан, мөн ТҮҮНИЙ нүүрэнд хэрхэн хүрсэн тухайгаа өгүүлнэ. (Пэшн Харвест подкаст YouTube суваг - Баярлалаа)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх