ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11-р сарын 6
АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трампын мэдээлснээр, 10-р сарын 27-ноос 11-р сарын 1 хүртэл үргэлжилсэн хүмүүнлэгийн гал зогсоох ажиллагааны үеэр Украин (Урейн)-ы Херсон мужийн Олешки хотоос бараг 800 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тэрээр тус бүс нутагт мөн тусламж хүргэсэн гэж мэдэгдэж, уг ажиллагаанд хамтран ажилласан Орос, Украин (Урейн) улсуудыг сайшаажээ. (RBC-Ukraine)
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф 11-р сарын 2-нд тус улс 11-р сарын 10-11-нд [Арабын Нэгдсэн Эмират Улсын] Абу Даби хотод болох Украин (Урейн), Оросын ажлын түвшний хэлэлцээрт зуучилна гэжээ. Хэлэлцээрт дайны дараах аюулгүй байдал, байлдааны ажиллагааг бууруулах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, энх тайванд хүрэх дараагийн алхмуудыг голлон хэлэлцэх төлөвтэй байна. Ноён Уиткофф мөн АНУ-ын хэлэлцээрийн баг, Франц, Герман, Их Британи, Европын Холбоо, НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн төлөөлөгчид [Бельгийн] Брюссель хотод тусдаа уулзаж, Украин (Урейн)-ы аюулгүй байдлын баталгаа, Европын дайны дараах аюулгүй байдал, Украин (Урейн)-ы сэргээн босголтод үзүүлэх дэмжлэгийг хэлэлцэнэ гэж мэдэгджээ. (Fox News)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 2-нд тухайн өдөр газрын тосны үнэ 10 ам.доллароор буурсан үзүүлэлтийг түүхэн дэх нэг өдрийн хамгийн том уналт гэж нэрлээд, цаашид ч буурна гэж таамаглаж байна гэж мэдэгджээ. (Fox News)
Ерөнхийлөгч Трамп 11-р сарын 2-нд мэдэгдэхдээ, шууд хэлэлцээрийн замыг нээх итгэлцэл бэхжүүлэх 3 өдрийн арга хэмжээний тухай Катарын саналыг АНУ, Иран хэлэлцэж байгаа тул Ираны эсрэг цэргийн цохилтыг сэргээхээр яарахгүй байна гэжээ. (Fox News)
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс 11-р сарын 2-нд мэдэгдэхдээ, Иран улстай хийж буй хэлэлцээрт ахиц гарсан бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн арга хэмжээ авах боломжтой хэвээр байгаа ч өөрөө болон Ерөнхийлөгч тохиролцоонд хүрнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна гэжээ. Ноён Вэнсийн хэлснээр, АНУ хэлэлцээрийн эцсийн хугацааг тогтоогоогүй бөгөөд Иранаас цөмийн хөтөлбөрөө сэргээхгүй гэсэн хатуу, шалгаж баталгаажуулах боломжтой амлалт хүссэн байна. (Fox News)
Ираны хэлэлцээрийн төлөөлөгчид АНУ-тай хийж буй дайныг дуусгах зорилгоор Катарын зуучлагчидтай хэлэлцээр хийсний 11-р сарын 1-нд [Катарын] Доха хотоос явжээ. Хэлэлцээрийн талаар мэдээлэл албаны хүн 11-р сарын 2-нд саналын төслийг талууд хэлэлцэж байгаа бөгөөд дараагийн уулзалт болох боломжтой гэжээ. (New York Post)
11-р сарын 1-нд Оманы эргийн ойролцоо үл мэдэгдэх харвах хэрэгсэл хөлөг онгоцыг онож, баруун хажууд нь цоорхой үүсгэсэн гэж Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төв мэдээлжээ. Хөлөг онгоц болон багийнхан аюулгүй байгаа бөгөөд байгаль орчинд хохирол учирсан гэх мэдээлэл гараагүй байна. (Fox News)
АНУ-ын албаны хүмүүс 11-р сарын сарын 2-нд тус улс Ормузын хоолой дахь Ираны Кешм аралд хязгаарлагдмал цохилт өгсөн гэж мэдэгджээ. Нэг албаны хүн эдгээр цохилтыг Ираны хүчин АНУ-ын объектуудын эсрэг газар-агаар ангиллын пуужин ашигласны хариуд авсан хамгаалах арга хэмжээ гэж тайлбарлажээ. (Reuters)
10-р сарын 31-нд [Швейцарын] Цюрих, Базель хотуудад хэдэн зуун хүн Франц болон Европын бусад орны залуусын жагсаалтай ижил шаардлага бүхий эсэргүүцлийн жагсаалд оролцжээ. Цюрих хотод зарим жагсагч хаалт, автомашин шатаасан бөгөөд цагдаа нар өөрсөд рүү нь салют, шил, чулуу шидсэний дараа усан буу, нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн гэж мэдэгдсэн байна. Базель хотод зарим жагсагч хаалт шатаасны дараа цагдаа нар хөндлөнгөөс оролцжээ. (SWI swissinfo.ch)
11-р сарын 1-нээс Европын Холбоо холбооны гаднаас ЕХ [Европын Холбоо]-ны хэрэглэгчдэд шууд илгээсэн илгээмжийн барааны төрөл тус бүрд илгээмжийн үнийн дүнгээс үл хамааран 2 еврогийн боловсруулалтын хураамж ногдуулж эхэллээ. ЕХ-ны мэдээлснээр, энэ шинэ хураамж нь тоо хэмжээ нь ихэнх нь Хятадаас ирдэг өсөн нэмэгдэж буй хямд үнэтэй илгээмжийг боловсруулах зардлыг нөхөхөд тусална. (Channel News Asia)
Европын наад зах нь 7 орны жижиглэн барааны худалдаачид 11-р сарын 2-нд хөргөлтийн систем доголдсон гэж мэдээлсэн бөгөөд зарим супермаркетын хөргөгч, хөлдөөгчийн температур Цельсийн 50 хэм (Фаренхейтийн 122 хэм)-д хүрчээ. Хэд хэдэн худалдааны байгууллага цахим халдлагад өртсөнөө баталж, хохирсон дэлгүүрүүд хөргөсөн, хөлдөөсөн хүнсийг худалдаанаас татсан байна. (The Guardian)
Их Британийн дотоод хэргийн сайд Шабана Махмуд 11-р сарын 2-нд мэдэгдэхдээ, гадаад ажилчдын дийлэнх нь Их Британид байнга оршин суух эрх хүсэхийн өмнө 10 жил хүлээх шаардлагатай болно гэжээ. Одоогийн хүлээх хугацаа 5 жил байна. Шинэ журам 2027 онд хэрэгжиж эхлэх бөгөөд тус улсад аль хэдийн ирсэн ч байнга оршин суух эрх аваагүй ажилчдад мөн үйлчилнэ. (Al Jazeera)
Их Британийн Дотоод хэргийн яам хутга хэрэглэсэн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор “Хутганд орон зай үгүй” аяныг 11-р сарын 2-нд эхлүүлжээ. Аяныг [Их Британийн] Лондоны Вестминстер, Кройдон болон [Их Британийн] Бирмингемийн зарим хэсэгт туршилтаар хэрэгжүүлнэ. Нийтийн тээврийн буудал, олон нийтийн сүлжээн дэх сурталчилгаанд явган эргүүлийг нэмэгдүүлэх зэрэг цагдаагийн эрчимжүүлсэн ажиллагаа, шууд дүрсээр царай таних технологийг онцолно. Энэхүү аян нь хутга хэрэглэсэн гэмт хэргийг 10 жилийн дотор 2 дахин бууруулах засгийн газрын зорилтын нэг хэсэг юм. (Gov.uk)
АНУ-ын насанд хүрсэн 442,906 хүнийг хамарсан судалгаагаар каннабис хэрэглэх нь зүрх судасны өвчин, харвалтын магадлал нэмэгдэхтэй холбоотой болохыг тогтоожээ. Сард 1-5 өдөр каннабис хэрэглэдэг хүмүүсийн зүрх судасны өвчтэй байх магадлал 23%, харвалттай байх магадлал 40%-иар өндөр байжээ. (Medical Xpress)
[АНУ-ын] Якима тойргийн нэг оршин суугч халдвар авсан саалийн үнээ-хүмүүстэй харьцсаны дараа H5N1 шувууны томуугаар нас барсан нь энэ онд АНУ-д уг өвчнөөр нас барсан анхны тохиолдол боллоо. Тус тойрогт 11-р сарын 1-ний байдлаар хүнд илэрсэн халдварын 3 тохиолдол бүртгэгдсэн бол 10-р сарын 30 гэхэд саалийн үнээ-ардын 39 сүргээс халдвар илэрчээ. (New York Post, Yakima County Health District, Washington State Department of Agriculture)
Шри Ланкийн хэд хэдэн бүсэд үерийн ус татрахтай зэрэгцэн лептоспироз [халдвартай амьтан-хүний шээсээр бохирдсон усаар дамждаг бактерийн халдвар], А гепатит, балнад, денге зэрэг өвчний эрсдэл нэмэгдэж байна гэж ахлах зөвлөх эмч, доктор Ананда Вижевикрама анхааруулжээ. Тэрээр үерийн уснаас хол байх, буцалгасан эсвэл зохих ёсоор цэвэршүүлсэн ус уух, орчны эрүүл ахуйн шаардлагыг хангаж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг онцолсон байна. (Daily Mirror Sri Lanka)
Олон улсын криосферийн уур амьсгалын санаачилга [ICCI] НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр [UNEP]-тэй хамтран гаргасан 80 эрдэмтний “Хэтрэлт ба Криосфер: Дэлхий даяарх мөсний хайлалтаас сэргийлэх нь” тайланд дэлхийн гадаргын дундаж температурын өсөлт уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын Парисын хэлэлцээрийн зорилт болох 1.5°C-ээс хэтэрвэл мөсөн гол, далайн мөс, мөнх цэвдэгт олон зуун жил үргэлжлэх, эсвэл буцаах боломжгүй хохирол учруулж, дулаарал нэмэгдэхийн хэрээр далайн усны эргэлт, далайн түвшин, усны аюулгүй байдал, дэлхий даяарх хүн амьд аюул учруулж болзошгүйг анхааруулжээ. (The Guardian)
11-р сарын 2-нд хэд хэдэн галт уул дэлбэрч, нисэхийн салбарт үнсний сэрэмжлүүлэг гаргахад хүргэжээ. Индонезийн Ибу, Кракатау, Гватемалын Фуэго, Колумбын Пурасе галт уулс 1,800-5,500 метрийн өндөрт үнсэн багана цацсан байна. (Volcanoes & Earthquakes)
11-р сарын 1-ний 23 цагийн орчимд [Индонезийн] Пелага Эко цэцэрлэгт хүрээлэнд хөрсний гулгалт болж, тансаг загварын майхант байгууламжуудыг [тав тух сайтай зуслангийн байр] гол руу урсгасны дараа сураггүй болсон 2 хүнийг эрэн хайх ажлыг Балигийн цагдаа нар эрчимжүүлжээ. 11-р сарын 2-нд бартаатай газар, усны түвшний өсөлт, дахин хөрс гулгах эрсдэлийг үл харгалзан 120 гаруй хүн аврах ажиллагаанд оролцсон байна. (Antara)
Шинэ Зеландын хүнсний технологийн Andfoods компани исгэсэн жижиг хар шошоор хийсэн, мэргэжлийн гал тогоонд зориулсан веган хөөсрүүлдэг цөцгий болох Andfoods Whip-г Сингапур улсад худалдаанд гаргалаа. Үүнийг дал модны тос, устөрөгчжүүлсэн тос, хиймэл орцгүйгээр үйлдвэрлэж байна. (The Plant Base)
Шведийн тавилгын жижиглэн худалдааны ИКЕА компани зөөлөн өтгөн бүтэцтэй болгохын тулд эгэл гиш ашигладаг Синнамон Бан зөөлөн зайрмаг нь веган болохыг саяхан Плант Бейст Ньюст баталжээ. Улирлын чанартай энэ амттаныг Швед, Герман, Австри, Дани, Норвег зэрэг Европын зарим оронд худалдаалж байна. (Plant Based News, Vegconomist, Watson, IKEA Denmark, DinSide, Leadersnet)
АНУ-д төвтэй хүнсний технологийн Би-Эм-Си Ингридиентс компани исгэх аргаар үйлдвэрлэдэг мөөгний гаралтай веган уургийн орц Rhiza Энэтхэгийн зохицуулагч байгууллагын зөвшөөрөл авчээ. Уураг, эслэгээр баялаг энэ бүтээгдэхүүн 2027 онд Энэтхэгийн зах зээлд гарах төлөвтэй байна. (The Plant Base)
[Их Британийн] Англид туслах нохой-хүн Сторм хүн хамтрагч Гэри Доналли нь шатаар унаж, ухаан алдахад сонсголын бэрхшээлтэй эхнэрт нь мэдэгдэж, амийг нь аварчээ. Гэри эрүүний нөхөн сэргээх мэс засал хийлгэж, эмнэлэгт 24 хоног хэвтсэний дараа одоо гэртээ гарсан байна. (Good News Network)
Өмнөд Солонгос төрийн албанаас тэтгэвэрт гарсан ажилчин нохой-хүмүүсийг үрчилж авах айлтай болгохын тулд санхүүгийн болон мал эмнэлгийн дэмжлэгээ өргөжүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ, хоолны татаас, эмчилгээний тусламж үзүүлж байна. Мөн нөхөн сэргээх, насан туршид нь асрах тэтгэврийн төв байгуулахаар төлөвлөжээ. (The Korea Times)
Аулак (вьетнам) хүргэлтийн жолооч Чан Нгок Ты өөрөө санхүүгийн бэрхшээлтэй байсан ч 11-р сарын 1-нд [Ау Лак (Вьетнам)-ын] Буонматхуот хотод нэг эмэгтэйн гээсэн ойролцоогоор 1,515 ам.долларыг олж, хуримынх нь өмнө буцаан өгснөөр олны талархлыг хүлээжээ. (Tuổi Trẻ)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “БУРХАНААС бэлэг гуйхдаа, ТЭР очир алмаз, сувд, эд баялаг бус, үнэнч жинхэнэ нөхдийн хайрыг илгээвэл талархаарай”. – Америкийн зохиолч, яруу найрагч Хелен Стайнер Райс яруу найрагч (AZ Quotes)
Херта Лундын клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын өмнөх 1, 2-р хэсэгт Херта хүнд хэцүү өнгөрсөн бага насандаа морь-хүмүүсийн дэргэд тайтгарал олж, БУРХАНТАЙ ярьж эхэлснээ өгүүлсэн. Насанд хүрсэн хойноо тэр олон жил архаг өвдөлттэй амьдарч, эцэст нь зүрх орчим нь хүчтэй өвдсөнөөс эмнэлэгт хэвтжээ. Эмнэлэгт байхдаа биеэсээ гарч, цагаан, алтан Гэрлийн хоолойтой нэгдэн, Дэлхий дээр байх учир шалтгаан нь дуусаагүйг ухаарснаа тэр дурссан байна. Тэр эдгэрэхийн тулд шаардлагатай бүхнийг хийнэ гэж БУРХАНД амлажээ. Биедээ эргэн ирэхэд нь бие нь хүнд хэвээр байсан бөгөөд унтаж сурах нь эдгэрэх эхний алхам нь болсон аж.
Энэ 3 дахь буюу сүүлийн хэсэгт Херта биеэ хэрхэн арчилж, өдөр тутмын амьдралдаа баяр баясгалан, амар амгаланг олж, бусдыг эдгэрэхэд нь туслахын тулд морь-хүмүүстэй хамтран ажиллаж эхэлснээ хуваалцана. Херта уламжлалт эмнэлгийн тусламжийн зэрэгцээ зүү эмчилгээ туршиж, ургамал болон гомеопати хэрэглэдэг байгалийн эмчилгээний мэргэжилтэнтэй ажиллажээ. Тэр мөн стресс, сэтгэлийн шарх бие махбодод хэрхэн мэдрэгддэгт төвлөрдөг биеийн мэдрэмжид тулгуурласан эмчилгээ туршжээ. БУРХАНТАЙ тогтоосон холбоо нь өөрийг нь чиглүүлнэ гэдэгт итгэн, гэрт нь хамгийн ойр хотоос дэмжлэг олж, зарим зөвлөгөөг зайнаас хүлээн авчээ. Эдгэрэх явцынхаа 3, 4 дэх жилийн орчимд тэр бие нь дээрдэж байгааг мэдэрч эхэлсэн ба цаашид ч сайжирсаар байв. Одоо би 60 гаруй настай ч 40 гаруй насныхаа сүүл үетэй харьцуулахад хавьгүй дээр, хамгийн сайхан мэдрэмжтэй байна. Тэгэхээр би зөвхөн өмнөх хэвийн байдалдаа эргэж ороогүй. Би хүнд байдлаасаа өөрийгөө гаргаж, өвдөлтөө шийдээгүй явснаас болж амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй байж мэдэх тийм эрүүл байдлыг биедээ эргүүлэн олсон. Херта эмч нарынхаа үзүүлсэн тусламжид талархдаг байв. Клиник үхэлд орсныхоо дараа тэр эмч нарын тусламжийг эдгэрэлтийнхээ нэг хэсэг гэж үзэх болжээ. Түүнд өөрт нь ч хийх зүйл байсан тул өдөр бүр эдгэрэхэд нь туслах алхмууд хийдэг байв.
Би үхээд буцаж ирэх хүртлээ өөр хэн нэгнээр үүнийг хийлгэхийг хүсдэг байсан. Херта одоо БУРХАНТАЙ үргэлжлүүлэн ярилцсаар байна гэжээ. Өглөө бүр тэрээр 40 орчим жилийн турш нэлээд тогтмол хийж ирсэн сүсэг бишрэлийн дадлаа хийдэг. Тэр БУРХАНТАЙ ярилцахдаа тухайн мөчдөө төвлөрч, бодол нь сарних бүрд анхаарлаа эргүүлэн авчрахыг хичээдэг. Заримдаа тэр эхлээд хамгийн хүчтэй мэдэрч байсан хайраа дурсаж, тэр мэдрэмжтэйгээ дахин холбогддог. Өнгөрсөн үеийн сэтгэлийн шархыг нь сануулах зүйл биеийг нь аюул дахин тохиолдож буй мэт хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдгийг Херта тайлбарласан юм. Хайрын дурсамж ч бие махбодын мэдрэмжийг эргүүлэн авчирдаг болохыг тэр мэдэрчээ. Гэрлийн хоолой доторх мэдэрсэн зүйлээ дахин ярихдаа тэр тухайн үед мэдэрсэн Хайр, нэгдмэл байдлаа мэдэрдэг байна. Тэр дурсамждаа эргэн очих нь одоо цагт тэдгээр мэдрэмжтэйгээ дахин холбогдоход тусалдаг гэж тэр ярьсан юм. Эдгэрэх замнал нь биедээ хандах хандлагыг нь өөрчилжээ.
Тэр олон жилийн турш Дэлхий дээр байхтайгаа эвлэрч чадахгүй, өвдөж байсан ч ажлаа үргэлжлүүлэхээр өөрийгөө шахдаг байв. Үнэндээ миний нэг хэсэг маш их бардам байсан. Учир нь би “БУРХАН минь, би яагаад энд байгаа юм бэ?” гэж боддог байлаа. Би биеэ зөвхөн толгойгоо дэрнээсээ ширээ рүүгээ зөөхөд л ашиглахыг хүсдэг байсан. Бие минь өвдсөнд гайхах зүйлгүй. […] Би түүндээ дэндүү хатуу ханддаг байжээ. Херта Four Horses for Wholeness-ийг үүсгэн байгуулжээ. Морьтой хамтарсан гештальт зөвлөн чиглүүлэх аргаараа тэр морь-хүмүүстэйгээ хамтран, бусдад сэтгэлийн шархаа эдгээж, өөрийн эдгэрэх замаар явахад нь тусалдаг. Тэр одоо өдөр тутмын амьдралдаа ч, ажилдаа ч урьд нь боломжтой гэж төсөөлж байгаагүй баяр баясгалан, амар амгаланг мэдэрдэг гэж ярьж байна. Херта бусдад өөрсдийн эдгэрэх замналаа одоо эхлүүлэхийг уриалдаг.
Надад буцаж ирэх боломж олдсон нь үнэхээр азтай хэрэг. Би хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөж, маш сайхан газарт байх байсан ч энд ирсэн учир зорилгоо биелүүлээгүй байх байлаа. Бид бүгд хийх учиртай зүйлийнхээ төлөө энд ирсэн. Бидэнд хийх учиртай онцгой зүйл, хайрлах ёстой хүмүүс, үйлчлэх ёстой хүмүүс бий. Гэхдээ үүний тулд бид бүгд юун түрүүнд өөрийн бүрэн бүтэн байдлыг бодитоор цогцлоох ёстой. Өөрсдийгөө эдгээж, бүрэн бүтэн байдлыг цогцлоохын тулд эргэн тойрондоо байгаа болон амьдралаас өгсөн бүхнийг ашиглахаас илүү чухал үндсэн даалгавар бидний амьдралд үгүй гэж би хэлж байна. Тэгээд тэндээс бид дор бүрнээ бусадтай нэгдэж, бүрэн бүтэн байдлын төлөөх хувьсгалын нэг хэсэг болно. Миний одоогийн эрхэм зорилго бол зүрх нэг бүрд хүрч, бүрэн бүтэн байдлын төлөөх хувьсгалын очийг асаах явдал. Ингэж л бид гадаад ертөнцийг мөрөөддөг газар болгон өөрчилнө. (Ши Оунз Саксес ТВ Youtube суваг - Баярлалаа)