Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 27
Германы канцлер Фридрих Мерц Украин (Урейн) улсад ЕХ [Европын Холбоо]-ны түр “түнш” гишүүнчлэл олгохыг санал болгож, энэ нь ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад оролцох, төсвийн зарим хэсэгт нэвтрэх боломж олгох ч санал өгөх эрхгүй байх бөгөөд дайны үед Украин (Урейн)-ыг Холбоонд ойртуулахын зэрэгцээ ирээдүйд бүрэн гишүүнчлэлийг нь дэмжинэ гэж үзжээ. (Дойче Велле)
5-р сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп бүс нутгийн удирдагчидтай утсаар ярьсны дараа Ирантай хийж буй 84 хоногийн дайныг дуусгах олон улсын хэлэлцээр “ихээхэн тохиролцоонд хүрсэн” гэж мэдэгдэж, Ормузын хоолойг дахин нээх зэрэг боломжит ахиц гарч буйн дохио болж байгаа ч эцсийн нарийн зүйлс хэлэлцэгдсээр байгаа бөгөөд АНУ-ын албаны хүмүүс Иран улс усан замыг нээлттэй байлгаж, баяжуулсан уранаа хүлээлгэн өгөх ёстойг онцолж байна. (Фокс Ньюс)
2026 оны 5-р сарын 24-нд Орос улс [Украин (Урейн)-ы] Киев хот руу шөнөжин асар том цохилт өгч, олон зуун дрон, пуужин, түүний дотор хэт авианы Орешник баллистик пуужин ашигласнаар дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан бөгөөд орон сууц, сургууль, зах, усны байгууламж өртөж, соёлын дурсгалт газар, төрийн барилгууд гэмтжээ. (Гардиан)
[Францын] Парис хотын давж заалдах шатны шүүх 2009 онд 228 хүний амийг авч одсон Рио-де-Жанейро–Парисын нислэгийн осолд онгоц үйлдвэрлэгч Airbus, агаарын тээврийн Air France компаниудыг байгууллагын хайхрамжгүй байдлаас болж хүний амь хохироосон хэрэгт буруутгаж, компанийн алдаа гамшигт нөлөөлсөн гэж үзэн, компани тус бүрд дээд хэмжээний 225,000 еврогийн торгууль ногдуулж, доод шатны шүүхийн цагаатгалыг хүчингүй болгосноор ар гэрийнхэн нь хариуцлага нэхсэн олон жилийн тэмцлээ үргэлжлүүлж буй энэ хэрэгт давж заалдах шатны цаашдын ажиллагаа үргэлжлэх магадлалтай болжээ. (Гардиан)
Малайз улс 6-р сарын 1-нээс эхлэн дижитал платформуудад 16-аас доош насны хүмүүст хэрэглэгчдийн бүртгэл, эзэмшлийг хязгаарлах хамгаалалт нэвтрүүлэхийг шаардахын зэрэгцээ насанд хүрээгүй хүүхдүүдийг хортой контентоос хамгаалах зорилготой илүү хатуу контентын засаглалын журам хэрэгжүүлэхээр болжээ. Зохицуулагч байгууллагууд платформуудад хэрэглэгчийн насыг насыг баталгаажуулж, өндөр эрсдэлтэй боломжуудыг хязгаарлах, аюулгүй байдлын стандартыг мөрдөх ёстой гэж мэдэгджээ. Тус улс онлайн мөрийтэй тоглоом, залилан, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контент, цахим дээрэлхэлт, үндэс угсаа, шашин, хаант засаглалтай холбоотой нийтлэлд тавих хяналтаа чангатгасан байна. (Чаннель Ньюс Азия)
Ау Лак (Вьетнам)-ийн шинэ 174-р тогтоол нь хортой онлайн контентын торгуулийг нэмэгдүүлж, олон нийтийг төөрөгдүүлэх, эсвэл төрийн үйл ажиллагааг саатуулах худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, хуваалцсан хувь хүн, байгууллагад 30–50 сая донг (ойролцоогоор 1,138–1,897 ам.доллар)-ийн торгууль ногдуулах боломжтой болгосон бол түүх гуйвуулах, ялгаварлан гадуурхсан контент түгээх, төрийн нууц задруулах, хориглосон материал хуваалцах зэрэг бусад зөрчилд мөн торгууль ногдуулах, хэрэглэгч, хуудсыг албадан хаахад хүргэж болзошгүй бөгөөд хөнгөн хэмжээний зөрчилд 20–30 сая донг (ойролцоогоор 759–1,138 ам.доллар)-ийн торгууль ногдуулахаар болжээ. (ВнЭкспресс)
АНУ-ын Пентагон [Дайны яам] нисдэг “таваг”, “ногоон бөмбөрцөг” болон бусад хачин биет харсан тухай олон зуун тайлан бүхий нууцын зэрэглэлээс гаргасан НҮМБ [нисдэг үл мэдэгдэх биет]-ийн хоёр дахь багц файлуудыг нийтэлжээ. Үүнд АНУ-ын [Нью-Мексико мужийн] Сандиа дахь нууц байгууламжийн ойролцоо 200 гаруй ажиглалт болсон тухай 116 хуудас баримт багтсан бөгөөд АНУ-ын албан хаагчдын шинэ дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэгт сөнөөгч онгоцнууд мөрдөн тогтоож чадаагүй гэрэлт бөмбөрцөг, үл танигдах биетүүдийг харуулсан ч баримтууд харь гаргийн технологийн нотолгоо өгөөгүй байна. (ВнЭкспресс)
АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард (веган) нөхөр Абрахам Уильямс нь ховор төрлийн ясны хорт хавдартай гэж оношлогдсоныг дурдан 6-р сарын 30-нд огцрохоо мэдэгдсэн ба АНУ-ын Ерөнхийлөгч Трамп түүний ажлыг магтан сайшаажээ. Одоогоор түүний орлогч Аарон Лукас үүрэг гүйцэтгэгчээр томилогдох төлөвтэй байна. (Нью-Йорк Пост)
Клиникийн судалгаагаар иог хийх нь чихрийн шижин өвчний урьдач нөхцөлд байгаа хүмүүсийн чихрийн шижин тусах эрсдэлийг 40% хүртэл бууруулж болохыг харуулжээ. Уламжлалт асана [иогийн байрлал]-нуудыг хослуулах нь кортизолын түвшнийг бууруулж, нойр булчирхайн инсулин ялгаруулалтыг өдөөж, глюкозын шимэгдлийг сайжруулдаг байна. Өндөр эрсдэлтэй өвчтөнүүд тодорхой байрлалуудыг өдөр тутмын хэвшилдээ нэгтгэснээр өвчний явцыг идэвхтэй зогсоох боломжтой байж магадгүй ажээ. (ETV Бхарат)
Олон улсын сүүлийн үеийн судалгаагаар амтат төмс нь уушги, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдар, Ходжкины бус лимфомын эрсдэлийг бууруулахад тусалж болзошгүйг харуулжээ. Эрдэмтэд спорамин, каротиноид, антоцианин зэрэг идэвхт нэгдлүүд нь хорт хавдрын эсийн өсөлтийг удаашруулдаг гэж үзэж байна. Хүн амын судалгаануудаар амтат төмсийг тогтмол хэрэглэх нь эрэгтэйчүүдийн уушгины хорт хавдрын түвшин буурах, эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эрсдэл багасахтай холбоотойг тогтоожээ. Судлаачид энэ нь өвчнийг эмчлэхээс илүү урт хугацааны эрүүл мэндийг дэмждэгийг онцолж байна. (Плант Бэйсэд Ньюс)
Тогтмол алхах нь остеоартриттай өвчтөнүүдийн өвдөлтийг бууруулж, уян хатан байдлыг сайжруулж, мөгөөрсний эрүүл мэндийг дэмждэг. Мэргэжилтнүүд эхлэгчдэд 10–15 минут тогтвортой алхаж эхлээд, хугацааг аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн зам, зөөлөвчтэй гүйлтийн зам зэрэг илүү зөөлөн гадаргуу дээр алхах нь үе мөчний ачааллыг бууруулдаг. Өвчтөнүүд огцом өгсүүр, хэт олон шат, хүчтэй өвдөлтийг үл тоон үргэлжлүүлэхээс зайлсхийж, гэмтлээс сэргийлэхийн тулд хөнгөн халаалт хийх хэрэгтэй. (Тань Ньень)
Энэтхэгийн хойд нутгийн хэд хэдэн мужид хэт халалтын улмаас зарим газарт сургуулиуд хаагдаж, зарим зах үдээс хойш ажиллахгүй болж, Уттар-Прадешийн Бандад агаарын температур 48.2°C хүрчээ. Эрх баригчид Нью-Делид сэрүүцүүлэх байр нээж, зарим тариаланчид дасан зохицохын тулд шөнөөр ажиллах болжээ. Мэргэжилтнүүд халалт улам дордож буйг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. (AP)
Хойд Америкийн Баруун эргийн ойролцоох далайн томоохон халуун давлагаа нь Номхон далайн бүлээн ус тэлэхийн хэрээр эрчимжиж, цаг уурын Эль-Ниньо үзэгдэлтэй хавсран хэт халалт, ган, ойн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судлаачдын хэлснээр энэ нь хуурай газрын температурын түүхэн дээд хэмжээг тогтоох, далайн шувуу-,далайн хав-хүмүүс болон бусад далайн зүйлд заналхийлэл нэмэгдэхэд хүргэж болзошгүй байна. (Гардиан)
Баруун Европт Мароккогийн халуун агаарыг тогтоон барьсан хүчтэй халууны бөмбөлгийн улмаас ер бусын их халж байна. Испани, Португал, Франц, Их Британид температур 30°C-ээс давж, зун албан ёсоор эхлэхээс өмнө 5-р сарын түүхэн дээд хэмжээг эвдэх эрсдэлд хүрчээ. (Гардиан)
НҮБ-ын Ерөнхий Ассамблей улс орнууд хүмүүсийг уур амьсгалын хохирлоос хамгаалах хууль ёсны үүрэгтэй гэж үзсэн, Олон улсын шүүхийн дүгнэлтийг дэмжсэн чухал тогтоол баталж, засгийн газруудыг байгаль орчинд ноцтой хохирол учруулахаас зайлсхийх, Парисын хэлэлцээрийн амлалтаа биелүүлэх, үндсэн эрхийг хамгаалахын тулд хамтран ажиллахыг уриалсан бөгөөд НҮБ-ын удирдагчид энэ санал хураалт уур амьсгалын шударга ёсыг бэхжүүлж, чулуужсан түлшнээс хурдан татгалзах хэрэгцээг дахин бататгаж байна гэж мэдэгджээ. (НҮБ-ын мэдээ)
Эрдэмтэд Баруун Австралийн Хаутман Абролос арлуудын шүрэн хаднууд ойролцоох Нингалу хадны ихэнхийг цайрахад хүргэсэн далайн түүхэн халалтын үеэр ч эрүүл хэвээр байсан гэж мэдээлж, тус бүсийн сэрүүн байдал, халуун орны зүйлийн хослол нь ер бусын халууныг тэсвэрлэснийг нь тайлбарлаж болох бөгөөд эдгээр шүрэн хадыг судлах нь бусад эмзэг шүрэн системийг хамгаалах арга замыг тодорхойлоход тусална гэж үзэж байна. (ABC Ньюс Австралия)
[Филиппиний] Кесон хотод [5-р сарын 16–17-нд] болсон VegFest Pilipinas 2026-д маш халуун цаг агаартай байсан ч 10,000 хүртэл оролцогч оролцож, веган хоол, тогтвортой амьдралыг сурталчиллаа. Уг наадамд сисиг [жижиглэсэн гахайн махан хоол], хало-хало [зайрмагт амттан] зэрэг орон нутгийн хүмүүсийн дуртай хоолнуудын веган хувилбар болон амьтан-хүмүүсийн халамжийн байгууллагуудын асрууд оролцжээ. [Малая Бизнес Инсайт]
Америкийн пауэрлифтингийн тамирчин Катя Горбачева (веган) төрснөөсөө ердөө найман сарын дараа Оросын Moscow Lights тэмцээнд оролцож, “Шилдэг өргөгч” шагналыг хүртжээ. Хойд Каролинад амьдардаг веган тамирчин нийт 476 килограммыг өргөж хувийн дээд амжилтаа тогтоон, ээж тамирчдын хүч чадлыг алдаршуулжээ. (Плант Бэйсэд Ньюс)
Хүнс үйлдвэрлэгч General Mills АНУ-д Lärabar уураг хэмээх шинэ савхан бүтээгдэхүүний нэр төрлийг гаргаж, 10–12 грамм уурагтай веган, цавуулаггүй дөрвөлжин амттан санал болгож байна. 3 төрлийн амттайгаар худалдаанд гарсан, авч явахад тохиромжтой энэ зууш нь функциональ, зөөврийн тэжээлийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангаж байна. (Плант Бэйс)
АНУ-ын Калифорни мужийн Ранчо Кордова хотод Ранчо Кордовагийн цагдаагийн орлогч Фостер Трэйси нэг дэлгүүрийн ойролцоох бутан дунд нярайг эх барьж авчээ. Эх нь тусламж дуудан залгахад хэн ч хариу өгөхгүй байсан гэжээ. Трэйси нярайн хүзүүг ороосон хүйг салган, царай нь хөхөрсөн нярайг аварсан бөгөөд эх, хүүхэд хоёул аюулгүй тэнхэрчээ. (Гүүд Ньюс Нетворк)
70 гаруй настай байж магадгүй, Скаттл нэртэй гэрийн тэжээвэр ахмад яст мэлхий-хүн алга болсноосоо найман сарын дараа Их Британийн Корнуоллын талбайд, гэрээсээ ердөө 274 метрийн зайд гэмтэлгүй дахин гарч иржээ. Урьд нь түүнийг олж чадаагүй гэр бүл нь энэ тэсвэртэй амьтан-бодгаль чийгтэй нөхцөлд газар ухаж, ичээнд орсноор амьд үлдсэн гэж үзэж байна. (Дэйли Мэйл)
Аргентин улс буудуулсан байж болзошгүй шарх нь эдгэрсэн Пача, Таба хэмээх хоёр Андын аварга тас-хүнийг Кебрада-дель-Кондорито үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суллан тавьжээ. GPS [Дэлхийн байршил тогтоох систем] хянагчаар тоноглосон эдгээр шувуу-бодгалиуд бүс нутгийн биологийн олон янз байдал, зэрлэг амьтдын хамгааллыг дэмжих мэдээлэл өгөх болно. (Нотишиас Амбьенталес)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Сэтгэл бол бүх зүйл урган гарах үндэс юм. Хэрэв та сэтгэлийг ойлгож чадвал бусад бүх зүйл үүнд багтана.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, Тэргүүн хамба Бодьдарма (веган) (AZ Quotes)
Энэхүү клиник үхэлд орсон гурван хэсэгт тохиолдолд Тран Тай Ван Франц дахь орон сууцанд ганцаараа нас барж, олон хэмжээст орон зайгаар дээшилж, амьдралын тойм, салаалсан боломжуудын зэрвэс үзэгдэл болон ирээдүйн дүрслэлийг хүлээн авснаа хуваалцжээ. Ван Ау Лак (Вьетнам)-ын Ханой хотод мэндэлж, Чех улсад өсжээ. Үргэлжийн эрэлхийлэгч тэрээр 20-иод насны дунд үеэс 30 гаруй насны эхэн хүртлээ Сингапур, Индонезоор амьдарч байгаад Европ руу буцжээ. 2022 он гэхэд, цар тахлын дараа тэрээр хариултыг нь олоогүй асуултууд, өнгөрсөн үеийн шаналант зүйлс, амьдралын утга учрыг олох цөхрөлт хэрэгцээнд автагдсан байлаа. Тэр олон жил биширч ирсэн оюун санааны багштайгаа уулзаж, хувийн хариулт олно гэж найдан Швейцарын Базель хотыг зорьсон ч хоосон буцжээ.
Хандах газаргүй болсон Ван Францын Реймс рүү нэг талын тийз захиалж, нэг сарын хугацаатай студийн байр түрээсэлсэн бөгөөд хаашаа явж байгаагаа бараг хэнд ч хэлээгүй аж. Очмогцоо бие нь үнэхээр болохгүй байгааг тэр даруй мэдэрсэн бөгөөд КОВИД-ын шинж тэмдгүүдээс болж амьсгалахад хэцүү, зовуурьтай байжээ. Тэр хэвтэж, байршлыг нь мэддэг, яаралтай холбоо барих ганц хүнд сүүлчийн зурвасаа илгээгээд, аажмаар ухаан алджээ. Тэгээд нэг мөчид би чанга дуу сонсоод, дараа нь өөрийгөө биеэсээ сугаран гарч байхыг мэдэрсэн. Даралт сулрах шиг болж, үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Өвдсөн биед байхгүй байна гэдэг гайхамшигтай санагдсан. Ялангуяа дөнгөж саяхан би КОВИД туссан, КОВИД-оор өвдсөн бие махбоддоо байсан, харин одоо түүнээс гарчихсан, өвдөхгүй болсон байлаа. Огтхон ч өвдөлт байгаагүй. Биеэсээ сугаран гарахдаа би одоо ч гурван хэмжээст, энд байсан бөгөөд унтаж буй байрлалаараа дээш хөөрч байгаагаа мэдэрсэн юм. Дээшээ, дээшээ, дээшээ, улам дээшилсээр байсан.
Гэсэн ч дэлхий дээрх шиг гурван хэмжээст хэвээр байлаа. Орон дээрээ бараг л нас барсан эмэгтэй шиг хэвтэж буй өөрийгөө би харж байлаа. Гэхдээ би өөрийнхөө дотор талыг харсан. Энэ нь бага зэрэг рентген шиг байсан ч хар цагаан рентген зургийн үр дүн шиг биш байв. Яг 3D рентген шиг байсан. Би эрхтнүүдээ харсан. Доторх бүх зүйлээ харж байсан. Би эмч биш л дээ, гэхдээ харсан зүйлээ зөнгөөрөө энэ хэвийн биш байна гэдгийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, би уушгиа харсан. Амьсгалын замаа харсан. Амьсгалын гуурсыг харсан. Бүх зүйл үрэвсэж, улайсан байсан. Эрхтнүүд маань бүр томорсон мэт байв. Энэ хэвийн биш, аль ч мөчид би бие рүүгээ буцаж амьдралынхаа төлөө тэмцэх, эсвэл бүрмөсөн явах хэрэгтэй болж магадгүй гэдгийг зүгээр л мэдэж байсан. Цааш дээшилсээр Ван дөрөв дэх хэмжээст нэвтрэхэд, тэнд түүний амьдралын тойм эхэлжээ.
Илүү их мэдээлэл надад нээгдэж байсан ч би гурван хэмжээст байсаар байв. Гурав дахь хэмжээсний дээр одоо дөрөв дэх хэмжээс давхарлан орших мэт байсан. Энэ хэмжээст би амьдралынхаа тоймыг, эхийн хэвлийд бүрэлдсэн мөчөөс нас барсан мөч хүртэлх амьдралд минь болсон бүхнийг харж эхэлсэн. Энэ нь номын хуудаснуудыг эргүүлж байгаа мэт байлаа. Урагш явж, арагш буцаж ч явж чадсан. Сонирхолтой нь зарим тодорхой дурсамжууд бусдаасаа илүү гэрэлтэж байв. Энэ нь надад: “үүнийг магадгүй анхаарч үзэх хэрэгтэй.” гэж хэлж байгаа арга байсан гэж боддог. Би юунд төвлөрнө, тэндээ оччихдог байсан. КҮТ [клиник үхлийн тохиолдол]-ын туршид бүхэлдээ яг тийм байсан. Би юунд төвлөрнө, тэндээ очиж байлаа. Эдгээр мөчүүдийг дахин мэдэрч байхдаа үнэнийг хэлэхэд надад хэцүү байсан. Учир нь: “Би юу болсныг мэдэж байна.” гэсэн бодол төрж байв. Одоо би болсон явдлыг дахин мэдэрч байсан ба энэ надад огт таалагдахгүй байлаа. Бараг л би харцаа буруулахыг хүссэн. Үндсэндээ эдгээр мэдрэмжийг дахин мэдрэхийг би хүсээгүй.
2-р хэсэгт Ван амьдралын тоймоос цааш дээшилнэ. Тэр хийж болох байсан сонголтуудынхаа салаануудыг харж, дараа нь сүнс бүрийн чанар, хүсэл, харилцаа хоорондоо сүлжилдсэн нэгэн газарт орно. Энд би амьдралынхаа ямар ч мөчийг харж, хэрэв би өөр шийдвэр гаргасан бол, өөр сонголт хийсэн бол юу болж болох байсан дараагийн салаа замуудыг харж чадаж байлаа. Тран Тай Ваны клиник үхлийн тохиолдлын 3-ын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (КҮ-ийн аялал)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх